Зарим барааны үнэ тогтвортой байна
Нийслэлийн төвийн 6 дүүрэгт байрладаг 10 хүнсний зах, худалдааны төвд хийсэн 32 нэр төрлийн хүнсний бараа бүтээгдэхүүний үнийн 2013 оны 12-р сарын 1-р долоо хоногийн ажиглалтаар өмнөх долоо хоногоос 19 нэрийн барааны үнэ тогтвортой, 10 нэрийн барааны үнэ буурсан, 3 нэрийн барааны үнэ өсчээ.
2013 -оны 12 -р сарын 9
881
ДЭЛГЭРЭНГҮЙ
Боловсруулсан түлш тээвэрлэх компанийн асуудлыг энэ 7 хоногт шийдвэрлэх үүрэг өглөө
Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөлгөөн өнөөдөр болж,  дүүргийн Засаг дарга нар цаг үеийн асуудлаар мэдээллэдэг уламжлалын дагуу Баянгол, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга нар мэдээлэл хийлээ.
2013 -оны 12 -р сарын 9
1280
ДЭЛГЭРЭНГҮЙ
Өнгөрсөн амралтын өдрүүдэд дүрэм зөрчсөн жолооч нарын мэдээлэл
Өнгөрсөн амралтын өдрүүдэд хурд хэтрүүлсэн 207, гэрлэн дохио  241  зөрчил бүртгэгдсэн байна. Тиймээс жолооч та бүхэн замын хөдөлгөөнд оролцохдоо дүрмээ биелүүлэн соёлтой оролцоно уу гэж Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс анхааруулж байна.
2013 -оны 12 -р сарын 9
811
ДЭЛГЭРЭНГҮЙ
Төсвийн орлого, зарцуулалтын тайланг олон нийтэд нээлттэй, энгийн ойлгомжтой болгоно
Өнөөдөр Авилгын эсрэг олон улсын өдөр. НҮБ-ын Ерөнхий Ассамблей жил бүрийн арванхоёрдугаар сарын 9-ний өдрийг Авлигын эсрэг олон улсын өдөр хэмээн зарлан тунхаглаж, авлигын эсрэг НҮБ-ын далбаан дор нэгдсэн улс орнууд энэ өдрийг угтан олон нийтийн дуу хоолойг сонсох, авлигын эсрэг конвенцид тусгасан үүргүүдийг нийгэмд таниулах үүрэг хүлээдэг. Энэ өдрийг тохиолдуулан
2013 -оны 12 -р сарын 9
944
ДЭЛГЭРЭНГҮЙ
Төрийн 200 албан хаагч тангараг өргөнө
Нийслэл дэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн хуралдаанаар нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын төрийн захиргааны албан тушаалд нэр дэвшин, томилогдон ажиллаж буй нэр бүхий 200 албан хаагчийг төрийн жинхэнэ албан хаагчид хамааруулж, төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргүүлэхээр  шийдвэрлэсэн. Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын төрийн захиргааны албан хаагчдын тангараг өргөх ёслолын ажиллагаа 2013 оны 12 сарын 9-нд  11 цагаас Монголын хүүхдийн ордонд болох юм.
2013 -оны 12 -р сарын 8
564
ДЭЛГЭРЭНГҮЙ
Цэргийн үүрэгтэн бэлтгэл офицеруудыг бүртгэнэ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч нийслэлийн хэмжээнд цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын бүртгэлийг 2014 оны 01-р сарын 06-наас 20-ны өдрүүдэд зохион байгуулах тухай А/1070 тоот захирамж гаргалаа.
