Нийслэлийн 374 жилийн ойг тохиолдуулан Улаанбаатар хотын бүтээн байгуулалт, нийгэм, эдийн засгийн зорилтыг амжилттай хэрэгжүүлэн, Төр захиргааны ажлыг боловсронгуй болгох, ая тухтай амьдрах нөхцлийг бүрдүүлэхэд онцгой хувь нэмэр оруулсан УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, “MCS” группын ерөнхийлөгч Ж.Од, “Экспресс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Чинбат нарыг нийслэлийн дээд шагнал “Хангарьд” одонгоор, “Улаанбаатар БҮК” ХХК-ийн гүйцэтгэх захирал Мирзоев Рустам Гашимович, Солонгосын “Койка” байгууллагын төслийн удирдагч Ү Ён Соб нарыг “Нийслэлийн Тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагналаа