“Нэг хот-Нэг стандарт” анхдугаар зөвлөгөөн болно
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайханы санаачилгаар “Нэг хот-Нэг стандарт” сэдэвт анхдугаар зөвлөгөөнийг маргааш зохион байгуулах гэж байна. Уг зөвлөгөөн хоёр өдөр болох бөгөөд 2019 оны 11 дүгээр сарын 12-нд буюу маргааш дүүрэг, хороодын Засаг дарга, хэсгийн ахлагч, 14–ний өдөр нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын удирдах албан тушаалтнууд оролцох юм.
2019 -оны 11 -р сарын 11
669
ДЭЛГЭРЭНГҮЙ
Г.Нэргүй: Угаарын хийтэй холбоотой дуудлага харьцангуй багассан
Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын мэргэжилтэн Г.Даваажаргал нар сайжруулсан шахмал түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
2019 -оны 11 -р сарын 11
386
ДЭЛГЭРЭНГҮЙ
Баянзүрх дүүрэгт спорт цогцолбор баригдаж байна
Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Хил хамгаалах ерөнхий газрын баруун талд байрлах 1,8 га газрын эзэмших эрхийг хүчингүй болгож, цэцэрлэгт хүрээлэн спортын талбай байгуулж байна. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас 1,8 га газарт хөл бөмбөг, сагсан бөмбөг, гар бөмбөг, экстрим спортын талбай, гүйлтийн зам, амралтын талбай, үзэгчдийн суудал, зүлэг ногоо, мод бут бүхий цэцэрлэгжилттэй спорт цогцолбор байгуулахаар зураг төслийг боловсруулсан боловч өдийг хүртэл хийгдэхгүй байсныг Хотын Захирагч С.Амарсайхан тавдугаар сарын 09-ний өдөр тухайн газар дээр очиж ажиллан, Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газарт зураг төслийг яаралтай батлуулж, Газар зохион байгуулалтын албанд газар эзэмшлийн асуудлыг спорт цогцолбор барихад зориулан яаралтай шийдвэрлэн, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөрт цэцэрлэгт хүрээлэн, спортын талбай байгуулах ажлыг шуурхай зохион байгуулах үүргийг тус тус өгсөний дагуу ажил есдүгээр сарын 20-ны өдөр эхэлж, эрчимтэй хийгдэж эхэлсэн.
2019 -оны 11 -р сарын 9
1513
ДЭЛГЭРЭНГҮЙ
Эрүүл мэндийн зарим байгууллагуудын гадна тохижилтын ажлыг хүлээн авлаа
Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөр, Нийслэлийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн хүрээнд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас эмнэлгийн байгууллагуудын гадна зам, талбайг иж бүрэн тохижуулах ажлыг шат дараатайгаар хэрэгжүүлж байгаа билээ. Энэ хүрээнд өнөөдөр Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн гадна зам, талбайн тохижилтын ажлыг хүлээн авч байна. Тус үйл ажиллагаанд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар болон албаны бусад хүмүүс оролцов.
2019 -оны 11 -р сарын 9
562
ДЭЛГЭРЭНГҮЙ
Өнгөрсөн долоо хоногийн тойм
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Нийслэлийн харьяа газар, агентлагуудын зүгээс 2019 оны арваннэгдүгээр сарын 4-нөөс арваннэгдүгээр сарын 8-ны өдрүүдэд Улаанбаатар хотын хэмжээнд хийсэн томоохон ажлууд болон хотын Захирагч С.Амарсайханы оролцсон арга хэмжээ, өгсөн үүрэг даалгавар, бүтээн байгуулалтын ажлуудтай холбоотой мэдээ мэдээллийг тоймлон хүргэж байна.
2019 -оны 11 -р сарын 9
271
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийтийн тээвэр шинэ үйлчилгээ нэвтрүүлжээ  
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2019 оны 10 дугаар сарын 04-ны өдрийн 3/1388 дугаартай албан бичгийн дагуу автобусны цэвэрлэгээ үйлчилгээг сайжруулах, иргэдийг ая тухтай, цэвэр зорчих нөхцөл бололцоогоор хангах, нийтийн тээврийн үйлчилгээний стандартыг дээшлүүлэх ажлын хүрээнд "Зорчигч тээвэр гурав" ОНӨААТҮГ-с “BUS SERVICE” цэвэрлэгээний үйлчилгээг нэвтрүүлжээ.
