Хил хамгаалах ерөнхий газрын урд уулзварыг өнөө орой хаана
Доржийн гудамжны өргөтгөл, шинэчлэлтийн ажлын хүрээнд өнөө орой буюу 8 сарын 09-ний 22 цагт Хил хамгаалах ерөнхий газрын уулзвар хэсгийг хаахаар боллоо. Уулзварын хучилтыг хийснээр 8 сарын 13-ны өглөө хөдөлгөөнийг нээнэ. Доржийн гудамж  нь Сансарын аюулгүйн тойргоос зүүн тийш Цайз зах хүрэх зам юм 
2013 -оны 8 -р сарын 9
978
ДЭЛГЭРЭНГҮЙ
Баянзүрх дүүрэг хоггүй дүүрэг болно
Баянзүрх дүүргийн хувьд энэ жил зам засвар, бүтээн байгуулалтын ажлаа эрчимжүүлжээ. Баянзүрхийн товчооноос “Богд” уулын хойд талаар Яармагийн гүүр хүртэлх 17,1 км зам засварын ажил 26 хувь, Энхтайвны өргөн чөлөө, Зүүн 4 замын уулзвараас Офицерүүдийн ордон, Чулуун- Овооны уулзвар, Ботаникийн автобусны буудал хүртэлх 4,5 км,  Доржийн гудамж, Туул жин пангийн уулзвараас зүүн тийш Цайз зах хүртэлх 2,8 км, 16-р хороо,  Улаанхуарангийн зам, Эскадрилын хөшөөнөөс Цэргийн их сургууль, Шар хадны төв зам хүртэлх 1,5 км,  Нарны зам буюу Нарантуул захаас Чулуун -Овооны уулзвар хүртэлх 0,94 км,  Дандарбаатарын гудамжны 0.9 км зам засварын ажлууд 50-98 хувийн явцтай байна
2013 -оны 8 -р сарын 9
1396
ДЭЛГЭРЭНГҮЙ
Яармагийн шинэ замыг түр нээлээ
Яармаг, Нисэх чиглэлийн автозамыг өргөтгөж,урд урсгалыг нь шинээр хийж байгаа билээ. Тус замыг 8 сарын 11-ний өдрөөс эхлэн түр нээх бөгөөд  9.5 км суурь хучилт, 0.7 км өнгө хучилтын ажлыг “Эйч Кей Би” ХХК гүйцэтгээд байна. Хойд урсгал буюу Яармагийн хуучин замд гүүр, хоолойн газар шорооны ажил эхлэх шаардлагатай багаа тул урд урсгалын шинэ замыг 9 сарын 15 хүртэл нээхээр болжээ
2013 -оны 8 -р сарын 9
1030
ДЭЛГЭРЭНГҮЙ
8-р сарын 8-ны өдөр дүрэм зөрчсөн жолооч нарын мэдээлэл
Замын хөдөлгөөний удирдлагын төвд өчигдрийн байдлаар гэрлэн дохионы 111, хурд хэтрүүлсэн 397 зөрчил бүртгэгдсэн байна. Зөрчил гаргасан жолооч нарт гэрийнх хаягаар торгуулийн хуудас очиж байгаа. Тиймээс  жолооч та бүхэн замын хөдөлгөөнд оролцохдоо дүрмээ биелүүлэн оролцохыг Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс анхааруулж байна
2013 -оны 8 -р сарын 9
1361
ДЭЛГЭРЭНГҮЙ
Манай улсын сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид шар сүүний уураг ашигладаггүй
Шинэ Зеланд улсын “Fonterra” компанид үйлдвэрлэсэн хуурай сүүг авч ашигладаг АПУ, Витафит-Инвест, Тэсо зэрэг ХХК-ууд нь бүтээгдэхүүндээ шар сүүний уураг ашигладаггүй байна. Эдгээр газруудын үндсэн түүхий эд болох хуурай сүүнээс 4 дээж, бэлэн бүтээгдэхүүн болох савласан сүүнээс 4 дээж авч, стандартын шаардлага хангаж буй эсэхэд дүгнэлт гаргахаар МХЕГазрын лабораторид шинжлүүлэхээр өгөөд байна.
