Зурагтын зам дагуух явган зорчигчийн замыг гүйцээн барьж эхэллээ
Хувьсгалчдын гудамж буюу Тасганы овооны уулзвараас, МҮОНТВ хүртэлх 2,52 км  замыг 2007 онд өргөтгөн шинэчилж нийт 14 метр өргөнтэй, 4 урсгалтай болгосон.  Замын ажлын гүйцэтгэгчээр “Мон Агаар” ХХК шалгарч 2007 оны 12 сард ашиглалтад өгчээ. Энэхүү зам нь гэрэлтүүлэг, 2 талаараа 2,25 см өргөнтэй явган зорчигчийн замтай байхаар төлөвлөгдсөн боловч газар чөлөөлөлтийн ажлыг бүрэн хийж чадаагүйгээс зарим хэсэгт явган зорчигчийн замыг дутуу орхин  ашиглалтад өгчээ.
2014 -оны 8 -р сарын 1
1288
ДЭЛГЭРЭНГҮЙ
Гэндэнгийн гудамжны уулзварын хөдөлгөөнийг түр хааж хучилт хийнэ
Сүхбаатар дүүрэг, 1-р хороо Япон элчингийн урд талын 0.26 км авто замыг засах ажил 2014 оны 7 сарын 24-нд эхэлсэн. Тус ажлын хүрээнд Гэндэнгийн гудамжны уулзвараас Солонгос улсын элчин сайдын яамны урд талын уулзварын хооронд тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 2014 оны 08 дугаар сарын 01-ны 23 цагаас 2014 оны 08 дугаар сарын 04-ний 6 цаг хүртэлх хугацаанд хязгаарлаж, 260м газарт асфальтбетон хучилт  хийхээр төлөвлөөд байна.
2014 -оны 8 -р сарын 1
2346
ДЭЛГЭРЭНГҮЙ
Газар өмчлөх эрхийг цахимаар олгохтой холбогдуулан иргэдээс ирүүлсэн түгээмэл асуултуудад хариу өглөө
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 10/39 дүгээр тогтоолоор Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан, Сүхбаатар, Налайх, Багануур, Багахангай дүүргүүдэд харъяалагдах нийт 15 309 га газар бүхий 52 байршилд иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар шинээр өмчлүүлэхээр шийдвэрлэсэн. Үүнээс эхний ээлжинд Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Хожуулын ам, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны Соёондын ам,  Хан-Уул дүүргийн 12, 13 дугаар хороонд байрлах Эрдэнэтолгой, Багануур дүүргийн 4 дүгээр хороо Тариан булагийн 1-р хэсэг, Баганхангай дүүргийн 2 дугаар хороо Бор-Үзүүр гэсэн 5 байршилд 2014 оны 8 дугаар сарын 1-нээс эхлэн  цахим системийн тусламжтайгаар иргэдийн хүсэлтийг хүлээн авна. 
2014 -оны 8 -р сарын 1
15817
ДЭЛГЭРЭНГҮЙ
Гадаад харилцааны яамны баруун урд талын уулзварын хөдөлгөөнийг түр хаана
Сүхбаатар дүүрэг, 1-р хороо Чойдогийн гудамж, Улсын нийтийн номын сангийн уулзвараас 1-р эмнэлэг хүртэлх авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажил 7 дугаар сард эхэлсэн.  Тус ажлын гүйцэтгэгчээр  “Ди Вай Кэй Би” ХХК шалгарсан бөгөөд  замын өргөтгөл шинэчлэлийн  ажлын хүрээнд Гадаад харилцааны яамны баруун урд талын авто замын уулзвараас Улсын 1 дүгээр төв эмнэлэг хүртэл хэсгийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 2014 оны 07 дүгээр сарын 31-ны 23 цагаас 2014 оны 08 дугаар сарын 16-ний 6 цаг хүртэлх хугацаанд түр хаахаар боллоо.
2014 -оны 7 -р сарын 31
1470
ДЭЛГЭРЭНГҮЙ
Улсын 2015 оны төсвийн хөрөнгө оруулалтад нийслэлээс 2,659 төсөл хэрэгжүүлэхээр санал боловсрууллаа
Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан 2014 оны 7 дугаар сарын 30-нд болж хуралдаанаар Монгол Улсын 2015 оны төвсийн хөрөнгө оруулалтад нийслэлээс хүргүүлэх саналын тухай хэлэлцлээ.

