“Хот байгуулалтын түүхэн үйл явц: Өнгөрсөн, одоо, ирээдүй” эрдэм шинжилгээний хурал болж байна
Нийслэлийн түүхт 380 жилийн ойн хүрээнд нийслэлийн ЗДТГ, Шинжлэх ухааны академийн Түүх, угсаатны зүйн хүрээлэн, нийслэлийн Архивын газар хамтран “Хот байгуулалтын түүхэн үйл явц: Өнгөрсөн, одоо, ирээдүй” эрдэм шинжилгээний хурал, архивын баримтын үзэсгэлэнг өнөөдөр зохион байгуулж байна. Нийслэл хотын бүтээн байгуулалт, хотжилтын түүхэн үйл явц, өнөөгийн тулгамдаж байгаа асуудлуудын талаар хэлэлцэж, эрдэмтэн судлаачдын судалгааны сүүлийн үеийн үр дүнг танилцуулах, санал солилцох, цаашдын чиг хандлагыг тодорхойлох, түүхэн эх сурвалж, архивын баримтыг судалгааны эргэлтэд оруулах зорилгоор энхэүү эрдэм шинжилгээний хурал, архивын үзэсгэлэнг анх удаа зохион байгууллаа.
2019 -оны 10 -р сарын 28
ДЭЛГЭРЭНГҮЙ