Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт туссаны дагуу Улаанбаатар хотын сул шороон хөрс бүхий гудамж талбайг зүлэгжүүлэх, усан оргилуур, гэрэлтүүлэг, амрах орчин бүхий талбай бий болгох, явган зорчигчийн нүхэн гарц, гүүрэн гарц, дугуйн, гүйлтийн зам барьж байгуулах зорилгоор Улаанбаатар хотын нарны замаас хойшхи Их тойруу доторх 68 гудамж талбайг хамруулан 318 га талбайд тохижилт, бүтээн байгуулалт хийхээр болсон билээ