Зөрчил гаргасан иргэдийн 61 хувь төлбөрөө төлжээ
Авто замаар зорчигчдын цаг хугацааг хэмнэн, аюулгүй байдлыг хангах зорилгоор замын хөдөлгөөний дүрмийг баримтлуулан 2013 оны наймдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн Замын Хөдөлгөөний удирдлагын төвийн хяналтын камерт илэрсэн зөрчилд хариуцлага тооцох ажлыг эхлүүлсэн билээ
2013 -оны 10 -р сарын 10
833
ДЭЛГЭРЭНГҮЙ
Олимпийн гудамжид ирэх онд ус зайлуулах шугам нэмж барина
Олимпийн гудамж буюу ГХЯ-ны баруун талаар ЗЦГ-ын уулзвар хүртэл үргэлжлэх 1 км авто замыг 2013 онд Нийслэлийн Автозамын газрын захиалгын дагуу шинэчлэхдээ ус зайлуулах шугам хийгээгүй, зөвхөн хучилтын ажил гүйцэтгэх гэрээ байгуулан ажилласан
2013 -оны 10 -р сарын 10
1147
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн Онцгой байдлын газар бүрэн тоноглогдсон эмнэлгийн автомашинтай болно
Нийслэлийн Онцгой байдлын газарт Бүгд Найрамдах Солонгос Улсын Онцгой байдлын газраас буцалтгүй тусламжаар Хьюндай Стана маркийн бүрэн тоноглогдсон эмнэлгийн зориулалттай 2 ширхэг автомашины өгөхөөр боллоо
2013 -оны 10 -р сарын 10
977
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Үйлдвэр технологийн парк”-д үйлдвэрлэлийн салбарууд байгуулна
Нийслэлийн Засаг дарга “Ажлын хэсэг байгуулах тухай”  А/932 тоот захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн  алслагдсан дүүрэг болох Багануур, Багахангай, Налайх, Шинэ суурьшлын бүс /Эмээлт/-д байгуулагдах “Үйлдвэр технологийн парк”-д байрлах үйлдвэрлэлийн салбаруудын үндсэн чиглэлийг  шинэчлэн тодорхойлж, барьж байгуулах ажлыг эрчимжүүлэх ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг байгууллаа.
2013 -оны 10 -р сарын 10
947
ДЭЛГЭРЭНГҮЙ
10 сарын 09-ний өдрийн дүрэм зөрчсөн жолооч нарын мэдээлэл
Замын хөдөлгөөний удирдлагын төвд 10 сарын 09-ний өдөр  гэрлэн дохионы 192, хурд хэтрүүлсэн 95 зөрчил бүртгэгдсэн байна. Тиймээс жолооч та бүхэн замын хөдөлгөөнд оролцохдоо дүрмээ биелүүлэн соёлтой оролцоно уу 
2013 -оны 10 -р сарын 10
1215
ДЭЛГЭРЭНГҮЙ
Толгойтын гүүр, Говийн замыг хаалаа
65 дугаар сургуулийн зүүн урд байрлах Толгойтын гүүрийг өнөө орой буюу 2013 оны 10 сарын 10-ны 23:00 цагаас эхлэн 14-ний 06:00 цаг хүртэл хааж, "Нарны үүсгэл" ХХК хэв гажилтын заадас засвар, асфальт хучилтын ажил хийж нээнэ
2013 -оны 10 -р сарын 10
1037
ДЭЛГЭРЭНГҮЙ
Худалдан авах ажиллагааны хэрэгжилтэнд хяналт мониторинг хийнэ
Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар, Дэлхийн банк болон “Худалдан авах ажиллагааны түншлэл” төрийн бус байгууллагуудтай хамтран Нийслэлийн авто замын худалдан авах ажиллагааны хэрэгжилтэнд хяналт мониторинг хийх “Туршилтын загвар” төслийг хэрэгжүүлэхээр боллоо.