2019 -оны 11 -р сарын 8
313
ДЭЛГЭРЭНГҮЙ
Агаар, орчны бохирдлыг бууруулахад метрополь хотуудтай харилцан туршлага солилцоно
Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлого хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан дэлхийн хотуудын агаарын чанарын ажиглагч /GUAPO/ байгууллагын захирал Элса Мартаяныг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтад Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Филипп Мэрлин болон НЗДТГ-ын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Д.Чинзориг, Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Х.Галымбек нар байлцав.
2019 -оны 11 -р сарын 8
776
ДЭЛГЭРЭНГҮЙ
Зорилтот бүлгийн иргэдэд төрийн үйлчилгээний хүртээмжийн жендэрийн үнэлгээ хийжээ
Төрийн үйлчилгээг олон нийтэд хүртээмжтэй болгох стратеги боловсруулахад нийслэлийн Засаг даргын Тамгын газарт дэмжлэг үзүүлэх зорилгоор Азийн сангийн Хотын засаглал төсөл (UGP) болон Швейцарын хөгжлийн агентлагийн захиалгаар Монголын Хараат бус судалгааны хүрээлэн зорилтот бүлгийн иргэдийн дунд төрийн үйлчилгээний хүртээмжийн жендэрийн үнэлгээ хийжээ.
2019 -оны 11 -р сарын 8
326
ДЭЛГЭРЭНГҮЙ
Иргэдийн эрүүл, ая тухтай ажиллаж, амьдрах нөхцөлийг хангах стандартын хэрэгжилтийг үнэлэх санал асуулга эхэллээ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайханы санаачилгаар “Нэг хот-Нэг стандарт” Нийслэлийн анхдугаар зөвлөгөөн зохион байгуулагдах гэж байна. Зөвлөгөөнөөр иргэдийн амьдрах орчны эрүүл, аюулгүй байдлыг хангах зорилгоор хотын стандарт шаардлагыг мөрдүүлэх болон нийслэлийн хэмжээнд хэрэгжүүлэх шаардлагатай бодлого, үйл ажиллагааны талаар мэдээлэл солилцож, цаашид ажил сайжруулахтай холбоотой зөвлөмж гаргах юм.
2019 -оны 11 -р сарын 8
560
ДЭЛГЭРЭНГҮЙ
“City Cancer Challange” хөтөлбөрийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа олон улсын хавдрын хяналтын байгууллагын харъяа “City Cancer Challange” хөтөлбөрийн дэлхийн үйл ажиллагааны захирал Матиас Гомез, Азийн бүсийн захирал Аунг Наинг Со нарыг хүлээн авч уулзлаа.Уулзалтын үеэр нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа “Манай улс хавдрын өвчлөлөөр сүүлийн жилүүдэд дэлхийд дээгүүрт орох болсон.
2019 -оны 11 -р сарын 8
206
ДЭЛГЭРЭНГҮЙ
Уурын болон нам даралтын зуухыг цахилгаан халаалтад холбох, газанд шилжүүлэх арга хэмжээг авна
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанд Монгол Улсын Засгийн газрын 62 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд агаарын чанарыг сайжруулах бүсэд хамаарах 70-100кв-н хүчин чадалтай нам даралтын зууханд хийсэн үзлэг, туршилтын ажлын дүгнэлтийн танилцууллаа. Танилцуулгыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр хийсэн юм.
2019 -оны 11 -р сарын 7
312
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцлээ
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар “10000 програмист төсөл хэрэгжүүлэх тухай”, “Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн тухай”, “Засаг захиргааны анхан шатны нэгж хороодыг хуваах, өөрчлөн зохион байгуулах тухай” зэрэг асуудлыг хэлэлцэв. Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг НЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга А.Даваажаргал танилцуулав.
2019 -оны 11 -р сарын 7
476
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Монгол гэр, өв соёл”-ыг уламжлан үлдээсэн оюуны бүтээл хэвлэгдлээ
Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 380 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Соёлын биет бус өвийг хамгаалах” үндэсний хөтөлбөрийн хүрээнд “Монгол гэр, өв соёл” товхимол бүтээлийг нийслэлийн Засаг даргын дэмжлэгтэйгээр олон нийтэд хүргэлээ.
2019 -оны 11 -р сарын 7
305
ДЭЛГЭРЭНГҮЙ
Элчин сайд Масато Такаокаг хүлээн авч уулзлаа
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Масато Такаокаг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Элчин сайд Масато Такаока “Нийслэлийн 380 жилийн ойн баярын мэндийг танд хүргэе. Япон, Монгол хоёр улсын харилцаа хамтын ажиллагаа улам бэхжин хөгжиж байгаад талархалтай байдаг.
