Томоохон захуудад гардаг гэмт хэргийг бууруулахад хамтран ажиллахаар боллоо
Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулгаар ахлуулсан Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ээлжит хурал боллоо. Энэ удаагийн хурлаар Худалдааны төвүүд болон төвлөрсөн захуудад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах талаар НЦГ, НМХГ болон томоохон худалдааны төв, захуудын удирдлагуудтай санал солилцлоо.
2013 -оны 3 -р сарын 20
1238
ДЭЛГЭРЭНГҮЙ
Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх хүсэлтэй 32 компани 52 санал ирүүлжээ
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 7/29 тоот тогтоолыг үндэслэн гэр хорооллын дахин төлөвлөлтийг эхлүүлэх зарим байршил дээр хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний зураг төслийг боловсруулж, төлөвлөлтийг иргэдийн оролцоотойгоор хэрэгжүүлж, барилгажилтын ажлыг гүйцэтгэх эрх бүхий аж ахуй нэгж байгууллагыг сонгох уралдаант шалгаруулалтад хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллагуудыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр нээлттэй урьсан
2013 -оны 3 -р сарын 19
3063
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хууль зөрчин олгосон 105 газрын зөвшөөрлийг хүчингүй болголоо
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл Газрын тухай хууль зөрчин олгогдсон 105 иргэн, аж ахуйн нэгж байгууллагын  газрын эрхийг хүчингүй болгох  захирамжийг 03 сарын 15-ны өдөр гаргалаа. Уг газрууд нь нийслэлийн  өмнөх Засаг дарга болон дүүргүүдийн Засаг дарга нарын хэтрүүлэн ашигласан  эрх мэдлийн хүрээнд бичиг баримтаа хууль бусаар  авсан байсан бөгөөд захирамжийн дагуу аж ахуйн нэгж, иргэдийн газар эзэмшлийн эрх нь цуцлагдсанаар  тухайн  газар эргээд  нийслэлийн өмч болж байгаа юм
2013 -оны 3 -р сарын 19
5048
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн Засаг дарга Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 92 жилийн ойн баярын мэндчилгээ дэвшүүллээ
Монгол цэргийн өдөр, Зэвсэгт Хүчний 92 жилийн ойн баярыг тохиолдуулан Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүн, үе үеийн ахмад дайчид, эр цэргийн албан хаагчид, ирээдүйн эх орны энхийн сахиулагчид  Та бүхэндээ Нийслэлийн Засаг дарга түүний Тамгын  газар нийслэлчүүдийн өмнөөс баярын  мэндчилгээ дэвшүүлж байна
2013 -оны 3 -р сарын 18
1019
ДЭЛГЭРЭНГҮЙ
Б.Ганболд: Авто тээврийн хэрэгслийн албан татвар бол хөрөнгийн татвар
Нийслэлийн хэмжээнд авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр хураах ажил нийслэлийн Засаг даргын захирамжаар энэ сарын 1-нээс эхэлсэн. Энэхүү ажлын явц, болон  авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөрийн тухай зарим мэдээллийг нийслэлийн Татварын газрын Татвар хураалтын хэлтсийн дарга Б.Ганболдоос тодрууллаа.
2013 -оны 3 -р сарын 18
1730
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнав
Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 92 жилийн ойг тохиолдуулан Батлан хамгаалах салбар, зэвсэгт хүчинд идэвх зүтгэлтэй алба хааж байгаа болон орон нутагт батлан хамгаалах бодлого, цэргийн шинэчлэлийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд санаачлагатай ажиллаж байгаа зарим хүмүүст  НИТХ-ын дарга Д.Баттулга, Нийслэлийн ЗДТГ-ын дарга Ё.Гэрэлчулуун, НИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Энхболд нар шагнал гардууллаа
2013 -оны 3 -р сарын 18
1065
ДЭЛГЭРЭНГҮЙ
Замын зурваст орсон газрыг чөлөөлөх, үнэлгээний аргачлал боловсруулах ажлын хэсэг байгуулна
Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаанд Улаанбаатар хотод энэ жил хийхээр төлөвлөгдсөн авто зам, замын байгууламж, гүүр, гүүрэн гарц, инженерийн байгууламжийн ажлын газар чөлөөлөлтийн талаар нийслэлийн Засаг даргын Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат танилцууллаа.
2013 -оны 3 -р сарын 17
1041
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хотын захиргааг Баянхошуу руу нүүлгэнэ
Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаар  хотын захиргааны цогцолборыг хотын шинэ төвд нүүлгэн шилжүүлэх байршлын тухай,  нийслэлд баригдах 80 бага сургуулийн байршлын тухай, Улаанбаатар хотод метро байгуулах судалгааны төслийн танилцуулга зэрэг асуудлыг хэлэлцлээ.
