Иргэдийг хохироож буй компанийг шалгуулахаар хуулийн байгууллагад хандлаа
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс худалдаа, үйлчилгээний хэлтсээс 10 сарын 25-ны өдөр  нийслэлийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтэст 05/1414 тоот албан бичиг хүргүүлжээ. Уг албан бичигт “Сүхбаатар дүүргийн 7-р хорооны нутаг дэвсгэрт байрлах КИГ ХХКомпани нь Түргэн үйлчилгээний цэг шинэчлэх “Киоск” төслийг боловсруулан Нийслэлийн Засаг даргад өргөн барьсан байна.
2013 -оны 11 -р сарын 7
2346
ДЭЛГЭРЭНГҮЙ
Ахмадын орон сууцны 300 айлын барилгыг нийслэлийн хөрөнгөд бүртгэх асуудлыг хэлэлцэнэ
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан 11 сарын 08-ны 10 цагт нийслэлийн ЗДТГ-ын А танхимд болно. Хуралдаанаар “Ахмадын орон сууц” хөтөлбөрийн хүрээнд эхний ээлжинд баригдсан 300 айлын орон сууцны цогцолбор барилгыг нийслэлийн хөрөнгөд бүртгэх, Хан-Уул дүүргийн ЗДТГ-ын балансаас Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төвийн балансад хөрөнгө шилжүүлэх,N
2013 -оны 11 -р сарын 7
1099
ДЭЛГЭРЭНГҮЙ
ОХУ-ын Буриад улсын төлөөлөгчид Улаанбаатар хотод айлчилна
ОХУ-ын Буриад улсын Засгийн газрын орлогч дарга  Носков Петр Лукич тэргүүтэй төлөөлөгчид 2013 оны 11 сарын 7, 8 өдрүүдэд Улаанбаатар хотноо айлчилна. Улаанбаатар хот ОХУ-ын Буриад улстай 1995 оноос эхлэн найрамдалт харилцаа тогтоож хамтран ажилласаар ирсэн билээ
2013 -оны 11 -р сарын 7
2455
ДЭЛГЭРЭНГҮЙ
Улаанбаатар хотын 5 байршилд бүрэн автомат автозогсоол барина
Улаанбаатар хотын замын түгжрэлийн 30-50 хувийг зогсоолын талбай хайсан жолооч нар үүсгэдэг гэсэн судалгаа байдаг. Тиймээс нийслэлийн замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор  эхний ээлжинд Улаанбаатар хотод зогсоол хамгийн эрэлт хэрэгцээтэй байгаа 5 байршилд бүрэн автомат автозогсоол хийхээр төлөвлөөд байгаа юм. Энэ ажлын эхлэл болгож Хан-Уул дүүргийн 2-р хороо 31-р байрны урд талбайд 64 автомашины багтаамжтай загвар автозогсоол хийхээр шийдвэрлээд байна. 
2013 -оны 11 -р сарын 6
1382
ДЭЛГЭРЭНГҮЙ
Жил бүрийн 10 дугаар сарыг төсвийн хэлэлцүүлгийн сар болголоо
Нийслэлийн Засаг дарга 2013 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр “Иргэний оролцоотой төсөв -2014”  хэлэлцүүлэг  зохион байгуулах тухай  А/984 дугаар захирамж гаргалаа.  Захирамжид нийслэлийн 2014 оны төсвийн төсөл, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын асуудлаар иргэдээс санал авах зорилгоор “Иргэний оролцоотой төсөв-2014”  асуулга, хэлэлцүүлгийг  2013 оны 11 дүгээр сарын 5-наас 14-ны өдрүүдэд нийслэлийн хороодод зохион байгуулахыг үүрэг болгосон байна
2013 -оны 11 -р сарын 6
1058
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн төсвийн төсөлд санал авах хуудсыг өрх бүрт тарааж байна
Нийслэлийн Засаг даргын захирамжаар “Иргэний оролцоотой төсөв-2014”  хэлэлцүүлэг албан ёсоор эхэллээ. Хэлэлцүүлгийг анкетын асуулга, цахим асуулга, хороодын шууд хэлэлцүүлэг гэсэн 3 төрлөөр зохион байгуулах бөгөөд 11 сарын 5-ны өдрөөс эхлэн санал авах хуудсыг нийслэлийн өрх бүрт тарааж байна. Дүүргийн хороодод явагдах хэлэлцүүлгийн санал авах хуудсыг хэсгийн ахлагч нар өрх бүрээр тарааж энэ сарын 8, 9–нд буцаан цуглуулна
2013 -оны 11 -р сарын 6
1354
