Нийслэл 2014 оны төсвөө тодотголоо
НИТХ-ын ээлжит XVIII хуралдаан 2014 оны 7 дугаар сарын 4-нд болж хуралдаанаар нийслэлийн 2013 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай, Нийслэлийн 2014 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай зэрэг асуудлыг хэлэлцлээ.
2014 -оны 7 -р сарын 7
1076
ДЭЛГЭРЭНГҮЙ
Наадамчин олонд үйлчлэх "Railbus"-ийн цагийн хуваарь
Энэ жилийн баяр наадмаас  эхлэн анх удаа  Railbus буюу төмөр замын автобус Хүй долоо худаг руу тээвэрлэлт хийхээр болсон юм. Төмөр замын автобус нь 7 сарын 10,11,12,13-ны Амгалан өртөөнөөс Хүй 7 худаг дах Давааны зөрлөг өртөө хүртэл иргэдэд үйлчилнэ. “RAILBUS” –ийн цагийн хуваарьтай уялдуулан  Дүнжингарав худалдааны төв рүү 7 сарын 11,12-нд хотын зүүн болон хойд чиглэлийн нийт их багтаамжийн 120 автобус Олимпийн гудамж, Намъянжугийн гудамжаар очиж үйлчилэхээр нийслэлийн Тээврийн газраас  зохицуулалт хийжээ.
2014 -оны 7 -р сарын 7
2855
ДЭЛГЭРЭНГҮЙ
Наадмын үеэр мөрдөх замын хөдөлгөөний зохион байгуулалт
2014 оны 7-р сарын 11-нээс 15-ны өдрүүдэд тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй.

- Ногоон орчин буюу авто машингүй бүсийг бүрдүүлсэн. Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худгийн морь бариан орчинд 100 метрээс дотогш тээврийн хэрэгсэл оруулахгүй байж, наадамчид явганаар чөлөөтэй баярлах нөхцөл бүрдүүлсэн.

- Наадамчдад зориулж Энхтайваны гүүрний урд байрлах “Шинэ өглөө”, ”Хурд” хорооллын баруун, зүүн талд болон Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын хойд талд таксины зогсоол гаргасан.