Төсвийн тухай хууль болон Эдийн засгийн хөгжлийн яамнаас гаргасан удирдамжийн дагуу 2015 оны Улсын төвсийн хөрөнгө оруулалтад хүргүүлэх саналыг боловсруулсан бөгөөд нийслэлийн ЗДТГ-ын хэлтсүүд, дүүрэг, харъяа агентлагуудаас нийт 2,9 их наяд төгрөгийн 2 659 төсөл, арга хэмжээний санал иржээ.
2014 -оны 7 -р сарын 31
1324
ДЭЛГЭРЭНГҮЙ
Дүүргүүд тохижилт, хог хаягдал хариуцсан олон нийтийн байцаагчтай болно
Нийслэлийн удирдлагын зөвлөлийн 2014 оны 7 дугаар сарын 31-нд болсон хуралдаанаар  хот тохижилт, хог хаягдлын чиглэлээр гарсан хууль, тогтоомжийг сурталчлах, биелэлтийг хангуулах, хяналт  тавих, зөрчил дутагдлыг арилгуулах чиг үүрэг бүхий тохижилт, хог хаягдлын олон нийтийн байцаагч томилон ажиллуулах журмын тухай хэлэлцлээ.
 
2014 -оны 7 -р сарын 31
1309
ДЭЛГЭРЭНГҮЙ
Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн “Галзуу хулгана” тоглоомын аюулгүй ажиллагаанд шалгалт хийжээ
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй “Үндэсний соѐл амралтын хүрээлэн” ХХК-ийн “Дөрвөн цагирагт тойрог зам” /Аварга галзуу хулгана/ тоглоомын ашиглалт, аюулгүй ажиллагаанд хяналт  шалгалт хийжээ.
2014 -оны 7 -р сарын 31
2888
ДЭЛГЭРЭНГҮЙ
Газар өмчлөх хүсэлтээ цахимаар хэрхэн өгөх вэ
Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах, нийслэл дэх газар өмчлөлийн ажлыг эрчимжүүлэх зорилгоор Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 10/39 дүгээр тогтоолоор Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан, Сүхбаатар, Налайх, Багануур, Багахангай дүүргүүдэд харъяалагдах нийт 15 309 га газар бүхий 52 байршилд иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар шинээр өмчлүүлэхээр шийдвэрлэсэн. Үүнээс эхний ээлжинд Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Хожуулын ам, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны Соёондын ам,  Хан-Уул дүүргийн 12, 13 дугаар хороонд байрлах Эрдэнэтолгой, Багануур дүүргийн 4 дүгээр хороо Тариан булагийн 1-р хэсэг, Баганхангай дүүргийн 2 дугаар хороо Бор-Үзүүр гэсэн 5 байршилд 2014 оны 8 дугаар сарын 1-ний 12:00 цагаас эхлэн цахим системийг ашиглан газар өмчлөлийн ажлыг зохион байгуулж эхэлсэн бөгөөд бүртгэлийн программыг 2014 оны 08 дугаар сарын 15-ны 12:00 цагт хааж автомат сонголт хийх ажиллагааг нээлттэй зохион байгуулна.
2014 -оны 7 -р сарын 31
8552
ДЭЛГЭРЭНГҮЙ
Улаанбаатарчууд улиасны унгиралаас айх хэрэггүй боллоо
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас харшил үүсгэдэг мод, сөөг, ургамал навчист модыг арчлах тал дээр онцгойлон анхаарч ажилласны үр дүнд Улаанбаатарчууд энэ жил улиасны унгиралас салжээ. Урьд нь улиас модонд зөвхөн залуужуулах огтлол хийдэг байсан бол  энэ жилээс эхлэн  молцогт тайралтыг давхар хийсэн байна. 
2014 -оны 7 -р сарын 30
1393
ДЭЛГЭРЭНГҮЙ
Алтан-Өлгийн оршуулгын газрыг дурсгалын цэцэрлэгт хүрээлэн болгоно
Монгол Улсын төр нийгмийн зүтгэлтнүүдийг нутаглуулдаг Алтан-Өлгийн оршуулгын газар нь 4,6 га талбайг хамардаг бөгөөд Улсын онц чухал объектийн жагсаалтад байдаг. Харин  Засгийн газрын 2014 оны 100 дугаар  тогтоолоор Алтан-Өлгийн оршуулгын газрыг Улсын онц чухал объектийн жагсаалтаас хасаж, харуул хамгаалалтыг буулгажээ.  Тиймээс Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас харуул хамгаалалтын асуудлыг түр хугацаанд Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэлд хариуцуулаад байгаа бөгөөд цаашид хэрхэн шийдвэрлэх талаар Нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралдаанд танилцууллаа. 
