Нийтийн тээврээр үйлчлүүлэх “Сарын тасалбар” гаргахаар төлөвлөж байна
Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээний чиглэлүүдийн давхцал, авто замын ачааллыг бууруулах зорилгоор нийтийн тээврийн үйлчилгээний замналын сүлжээг шинэчлэн сүлжээ-үйлчилгээний зарчимд оруулахаар нийслэлээс төлөвлөж байна. Түүнчлэн нийтийн тээврийн үйлчилгээний хөлс төлөх тогтолцоог боловсронгуй болгож цахим хэлбэрт шилжүүлэхээр бэлтгэл ажил эхэлжээ.
2014 -оны 7 -р сарын 28
1178
ДЭЛГЭРЭНГҮЙ
Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүллээ
 Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, нийслэлийн Цагдаагийн газар, нийслэлийн Замын цагдаагийн газрын хамтарсан хяналт шалгалтын бүрэлдэхүүн Сонгинхайрхан дүүргийн “Эмээлт”, Налайх дүүргийн “Цайз трейд” түүхий эдийн захууд, Баянзүрх, 22, Хэрлэнгийн гүүр, Яармаг, Нисэх-Биокомбинатын авто техникийн шалган бүртгэх товчоонуудад 24 цагаар 3 ээлжээр ажиллах юм.  Мөн хяналтын хөдөлгөөнт эргүүлийг Чингис хаан нисэх онгоцны төв буудалд Иргэний нисэхийн ерөнхий газрын Хилийн эрүүл ахуй халдвар судлалын алба, Төмөр замын төв буудалд Төмөр замын Мэргэжлийн хяналтын алба, Долоон буудал, Гачууртын нутаг дэвсгэрт дүүргийн цагдаагийн суурин пост хариуцан гүйцэтгэнэ.
2014 -оны 7 -р сарын 28
1150
ДЭЛГЭРЭНГҮЙ
1950, 1960 онд барьсан орон сууцнуудын аюулгүй байдал, эрсдлийг шалгана
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүлийн А/632 дугаар захирамжаар 1950, 1960 онд барьсан орон сууцны барилга байгууламжийн чанар аюулгүй байдлыг шалгах, эрсдлийг тооцох  үзлэг шалгалтыг 2014 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс   08 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл зохион байгуулахаар боллоо.  Шалгалтыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар, Мэргэжлийн хяналтын газар, Улаанбаатар Цахилгаан түгээх сүлжээ ХК, Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газрын холбогдох албан тушаалтан нар тус тусын үүрэг чиглэлийн хүрээнд хамтран явуулах юм байна.
2014 -оны 7 -р сарын 28
1550
ДЭЛГЭРЭНГҮЙ
Эмээлтэд хөнгөн үйлдвэрлэл технологийн парк байгуулна
Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан 2014 оны 7 дугаар сарын 24-нд болж хуралдаанаар нийслэлийн Хан-Уул дүүрэг,  Эмээлт орчимд “Хөнгөн үйлдвэр технологийн паркийн цогцолбор” байгуулах,  Налайх дүүрэгт Барилгын материалын үйлдвэрлэл технологийн паркийн цогцолбор байгуулах тухай асуудлыг хэлэлцлээ. Хуралдаанд уг асуудлыг нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ танилцуулсан юм. 
2014 -оны 7 -р сарын 25
1498
ДЭЛГЭРЭНГҮЙ
Дулаалгын аян 9 сард эхэлнэ
Албан байгууллага, аж ахуйн нэгж, айл өрхүүдийн өвөлжилтийн бэлтгэлийг хангуулах, олон байраа дулаалах замаар дулаан, эрчим хүчээ хэмнэх зөв дадалд хэвшүүлэх зорилгоор 2014 оны 9 дүгээр сарын 15-наас 10 дугаар сарын 30-ны хооронд дулаалгын аяныг зохион байгуулахаар боллоо. Жил бүр зохион байгуулдаг энэхүү аяны хүрээнд дулаалгын материал,эрчим  хүчний хэмнэлттэй төрөл бүрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг, импортолдог аж ахуйн нэгж байгууллагуудыг оролцуулан үзэсгэлэн худалдаа зохион байгуулж, тэдний бүтээгдэхүүнийг иргэдэд хямд үнээр борлуулахаар төлөвлөж байна.