2013 -оны 8 -р сарын 9
1638
ДЭЛГЭРЭНГҮЙ
Сурагчдыг нэгдсэн автобусаар тээвэрлэхийг үүрэг болголоо
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл 2012 оны 12-р сард “Улаанбаатар хотын автозамын ачааллыг зохицуулах нэмэлт арга хэмжээ авах тухай” захирамж  гаргасан. Захирамжийн 4 дэх хэсгийн заалтын биелэлт хангалтгүй байгаа тул  Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал эрхэлсэн орлогч Н.Гантөмөр нийслэлийн харьяа төр захиргааны байгууллагуудын дарга, Их дээд сургууль болон ерөнхий боловсролын сургуулийн захирлуудад албан бичиг хүргүүллээ
2013 -оны 8 -р сарын 8
873
ДЭЛГЭРЭНГҮЙ
Үнэлгээний хороонд ажиллах иргэдийн оролцоо нэмэгджээ
Өнөөдрийн байдлаар нийслэлийн Худалдан авах ажиллагааны газарт 67 үнэлгээний хороо байгуулагдаж ажилласан бөгөөд Төрийн бус байгууллага, Мэргэжлийн холбоод, иргэдийн 68 төлөөлөлөл оролцсон байна. Мэргэжлийн хол­боод болон иргэдийн төлөөллийг худалдан авах ажиллагаанд идэвхитэй оролцуулах, үнэлгээний хороонд ажиллах иргэдийн нөөцийн санг нэмэгдүүлэхэд Худалдан авах ажиллагааны газар анхаарч, мэргэшүүлэх сургалтыг 13 удаа зохион байгуулж, 65 иргэн, 24 төрийн бус байгууллагын төлөөлөлийг хамруулжээ
2013 -оны 8 -р сарын 8
841
ДЭЛГЭРЭНГҮЙ
Баянбүрдийн тойргоос Дэнжийн мянгын уулзвар хүртэлх замыг 12-нд нээнэ
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар "Наранбулаг-Хан" ХХК-ийн шинэчилж байгаа Баянбүрдийн тойргоос 32-ын тойрог хүртэлх 1.7 км авто замын Баянбүрдийн тойргоос Дэнжийн мянгын уулзвар хүртэлх 900 метр замын хөдөлгөөнийг хязгаарлан, хучилт хийж байна. Сүүлийн үед усархаг бороо орсноос шалтгаалан зам барилгын ажил хоёр хоногоор хойшилсон хэдий ч ирэх даваа гаригт буюу 8 сарын 12-нд замын хөдөлгөөнийг бүрэн нээхээр төлөвлөж байна
2013 -оны 8 -р сарын 8
854
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэл үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих журамтай болно
Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас  2013 онд хэрэгжиж буй хөрөнгө оруулалтын ажлын явц, ирэх оны бүтээн байгуулалтын ажлын зураг төсвийг эрчимжүүлэх өргөтгөсөн  зөвлөгөөн зохион байгууллаа.Зөвлөгөөнд нийслэлийн харъяа төр захиргааны байгууллагын удирдлагууд оролцжээ
2013 -оны 8 -р сарын 8
935
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн хэмжээнд зөвшөөрлийн зөрчилтэй 40 барилга байна