2014 -оны 7 -р сарын 28
1017
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийтийн тээврээр үйлчлүүлэх “Сарын тасалбар” гаргахаар төлөвлөж байна
Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээний чиглэлүүдийн давхцал, авто замын ачааллыг бууруулах зорилгоор нийтийн тээврийн үйлчилгээний замналын сүлжээг шинэчлэн сүлжээ-үйлчилгээний зарчимд оруулахаар нийслэлээс төлөвлөж байна. Түүнчлэн нийтийн тээврийн үйлчилгээний хөлс төлөх тогтолцоог боловсронгуй болгож цахим хэлбэрт шилжүүлэхээр бэлтгэл ажил эхэлжээ.
2014 -оны 7 -р сарын 28
1194
ДЭЛГЭРЭНГҮЙ
Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүллээ
 Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, нийслэлийн Цагдаагийн газар, нийслэлийн Замын цагдаагийн газрын хамтарсан хяналт шалгалтын бүрэлдэхүүн Сонгинхайрхан дүүргийн “Эмээлт”, Налайх дүүргийн “Цайз трейд” түүхий эдийн захууд, Баянзүрх, 22, Хэрлэнгийн гүүр, Яармаг, Нисэх-Биокомбинатын авто техникийн шалган бүртгэх товчоонуудад 24 цагаар 3 ээлжээр ажиллах юм.  Мөн хяналтын хөдөлгөөнт эргүүлийг Чингис хаан нисэх онгоцны төв буудалд Иргэний нисэхийн ерөнхий газрын Хилийн эрүүл ахуй халдвар судлалын алба, Төмөр замын төв буудалд Төмөр замын Мэргэжлийн хяналтын алба, Долоон буудал, Гачууртын нутаг дэвсгэрт дүүргийн цагдаагийн суурин пост хариуцан гүйцэтгэнэ.
2014 -оны 7 -р сарын 28
1168
ДЭЛГЭРЭНГҮЙ
1950, 1960 онд барьсан орон сууцнуудын аюулгүй байдал, эрсдлийг шалгана
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүлийн А/632 дугаар захирамжаар 1950, 1960 онд барьсан орон сууцны барилга байгууламжийн чанар аюулгүй байдлыг шалгах, эрсдлийг тооцох  үзлэг шалгалтыг 2014 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс   08 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл зохион байгуулахаар боллоо.  Шалгалтыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар, Мэргэжлийн хяналтын газар, Улаанбаатар Цахилгаан түгээх сүлжээ ХК, Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газрын холбогдох албан тушаалтан нар тус тусын үүрэг чиглэлийн хүрээнд хамтран явуулах юм байна.
2014 -оны 7 -р сарын 28
1566
ДЭЛГЭРЭНГҮЙ
Эмээлтэд хөнгөн үйлдвэрлэл технологийн парк байгуулна
Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан 2014 оны 7 дугаар сарын 24-нд болж хуралдаанаар нийслэлийн Хан-Уул дүүрэг,  Эмээлт орчимд “Хөнгөн үйлдвэр технологийн паркийн цогцолбор” байгуулах,  Налайх дүүрэгт Барилгын материалын үйлдвэрлэл технологийн паркийн цогцолбор байгуулах тухай асуудлыг хэлэлцлээ. Хуралдаанд уг асуудлыг нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ танилцуулсан юм. 
2014 -оны 7 -р сарын 25
1512
ДЭЛГЭРЭНГҮЙ
Дулаалгын аян 9 сард эхэлнэ
Албан байгууллага, аж ахуйн нэгж, айл өрхүүдийн өвөлжилтийн бэлтгэлийг хангуулах, олон байраа дулаалах замаар дулаан, эрчим хүчээ хэмнэх зөв дадалд хэвшүүлэх зорилгоор 2014 оны 9 дүгээр сарын 15-наас 10 дугаар сарын 30-ны хооронд дулаалгын аяныг зохион байгуулахаар боллоо. Жил бүр зохион байгуулдаг энэхүү аяны хүрээнд дулаалгын материал,эрчим  хүчний хэмнэлттэй төрөл бүрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг, импортолдог аж ахуйн нэгж байгууллагуудыг оролцуулан үзэсгэлэн худалдаа зохион байгуулж, тэдний бүтээгдэхүүнийг иргэдэд хямд үнээр борлуулахаар төлөвлөж байна.