2014 -оны 7 -р сарын 25
1307
ДЭЛГЭРЭНГҮЙ
Налайхын тоосгоны үйлдвэрүүдэд шалгалт хийжээ
Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан 2014 оны 7 дугаар сарын 24-нд болж хуралдаанаар Налайх дүүрэгт шаврын орд ашиглан тоосгоны үйлдвэрлэл эрхэлж байгаа аж ахуйн нэгжүүдэд хийсэн шалгалтын дүнг хэлэлцлээ.  
2014 -оны 7 -р сарын 25
1399
ДЭЛГЭРЭНГҮЙ
Үндэсний үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа Бээжин хотод болно
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл 2014 оны 6 сард БНХАУ-ын Бээжин хотод хийсэн албан ёсны айлчлалынхаа   хүрээнд  Бээжин хоттой тодорхой төслүүд дээр хамтран ажиллахаар тохиролцсон юм. Энэхүү ажлын эхлэл болгож,  БНХАУ-ын Бээжин хотод 2014 оны  09 дүгээр сарын 28-ны өдрөөс 10 дугаар сарын 08-ны хооронд Монгол улсын аж ахуйн нэгж, байгууллагын үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг сурталчлах  “Импортын бараа бүтээгдэхүүн-2014” үзэсгэлэн худалдааг зохион байгуулахаар боллоо.
2014 -оны 7 -р сарын 25
1723
ДЭЛГЭРЭНГҮЙ
Ургах наран хорооллыг бохирын асуудлыг шийдэх хугацаатай үүрэг өглөө
Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороонд байрлах “Урган наран” хорооллын бохир хальж тус хороололд амьдарч байгаа 432 өрхийн 1700 гаруй иргэн тун хэцүүхэн орчинд нөхцөлд амьдарсаар байгаа юм. Тус хорооллын бохир хальснаас өвөл мөсөн бүрхүүл тогтож,  зун нь хөрсний бохирдол үүсгэж  халдварт өвчин гарах эрсдэлтэй байдалд хүрсэн. Тухай бүр нийслэл болон дүүргээс тодорхой хэмжээний хөрөнгө гаргаж бохирыг соруулах, хөрсийг халдваргүйжүүлэх ажлыг хийдэг ч бохирын систем төвийн шугамд холбогдоогүйгээс эргээд л нөхцөл байдал хүндэрдэг. Тиймээс цаашид энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар ярилцахаар нийслэлийн Засаг даргын Санхүү эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа  Ургах наран хороололд ажиллалаа. 
2014 -оны 7 -р сарын 24
1468
ДЭЛГЭРЭНГҮЙ
Гандангийн 30 гудамжийг тохижуулна
Гудамж” төслийн хөрөнгөөр Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр Гандангийн дэнж өнгө нэмлээ. Төслийн хүрээнд Гандан орчмын гэр хорооллын тохижилт,  дэд бүтцийг цогц байдлаар шийдвэрлэхээр төлөвлөж эхний ээлжинд Гандангийн дэнжийн Орхоны 6 дугаар гудамжийг авто болон явган зам, бетон суурь бүхий нэг загварын хашаатай болгон тохижуулж дууссан байна. Цаашид 30 гудамжийг яг энэ загвараар тохижуулах бөгөөд цэвэр, бохир ус, дулааны шугам сүлжээ, инженерийн сүлжээнд холбох юм байна. 
2014 -оны 7 -р сарын 24
1464
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хүүхдийн найрал дуунд зориулсан бүтээлийн уралдаан зарлажээ
Нийслэлийн Соёл урлагийн газар, Соёл, Спорт, Аялал жуулчлалын яамны дэмжлэгтэйгээр Монголын хөгжмийн зохиолчид, уран бүтээлчдийн дунд “Хүүхдийн найрал дуунд зориулсан бүтээл”-ийн уралдааныг 06 дугаар сарын 09-нөөс 09 дүгээр сарын 01-ийг хүртэл зарлажээ. Хүүхдийн найрал дууны уламжлал, сургалтыг сайжруулах, хөгжүүлэх, дэмжих, хөгжмийн зохиолчид, уран бүтээлчдийн идэвх сонирхлыг 
2014 -оны 7 -р сарын 24
1404
ДЭЛГЭРЭНГҮЙ
Улаанбаатар хотын гудамж талбайд 350 гаруй амралтын сандал байрлууллаа
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас хотын нийтийн эзэмшлийн гудамж талбайд иргэдэд амран суух орчныг бүрдүүлэх зорилгоор нийт 350 гаруй сандлыг байршуулаад байгаа юм. Тодруулбал, Канад Улсын туршлагаар Энхтайваны өргөн чөлөөнд арлан байгууламж бүхий амралтын сандлыг дөрвөн газар шинээр байршуулсан байна. Эдгээр сандлыг үндэсний үйлдвэрлэгч “Badarch and Son” компани гүйцэтгэжээ.  
