Хос залуусаа “Хайрын төгөл”-ийг зориорой
Дэлхийн ихэнхи оронд залуу хосууд, дурласан залуус сэтгэлээ илэрхийлж хайрын цоож зүүдэг тусгай газрууд байдаг.  Эдгээр газарт залуус ирж үүрдийн мөнх хамт амьдрахын баталгаа болгон цоож зүүдэг. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас залуус, хосууддаа зориулан баруун дөрвөн замд “Хайрын төгөл” байгууллаа. 
2014 -оны 7 -р сарын 21
1474
ДЭЛГЭРЭНГҮЙ
Осол гарсан барилгын үйл ажиллагааг зогсоожээ
Нийслэлийн Удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн  болж өнгөрсөн 14 хоногийн нөхцөл байдлын талаар Нийслэлийн Онцгой байдлын газар, Нийслэлийн Цагдаагийн газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын удирдлагууд мэдээлэл өглөө.
Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга Н.Уламбаярын мэдээлснээр 7 дугаар сарын 7-ноос 07-р сарын 21-ний өдрүүдэд  нийслэлийн Онцгой байдлын газар гамшиг ослын 99 удаагийн  дуудлага хүлээн авснаас объектын гал түймрийн 55, техникийн болон ахуйн холбогдолтой ослын 44 дуудлагын дагуу ажиллажээ.  
2014 -оны 7 -р сарын 21
1467
ДЭЛГЭРЭНГҮЙ
Гал гарсан барилгын дээврийг засах хөрөнгийг нийслэлийн Засаг даргын нөөцөөс гаргана
Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан 7 дугаар сарын 17-нд  болж хуралдаанаар Сүхбаатар дүүргийн 4-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Нэгдүгээр 40 мянгатын 40, 42, 44 дүгээр байрны дээврийн  хөндийд гарсан гал түймрийн талаар нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, Н.Уламбаяр мэдээлэл өглөө.  Гал гарсан тухай анхны дуудлага  Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн 101 дугаарын утсанд 2014 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн 15 цаг 08 минутанд ирсэн байна. Дуудлагын дагуу  Аврах, гал унтраах 63 дугаар ангийн  бие бүрэлдэхүүн 15:09 цагт гарчээ. Тус ангиас гал гарсан барилга хүртэл 6,5 км зайтай  юм байна. 
2014 -оны 7 -р сарын 18
1533
ДЭЛГЭРЭНГҮЙ
"Play time" наадмын үеэр нийтийн тээвэр уртасгасан цагаар ажиллана
Нийслэл Улаанбаатар хотын 375 жилийн ой, “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд  2014.07.19-20-ны өдрүүдэд Гачуурт тосгоны “Монгол шилтгээн” цогцолборт “Play time-2014” амьд хөгжмийн наадам болох гэж байна. 13 жилдээ болж буй энэхүү наадамд ОХУ, Япон зэрэг орны хамтлаг дуучид оролцохоос гадна наадмыг үзэх үзэгчдэд зориулан нийтийн тээврийн хэрэгслүүд уртасгасан цагаар  ажиллахаар болжээ.
2014 -оны 7 -р сарын 18
866
ДЭЛГЭРЭНГҮЙ
Улаанбаатар уран баримал-2014 наадмын шилдгийг өнөөдөр тодруулна
Нийслэлийн иргэдэд урлагийн сайхныг мэдрүүлж, хүүхэд залууст хөшөө дурсгалаар дамжуулж үлгэр домог хүүрнэж буй 30 уран баримал Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд сүндэрлэлээ. Энэхүү өөр өөрийн утга агуулга бүхий баримлуудаас шилдгийг тодруулах “Улаанбаатар уран баримал-2014” наадмын шагнал гардуулах ёслолын ажиллагаа 2014 оны 07 сарын 18-ны өдөр 18 цагт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болно.
2014 -оны 7 -р сарын 18
1017
ДЭЛГЭРЭНГҮЙ
Гадаадад аялсан монгол иргэдийн зардлын судалгааны тайлан гарлаа
Монгол улсын төлбөрийн тэнцлийн статистикт аялал жуулчлалын үйлчилгээтэй холбогдох орлого, зарлагыг үйлчилгээний дэд дансанд бүртгэдэг ба тоон мэдээллийн чанарыг сайжруулах ажлын хүрээнд 2014 оны эхний хагас жилд “Гадаадад аялж буй Монгол иргэдийн зардлын түүвэр судалгаа”-г Монгол иргэдийн гадаад улс орнуудад аялахдаа зарцуулсан дундаж зардлыг тодорхойлох, аяллын үйлчилгээтэй холбоотойгоор гарч буй валютын урсгалыг тооцоолох үндсэн зорилготойгоорМонголбанк, Аялал жуулчлалын үндэсний төв, нийслэлийн Аялал жуулчлалын газрууд хамтран зохион байгууллаа.