- Баяр наадмын үеэр замын хөдөлгөөний ачааллыг бууруулах үүднээс Дүнжингарав, Мишээл экспо худалдааны төвөөс наадамчдад үнэ төлбөргүй, буухиа чиглэлээр 18 автобус 5-10 минутын зайтайгаар, Рэйлбусын дунд голын зогсоолоос Төв цэнгэлдэх хүрээлэн рүү 3 автобус тус тус үнэ төлбөргүй үйлчилнэ. 
-  Хүй долоон худагт эко хавтангаар 500 тээврийн хэрэгсэл зогсох зогсоолын талбай байгуулсан.
2014 -оны 7 -р сарын 7
1951
ДЭЛГЭРЭНГҮЙ
Элсэн дээрх шоу наадам болно
Их Монгол улс байгуулагдсаны 808 жилийн ой, Ардын хувсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадмаар “Улаанбаатар уран баримал 2014” наадам болно. Наадмыг Монгол Улсын  нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 375 жилийн ойн хүрээнд зохион байгуулж байгаа юм. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд  2014 оны 7 дугаар сарын 5-наас 13-ны хооронд болох тус  наадмын үеэр хүрдэн дээр ваар эргүүлэх үзүүлбэр, хүүхдийн элсэн баримлын уралдаан,  уран бүтээлчдийн хөрөг зурах зэрэг уралдаан тэмцээнүүд болох юм.  Мөн үзэгч, зочид, жуулчдад зориулж амьд хөгжмийн хамтлагийн тоглолт, элсэн дээрх шоу зэрэг сонирхолтой үзүүлбэрүүдийг үзүүлэхээр төлөвлөөд байна. 
2014 -оны 7 -р сарын 4
1407
ДЭЛГЭРЭНГҮЙ
"УЛААНБААТАР УРАН БАРИМАЛ 2014 НААДАМ"-ЫН ХӨТӨЛБӨР
Өдрийн хөтөлбөр(10:00-15:00)
11:00 Нээлтийн үйл ажиллагаа
11:10 Урлагийн тоглолт
11:30 Зочид, үзэгчид наадамд оролцогчдын бүтээлээ гүйцэтгэж буй байдалтай явж танилцана
12:40МУЭ-ийн Баримлын нэгдлийн дэргэдэх Керамикийн салбарын  үзүүлбэр (хүрдэн дээр ваар эргүүлэх) асар дотор
13:00 МУЭ-с зохион явуулах Цаасан наалтаар хийх “Миний ертөнц” уралдаан
14:00-15:00МДУНХ-ноос зохион явуулах Хүүхдийн элсэн баримлын уралдаан
Оройн хөтөлбөр19:00-22:00
2014 -оны 7 -р сарын 4
649
ДЭЛГЭРЭНГҮЙ
ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН ҮЕЭР ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗРУУДЫН АЖИЛЛАХ ЦАГИЙН ХУВААРЬ
 Худалдаа, үйлчилгээний байгууллагууд баярын өдрүүдэд дараах цагийн  хуваарийн  дагуу ажиллана.  Хүнсний дэлгүүрүүд  07 дугаар  сарын  09, 10–нд  08.00 –24.00 цагт ажиллаж, 07 дугаар сарын 11, 12 –нд амарч, 07 дугаар сарын 13-наас эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
2014 -оны 7 -р сарын 4
5091
ДЭЛГЭРЭНГҮЙ
Яармагийн гүүрийг бямба гарагт хаана
Яармагийн гүүрээр явах тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг өнөөдөр буюу 2014 оны 7 дугаар сарын 05-ны 20:00 цагаас эхлэн 7 дугаар сарын 06-ны 20:00 цаг хүртэл бүтэн 24 цаг хаахыг мэдэгдэж байна. 
2014 -оны 7 -р сарын 4
1634
ДЭЛГЭРЭНГҮЙ
“УЛААНБААТАР УРАН БАРИМАЛ 2014 НААДМЫН” ХӨТӨЛБӨР
2014 .07.05    Наадмын нээлтийн үйл ажиллагаа
Өдрийн хөтөлбөр   (15:00-17:00)
15:00 Нээлтийн үйл ажиллагаа
15:10 Урлагийн тоглолт
15:30 Зочид, үзэгчид наадамд оролцогчдын бүтээлээ гүйцэтгэж буй байдалтай явж танилцана
15:40 МУЭ-ийн Баримлын нэгдлийн дэргэдэх Керамикийн салбарын үзүүлбэр (хүрдэн дээр ваар эргүүлэх) асардотор
2014 -оны 7 -р сарын 4
829
ДЭЛГЭРЭНГҮЙ
Наадмын тасалбар худалдаанд гарлаа
Тулгар төрийн 2223, Их Монгол Улсын 808, Ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадмын нэгдсэн хөтөлбөр батлагдан гарсан бөгөөд наадам  7 дугаар сарын 7-нд Урианхай сурын харваагаар эхэлнэ. Үндэсний их баяр наадмын нээлтийн  ажиллагаа   7 дугаар сарын 11-ний 11:00 цагаас эхлэх бол энэ жилийн наадмын нээлтийг “Босоо заяатай Монгол” зохиомжоор толилуулахаар Монгол Улсын төрийн шагналт, Гавьяат жүжигчин Д.Сосорбарам найруулж байна.