ДЭЛГЭРЭНГҮЙ
Төсвийн хэлэлцүүлгийн үеэр иргэдийг мэдээллээр хангах албан хаагчдад чиглэл өглөө
Нийслэлийн Засаг даргын “Иргэний оролцоотой төсөв-2014” хэлэлцүүлэг зохион байгуулах тухай А/984 тоот захирамжийн дагуу нийслэлийн удирдлагууд 11 сарын 12-14-ний өдрүүдэд хороо бүрт болох хэлэлцүүлгийн үеэр иргэдийг мэдээллээр хангах Нийслэлийн нутгийн захиргааны албан хаагчидтай уулзлаа. Нийслэлийн 152 хороонд зохион байгуулах хэлэлцүүлгийг Нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, дүүрэг, хорооноос томилогдсон ажилтнууд удирдан явуулах бөгөөд иргэдийг нэгдсэн мэдээллээр хангаж, төсвийн төсөлд саналыг нь авч ажиллана
2013 -оны 11 -р сарын 6
1156
ДЭЛГЭРЭНГҮЙ
Гэр хорооллын намагтай гудамжийг тохижууллаа
Гэр хорооллын иргэд амьдарч буй орчноо сайжруулах санаачилга гарган, эрүүл аюулгүй орчинд амьдрах боломжоо өөрсдөө бүрдүүлж  бүтээн байгуулалтын ажилд гар бие оролцож эхэлсэн. Энэ ажлын эхлэлийг Улаанбаатар хотын Захирагчийн гэр хороолол дахь ажлын албад хэрэгжүүлж байгаа юм
2013 -оны 11 -р сарын 6
1199
ДЭЛГЭРЭНГҮЙ
11 сарын 05-ны өдрийн дүрэм зөрчсөн жолооч нарын мэдээлэл
Замын хөдөлгөөний удирдлагын төвд 11 сарын 05-ны өдөр  гэрлэн дохионы 109, хурд хэтрүүлсэн 178 зөрчил бүртгэгдсэн байна. Тиймээс жолооч та бүхэн замын хөдөлгөөнд оролцохдоо дүрмээ биелүүлэн соёлтой оролцоно уу
2013 -оны 11 -р сарын 6
986
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэл анх удаа иргэдийн оролцоотой төсөв батална
Нийслэл анх удаа ирэх оны төсвийн төсөлд иргэдийнхээ оролцоог хангаж, санал авахаар “Иргэний оролцоотой төсөв-2014” кампанит ажлыг өнөөдрөөс эхэллээ. 12 хоногийн турш үргэлжлэх энэхүү хэлэлцүүлгийн үр дүнд нийслэлийн 2014 оны төсвийг иргэдийн оролцоонд тулгуурлан боловсруулан, төсвийг үр ашигтай зарцуулж, амьдрах орчин нөхцөлөө өөрсдийн оролцоотойгоор сайжруулах боломж бүрдэх юм.
2013 -оны 11 -р сарын 5
2186
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн иргэн танаа
Иргэн Таны төлсөн татварын мөнгөөр их хотын ажил амьдралыг цогцлоодог билээ. Нийслэлээс анх удаа 2014 оны төсвийн төсөлд иргэдийнхээ оролцоог хангаж, санал авахаар шийдвэрлэлээ. Төсвийг үр ашигтай зарцуулж, амьдрах орчин нөхцөлөө сайжруулсан эрүүл, аюулгүй хотыг бүтээхэд иргэн Таны санал хамгийн үнэтэй юм
2013 -оны 11 -р сарын 5
987
ДЭЛГЭРЭНГҮЙ
Барилгын материалын захуудыг Налайх дүүрэгт нүүлгэн шилжүүлнэ
Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулах ажлын хүрээнд барилгын материалын зах болон техникийн захуудыг нүүлгэн шилжүүлж нэгдсэн цогцолбор барихаар төлөвлөөд байгаа юм. Энэ дагуу нийслэлийн  Засаг дарга А/980 дугаар захирамж гаргаж, барилгын материалын захуудыг Налайх дүүрэгт 130 га газарт, автомашин техникийн захуудыг  22-ын товчооны орчим 70 га газарт нүүлгэн шилжүүлэхээр боллоо
2013 -оны 11 -р сарын 5
1429
ДЭЛГЭРЭНГҮЙ
Улаанбаатар хот Ази Номхон далайн бүсийн хотуудын холбооны гишүүн боллоо
Ази Номхон далайн бүсийн хотуудын /Ситинет/ ээлжит 7-р хуралдаан БНСУ-ын Сөүл хотноо 11 сарын 03-наас 07-ны өдрүүдэд  болж байна. Тус хуралдаанд Улаанбаатар хотыг төлөөлж нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат, Монголын Хотуудын холбооны төлөөлөгч болон бусад албаны хүмүүс оролцож байна.