2014 -оны 7 -р сарын 17
1052
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн 4 чиглэлийн авто замын бүтээн байгуулалтад шаардагдах хөрөнгийг шийдвэрлэлээ
Улаанбаатар хотод 212 км авто зам шинээр барих, 350 км авто зам өргөтгөн шинэчлэхээр Засгийн газрын болон Нийслэлийн Засаг даргын 2012-2016 оны мөрийн хөтөлбөрт тусгагдсан. Замын хөдөлгөөний ачааллыг бууруулж, шинэ суурьшлын бүс бий болгоход чиглэсэн энэ зорилтын дагуух бүтээн байгуулалтын зарим ажил энэ оны төсөвт "0.00" дүнтэй батлагдсан юм. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар нийслэлд эрх шилжсэн, эх үүсвэр тодорхойгүй байсан нэр бүхий дөрвөн төсөлд шаардлагатай 28,6 тэрбум төгрөгийг Хөгжлийн банкаар дамжуулан санхүүжүүлэхээр шийдвэрлэлээ. Зам барилгын ажил нь эхэлсэн ч санхүүжилтгүйн улмаас саатаад байгаа дараах дөрвөн чиглэлийн бүтээн байгуулалтын ажил үүнд хамаарна.
2014 -оны 7 -р сарын 17
1053
ДЭЛГЭРЭНГҮЙ
Баяр наадмын үеэр хоолны хордлого, хордлогот халдвар гараагүй байна
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас “Үндэсний их баяр наадмыг угтаж худалдаа үйлчилгээний 1022, нийтийн хоолны 261, хүнсний үйлдвэрлэлийн 14, авто тээврийн шалган бүртгэх 4 товчоо, малын худалдаа эрхэлж буй 156 тээврийн хэрэгсэл, нэгдсэн цэгт мал нядлах үйлчилгээ эрхэлж буй 12 иргэн, зөвшөөрөлгүй цэгт мал, түүхий эд, арьс шир, сүү, цагаан идээ худалдаалж буй 39 иргэн, зуслангийн бүсэд зөвшөөрөлгүйгээр нүүн ирж суурьшсан 4 өрх, нийт 209 аж ахуйн нэгж,  1 321 иргэнийг шалгасан байна. Түүнчлэн наадмын үеэр худалдаалагдах болон хоол үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд хэрэглэх түүхий эд, хүнсний бүтээгдэхүүн,  уснаас 88 дээж 190 сорьц, малын гаралтай хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдалд үнэлгээ өгөх зорилгоор 18 дээж авч,  нян судлал, хими, мал эмнэлгийн лабораторид шинжлүүлэн, шинжилгээний сорилтын дүнг үндэслэн улсын байцаагчийн  27 дүгнэлт  гаргажээ.
2014 -оны 7 -р сарын 17
1312
ДЭЛГЭРЭНГҮЙ
Голын усанд осолдохоос сэрэмжлүүлж байна
Ойрын өдрүүдэд орсон хүчтэй,  усархаг борооны улмаас голын усны төвшин нэмэгдэж, голын эрэг дагуу амарч зугаалж байгаа хүмүүс усанд хөл алдах, гарамгүй газраар гол гатлахдаа автомашинтайгаа урсах зэрэг аюулд өртсөөр байгааг Нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна. Нийслэлийн аврах ангийн эрэн хайх, аврах шуурхай салбарын бүлэгт 2014 он гарсанаас хойш өнөөдрийг хүртэл гол усны холбогдолтой аврах ажиллагааны 38 дуудлага ирснээс голын усанд осолдсон 47, аварсан 37, усанд осолдож амиа алдсан 10 хүний цогцосыг эрэн хайж гаргасан байна. Золгүй байдлаар амь насаа алдаж байгаа ихэнх тохиолдлууд нь амралт зугаалгаар явж байгаа иргэд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ голын усанд орж осолдсон гэсэн байна. 
