“Хог хаягдлын шинэ менежмент”-ийг сайжруулах нэгдсэн арга хэмжээг 2013 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс зохион байгуулан, хэрэгжүүлж эхлэх тухай Нийслэлийн Засаг даргын захирамж гарлаа. Хог хаягдлын шинэ менежментийг эхлүүлснээр айл өрх, албан байгууллага аж ахуйн нэгжүүдэд зориулалтын хогийн уутны хэрэглээг нэвтрүүлэх бөгөөд зөвхөн зориулалтын уутанд хийсэн хог хаягдлыг битүүмжилсэн бункерт хадгалж, хуваарийн дагуу ачиж, тээвэрлэх юм. Мөн орон сууцны хороолол, гэр хорооллын гудамжинд хог болон түр хадгалах цэгийн байршлыг тогтоож, хог ачиж цуглуулах хуваарь, маршрутыг иргэд, байгууллага, аж ахуйн нэгжүүдэд тодорхой мэдээлэхээр боллоо.