2013 -оны 11 -р сарын 5
1096
ДЭЛГЭРЭНГҮЙ
11 сарын 04-ний өдрийн дүрэм зөрчсөн жолооч нарын мэдээлэл
Замын хөдөлгөөний удирдлагын төвд 11 сарын 04-ны өдөр  гэрлэн дохионы 196, хурд хэтрүүлсэн 415 зөрчил бүртгэгдсэн байна. Тиймээс жолооч та бүхэн замын хөдөлгөөнд оролцохдоо дүрмээ биелүүлэн соёлтой оролцоно уу 
2013 -оны 11 -р сарын 5
1005
ДЭЛГЭРЭНГҮЙ
Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Содномыг “Чингис хаан” одонгоор шагналаа
Монгол төрийн дээд шагнал Чингис хаан одонг Монголчууд бидний бахархал Их Эзэн Чингис хаан мэндэлсэн өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчөөсөө гардан авч байгаадаа туйлын их талархаж байна
2013 -оны 11 -р сарын 4
600
ДЭЛГЭРЭНГҮЙ
Өнөөдөр дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
НИТХ-ын 2012 оны 2/8 дугаар тогтоолын дагуу Улаанбаатар хотын зарим замуудад тогтсоосон хязгаарлалтын бүсэд тээврийн хэрэгслийг улсын дугаарын ялгавартайгаар замын хөдөлгөөнд оролцуулдаг болсон юм. Харин энэхүү зохицуулалт амралтын өдөр болон нийтээр тэмдэглэх баяр ёслолын өдрүүдэд үйлчлэхгүй. Тиймээс өнөөдөр буюу  Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр нийслэлд автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй юм. 
2013 -оны 11 -р сарын 2
603
ДЭЛГЭРЭНГҮЙ
Даваа гарагт дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
НИТХ-ын 2012 оны 2/8 дугаар тогтоолын дагуу Улаанбаатар хотын зарим замуудад тогтсоосон хязгаарлалтын бүсэд тээврийн хэрэгслийг улсын дугаарын ялгавартайгаар замын хөдөлгөөнд оролцуулдаг болсон юм.
2013 -оны 11 -р сарын 1
1182
ДЭЛГЭРЭНГҮЙ
Үүргээ биелүүлээгүй “Ханын материал” ХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болголоо
Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан 10 сарын 31-ний өдөр болж  “Ханын материал ХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болгох тухай” асуудлыг хэлэлцлээ. Хуралдаанд  асуудлыг нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат танилцуулсан юм
2013 -оны 11 -р сарын 1
1262
ДЭЛГЭРЭНГҮЙ
38-р сургуулийн актлагдсан барилгыг буулгаж 640 хүүхдийн сургууль барина
Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн 10 сарын 31-ний ээлжит хуралдаанаар  “Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газарт газар эзэмших эрх олгох тухай” асуудлыг хэлэлцлээ. Уг  асуудлыг нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат танилцууллаа
2013 -оны 11 -р сарын 1
1228
ДЭЛГЭРЭНГҮЙ
Сонгинохайрхан дүүрэгт 21 бага сургууль барихаар төлөвлөжээ
НИТХ-аас Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан 3500 м2 газраас багагүй эдэлбэр газарт 280 хүүхдийн суудалтай бага сургууль барих  байршил, газрын хэмжээг тогтоосон билээ.  Бага сургуулийг барихдаа нэг маягын загвар зураг төслийн дагуу сургууль, цэцэрлэгийн цогцолбор хэлбэрээр барьж орчны тохижилт, зам талбайг  нь хамт шийдэх юм
2013 -оны 11 -р сарын 1
1833
ДЭЛГЭРЭНГҮЙ