Дунд голын замын зүүн хэсгийг хаалаа
Дунд гол, үйлдвэрийн гудамж, 19-р хорооллын арын 4 км авто замын шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэхээр. 5 сарын 20-ны оройн 22 цагаас эхлэн тус замын зүүн хэсэг буюу Гандийн гудамжнаас Энхтайваны гүүр доогуур гараад Петровис Шатахуун түгээх станц хүрэх 500 метр замыг хаагаад байна
2013 -оны 5 -р сарын 21
1089
ДЭЛГЭРЭНГҮЙ
Залуус байгаль орчноо хамгаалах үйлсэд нэгдэв
Нийслэлийн ногоон бүсийн зуслангийн оршин суугчдын эрүүл аюулгүй орчинд амьдрах таатай орчинг бүрдүүлэх ажлын хүрээнд Нийслэлийн Засаг Даргын Тамгын газрын Цэргийн штаб, Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Байгаль орчин ногоон хөгжлийн газар, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Засаг Даргын тамгын газар, “Монголын оюутны холбоо”, “Хоёрдогч түүхий эдээр хөдөлмөр эрхлэгчдийн холбоо”, “Залуусын хөгжлийн гүүр” ТББ-ууд хамтран “Эх дэлхийн цэвэрлэгээ“ уриан дор ногоон бүсийн зуслан бүхий амууд, Сэлбэ гол дагуу их цэвэрлэгээний ажлыг 5 сарын 18-ны өдөр зохион байгууллаа
2013 -оны 5 -р сарын 21
1197
ДЭЛГЭРЭНГҮЙ
Дотоодын бүтээгдэхүүнээр хотоо тохижуулж байна
Нийслэлийн удирдлагууд дотоодын үйлдвэр эрхлэгчдээ дэмжиж ажиллах бодлого баримталж байгаа. Үүнийхээ дагуу нийслэл хотынхоо бүтээн байгуулалт, тохижилтын ажилд дотооддоо үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг ашиглаж байна.Тухайлбал хотын төвийн гудамж, талбайд тавигдсан энгийн, дахивар хогийг ялгах тасалгаатай хогийн сав, модон сандлыг манайхан өөрсдөө үйлдвэрлэжээ
2013 -оны 5 -р сарын 21
1533
ДЭЛГЭРЭНГҮЙ
Д.Дайриймаа: Зургаан компани 3 тэрбум төгрөгөөр тохижилтын ажил хийнэ
Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас “Хөгжлийн төлөө түншлэл” нийгмийн хариуцлагатай хөрөнгө оруулалт уулзалтыг зохион байгуулсан.Уулзалтын үр дүнд нийслэлд нэн шаардлагатай байгааорчин үеийн тохижилтын өнгө төрхөд нийцсэн ногоон байгууламж байгуулахад хувийн хэвшил, гадны төсөл хөтөлбөрүүдийг татан оролцуулж, хэд хэдэн гудамж талбайг тохижуулахаар болжээ
2013 -оны 5 -р сарын 21
411
ДЭЛГЭРЭНГҮЙ
Яармагийнхныг цэвэр усаар хангана
Улаанбаатар хотын Ерөнхий менежер  Б.Бадрал  Улаанбаатар хотын усан хангамжийг нэмэгдүүлэх “Яармаг эх үүсвэр” төслийн ажилтай танилцлаа. Төсөл хэрэгжсэнээр Яармагт шинээр баригдах орон сууцны хотхон, гэр хорооллын 120 мянган өрх цэвэр усаар хангагдах юм. БНСУ-ын Засгийн  газрын буцалтгүй тусламжаар Койка олон улсын байгууллагаас хэрэгжүүлж буй “Яармагийн цэвэр усны шинэ эх үүсвэр” төсөл нь 22.6 сая ам.долларын өртөгтэй. 2011-2013 оны хооронд 3 жилийн хугацаанд хэрэгжих юм.
2013 -оны 5 -р сарын 20
1143
ДЭЛГЭРЭНГҮЙ
Дугуйн зам, явган замын гэрэлтүүлгийн төслийн сонгон шалгаруулалтад урьж байна
Энэ онд нийслэл хотын 3 цэгт дугуйн зам барихаар төлөвлөсөн. Төлөвлөгөөний дагуу Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 800 метрийн урттай, 2.5 метрийн өргөнтэй дугуйн зам тавьж, замын хоёр талын гэрэлтүүлгийг давхар шийдэх юм.
