Нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Туул, Сэлбэ, Дунд голын усны урсацыг нэмэгдүүлэх, сэргээх, гадаргын усыг хуримтлуулах усан сан, цөөрөм байгуулж, хот орчмын голын ай сав газар, гол, булаг, шандыг хамгаалж, ногоон байгууламжийг байгуулна гэж тусгасан. Энэ үйл ажиллагааг хэрэгжүүлэх зорилгоор нийслэлийн нутаг дэсгэр дээрх бүх төрлийн гүний худгийн тооллогыг 2013 оны 08 дугаар сарын 15-наас 09 дүгээр сарын 15-ны өдрийг дуустал 1 сарын хугацаанд зохион байгуулах тухай нийслэлийн Засаг дарга захирамж гаргалаа