Биокамбинат, Шувуун фабрикийн иргэдийн хүсэлтээр Нисэхийн товчооноос Шувуун Фабрик хүртэлх 9 метр өргөнтөй 22,5 км урт авто замын өргөтгөлийн суурь хучилт дуусч, өнөөдөр албан ёсоор нээлээ. Нээлтийн ажиллагаанд УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Л.Болд, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, нийслэлийн Засаг даргын Зам тээвэр дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр болон албаны бусад хүмүүс, иргэдийн төлөөлөл оролцлоо