2013 -оны 12 -р сарын 6
1065
ДЭЛГЭРЭНГҮЙ
Замын хөдөлгөөнд саад учруулсан 2611 автомашиныг ачиж журамлажээ
Улаанбаатар хотод зам тээврийн ослын 25,4% буюу 2097 тээврийн хэрэгслийн жолооч хажуу хоорондын зай тохируулаагүйгээс болж гардаг байна. Тусгай зориулалтын автомашин ашиглан автомашиныг зөөж шилжүүлснээр замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж иргэдэд замын хөдөлгөөний ухамсар соёлыг дээшлүүлэх
2013 -оны 12 -р сарын 6
1042
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хөдөлгөөний хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дугаарын хязгаарлалтгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулах журам баталлаа
Нийслэлийн Засаг даргын 2013 оны 12 дугаар сарын  03-ны өдрийн А/1074 дугаар захирамжаар хөдөлгөөний хөгжлийн бэрхшээлтэй иргэн Улаанбаатар хот доторхи замын хөдөлгөөнд дугаарын хязгаарлалтгүйгээр оролцох харилцааг зохицуулах журам баталлаа. Журам батлагдсанаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх бүхий хөдөлгөөний хөгжлийн бэрхшээлтэй иргэн нь НИТХ-аас тогтоосон зарим автозамуудад улсын дугаарын ялгаваргүйгээр тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцох эрхтэй болж байгаа юм.  
2013 -оны 12 -р сарын 6
1742
ДЭЛГЭРЭНГҮЙ
138 өндөр настан “Ахмадын орон сууц”-нд амьдрах эрхийн бичгээ гардлаа
Нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр, нийслэлийн Эдийн засаг, нийгмийн зорилтод тусгагдсаны дагуу орон сууц нэн шаардлагатай ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, цаашилбал моргейжийн зээл авах нөхцөл нь бүрдээгүй байгаа залуу гэр бүлд дэмжлэг үзүүлэх зорилгоор нийслэлийн ИТХ-ын 2013 оны 05 сарын 09-ний өдрийн хуралдаанаар “Ахмадын орон сууц” хөтөлбөрийг баталсан.
2013 -оны 12 -р сарын 6
1612
ДЭЛГЭРЭНГҮЙ
Шинээр 99 цэгт үнэгүй WiFi үйлчилгээг ашиглах боломжтой боллоо
Нийслэлийн иргэд хотынхоо хаанаас ч интернетэд холбогдож, мэдээ мэдээллийг цаг алдалгүй авах боломжийг бүрдүүлэх зорилгоор Нийслэлийн Мэдээллийн технологийн газар  Kewiko компанитай хамтран Улаанбаатар хотод байгаа утасгүй интернетийн үнэгүй WiFi  бүсүүдийн тоог нэмж  шинээр 99 цэгт үнэгүй WiFi үйлчилгээг суурилууллаа. Нийслэлийн нийгэм, эдийн засгийн 2014 оны зорилтод тусгагдсаны дагуу
2013 -оны 12 -р сарын 5
2699
ДЭЛГЭРЭНГҮЙ
Музейн ажилчдын жуулчидтай харилцах менежментийг сайжруулна
Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Олон улсын аялал жуулчлалын хөгжлийн төв хамтран “Музей, үзвэрийн газруудын жуулчны менежмент” сэдэвт сургалтыг энэ сарын 05-ны өдөр зохион байгуулна. Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг 
2013 -оны 12 -р сарын 5
907
ДЭЛГЭРЭНГҮЙ
1000 хүүхдийн сүлд модны наадам болно
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаабаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Хүүхдийн харшийн сүлд модны наадам” зохион байгуулах тухай А/1049 тоот захирамж гаргалаа.  Захирамжийн дагуу амьжиргааны баталгаажих төвшнөөс доогуур орлоготой өрхийн хүнд нөхцөлд амьдарч буй болон хөгжлийн бэрхшээлтэй 1000 хүүхдэд зориулан
2013 -оны 12 -р сарын 5
970
ДЭЛГЭРЭНГҮЙ
Төв талбайн сүлд модыг засаж байна