2014 -оны 7 -р сарын 17
2937
ДЭЛГЭРЭНГҮЙ
Гэр хорооллын иргэдийн санал санаачилгыг дэмжлээ
  Хан-Уул дүүргийн 13-р хорооны 2б хэсэгт хэрэгжиж байгаа хог ихээр цугларсан гүн жалгыг цэвэрлэж айл өрхүүдийн өрхийн орлого нэмэгдүүлэх чацарганы төгөл байгуулах төсөл, Хан-Уул дүүргийн 13-р хорооны 5а  хэсэгт хэрэгжиж дууссан албан бус хогийн цэгийг устгаж хүүхэд залуучууд чөлөөт цагаа өнгөрөөх сагсны шийд болон тоглоомын талбай байгуулах төсөл
2014 -оны 7 -р сарын 17
2516
ДЭЛГЭРЭНГҮЙ
Улаанбаатар уран баримал-2014 наадмын шилдгийг өнөөдөр тодруулна
Нийслэлийн иргэдэд урлагийн сайхныг мэдрүүлж, хүүхэд залууст хөшөө дурсгалаар дамжуулж үлгэр домог хүүрнэж буй 30 уран баримал Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд сүндэрлэлээ. Энэхүү өөр өөрийн утга агуулга бүхий баримлуудаас шилдгийг тодруулах “Улаанбаатар уран баримал-2014” наадмын шагнал гардуулах ёслолын ажиллагаа 2014 оны 07 сарын 18-ны өдөр 18 цагт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болно.
2014 -оны 7 -р сарын 17
973
ДЭЛГЭРЭНГҮЙ
Цахилгааны хэсэгчилсэн хязгаарлалт хийж болзошгүйг анхаарууллаа
ОХУ-аас цахилгаан эрчим хүч импортолдог 220 килоВольтын агаарын шугамын хүчдэлийг салган засвар хийж байгаа бөгөөд хэрэглээний оргил цагуудаар чадлын дутагдалд орох магадлатай болсон байна. Тиймээс Диспетчерийн үндэсний төв ХХК-иас долдугаар сарын 16-25-ны өдрүүдэд улс даяар цахилгаан эрчим хүчний богино хугацааны хязгаарлалтыг хэсэгчлэн хийж болзошгүйг нийт ард иргэдэд сонордуулж байна.  УБЦТС ХК-ийн үйлчилгээний хүрээнд багтдаг нийслэл болон Төв аймгийн зарим сумдад дараах хуваарийн дагуу цахилгааныг хязгаарлаж болзошгүй тул хэрэглэгч Та бүхэн энэ хугацаанд хэрэглээндээ зохицуулалт хийнэ үү 
2014 -оны 7 -р сарын 17
1952
ДЭЛГЭРЭНГҮЙ
Үер усны аюулаас сэрэмжлүүлж байна
Өнгөрсөн ням гарагт орсон хүчтэй борооны улмаас нийслэлийн Онцгой байдлын газарт усанд автсан тухай 23 удаагийн дуудлага ирж нийслэлийн Онцгой байдлын газрын аврах анги, харьяа дүүргүүдийн Онцгой байдлын хэлтсийн аврагч, гал сөнөөгчид усыг соруулан шуурхай ажиллан аюулгүй байдлыг хангажээ. Усанд автсан дуудлагыг Чингэлтэй дүүрэг 2, Сүхбаатар дүүрэг 5, Баянгол дүүрэг  3, Сонгинохайрхан дүүрэг 3, Баянзүрх дүүрэг  9 удаа ирүүлсэн байна. Тухайлбал Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол 11 дүгээр байрны 9 давхарын айлын дээврээс ус ороод байна гэсэн дуудлагыг шөнийн 02:08 цагт өгснөөр дүүргийн ОБХ-ийн Аврах гал унтраах 18 дугаар ангийн 6 албан хаагч хүрэлцэн очиход дээврийг шалгахад ус зайлуулах хоолой бөглөрсөн байсныг хэвийн болгосон байна. 
2014 -оны 7 -р сарын 16
1034
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлд 355 барилга байгууламж баригдаж байна
ийслэлийн нутаг дэвсгэрт 2014 оны хагас жилд 230 аж ахуй нэгж, байгууллага нийт 255.7 тэрбум төгрөгийн барилга угсралт, их  засварын ажил гүйцэтгэсэн бөгөөд өнгөрсөн жилийн мөн үеэс 15.7  хувиар өссөн байна. Нийт гүйцэтгэлийн 98.6 хувийг шинэ барилга, өргөтгөлийн ажил, 1.4 хувийг их засварын ажил эзэлж байна. Шинэ барилга, өргөтгөл шинэчлэлийн ажлын гүйцэтгэлийн 34.6  хувийг орон сууцны барилга, 21.4 хувийг орон сууцны бус барилгын ажил, 44.0 хувийг инженерийн барилга байгууламжийн ажил тус тус эзэлж байна.
2014 -оны 7 -р сарын 16
1460
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хаягдал шилээр хийсэн гэрэлтдэг сандал Чингисийн талбайг гоёно
Нийслэлийн 375 жилийн ойг тохиолдуулан Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Монголын хог хаягдлыг боловсруулах холбоо хамтран хотын тохижилтыг сайжруулахаар ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд Чингисийн талбайд хаягдал шилээр хийсэн,  харанхуйд гэрэлтдэг 20 сандлыг байршууллаа. 