2013 -оны 5 -р сарын 20
1527
ДЭЛГЭРЭНГҮЙ
Тохижилт үйлчилгээний ажилчдын 200 хүүхдийг зусланд амраана
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Хоггүй, цэвэр цэмцгэр хот”-той болохын төлөө өдөр, шөнийг ялгалгүй хөдөлмөрлөж байгаа“Тохижилт үйлчилгээний ажилтан”-уудын хүүхдүүдийг урамшуулах тухай захирамж гаргалаа.
2013 -оны 5 -р сарын 20
1311
ДЭЛГЭРЭНГҮЙ
2 хоног 10 цагт 190 өргөдөл, гомдлыг шийдвэрлэжээ
Нийслэлийн иргэдээс өнгөрсөн долоо хоногт / 05.13 - 05.19 /  нийт 912 өргөдөл, гомдол иржээ. Эдгээрээс нийслэлийн “Лавлагаа , мэдээллийн төв”-ийн  “Call center-1200” тусгай дугаарын утсанд 234 өргөдөл, гомдол ирснээс 41-ийг нь шийдвэрлэсэн бол ,  www.ub 1200.mn  цахим хуудсаар ирсэн 28 өргөдөл, гомдлын 4-ийг нь , шинэчлэлийн Засгийн газрын “11-11 Төв”-д ирсэн 258 өргөдөл , гомдлын  41-ийг нь , нийслэлийн “Иргэдийг хүлээн авах төв”-д хандсан иргэдээс  ирсэн 325  өргөдөл,гомдлын 75-ыг нь, нийслэлийн харъяа байгууллагуудад хандаж ирсэн 206 өргөдөл, гомдлын 29-ийг нь тус тус шийдвэрлэжээ
2013 -оны 5 -р сарын 20
974
ДЭЛГЭРЭНГҮЙ
Улаанбаатар хот метротой болоход ойртжээ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл “Улаанбаатар метро төсөл”-ийн судалгааны эцсийн тайланг Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын Дарга, Ерөнхий Сайдад тус тус өргөн барилаа
2013 -оны 5 -р сарын 17
1739
ДЭЛГЭРЭНГҮЙ
Газрын дуудлага худалдаагаар 622,2 сая төгрөгийг төсөвт төвлөрүүлжээ
Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралдаан 5 дугаар сарын 16-нд болж, хуралдаанаар Нийслэлийн Засаг даргын 2013 оны "Газрын харилцааны талаар авах зарим арга хэмжээний тухай”, "Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнэ төлүүлэх тухай" захирамжуудын хэрэгжилт, хог тээвэрлэлтийн шинэ менежментийн тухай, зэрэг асуудлыг хэлэлцлээ
2013 -оны 5 -р сарын 17
954
ДЭЛГЭРЭНГҮЙ
Ус бохирдуулагч аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг зогсооно
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл 05 сарын 15-нд “Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй боловсруулах үйлдвэрүүдийн талаар авах арга хэмжээний тухай”  А/479  тоот захирамж гаргалаа
2013 -оны 5 -р сарын 17
963
ДЭЛГЭРЭНГҮЙ
Ш.Ганхуяг: Гэр хорооллынхны амьдрал өөрчлөгдөж, газрын үнэ өссөн
Гэр хорооллын газрыг дахин төлөвлөөд, барил­гажуулах төслийг л бид хэрэгжүүлж байна. Зөвхөн иргэд, хөрөнгө оруулагч хоёрын хоорондын зөв ойлголцлын төвшинд зохицох ёстой. Сонгууль дөхсөн үед хүмүүст ямар ч санаа байхыг үгүйсгэхгүй.  
2013 -оны 5 -р сарын 17
983
ДЭЛГЭРЭНГҮЙ
Олимпийн гудамжийг төлөвлөсөн хугацаанаас 2 хоногийн өмнө нээнэ
ГХЯ-ны уулзвараас ЗЦГ-ын уулзвар хүртэлх 1.1 км авто замын зорчих хэсгийн хучилтын ажил дуусаад байна. Хэвтээ тэмдэг, тэмдэглэгээний ажлыг өнөөдөр хийж, маргааш орой авто замын хөдөлгөөнийг нээхээр боллоо. Одоогийн байдлаар явган хүний зам, гэрэлтүүлгийн ажлууд явагдаж байна. "Экспресс зам" ХХК ийнхүү Олимпийн гудамжийг төлөвлөсөн хугацаанаас 2 өдрийн өмнө нээнэ.
