Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/333 дугаар захирамжаар Нийслэлийн Иргэдийн спортын II наадам спорт явган аялал, гэр бүлийн гишүүдийн, ширээний шагай, хийн дасгал, олс таталт, волейбол, сагсан бөмбөг гэсэн 7 төрлөөр, хэсэг, хороо, бүс, дүүрэг, нийслэл гэсэн 5 үе шаттай боллоо. Энэхүү наадам нь Нийслэлийн Биеийн тамир, спортын газраас дэвшүүлсэн “Биеийн тамир, спортыг айл өрх, иргэн бүрт” зорилтын хүрээнд “Өдөр тутмын биеийн тамир–Өнөөгийн нийслэлчүүдийн өнгө төрх” гэсэн уриан дор болсон юм