2014 -оны 7 -р сарын 25
1323
ДЭЛГЭРЭНГҮЙ
Налайхын тоосгоны үйлдвэрүүдэд шалгалт хийжээ
Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан 2014 оны 7 дугаар сарын 24-нд болж хуралдаанаар Налайх дүүрэгт шаврын орд ашиглан тоосгоны үйлдвэрлэл эрхэлж байгаа аж ахуйн нэгжүүдэд хийсэн шалгалтын дүнг хэлэлцлээ.  
2014 -оны 7 -р сарын 25
1414
ДЭЛГЭРЭНГҮЙ
Үндэсний үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа Бээжин хотод болно
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл 2014 оны 6 сард БНХАУ-ын Бээжин хотод хийсэн албан ёсны айлчлалынхаа   хүрээнд  Бээжин хоттой тодорхой төслүүд дээр хамтран ажиллахаар тохиролцсон юм. Энэхүү ажлын эхлэл болгож,  БНХАУ-ын Бээжин хотод 2014 оны  09 дүгээр сарын 28-ны өдрөөс 10 дугаар сарын 08-ны хооронд Монгол улсын аж ахуйн нэгж, байгууллагын үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг сурталчлах  “Импортын бараа бүтээгдэхүүн-2014” үзэсгэлэн худалдааг зохион байгуулахаар боллоо.
2014 -оны 7 -р сарын 25
1744
ДЭЛГЭРЭНГҮЙ
Ургах наран хорооллыг бохирын асуудлыг шийдэх хугацаатай үүрэг өглөө
Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороонд байрлах “Урган наран” хорооллын бохир хальж тус хороололд амьдарч байгаа 432 өрхийн 1700 гаруй иргэн тун хэцүүхэн орчинд нөхцөлд амьдарсаар байгаа юм. Тус хорооллын бохир хальснаас өвөл мөсөн бүрхүүл тогтож,  зун нь хөрсний бохирдол үүсгэж  халдварт өвчин гарах эрсдэлтэй байдалд хүрсэн. Тухай бүр нийслэл болон дүүргээс тодорхой хэмжээний хөрөнгө гаргаж бохирыг соруулах, хөрсийг халдваргүйжүүлэх ажлыг хийдэг ч бохирын систем төвийн шугамд холбогдоогүйгээс эргээд л нөхцөл байдал хүндэрдэг. Тиймээс цаашид энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар ярилцахаар нийслэлийн Засаг даргын Санхүү эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа  Ургах наран хороололд ажиллалаа. 
2014 -оны 7 -р сарын 24
1482
ДЭЛГЭРЭНГҮЙ
Гандангийн 30 гудамжийг тохижуулна
Гудамж” төслийн хөрөнгөөр Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр Гандангийн дэнж өнгө нэмлээ. Төслийн хүрээнд Гандан орчмын гэр хорооллын тохижилт,  дэд бүтцийг цогц байдлаар шийдвэрлэхээр төлөвлөж эхний ээлжинд Гандангийн дэнжийн Орхоны 6 дугаар гудамжийг авто болон явган зам, бетон суурь бүхий нэг загварын хашаатай болгон тохижуулж дууссан байна. Цаашид 30 гудамжийг яг энэ загвараар тохижуулах бөгөөд цэвэр, бохир ус, дулааны шугам сүлжээ, инженерийн сүлжээнд холбох юм байна. 
2014 -оны 7 -р сарын 24
1491
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хүүхдийн найрал дуунд зориулсан бүтээлийн уралдаан зарлажээ
Нийслэлийн Соёл урлагийн газар, Соёл, Спорт, Аялал жуулчлалын яамны дэмжлэгтэйгээр Монголын хөгжмийн зохиолчид, уран бүтээлчдийн дунд “Хүүхдийн найрал дуунд зориулсан бүтээл”-ийн уралдааныг 06 дугаар сарын 09-нөөс 09 дүгээр сарын 01-ийг хүртэл зарлажээ. Хүүхдийн найрал дууны уламжлал, сургалтыг сайжруулах, хөгжүүлэх, дэмжих, хөгжмийн зохиолчид, уран бүтээлчдийн идэвх сонирхлыг 
2014 -оны 7 -р сарын 24
1422
ДЭЛГЭРЭНГҮЙ