НИТХ-аас барилгын салбарт гарч байгаа зөрчил, ослыг бууруулахын тулд  “Барилга угсралтын үйл ажиллагаанд хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн шаардлага хангах асуудлыг зохицуулах нийтлэг журам”-ыг баталсан юм. Энэхүү журам батлагдсанаар нийслэл хотод барилгын ослын тоо урьд жилүүдийнхтэй харьцуулахад харьцангуй буурсан үзүүлэлт байгаа ч хөдөлмөрийн аюулгүй байдлыг чандлан мөрдөөгүй эсвэл зөвшөөрөлгүй барилга  угсралтын ажил  эхлүүлэх зэрэг нийтлэг зөрчлүүд илэрч байгааг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын Газраас тогтоожээ
2013 -оны 8 -р сарын 8
676
ДЭЛГЭРЭНГҮЙ
Зарим бараа бүтээгдэхүүний үнэ тогтвортой байна
Нийслэлийн төвийн 6 дүүрэгт байрладаг 10 хүнсний зах, худалдааны төвд хийсэн 35 нэр төрлийн хүнсний бараа бүтээгдэхүүний үнийн 2013 оны 8-р сарын эхний долоо хоногийн ажиглалтаар өмнөх долоо хоногоос 20 нэрийн барааны үнэ тогтвортой, 8 нэрийн барааны үнэ буурсан, 7 нэрийн барааны үнэ өсчээ. Хонины ястай мах килограмм нь дунджаар 7550 төгрөг, үхрийн ястай мах 8471 төгрөгийн үнэтэй байна
2013 -оны 8 -р сарын 8
886
ДЭЛГЭРЭНГҮЙ
8-р сарын 7-ны өдөр дүрэм зөрчсөн жолооч нарын мэдээлэл
Замын хөдөлгөөний удирдлагын төвд өчигдрийн байдлаар гэрлэн дохионы 139, хурд хэтрүүлсэн 336 зөрчил бүртгэгдсэн байна. Зөрчил гаргасан жолооч нарт гэрийнх хаягаар торгуулийн хуудас очиж байгаа. Тиймээс  жолооч та бүхэн замын хөдөлгөөнд оролцохдоо дүрмээ биелүүлэн оролцохыг Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс анхааруулж байна
2013 -оны 8 -р сарын 8
1715
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн 2013 оны зорилтын 50 гаруй хувь нь биелжээ
Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар Нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг, нийгмийн 2013 оны зорилтын хүрээнд хэрэгжүүлэх ажлын эхний хагас жилийн гүйцэтгэлийг танилцууллаа
2013 -оны 8 -р сарын 8
979
ДЭЛГЭРЭНГҮЙ
Далан давхарыг дурсгалын цэцэрлэгт хүрээлэн болгох асуудлаар хэлэлцүүлэг болно
Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс “Далан давхар”-ыг дурсгалын цэцэрлэгт хүрээлэн болгох асуудлаар олон нийтийн сүлжээ, сайт болон гар утсаар дамжуулан иргэдийн дунд санал асуулга явууллаа. Санал асуулгад нийт 10 мянга гаруй хүн оролцсон бөгөөд  оролцсон  иргэдийн  85 гаруй хувь нь Дурсгалын цэцэрлэгт хүрээлэн болгохыг дэмжсэн байна
2013 -оны 8 -р сарын 7
2063
ДЭЛГЭРЭНГҮЙ
Сансарын аюулгүйн тойрог хүртэлх замыг хаана
Сансарын туннелиэс хойш Сансарын аюулгүйн тойрог хүртэлх 350 метр авто замын хөдөлгөөнийг 8 сарын 07-ны үдшийн 23 цагаас эхлэн хааж, хучилтын ажлыг УАЗЗАК гүйцэтгээд,  8-р сарын 10-ны өглөө нээхээр төлөвлөж байна
2013 -оны 8 -р сарын 7
884
ДЭЛГЭРЭНГҮЙ
2014 оны бүтээн байгуулалтын ажлын зураг төсөв захиалагчдаас шалтгаалан удааширч байна