2013 -оны 5 -р сарын 17
493
ДЭЛГЭРЭНГҮЙ
Зуслангийн зам дагуу хог хаягдлыг бямба гарагт цэвэрлэнэ
Нийслэлийн Захирагчийн ажлын алба, Байгаль орчин, ногоон хөгжлийн газар, Монголын оюутны холбоо, “Залуусын хөгжлийн гүүр” ТББ хамтран Улаанбаатар хот орчмын ногоон бүс,зуслангийн зам дагуу болон Сэлбэ голын эрэг дагуу үүссэн хур хогийг маргааш  /05.18/ бүх нийтээрээ цэвэрлэхээр боллоо.
2013 -оны 5 -р сарын 17
514
ДЭЛГЭРЭНГҮЙ
Газрын асуудлаар иргэд нээлттэй хэлэлцэнэ
Нийслэлийн иргэний танхимд 2013 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 10 цагт  Нийслэлийн нутаг дэвсгэрт иргэн, аж ахуй нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх, ашиглуулах, өмчлүүлэхтэй холбогдон үүссэн тодорхой харилцааг хотын хөгжлийн онцлогт тохируулан нарийвчлан зохицуулах, иргэн, аж ахуйн нэгж байгууллагад эзэмшүүлж, өмчлүүлсэн газрыг нөхөх олговортойгоор солих, эргүүлэн авах, иргэний өмчийн газрын нөхөх олговорын бүтцэд багтах газрын үнийг тогтоох зорилгоор боловсруулсан баримт бичгүүдийн төслийг нийслэлийн иргэдэд танилцуулж, гарсан саналыг төсөлд тусгахаар хэлэлцүүлэх гэж байна.
2013 -оны 5 -р сарын 17
614
ДЭЛГЭРЭНГҮЙ
Алдагдсан мөнгөн усны хорыг саармагжууллаа
Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо,  51 дүгээр байрны жижүүр 2013 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 10 цагийн орчимд цэвэрлэгээ хийж байгаад 7-р давхрын шатнаас эхлээд цайрсан, үл мэдэгдэх бөмбөлөгүүд тарсан байдалтай байхыг харж, цагдаагийн газарт мэдэгджээ
2013 -оны 5 -р сарын 17
872
ДЭЛГЭРЭНГҮЙ
Иргэдийн хүсэлтэд хуулийн дагуу шуурхай хариу өгнө гэв
Нийслэлийн “Иргэдийг хүлээн авах төв”-өөр дамжуулан Нийслэлийн Засаг даргатай уулзах хүсэлт ирүүлсэн 22 иргэнийг  өнөөдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл хүлээн авч уулзлаа. Иргэдийн дийлэнх нь орон сууц хүсэж нийслэлийн удирдлагатай уулзаж байгаагаа илэрхийлж байсан бөгөөд “Ахмадын орон сууц” хөтөлбөрийн хүрээнд энэ хүсэлтийг шийдвэрлэх боломжтойг хотын дарга иргэдэд танилцуулсан юм
2013 -оны 5 -р сарын 17
1706
ДЭЛГЭРЭНГҮЙ
80 бага сургуулийн хөрөнгө оруулалтыг Засгийн газраас шийдэхээр боллоо
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр нар “80 бага сургууль барих” ажилд хамтран ажиллах хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа. Нийслэл хотод 80 бага сургууль барих ажлын эхний үе шат болох сургуулиудын байршлыг тогтоох тухай асуудлыг НИТХ-ын ээлжит хуралдаанаар хэлэлцэн баталсан
2013 -оны 5 -р сарын 16
1189
ДЭЛГЭРЭНГҮЙ
Эзэмшигч нь тодорхойгүй шугам, кабелиудыг таслах тухай анхааруулга
Улаанбаатар хотод зам барилгын ажил явагдаж байгаатай холбогдуулан гудамж, замын дагуух гэрэлтүүлгийн болон тролейбусны шон дээгүүр татсан холбоо, цахилгааны шугамуудыг буулган шилжүүлж байна
2013 -оны 5 -р сарын 16
990
ДЭЛГЭРЭНГҮЙ
MCS COCA-COLA үйлдвэрээс гарсан усыг ногоон байгууламжийг услахад ашиглана
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас бохирдуулагч эх үүсвэрүүдийг ялангуяа технологийн чиглэлээр бохирдуулж байгаа үйлдвэр аж ахуй нэгжүүдэд өнгөрөгч 2-р сарын 15-наас 3-р сарын 15-ны хооронд шалгалт хийсэн. Уг шалгалтаар Кока- кола үйлдвэрээс бусад үйлдвэр нь өөр дээрээ цэвэрлэх байгууламжгүй байна гэсэн дүгнэлт гарсан
2013 -оны 5 -р сарын 16
1283
ДЭЛГЭРЭНГҮЙ