2014 -оны 7 -р сарын 24
8763
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хотын дэд байгуулах хөтөлбөрийг хэрэгжүүлэх төслийн нэгжийг байгууллаа
Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, Нийслэлийн Засаг даргын 2013-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт төвлөрлийг сааруулах, нэг төвт хотоос олон төвт хот болгон хөгжүүлэх зорилт тавьсан.  Энэ хүрээнд нийслэл Азийн хөгжлийн банктай хамтран  “Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих” хөтөлбөрийг боловсруулсан юм. Есөн жилийн хугацаанд гурван үе шаттай хэрэгжих энэхүү хөтөлбөрийн эхний үе шат нь  Улаанбаатар хотын  хойд хэсгийн гэр хорооллын гүнд байрлах Долоон буудал болон Баянхошуу орчмыг  "Сэлбэ", "Баянхошуу" дэд төв болгон хөгжүүлж, эдгээр дэд төвүүдэд 200 мянга орчим хүн оршин суухаар тооцож, нийгмийн үйлчилгээ, инженерийн байгууламжийг цогцоор нь шийдэж,  эхний ээлжийг 2014-2016 онд хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.  
2014 -оны 7 -р сарын 23
1305
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Эко Улаанбаатар” эссэ бичлэгийн уралдаанд шалгарсан сурагчид Хөх хотод аялна
Нийслэлийн 375 жилийн ойн хүрээнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Боловсролын газраас  ерөнхий боловсролын сургуулийн 6-8 дугаар ангийн сурагчдын дунд “Эко Улаанбаатар" сэдэвт эссэ бичлэгийн уралдааныг зохион байгуулсан юм.  Нийслэл Улаанбаатар хотын өнгө төрх, цаашдын хөгжлийн чиг хандлага, цэцэглэлт, эко орчин бүрдүүлэхэд оруулах хувь нэмэр, эх орноо хайрлан хамгаалахад сурагчдын идэвх санаачлага, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор зохион байгуулсан энэхүү уралдаан 3 үе шаттай болсон бөгөөд нийт 10 000 гаруй сурагчдын бүтээл иржээ.
 
  Уралдаан оролцсон сургачдаас нийслэлийн Чингэлтэй дүүргийн 72 дугаар сургуулийн 9 “в” ангийн сурагч Т.Мөнхтөр, Баянгол дүүргийн “Шинэ Эрин”  сургуулийн 9 “в” ангийн сурагч П.Мөнгөншатар, Баянгол дүүргийн “Эрдмийн Өргөө” цогцолбор сургуулийн 9 “а” ангийн сурагч Г.Энхсүлд нар шалгарч  БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хоттой жил бүр уламжлал болгон хэрэгжүүлдэг хүүхэд солилцооны хөтөлбөрт хамрагдахаар боллоо гэж Нийслэлийн Хэвлэл мэдээдэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
 
 
2014 -оны 7 -р сарын 23
2145
ДЭЛГЭРЭНГҮЙ
Гэрээгээ зөрчсөн зарим иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болголоо
Нийслэлийн Засаг дарга 2014 оны 7 дугаар сарын 16-ны өдөр А/600 дугаар захирамж гаргаж 11 иргэн, хуулийн этгээдийн газар эзэмших гэрчилгээг хүчингүй болголоо. Монгол Улсын Газрын тухай хууль болон иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээний нөхцөл болзлыг удаа дараа зөрчиж хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй, газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй дараах иргэн аж ахуйн нэгжийн газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болсноор эзэмших эрх мөн дуусгавар болж байгаа юм.  
2014 -оны 7 -р сарын 23
2756
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хотын гудамж замууд руу нэвтрэх ачааны автомашин зөвшөөрлөө ТҮЦ машинаас авдаг болно
Улаанбаатар хотод 70,000 орчим ачааны автомашин бүртгэлтэй байдаг. Нийслэлийн төв гудамж замууд руу зайлшгүй шаардлагаар нэвтэрч тээвэрлэлт хийхийн тулд  ачааны автомашин тусгай зөвшөөрөл авдаг журамтай. Гэвч эдгээр 70,000 автомашины 18 хувь нь л албан ёсоор зөвшөөрөл авдаг бол 80 гаруй хувь нь ямар нэгэн албан ёсны зөвшөөрөлгүй тээвэрлэлт хийдэг байсан гэж Нийслэлийн Тээврийн газраас мэдээлж байна. 
