Долоон буудлын эцсийн зогсоолыг "Зунжин" руу шилжүүлэх ажил эхэллээ
Зуслангийн улирал эхэлж байгаатай холбогдуулан авто замын хөдөлгөөний ачааллыг бууруулах хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт 7 буудал орчмын зогсоолын талбайг шинэчлэн өөрчлөх, эцсийн буудлыг шилжүүлэх саналыг “Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулах ажлын зохион байгуулах, нэгдсэн удирдлагаар хангах ажлын хэсэг”-ээс гаргасан билээ.
2014 -оны 6 -р сарын 11
1042
ДЭЛГЭРЭНГҮЙ
2014 онд ойгоос бэлтгэх модны хэмжээг тогтоолоо
НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар 2014 онд ойгоос бэлтгэх модны хэмжээг баталлаа.   Түймэр, хөнөөлт шавжид нэрвэгдэж цаашид ургах чадваргүй болж хатсан болон унанги модыг цэвэрлэж ойн байгалийн аясаараа нөхөн сэргэх нөхцөлийг хангаж, ойн эрүүл ахуйн орчныг сайжруулдаг ойн аж ахуйн арга хэмжээний нэг бол цэвэрлэгээний огтлолт юм. Ойд байгаа хатаж хуурайшсан, унанги моддыг цэвэрлэснээр ойг түймэр болон хортон шавжид өртөх аюулаас сэргийлэх бөгөөд ойн хэвийн өсөлт хөгжлийг хангах, ойн ариун цэврийн байдал дээшлэх ач холбогдолтой. Энэ цэвэрлэгээг жилд нэг удаа хийдэг. Тиймээс Байгаль орчин, аялал жуулчлалын сайд 2014 оны 01-р сарын 04-ны өдрийн А-06 дугаар тушаал гаргаж, “2014 онд ойгоос бэлтгүүлэх модны дээд хязгаар батлах тухай” шийдвэрт Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийн ойгоос бэлтгүүлэх модны дээд хэмжээг цэвэрлэгээний огтлолоор 760м3 ногоон бүсэд оршин суугч айл өрхөд түлшний зориулалтаар цэвэрлэгээ хийх хэлбэрээр унанги, гишүү мөчир олгох хэмжээг 5000м3 байхаар тогтоожээ.
2014 -оны 6 -р сарын 11
1077
ДЭЛГЭРЭНГҮЙ
Жолооч та www.smartcar.mn рүү орж тээврийн хэрэгслийнхээ татвар, үзлэг оношилгооны тухай мэдээллийг шалгаарай
Нийслэлийн хэсжээнд авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдол, автозам ашигласны төлбөрөө хуулийн хугацаанд төлөөгүй тээврийн хэрэгсэл эзэмшигч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын дутуу төлөлтийг хураан барагдуулах, хариуцлага тооцох эрчимжүүлсэн хяналтын үзлэг, шалгалт явуулж эхлээд байна. Автотээврийн хэрэгслийн хяналтын үзлэг, шалгалтыг Нийслэлийн татварын газар, Нийслэлийн Замын цагдаагийн Газар, Улаанбаатар хотын банктай хамтран явуулж байгаа бөгөөд нэгдсэн байдлаар Баянзүрх дүүргийн 26-р хороонд байрлах Дүнжингарав худалдааны төвийн байранд төвлөрсөн нэг цэгийн үйлчилгээ нээж зохион байгуулж байна.  
2014 -оны 6 -р сарын 11
8664
ДЭЛГЭРЭНГҮЙ
Ашиглалтын шаардлага хангахгүй болсон орон сууцны барилгыг дахин төлөвлөж, шинээр барина
НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан 6 сарын 9-нд болж хуралдаанаар Ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай орон сууцны барилгыг дахин төлөвлөн барилгажуулах журмыг хэлэлцэн баталлаа. Ниислэлийн ИТХ-ын ээлжит 17-р хуралдаанаар нийслэлийн иргэдийг  5 чиглэлээр орон сууцжуулах хөтөлбөрийг баталсан бөгөөд үүний нэг нь ашиглалтын шаардлага хангахгүй болсон хуучин орон сууцны барилгыг дахин төлөвлөж шинэчлэн барилгажуулах юм. 