2014 оны хөрөнгө оруулалтын төсөл хөтөлбөрийн бэлтгэл 170 ажлын зураг төсөв боловсруулалтын сонгон шалгаруулалт Нийслэлийн худалдан авах ажиллагааны газарт хийгдэнэ. Дээрх ажлын 70 хувь нь өнгөрсөн 6-р сард нийслэлийн Засаг даргын захирамжаар тус газарт ирсэн бөгөөд одоогоор 122 ажил захиалагчаас хамааралтай удааширч байна. Худалдан авах ажиллагааг төлөвлөгөөний дагуу зохион байгуулахад хүндрэлтэй хэд хэдэн асуудал тулгарч байна
2013 -оны 8 -р сарын 7
1645
ДЭЛГЭРЭНГҮЙ
Д.Энхсайхан: Ирэх жилээс хотын ногоон байгууламж өнгө төрхөө өөрчлөн үнэхээр өөр болно
Энэ жил нийслэлийн ногоон байгууламжид тодорхой, эрс өөрчлөлт гарлаа. Мэдээж  дэлхийн хотуудын жишигт хүрч чадаагүй ч тодорхой ажлуудыг хийсэн. Хасах 7 хэмд тэсвэртэй Бутения гэдэг 300 гаруй мянган  цэцэг тарьлаа. Хотын гудамжинд өнгө нэмж, цэцэрлэг, ногоон байгууламжийг нэмэгдүүлснээр иргэдийн стресс тайлагдаж,  тоосжилт, агаарын бохирдол багасах зэргээр нийгмийн ач холбогдол ихтэй. Өмнө нь манайд ногоон байгууламжийн талаар тодорхой бодлого байгаагүй. Энэ жил бид бодлого болвсруулж эхлэлийг нь тавлаа. Ирэх жилээс хотынхоо ногоон байгууламжийг дэлхийн жишигт хүргэх зорилттой ажиллана
2013 -оны 8 -р сарын 7
1151
ДЭЛГЭРЭНГҮЙ
Цахилгааны хэсэгчилсэн хязгаарлалтын 8-р сарын хуваарь
Дулааны улиралд хийгддэг цахилгаан шугам тоноглолын засварын ажил 10-р сар хүртэл үргэлжлэх бөгөөд 8-р сард цахилгааны хэсэгчилсэн хязгаарлалт хийх хуваарийг танилцуулж байна. Цаг уурын нөхцөлөөс шалтгаалан зарим хуваарьт өөрчлөлт гарч болзошгүй юм
2013 -оны 8 -р сарын 6
1052
ДЭЛГЭРЭНГҮЙ
Улаанчулуутын хогийн цэгийг зүлэгжүүллээ
Нийслэл хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх  ажлын хүрээнд Сонгинохайрхан дүүрэгт байрладаг Улаанчулуутын хогийн цэгийг цэцэрлэгт хүрээлэн болгохоор цэцэрлэгчид ажиллаж байна. Улаанчулуутын төвлөрсөн хогийн цэгт 1975 оноос үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд нийтдээ 19 га орчим талбайд 50 сая.тн хог хаягдал хаясан байжээ
2013 -оны 8 -р сарын 6
1228
ДЭЛГЭРЭНГҮЙ
11 хороонд иргэдийн оролцоотой газрын зураглал хийж дууслаа
АНУ-ын Азийн сангийн Улаанбаатар хотын гэр хороолол дахь нийтийн үйлчилгээг сайжруулах хөтөлбөрийн хүрээнд иргэдэд үзүүлж буй нийтийн үйлчилгээтэй холбоотой шийдвэр гаргах үйл явцад иргэд, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Иргэдийн оролцоотой газрын зураглал” хийх төслийг 2013 оны 06 дугаар сараас эхлүүлсэн билээ. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын төвийн 6 дүүргийн гэр хорооллын 11 хороонд иргэдийн оролцоотой газрын зураглал хийх ажлыг амжилттай дуусгаад байна
2013 -оны 8 -р сарын 6
920
ДЭЛГЭРЭНГҮЙ