2014 -оны 7 -р сарын 22
1694
ДЭЛГЭРЭНГҮЙ
Иргэдэд өмчлүүлэхээр хамгаалалтад авсан газар зөвшөөрөлгүй буухыг хориглоно
Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах, нийслэл дэх газар өмчлөлийн ажлыг эрчимжүүлэх зорилгоор НИТХ-аас 52 байршилд 15 309 га бүхий газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар иргэдэд өмчлүүлэхээр тогтоосон.  Эдгээр газруудыг хамгаалалтад авч, Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан хэсэгчилсэн төлөвлөлт хийж, 
2014 -оны 7 -р сарын 22
1336
ДЭЛГЭРЭНГҮЙ
Орчноо тохижуулах үүргээ биелүүлээгүй аж ахуйн нэгжүүдэд инженерийн үйлчилгээ өгдөггүй журамтай болно
НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2012 оны 63-дугаар тогтоолоор Хот тохижилт цэвэрлэгээний  талаар байгууллага аж ахуйн нэгж иргэдээс дагаж мөрдөх журамд өөрчлөлт оруулсан билээ. Журамд оруулсан өөрчлөлтөөр байгууллага, аж ахуйн нэгжийн хариуцах талбайг 50 хүртэл метр байхаар тогтоож, тохижилтын чиглэлээр эзэмшүүлэх шийдвэр гаргасан юм.   Журмын дагуу аж ахуйн нэгж, байгууллагууд үйл ажиллагаа эрхэлж буй газраас гадагш  50 метр хүртэлх зам талбай, ногоон байгууламжид тохижилт хийж, ашиглалт засвар үйлчилгээ, хамгаалалтыг сайжруулах үүрэгтэйгээс гадна үйл ажиллагааныхаа төлөвлөгөөнд хөрөнгө төлөвлөж, тухайн орчноо тохижуулах ёстой юм.
2014 -оны 7 -р сарын 22
1658
ДЭЛГЭРЭНГҮЙ
Газар өмчлөх эрхийг цахимаар олгох ажил ирэх сараас эхэлнэ
Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах, нийслэл дэх газар өмчлөлийн ажлыг эрчимжүүлэх зорилгоор Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 10/39 дүгээр тогтоолоор нийслэлийн хэмжээнд нийт 52 байршилд иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар шинээр өмчлүүлэхээр шийдвэрлэсэн. Эдгээр байршлуудад газар өмчлөх ажлыг цахим хэлбэрээр зохион байгуулахаар журамласан бөгөөд цахим систем нь иргэдийн газар өмчлөх хүсэлт хүлээн авах, хүсэлтийг бүртгэх, хүсэлт гаргасан иргэдийг урьд өмнө гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар үнэгүйгээр газар өмчилсөн эсэхийг хянан шалгах, хүсэлтийг баталгаажуулах, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу өмчлөгдөх газрын нэгж талбар бүрт өмчлөх иргэнийг автомат үйлдлээр сонгох гэсэн үндсэн үйл ажиллагаанаас бүрдэж байгаа юм. 
2014 -оны 7 -р сарын 21
1917
ДЭЛГЭРЭНГҮЙ
Гэр хороололд хог хаях байгууламж барина
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, АНУ-ын Азийн сантай хамтран нийслэлийн  6 хороонд загвар хороо төслийг хэрэгжүүлж байгаа юм. Энэхүү төслийн хүрээнд төсөл хэрэгжиж байгаа  гэр хорооллын 3 хороонд боловсон хогийн цэг барихаар төлөвлөжээ.
2014 -оны 7 -р сарын 21
1285
ДЭЛГЭРЭНГҮЙ
Наадмын өдрүүдэд 562 тонн хог хаягдал цэвэрлэж, тээвэрлэжээ
Нийслэлийн Удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн болж  өнгөрсөн шуурхай зөвлөгөөний үеэр Нийслэлийн Засаг даргын өгсөн үүрэг даалгаварын биелэлтийг танилцуулаа.  
Өнгөрсөн өдрүүдэд Үндэсний баяр наадам болсонтой холбогдуулан наадам зохион байгуулахад чиглэсэн хэд хэдэн үүрэг даалгаварыг нийслэлийн Засаг дарга  өгсөн юм.
2014 -оны 7 -р сарын 21
1140
ДЭЛГЭРЭНГҮЙ