2014 -оны 6 -р сарын 10
46964
ДЭЛГЭРЭНГҮЙ
52 байршилд газар өмчлөх эрхийг цахимаар олгоно
Нийслэлийн иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 52 байршилд шинээр газар өмчлүүлэхээр НИТХ-ын 2013 оны 1/39, 13/52 тогтоолоор баталсан.  НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаанаар эдгээр байршлуудад газар өмчлүүлэх үйл ажиллагааг цахим хэлбэрээр зохион байгуулах журмын төслийг хэлэлцэн баталлаа. Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан, Сүхбаатар, Налайх Багануур, Багахангай дүүргийн нутаг дэвсгэрт гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар иргэдэд өмчлүүлэх газрын 52 байршлаас эхний ээлжинд СХД, Багануур, Багахангай, Налайх зэрэг дүүргүүдэд 4-5 байршлыг сонгон тухайн байршлуулад хийсэн хэсэгчилсэн төлөвлөгөөг батлууснаар газар өмчлүүлэх ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байгаа юм байна. Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас 6 сарын 15-ны дотор тухайн байршлуудын хэсэгчилсэн загвар төлөвлөлтийг гаргаж батлуулна гэдгээ мэдэгдлээ.
2014 -оны 6 -р сарын 10
50862
ДЭЛГЭРЭНГҮЙ
Тээврийн хэрэгслийн татвараа төлсөн эсэхийг шалгах хяналтын үзлэг шалгалт эхэллээ
Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/189 дүгээр захирамжаар автоотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, Агаарын бохирдлын төлбөр, автозам ашигласны төлбөр хураах ажлыг 2014 оны 3 дугаар сарын 20-ны өдрөөс 05 сарын 31-ний хооронд, эрчимжүүлсэн хяналтын үзлэг шалгалтыг 2014 оны 6 дугаар сарын 10-24-нийг хүртэл зохион байгуулж байна. Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн тушаалаар баталсан удирдамжийн дагуу өнөөдрөөс эхлэн 14 хоногийн хугацаанд эрчимжүүлсэн хяналтын үзлэг шалгалт явуулж эхэллээ. 
2014 -оны 6 -р сарын 10
1153
ДЭЛГЭРЭНГҮЙ
Гүүрэн гарц барих ажлын хүрээнд зуун айлын замыг түр хаана
Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор Улаанбаатар хотын хөдөлгөөний нягтрал ихтэй газруудад явган зорчигчдод зориулсан гүүрэн гарц барьж эхэлсэн. Энэ жил 2 байршилд гүүрэн гарц барьж ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаагаас  Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт 100 айлын орчимд буюу Хүүхдийн 2 дугаар эмнэлгийн автобусны буудлын дэргэд гүүрэн гарц барих ажил эхэлсэн.  Зуун айлын гүүрэн гарцыг барих ажлын гүйцэтгэгчээр “ЗМЗ" ХХК ажиллаж байгаа бөгөөд  2014 оны 6 дугаар сарын 12-ны шөнийн 00:00 цагаас өглөөний 06:00 цагийн хооронд 100 айлын уулзвараас зүүн тийш автобусны буудал хүртэлх замын хөдөлгөөнийг хааж, гүүрэн гарцын дам нурууг байрлуулахаар болсон байна. 
