Нийслэлийн өдрийг жилийн ажлаа дүгнэж, алдаа оноогоо хэлэлцдэг өдөр болгон тэмдэглэж байхаар нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралдаанаас шийдвэрлэсэн. Ой тэмдэглэх ажлын хүрээнд Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг, нийгмийн зорилтыг хэрэгжүүлэхэд манлайлан оролцож, үүрэг даалгаврыг амжилттай биелүүлсэн, тогтвортой, үр дүнтэй үйл ажиллагаагаар байгууллагыг хангасан, эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, харьяа газрын удирдах ажилтан, албан хаагчдын ажлын үр дүнг үнэлж, урамшуулах журмыг баталлаа