Нийслэлийн Засаг даргын  “Шинэ жилийг угтах, тэмдэглэх ажлын хэсэг байгуулах тухай” А/1024 тоот захирамжийн дагуу ажлын хэсэг байгуулагдаж, ажлын хэсгийн даргаар нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл, нарийн бичгийн даргаар Нийслэлийн Соёл урлагийн газрын дарга Б.Батцэнгэл ажиллаж байгаа юм
2013 -оны 12 -р сарын 5
907
ДЭЛГЭРЭНГҮЙ
Чингис хааны талбайд мөсөн гулгуурын талбай байгуулна
Улаанбаатар хотод өвлийн улиралд иргэд чөлөөт цагаа өнгөрүүлэх, зориулалтын соёл амралтын газрууд дутагдалтай байдаг. Дүүргүүд нутаг дэвсгэртээ мөсөн гулгуурын талбай байгуулдаг ч стандарт, шаардлагад нийцсэн талбай байхгүй байгаа юм
2013 -оны 12 -р сарын 5
1531
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хаягдал гялгар уут боловсруулж замын хашлага хийж байна
НИТХ-ын 2012 оны 2/08 дугаар тогтоолоор “Энхтайвны өргөн чөлөөний Офицеруудын ордны тойргоос Таван шар хүртэл авто замын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээгээр зөвхөн нийтийн тээврийн үйлчилгээний их багтаамжийн автобус, троллейбус, хүүхдийн болон ажилчдын автобус, стандартын шаардлага хангасан таксиг явуулах”, мөн хоёр болон түүнээс дээш эгнээтэй автозамын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээгээр дээрх тээврийн хэрэгслүүдийг саадгүй явуулахаар журамласан
2013 -оны 12 -р сарын 5
1405
ДЭЛГЭРЭНГҮЙ
Он солигдох мөчид нийслэлийн дөрвөн цэгт ёслолын буудлага болно
Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан өнөөдөр болж, “Нийслэлийн шинэ жилийн арга хэмжээг зохион байгуулах төсвийг батлах тухай” асуудлыг хэлэлцлээ. Хуралдаанд нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч, Нийслэлийн шинэ жилийг угтах, тэмдэглэх ажлын хэсэг байгуулах ажлын хэсгийн дарга Ц.Энхцэнгэл танилцууллаа
2013 -оны 12 -р сарын 5
1635
ДЭЛГЭРЭНГҮЙ
12 сарын 04-ний өдрийн дүрэм зөрчсөн жолооч нарын мэдээлэл
Замын хөдөлгөөний удирдлагын төвд 12 сарын 04-ны өдөр  гэрлэн дохионы 152, хурд хэтрүүлсэн 97 зөрчил бүртгэгдсэн байна. Тиймээс жолооч та бүхэн замын хөдөлгөөнд оролцохдоо дүрмээ биелүүлэн соёлтой оролцоно уу гэж Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс анхааруулж байна.
2013 -оны 12 -р сарын 5
966
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хэрэглэгчдийг хохиролгүй болгохоор боллоо
Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас  “Та Автомашины улсын дугаарын хязгаарлалтыг үргэлжлүлэх нь зүйтэй гэж үзэж байна уу?” гэсэн албан ёсны санал асуулгыг Мобикомын санамсаргүй сонгогдсон 202 мянган хэрэглэгч рүү мессеж илгээх болон нийслэлийн Лавлагаа мэдээллийн төвийн 12 00 тусгай дугаарын утсаар хүлээн авсан. 
2013 -оны 12 -р сарын 5
1096
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хотын шинэ цогцолборын зураг төсөл бэлэн болжээ
Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, нэг төвт хотоос олон төвт хот болгон хөгжүүлэх зорилгоор хотын захиргааг Баянхошуу руу нүүлгэхээр НИТХ-аас шийдвэрлэсэн. СХД-ийн 6-р хороо буюу хуучнаар Ханын материалын үйлдвэрийн орчмын 9 га газарт хотын захиргааны шинэ цогцолборыг барихаар шав тавьж, гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журмын дагуу аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулахад БНСУ-ын “Халла” групп төсөл хэрэгжүүлэх эрх авсан юм.
2013 -оны 12 -р сарын 4
2037
ДЭЛГЭРЭНГҮЙ