2013 -оны 3 -р сарын 15
1587
ДЭЛГЭРЭНГҮЙ
Гэр хорооллын дахин төлөвлөлтөд, төсөл хэрэгжүүлэх хүсэлтэй хувийн хэвшлийн төлөөллүүдтэй уулзлаа
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2013 оны 7/29 тоот тогтоолыг үндэслэн гэр хорооллын дахин төлөвлөлтийг эхлүүлэх зарим байршил дээр барилгажилтын ажил гүйцэтгэх эрх бүхий аж ахуй нэгж, байгууллагыг сонгон шалгаруулах урилгыг 2013 оны 03 дугаар сарын 14-ны өдрийн  хэвлэлүүдээр нийт аж ахуй нэгжүүдэд нээлттэй илгээсэн. Урилга хүргүүлснээс хойш,  өнөөдрийн байдлаар 29 компани, аж ахуйн нэгжээс нийт 41 багцын урилгыг Төслийн удирдах хороо хүлээн аваад байна. 
2013 -оны 3 -р сарын 15
1374
ДЭЛГЭРЭНГҮЙ
Иргэнд гэр бүлийн хэрэгцээнд өмчлүүлэх газрын нөөцийг тогтооно
Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан болж байна. Өнөөдрийн хуралдаанаар иргэнд гэр бүлийн хэрэгцээнд өмчлүүлэх боломжтой газрын байршлын тухай, Улаанбаатар хотын инженерийн шугам сүлжээний мэдээллийг хот  байгуулалтын нэгдсэн санд оруулах тухай, он дамжин хэрэгжиж байгаа болон 2013 онд шинээр хийгдэх авто замуудын зурваст орсон газрыг чөлөөлөх ажлын явцын тухай зэрэг асуудлуудыг хэлэлцэх юм.
2013 -оны 3 -р сарын 15
1193
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хот байгуулалтын мэдээллийн санд инженерийн шугам сүлжээг нарийвчлан бүртгэнэ
Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралдаан инженерийн шугам сүлжээг хот байгуулалтын мэдээллийн санд бүртгэж  байгаа тухай мэдээлллээр үргэлжиллээ. 2013 оны 2 дугаар сарын 28-нд хуралдсан Удирдлагын зөвлөлийн хуралдаанаар зам засварын ажил эхэлж байгаатай холбогдуулан инженерийн шугам сүлжээг хот байгуулалтын нэгдсэн санд бүртгэж, хот байгуулалтын мэдээллийн сангийн мэдээ, мэдээллийг шинэчлэх, баяжуулах үүргийг холбогдох албан тушаалтнуудад өгсөн юм. Энэ үүргийн дагуу нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас  тодорхой ажлуудыг зохион байгуулж, өнөөдөр удирдлагын зөвлөлийн гишүүдэд хэрэгжүүлсэн ажил, үр дүнгийн талаар мэдээлэл өглөө.
2013 -оны 3 -р сарын 15
1285
ДЭЛГЭРЭНГҮЙ
Лагийг исгэж хий гаргах үйлдвэртэй болоход 45.7 тэрбум төгрөг шаардлагатай
Нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжил хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ төв болон урьдчилан цэвэрлэх байгууламжтай танилцлаа. Төв цэвэрлэх байгууламж хоногт 165.000-170.000 куб метр ус хүлээн авч цэвэрлэгээ хийдэг. Дээрх цэвэрлэсэн уснаас хоногт 500-600м куб лаг гардаг. Үүнийг нийт 15 га талбай бүхий 44 картанд ээлжлэн ил аргаар хатаадаг.
2013 -оны 3 -р сарын 14
1368
ДЭЛГЭРЭНГҮЙ
Улаанбаатар хотын зочид буудлуудын үйлчилгээг сайжруулах, хүний нөөцийг бэхжүүлэх чиглэлд хамтран ажиллана
Нийслэлийн Аялал Жуулчлалын газар, Монголын Зочид буудлуудын холбоотой 2013-2016 онд хамтран ажиллах гэрээнд гарын үзэг зурлаа. Хоёр талын хамтын ажиллагааны зорилго нь Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа зочид буудлуудыг бэхжүүлэх, олон улсын түвшинд хүрсэн үйлчилгээ үзүүлдэг болгох, жуулчдын сэтгэл ханамжид нийцсэн үйл ажиллагаа явуулахад чиглэгдэнэ. Энэ зорилгоо хэрэгжүүлэхийн тулд дараах чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцов
2013 -оны 3 -р сарын 14
1192
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хан-Уул дүүрэгт байрлах 146 рекламны самбарыг буулгах ажил эхэллээ
Нийслэлийн ИТХ-ын 02 дугаар сарын 25-ны 3/32 тоот тогтоолоор  “Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт гадна зар сурталчилгааны байгууламж байрлуулахад дагаж мөрдөх журам”-ыг баталсан. Уг журмын дагуу Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт гадна зар сурталчилгааны байгууламжийг байрлуулахыг хориглосон  цагаан бүсийг тогтоон, энэ бүсэд харъяалагдах Их тойрог, Энхтайвны гудамж, Чингисийн өргөн чөлөө болон Яармагаас цааш наадамчны зам хүртэлх гудамж талбайд аливаа зар сурталчилгааны самбар  байрлуулахгүй зөвхөн мэдээллийн самбар бүхий байгууламжийг бий болгохоор тогтоосон.