2014 -оны 7 -р сарын 16
1469
ДЭЛГЭРЭНГҮЙ
PLAYTIME- 2014 амьд хөгжмийн наадам энэ сарын 19, 20-нд болно
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот байгуулагдсаны 375 жилийн ойн хөтөлбөрийн хүрээнд PLAYTIME 2014 амьд хөгжмийн наадам “Найрсаг Улаанбаатар биднээс эхлэнэ!” уриан дор 2014 оны 7-р сарын 19, 20-нд Монгол Шилтгээнд болно.  PLAYTIME 2014 наадмын хүрээнд Амеркийн “The Pains of Being Pure at Heart”, ОХУ-ын “Мумий Тролль”, Японы “Envy” зэрэг дэлхийн алдарт амьд хөгжмийн хамтлагууд болон  Монголын алдарт “Хонх”, “Нисванис”, “The Lemons”, “Моханик”, “The Colors”, “Vatame”, “The Compass”, “Rec On” зэрэг шинэ, шилдэг 40 гаруй хамтлаг дуучид, DJ оролцож, өөрсдийн уран бүтээлээ толилуулах юм.
2014 -оны 7 -р сарын 16
1092
ДЭЛГЭРЭНГҮЙ
Онцгой байдлын бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалд үүрэг гүйцэтгэнэ
Нийслэлийн Онцгой байдлын газрын нийт бие бүрэлдэхүүн Их Монгол улс байгуулагдсаны 808 жил, Үндэсний Их баяр наадмын өдрүүдэд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт үүрэг гүйцэтгэнэ.  Төв цэнгэлдэх хүрээлэнд үйл ажиллагаа эрхэлж байгаа гэр, майхан бусад газруудад галын аюулгүй байдлыг хангуулах чиглэлээр дүүргүүдийн Онцгой байдлын хэлтсийн гал түймрийн улсын байцаагчид, Хүй долоон худагт нийслэлийн аврах ангийн  шуурхай бүлэг, Аврах гал унтраах ангиуд бэлэн байдалд тус тус үүрэг гүйцэтгэнэ.
2014 -оны 7 -р сарын 10
2324
ДЭЛГЭРЭНГҮЙ
ТҮРГЭН ТУСЛАМЖИЙН ДУУДЛАГА ХҮЛЭЭН АВАХ УТАС
Нийслэлийн Яаралтай тусламжийн төв: Төв салбар Баянзүрх салбар Сонгинохайрхан салбар, Харьяа дүүргийн 16 хүртэлх насны хүүхдийн дуудлаганд 
2014 -оны 7 -р сарын 10
612
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хувьсгалчдын гудамжны замын хөдөлгөөнийг нээлээ
Хувьсгалчдын гудамж буюу Зурагтын шинэ эцсээс Баянхошууны уулзвар хүртэлх 4.6 км авто замыг өргөтгөн шинэчлэх ажлыг "Экспресс зам" ХХК гэрээ байгуулан гүйцэтгэж байгаа юм. 7 метрийн өргөнтэй байсан тус замыг өргөтгөснөөр зорчих хэсэг 14 метр, явган хүний зам хоёр талдаа тус бүр 2.25 метр, хөвөө 0.5 метр, мөн далангийн өргөнийг оруулан нийт 21 метрийн өргөнтэй болно. 
2014 -оны 7 -р сарын 10
1269
ДЭЛГЭРЭНГҮЙ
Гэр хорооллын гудамжууд гэрэлтэй боллоо
Их Монгол улс байгуулагдсаны 808 жилийн ой, Ардын хувсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадмаар Улаанбаатар хотын гудамж талбайд өнгө нэмэх зорилгоор нийслэлийн хэмжээнд гэрэлтүүлгийн шонг угаах будах,  нэмж байруулах, цахилгааны монтажны холболтын нүхийг тагжуулах зэрэг тохижилтын ажил өрнөж байна. Энэ ажлын хүрээнд хотын гэрэлтүүлгийн ашиглалт засвар үйлчилгээг хариуцсан компаниуд олон ажлууд хийж хэрэгжүүлсэн. Шөнийн дөлөөр харанхуй гудамжаар явсаар гэртээ ордог гэр хорооллын иргэдийн тав тухтай амьдрах орчинг бүрдүүлэх зорилгоор “Би Эм Жи Эл” ХХК СХД-ийн Бага Нарангийн 45 дугаар гудамж, “Филипс” гэрэлтүүлэг ХХК СХД-ийн 8-р хорооны нарийн гудамд шинээр гэрэлтүүлэг тавьж наадмын өмнө оршин суугчдыг нь  баярлууллаа. 
2014 -оны 7 -р сарын 10
1483
ДЭЛГЭРЭНГҮЙ