2013 -оны 10 -р сарын 9
914
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хүй долоон худагт олон нийтийн арга хэмжээ, баяр наадмыг тогтмол зохион байгуулна
Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт туссаны дагуу “Хүй долоон худаг”-т  “Монгол наадам цогцолбор” барьж ашиглалтад оруулахаар НИТХ-ын тогтоол гарсан. “Монгол наадам цогцолбор” барих ажлын хүрээнд энэ жилийн баяр наадмаас өмнө Хүй долоон худагт хоёр үйлчилгээний талбай, хатуу хучилттай 7000 автомашины зогсоолыг хийснээс гадна  361-ийн гармаас Хүй долоон худаг хүртэл 8,5 км автозам шинээр барьж ашиглалтад оруулсан юм
2013 -оны 10 -р сарын 9
1380
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хүүхдийн найрал дууны наадам 21 дэх жилдээ болно
“Хүүхдийн найрал дууны шилдэг хамтлаг шалгаруулах уралдаан”-ыг 1993 оноос эхлэн нийслэлийн Соёл урлагийн газрын санаачлагаар Нийслэлийн Засаг даргын ивээл дор жил бүр уламжлал болгон зохион байгуулж иржээ. Уралдааныг 2005 оноос Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин, Хөгжмийн зохиолч, нэрт хормейстер Д.Лувсаншаравын нэрэмжит болгосон юм
2013 -оны 10 -р сарын 9
1073
ДЭЛГЭРЭНГҮЙ
Бүгдээрээ “НЭГДЭЦГЭЭЕ” уриалга гаргалаа
Нийслэлийн 374 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Нийслэлийн тээврийн газар, зорчигч тээврийн үйлчилгээ эрхлэгч Аж ахуйн нэгж байгууллагуудтай хамтран нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах, олон нийтэд сурталчлах, мэдээлэл түгээх зорилгоор нээлттэй өдөрлөгийг нэг сарын хугацаанд зохион байгуулж байна
2013 -оны 10 -р сарын 9
887
ДЭЛГЭРЭНГҮЙ
Иргэдийн төлсөн татварын мөнгийг эрүүл аюулгүй орчинд амьдрахад нь зарцуулна
Нийслэлээс хог хаягдлыг ангилан ялгах тогтолцоог 2016 он хүртэл үе шаттайгаар нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа. Хог хаягдлын шинэ менежментийн хүрээнд иргэд, аж ахуйн нэгжийг гаргасан хогоо зориулалтын уутанд хийж хэвшүүлэх ажлыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас зохион байгуулан ажиллаж байна
2013 -оны 10 -р сарын 9
1211
ДЭЛГЭРЭНГҮЙ
Цахилгаан, дулаан, усаар хангагдахгүй барилгуудын нэрсийг зарлаж байна
Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл 2013 оны 09 сарын 15-ны өдөр “Барилгын ажилд илэрсэн зөрчлийг арилгах, гүйцэтгэлд хяналт тавих тухай” захирамж гаргасан. Уг захирамжаар техникийн нөхцөл аваагүй цахилгааны 15, дулааны 16, цэвэр бохир усны 17, батлагдсан архитектур төлөвлөлтийн даалгаваргүй, эскиз зураг болон ерөнхий төлөвлөгөөний зураг батлагдаагүй 10, барилгын зураг төсөлд магадлал хийгдээгүй 16 барилгын жагсаалтыг гаргаж дээрх газруудад зөрчлөө арилган техникийн нөхцөл авах, эскиз болон ерөнхий төлөвлөгөөний зургийг зөвшөөрөлцөх хугацаатай үүрэг өгсөн
2013 -оны 10 -р сарын 8
1737
ДЭЛГЭРЭНГҮЙ
Том оврын автобусны жолооч нар номын дуу сонслоо
Нийслэлийн Тээврийн газар, Замын Цагдаагийн газар хамтран  “1-р эгнээгээр их багтаамжийн автобус саадгүй зорчих, хөдөлгөөний хяналт зохицуулалтыг сайжруулах” нэгдсэн арга хэмжээ зохион байгуулж байна. Энэ арга хэмжээний хүрээнд замын хөдөлгөөнд оролцохдоо хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж оролцдоггүй, удаа дараа зөрчил гаргаж буй том оврын автобусны жолооч нарын судалгааг гаргаж, том оврын автобусны 150 жолоочийг сургалтад хамрууллаа
2013 -оны 10 -р сарын 8
967
ДЭЛГЭРЭНГҮЙ
