Чингэлтэй дүүргийн 13, 15-р хорооны дахин төлөвлөлтийн ажил эхэллээ
Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил эхний ээлжинд 12 байршилд явагдахаар болж, иргэдийн дэмжлэгийг авсан 8 байршилд 8 аж ахуйн нэгж дахин төлөвлөлтийн төслийг хэрэгжүүлэх болсон. Өнөөдөр их бүтээн байгуулалтын түүчээ болж Чингэлтэй дүүргийн 13, 15-р хорооны нутаг дэвсгэр дэх 72-р сургууль орчмын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх “Асар өргөө”, “Буурал сутай” ХХК-иудын“Дахин төлөвлөлт”-ийн ажил албан ёсоор эхэлж, шав тавих ёслол боллоо. Ёслолын ажиллагаанд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат болон бусад албаныхан, төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгж, иргэдийн төлөөлөл оролцсон юм.
2013 -оны 6 -р сарын 10
ДЭЛГЭРЭНГҮЙ