2014 -оны 7 -р сарын 4
2291
ДЭЛГЭРЭНГҮЙ
Дэлхийд танигдсан “Night of Modern ” Монголд
’Найрсаг Улаанбаатар’’ аяны зун цагийн нээлтийн ажиллагаа алс холын АНУ-ын “Бостон балет” компанийн гоцлоочдын модерн бүжгийн тоглолтоор эхлэх гэж байна. Тоглолтыг “Монголын балетын хөгжил сан” Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран  зохион байгуулж байгаа бөгөөд энэхүү тоглолтоороо сонгодог бүжгийн урсгал XXI зуунд олон улсад хэрхэн эрчимтэй хөгжиж байгааг үзэгчиддээ хүргэх юм.  Мөн  оюун санаа, сэтгэхүйн ертөнцөө үйл хөдлөлөөрөө харуулах, биеийнхээ бүхий л эд эсийг амилуулж чадах бүжигчид, тэднээс гарах асар их эрч хүч, оргилсон энерги, хүний дотор орших нигүүлсэнгүй сэтгэл, уучлалыг мэдрүүлэх энэхүү тоглолтонд МУГЖ Д.Алтанхуяг, Бостон балет компанийн гоцлоочдын хамтаар оролцоно.  “Night of Мodern” тоглолт 7 сарын 4-ний өдөр ДБЭТ-т болно.
2014 -оны 7 -р сарын 3
1452
ДЭЛГЭРЭНГҮЙ
Төв цэнгэлдэхийн гэрэлтүүлгийг засаж дуусжээ
Их Монгол улс байгуулагдсаны 808 жилийн ой, Ардын хувсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг угтан Тохижилт, засвар, худалдаа үйлчилгээний салбар хороо хуралдлаа. Хурлын үеэр Төв цэнгэлдэхийн гэрэлтүүлэг бүрэн ажиллагаанд орсон Энхтайваны гүүрийн дагуу гэрлэн чимэглэл хийж, төв цэнгэлдэхэд зөөврийн кантейнер 00 нэмж байршуулахаар болсон тухай холбогдох байгууллагуудаас мэдээллээ. 
2014 -оны 7 -р сарын 3
476
ДЭЛГЭРЭНГҮЙ
Тусгай зориулалтын машинуудад таних тэмдэг тавина
Улаанбаатар хотын хэмжээнд замын ус зайлуулах байгууламж хүрэлцээ муутайгаас үүдэж бороо орсны дараа автозам дээр ус их хэмжээгээр тогтож, иргэдийн тав тухыг алдагдуулдаг. “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ-аас тогтсон усыг нэг тонн, арван тонны багтаамж бүхий тусгай зориулалтын гурван машинаар тухай бүр соруулж, зайлуулах ажлыг хийдэг. Сүүлийн өдрүүдэд тус газрыг бохир усаа Туул гол руу асгаж байгаа тухай ташаа мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр болон сошиал медиа сүлжээнд цацагдаж, иргэдийн бухимдлыг төрүүлж байна.
2014 -оны 7 -р сарын 3
1758
ДЭЛГЭРЭНГҮЙ
Үндэсний их баяр наадмын өдрүүдэд нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний зохион байгуулалт
  • Баярын өдрүүдэд нийтийн тээврийн үйлчилгээнд үндсэн /хотын доторх болон хот орчмын/  83 чиглэлд  их багтаамжийн 593 , туслах 21 чиглэлд  бага оврын 165, зуслангийн 7 чиглэлд бага багтаамжийн 7, их багтаамжийн 10, нийт 775  автобус ажиллана.
  • Дүнжингарав худалдааны төв рүү 7 сарын 11,12-нд хотын зүүн болон хойд  чиглэлээс их багтаамжийн 120 автобус Олимпийн гудамж, Намъянжугийн гудамжаар, Мишээл экспо төв рүү хотын баруун болон урд чиглэлээс их багтаамжийн 54 автобус  Нарны гүүрээр очиж үйлчилнэ. Мөн үндсэн чиглэлээр явж 120 мянгатын автобусны  зогсоолд зогсон үйлчлэх 121 автобус үйлчлэхээр зохицуулалтыг хийсэн.
2014 -оны 7 -р сарын 2
1708
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хотын захиргаа цахилгаанаар ажилладаг машиныг туршилтаар ашиглана
Өнөөдөр Япон Улсын Мицүбүши моторс корпорациас 2 цахилгаан машиныг нийслэлд хандивлалаа.  Энэ машин нь 100 хувь цахилгаанаар ажилладаг  бөгөөд хэрэглээнээсээ шалтгаалан бүрэн цэнэглэсэн тохиолдолд 150 км замыг туулах хүчин чадалтай юм байна. Мицүбүши моторс корпорацийн ахлах сургагч Цитому Хагивара цахилгаан машины хүчин чадал, хэрхэн хэрэглэх талаар мэдээлэл өгөх үеэрээ “Энэхүү машин зөвхөн байгаль орчинд ээлтэй төдийгүй эдийн засгийн хувьд маш их хэмнэлт авчирдаг. Тодруулал,  2011 онд Японд болсон аймшигт цунамигийн үеэр гамшигт нэрвэгсэдэд туслах  тээврийн хэрэгсэл нь бидний цахилгаан машин байсан юм. 