2019 -оны 11 -р сарын 7
318
ДЭЛГЭРЭНГҮЙ
Г.Нэргүй: Шахмал түлш хэрэглэж байгаа тохиолдолд өрхөө бүтээж болохгүй
Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн нар сайжруулсан шахмал түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн нар сайжруулсан шахмал түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
2019 -оны 11 -р сарын 7
391
ДЭЛГЭРЭНГҮЙ
Угаарын хий мэдрэх тоног төхөөрөмж нийлүүлэх аж ахуйн нэгжүүдтэй хамтарна
Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 43 дугаар хуралдааны тэмдэглэлээр нийслэлийн агаарын чанарыг сайжруулах 2,3 дугаар бүсэд орших айл өрхийг угаарын хий мэдрэгчээр хангах ажлыг нийслэлийн Засаг даргын Тамгын газарт үүрэг болгосон.
2019 -оны 11 -р сарын 7
271
ДЭЛГЭРЭНГҮЙ
"Тэнгис" кинотеатрын хойд талд бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулна
Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газраас нийслэлийн хэмжээнд энэ онд хийгдэж буй болон ирэх онд хийхээр төлөвлөсөн тохижилт, ногоон байгууламжийн талаар Хот төлөвлөлтийн хэлтсийн архитектор Э.Тэмүүлэн, Б.Батцолмон нар өнөөдөр мэдээлэл хийлээ.
2019 -оны 11 -р сарын 6
297
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийтийн тээврийн үйлчилгээ, аюулгүй байдлыг сайжруулна
Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн 2019 оны төлөвлөгөөний хүрээнд НЗДТГ, Тээврийн цагдаагийн алба, Тээврийн прокурорын газрын удирдлагууд өнөөдөр Улаанбаатар хотод нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлж буй компаниудын төлөөллүүдтэй уулзаж санал бодлоо солилцлоо. Уулзалтад Нийслэлийн Зам тээврийн асуудал хариуцсан төслийн удирдагч Б.Отгонсүх, НИТХ-ын Ажлын албаны Хууль эрх зүй, хяналт үнэлгээний хэлтсийн дарга А.Анхбаяр, Тээврийн цагдаагийн албаны дарга, хурандаа Д.Амарсайхан, Тээврийн прокурорын газрын ерөнхий прокурор, хууль цаазын шадар зөвлөх Ц.Арвинбуудай, Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний газрын орлогч дарга Д.Мөнхбаатар болон нийтийн тээврийн 17 компаний удирдлага, төлөөллийн 40 гаруй хүн оролцсон юм.
2019 -оны 11 -р сарын 6
211
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Эх орондоо хөдөлмөр эрхэлцгээе” хөдөлмөрийн үзэсгэлэн яармаг болно
Гадаад сургууль төгссөн залуучуудыг эх орондоо хөдөлмөр эрхлэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилготойгоор “Карьер Экспо-2019” хөдөлмөрийн яармагийг зохион байгуулах гэж байна. Тус хөдөлмөрийн яармаг үзэсгэлэнг Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, нийслэлийн Хүүхэд залуучуудын хөгжлийн газар, нийслэлийн Хөдөлөмөр эрхлэлтийн газар, “Гадаадад төгсөгчдийн нэгдсэн зөвлөл” хамтран зохион байгуулах бөгөөд өнөөдөр нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэлийн мэдээллийн төвд сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
2019 -оны 11 -р сарын 6
454
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн Жендэрийн эрх тэгш байдлыг хангах дэд хөтөлбөрт санал авч байна
Нийслэлийн жендэрийн эрх тэгш байдлыг хангах дэд хөтөлбөрт санал авч эхэллээ. Уг хөтөлбөр нь “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”-д “Нийгмийн хөгжил, дэвшилд жендэрийн тэгш оролцоог хангах замаар нийгмийн баялгийн үр шимээс адил тэгш хүртэх таатай орчинг бүрдүүлэх”, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуульд заасны дагуу “жендэрийн эрх тэгш байдлыг хангах арга хэмжээг улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл болон салбарын хөгжлийн бодлого, хөтөлбөрт тусгах”, Монгол Улсын Засгийн газраас баталсан Жендэрийн эрх тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөр (2017-2021)-т дэвшүүлсэн “Жендэрийн мэдрэмжтэй бодлого төлөвлөлт, төсөвлөлтийг үндэсний, салбарын, орон нутгийн байгууллагын түвшинд хөгжүүлэх” зорилтын хүрээнд хэрэгжих аж.
2019 -оны 11 -р сарын 6
1149
ДЭЛГЭРЭНГҮЙ