Бэлх, Тоосгоны үйлдвэр орчмын газар чөлөөлөх ажлын явц 91 хувьтай байна
НИТХ-ын 05 сарын 30-ны өдрийн 10/39-р тогтоолоор иргэнд өмчлүүлэх 52  газрын байршил, хэмжээг тогтоосон. Тогтоолын дагуу Сүхбаатар дүүргийн хувьд 16 дугаар хорооны нутаг дэвсгэр Тоосгоны үйлдвэр орчимд иргэдэд газар өмчлүүлнэ
2013 -оны 10 -р сарын 8
1308
ДЭЛГЭРЭНГҮЙ
Ус, хөрсний бохирдлыг цэвэрлэх Канад технологийг санал болголоо
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл  Канад улсын ЕXP компаний төлөөллийг хүлээн авч уулзлаа. Тэд Хотын даргад гурван чиглэлээр хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлж, Улаанбаатар хотын дахин төлөвлөлт, инженерийн байгууламж зэрэг бүтээн байгуулалтын ажилд Канадын технологийг нэвтрүүлэх санал тавьсан юм
2013 -оны 10 -р сарын 8
2200
ДЭЛГЭРЭНГҮЙ
10 сард зургаан уулзвар ашиглалтад орно
Нийслэлийн автозамын сүлжээг өргөтгөн хөгжүүлэх зорилго бүхий “Гудамж” төслийн “Хотын төв” дэд төслийн хүрээнд 33 уулзвар өргөтгөн шинэчлэхээр төлөвлөснөөс одоогийн байдлаар 12 уулзварыг ашиглалтад оруулаад байгаа билээ. Үүндээр нэмээд дахин зургаан уулзварын ажил одоо дуусах шатандаа орж байна.Тодруулбал, ТЭЦ3 болон “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” компанийн урд уулзваруудын зам барилгын ажил дуусч, өнгө хучилт хийж, зорчих хэсгийг бүрэн нээсэн
2013 -оны 10 -р сарын 8
1175
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нэгдүгээр эгнээг чөлөөлөөгүй бол торгоно
НИТХ-аас Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, иргэдийн нийтийн тээврийн хэрэгслээр зорчуулах боломжийг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний хүрээнд Энхтайвны өргөн чөлөөний Офицеруудын ордны тойргоос “Таван шар” хүртэл авто замын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээгээр зөвхөн нийтийн тээврийн үйлчилгээний их багтаамжийн автобус, троллейбус, хүүхдийн болон ажилчдын автобус, стандартын шаардлага хангасан таксийг явуулахаар тогтоосон
2013 -оны 10 -р сарын 8
1007
ДЭЛГЭРЭНГҮЙ
10 сарын 07-ны өдрийн дүрэм зөрчсөн жолооч нарын мэдээлэл
Замын хөдөлгөөний удирдлагын төвд 10 сарын 07-ны өдөр  гэрлэн дохионы 210, хурд хэтрүүлсэн 142 зөрчил бүртгэгдсэн байна. Тиймээс жолооч та бүхэн замын хөдөлгөөнд оролцохдоо дүрмээ биелүүлэн соёлтой оролцоно уу
2013 -оны 10 -р сарын 8
1007
ДЭЛГЭРЭНГҮЙ
Дэнжийн мянгын замыг ирэх долоо хоногт нээнэ
Дэнжийн мянгын зам буюу 39-р сургуулийн зүүн урд уулзвараас Хүчит шонхор зах - эцсийн буудал хүртэлх 1.6 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажлын хүрээнд "Баткубик" ХХК тус замыг гурав хувааж хаах төлөвлөгөөт график гарган ажлаа эхэлсэн
2013 -оны 10 -р сарын 7
868
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хог тээвэрлэлтийн тарифын нэмэгдлийг ажилчдын цалинд зарцуулна
Нийслэлийн ИТХ-ын 09 сарын 26-ны ээлжит хуралдаанаар “Хог тээврийн тариф”-ийг шинэчлэн тогтоосон. НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2009 оны 2-р сарын 4-ний өдрийн 12 дугаар тогтоолоор хог тээврийн үйлчилгээний хөлсийг тонн километрийн системд шилжүүлэн 1 тонн хог хаягдлыг 1 километрт тээвэрлэх зардлыг тогтоосон бөгөөд тус тогтоолоор 1 тонн ахуйн хог хаягдлыг тээвэрлэх тарифыг 1-10 км-т 1350төг, 11-20км-т 1300төг, 21-30км-т 1240төг, 31-40км-т 1200төг, 41-ээс дээш 1180төгрөг байхаар баталжээ
2013 -оны 10 -р сарын 7
1034
ДЭЛГЭРЭНГҮЙ