2013 -оны 3 -р сарын 13
1618
ДЭЛГЭРЭНГҮЙ
Энэ онд хийх замын ажлын эхлэх, дуусах хуваарийг нээлттэй танилцуулж байна
Нийслэлийн удирдах ажилтнуудын 03 дугаар сарын 11-ний шуурхай зөвлөлгөөний үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл  удахгүй хийгдэж эхлэх зам засварын ажилтай холбогдуулан  иргэдийг  хаана, ямар ажил хэдий хэр  хугацаанд хийгдэж дуусах талаар дэлгэрэнгүй мэдээллээр хангаж, аль болох чирэгдэл багатайгаар ажлаа гүйцэтгэхийг холбогдох албаныханд үүрэг болгосон.
2013 -оны 3 -р сарын 13
2357
ДЭЛГЭРЭНГҮЙ
Ачааны машиныг хотын зарим замд цагийн хязгаарлалттай хөдөлгөөнд оролцуулах журмыг буцаалаа
НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан 2013 оны 3 дугаар сар 11-нд боллоо.  Хуралдаанаар нийслэлийн гудамж, замын хөдөлгөөнд ачааны автомашиныг цагийн хязгаарлалттайгаар оролцуулах журмын төслийг хэлэлцлээ.
2013 -оны 3 -р сарын 12
1306
ДЭЛГЭРЭНГҮЙ
"Монгол цэргийн жавхаа" уралдааныг анх удаа зохион байгуулахаар боллоо
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн шийдвэрээр  Зэвсэгт хүчний Жанжин штаб, Хил хамгаалах Ерөнхий газар, Дотоодын Цэргийн штабын харъяа анги, байгууллагын дунд “Монгол цэргийн жавхаа” тэргүүний жагсаалч хамт олон шалгаруулах уралдааныг анх удаа зохион байгуулахаар боллоо.  Монгол Улсын Ерөнхийлөгчийн  баталсан “Цэргийн нийтлэг дүрэм”-ээр  жагсаалын бүх үйлдэл, хөдөлгөөн, ёслож хүндэтгэх ажиллагаа зохицуулагдаж байдаг  бөгөөд энэхүү дүрмийг баримтлан Монгол цэргийн жавхаа уралдааныг дүгнэх юм байна.  Хоёр үе шаттайгаар явах энэхүү уралдааны эхний шалгаруулалт 4 дүгээр сарын 1-15-ны хооронд болох бол, эхний шатнаас шалгарсан 9 ангийг дараагийн шатанд оролцуулахаар уралдааны удирдамж гарчээ. Нийслэлийн хэмжээнд анх удаа цэргийн сүр хүчийг харуулсан уралдаан зохион байгуулах болсонтой холбогдуулж Зэвсэгт хүчний Жанжин штаб, Хил хамгаалах Ерөнхий газар, Дотоодын Цэргийн штабын харъяа анги, байгууллагын офицер, ахлагч нартай Батлан хамгаалахын дэд сайд А.Баттөр, Батлан хамгаалах Яамны Төрийн нарийн бичгийн дарга, Баригадын генерал З.Болдбаатр, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл нарын зочид төлөөлөгчид Офицеруудын ордонд уулзалт хийсэн юм.
2013 -оны 3 -р сарын 12
30531
ДЭЛГЭРЭНГҮЙ
Рекламны самбаруудыг буулгаж эхэллээ
Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус 3-р хуралдаанаар “Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт гадна зар сурталчилгааны байгууламж байрлуулахад дагаж мөрдөх  журам"-ыг баталсан. Журмын дагуу нийслэлийн гадна зар сурталчилгааны байгууламжийг мэдээллийн болон зар сурталчилгааны байгууламж гэж ангилан самбаруудыг байршуулж хориглосон бүсийг тогтоосон юм
2013 -оны 3 -р сарын 12
1159
ДЭЛГЭРЭНГҮЙ
Жуулчдад зориулсан үйлчилгээний чанарыг сайжруулахад анхаарч ажиллахыг үүрэг болголоо
Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл өөрийн хариуцсан агентлаг болох Нийслэлийн Аялал Жуулчлалын газрын ажил байдалтай танилцлаа. Энэ үеэр НАЖГ-ын дарга Э.Баттулга томилогдсоноосоо хойш хийсэн зарим ажлууд болоод тус салбарын өнөөгийн байдал, цаашид хийх ажлууд, тулгамдаж буй асуудлуудаа танилцуулж, удирдамж чиглэл авсан юм
2013 -оны 3 -р сарын 12
923
ДЭЛГЭРЭНГҮЙ
Улаанбаатарын хөгжилд сурсан эрдэм, авъяасаа харамгүй зориулахаа тангараглав
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1995 оны 109 дүгээр зарлигаар баталсан “Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөх ёслолын журам” –ыг баримтлан нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын төрийн албанд анх орсон албан хаагчдын тангараг өргөх ёслол боллоо
2013 -оны 3 -р сарын 12
1091
ДЭЛГЭРЭНГҮЙ