2014 -оны 7 -р сарын 2
1630
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Дээлтэй Монгол-2014” наадам 7 сарын 13-нд болно
Монголын ирээдүй болсон хүүхэд, залууст өв уламжлалаараа бахархах ухамсарыг төлөвшүүлэх, таниулах, өвлүүлэх, дэлхийн нийтэд Монгол үндэсний хувцасны чамин загварыг  гайхуулах зорилгоор зохион байгуулдаг Дээлтэй Монгол наадам 7 дугаар сарын 13-нд Чингисийн талбайд долоо дахь жилдээ болно. Наадмын үеэр үндэсний хувцас, бэлэг дурсгалын зүйлсийн үзэсгэлэн худалдаа, соёлын биет болон биет бус өвийг сурталчлах олон төрлийн арга хэмжээг зохион байгуулах юм байна. 
2014 -оны 7 -р сарын 1
1890
ДЭЛГЭРЭНГҮЙ
Наадмаар худалдаа үйлчилгээ эрхлэгчдийн анхааралд
Их Монгол улс байгуулагдсаны 808 жилийн ой, Ардын хувсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадмын үеэр аж ахуйн нэгж, иргэд  900 цэгт худалдаа, үйлчилгээ эрхэлнэ. Үүнээс Төв цэнгэлдэх хүрээлэнд 600 цэг, "Хүй долоон худаг"-т 300 цэг байх бөгөөд 70 орчим хувь  нь хоол үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэх цэг байх юм. Худалдаа үйлчилгээ эрхлэгч нь тухайн харьяалах дүүргээсээ үйл ажиллагаа эрхлэх дугаар авч, зөвшөөрөгдсөн цэгт үйл ажиллагаа явуулна. Худалдаа, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж байгууллага, иргэд нь эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамрагдсан байна. Худалдаалах болон хоол үйлдвэрлэлд хэрэглэх хүнсний бүтээгдэхүүн нь чанар аюулгүй байдлын шаардлага хангасан тухай дүгнэлттэй, хадгалалтын хугацаа дуусаагүй,  хаяг шошгын стандартын шаардлага хангасан байна. 
2014 -оны 7 -р сарын 1
1131
ДЭЛГЭРЭНГҮЙ
Наадмаар үйлчлэх Railbus-ийн цагийн хуваарь
Энэ жилийн баяр наадмаас эхлэн анх удаа  Railbus буюу төмөр замын автобус Хүй долоо худаг руу тээвэрлэлт хийхээр болсон юм. Төмөр замын автобус нь 7 сарын 10,11,12,13-ны өдрүүдэд Дүнжингарав худалдааны төв, Дунд голын зогсоолоос ”RAILBUS” Хүй 7 худаг руу зорчих бол Давааны өртөөний төмөр замын буудлаас Морь барианы газар хүртэл том оврын 5 автобус  наадамчин олонд “үнэ төлбөргүй” үйлчилнэ 
2014 -оны 6 -р сарын 30
2187
ДЭЛГЭРЭНГҮЙ
2016 онд Баянхошуу, Долоон буудал хотын дэд төв болно
Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, Нийслэлийн Засаг даргын 2013-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт төвлөрлийг сааруулах, нэг төвт хотоос олон төвт хот болон хөгжүүлэх зорилт тавьсан.  Энэ хүрээнд нийслэл Азийн хөгжлийн банктай хамтран  “Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих” хөтөлбөрийг боловсруулсан юм.
2014 -оны 6 -р сарын 30
1673
ДЭЛГЭРЭНГҮЙ
ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН ХӨТӨЛБӨР
7 дугаар сарын 7. Даваа
 
9.00-19.00           Урианхай сурын харваа                                             Сурын талбайд
 
7 дугаар сарын 8Мягмар
 
9. 00-18.00           Буриад сурын харваа                                                Сурын талбайд
 
7 дугаар сарын 9Лхагва
 
9. 00-19.00           Хүүхдийн сурын харваа                                            Сурын талбайд
 
7 дугаар сарын 10. Пүрэв
2014 -оны 6 -р сарын 30
3048
ДЭЛГЭРЭНГҮЙ