2014 -оны 6 -р сарын 10
1699
ДЭЛГЭРЭНГҮЙ
Энхтайваны өргөн чөлөөнд таксийн зогсоолыг нэмэгдүүллээ
Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах зорилгоор Энхтайваны өргөн чөлөөний 4 буудлыг шилжүүлсэн.  Тодруулбал, Энхтайваны өргөн чөлөөний баруунаас зүүн чиглэлд Улаанбаатар их дэлгүүрийн  болон Хүнсний 20 дугаар дэлгүүрийн буудлуудыг нэгтгэж, Улсын их дэлгүүрийн  баруун урд талд, “Хүч” бөөний төвийн урд талын зогсоолыг шилжүүлэн хуучнаар ХААЯ-ны урд шинэ зогсоол гаргасан юм. 
2014 -оны 6 -р сарын 9
1007
ДЭЛГЭРЭНГҮЙ
ХАГАС, БҮТЭН МАРАФОН ГҮЙЛТЭНД ОРОЛЦОГЧДОД ӨГӨХ ЗӨВЛӨМЖ
            
Хэрэв Та ямар нэг архаг, хууч өвчтэй, гүйлт болохоос өмнө 5 хоногийн дотор халуурах, бөөлжих, шингэн алдах, даралт ихсэх, цээжээр хөндүүрлэх зэрэг зовиур илэрсэн болон хэт тарган, хэт туранхай, 18 нас хүрээгүй, 45-иас дээш настай бол эрүүл мэндийн талаас гарч болзошгүй эрсдэлээс өөрийгөө сэргийлж, гүйлтэнд оролцохоос татгалзахыг зөвлөж байна. Та марафон гүйлтэнд оролцохоор шийдсэн бол дараах Зөвлөмжинд анхаарлаа хандуулна уу?
2014 -оны 6 -р сарын 6
1062
ДЭЛГЭРЭНГҮЙ
Төмөр замын Railbus үйлчилгээнд явж эхэллээ
Нийслэлийн Засаг даргын санаачилгаар  хотын захиргаа “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгтэй хамтран төмөр замын РА-2 маягийн “Railbus”-ийг Амгалан-Толгойт, Толгойт Амгалангийн чиглэлд өнөөдрөөс эхлэн үйлчилгээнд явуулж эхэллээ. “Railbus” нь  үдээс өмнө 3, үдээс хойш 3 удаа нийт 6 удаагийн тээвэрлэлт хийж  Толгойтоос Амгалан хүрэхдээ  Толгойт, Таван шар, Барс-2 буюу Хархорин зах, Вокзал, Дунд гол, Нарантуул зах, Жанжин клуб гэсэн байршлуудад зогсох юм.
2014 -оны 6 -р сарын 6
2120
ДЭЛГЭРЭНГҮЙ
Бүтээн байгуулалтын ажилтай холбоотойгоор Л.Энэбиш агсны хөшөөний байршлыг өөрчилнө
Бүтээн байгуулалтын ажилтай холбоотойгоор зарим хөшөөг шилжүүлэхээр НИТХ-ын Тэргүүлэгчдээс тогтоосон. Тодруулбал, Баянгол дүүрэг 3,4-р хорооллын эхлэл Л.Энэбишийн өргөн чөлөө, Ахуйн үйлчилгээний авто замын уулзварыг өргөтгөн шинэчлэхтэй холбоотойгоор   Л.Энэбиш агсны хөшөөг хуучин сууринаас нь зүүн урагш 10 м орчим шилжүүлэн цогцолбор байдлаар байршуулахаар болсон юм. Тус уулзварыг ирэх 8 дугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөж байна Ингэснээр ахуйн үйлчилгээний одоо байгаа тойрог замыг өөрчлөн 4 замын уузлвар болгож аль аль талруугаа шууд гарах боломжтой болох юм.
2014 -оны 6 -р сарын 5
982
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн Улаан загалмайн зөвлөлийн журмыг шинэчлэн баталлаа
Нийслэлийн Улаан загалмайн зөвлөл өнөөдөр хуралдаж, зөвлөлийн журам,  бүтэц,  орон тоог шинэчлэн баталж,  энэ онд хэрэгжүүлэх хүмүүнлэгийн үйл ажиллагааны төлөвлөгөөгөө хэлэлцлээ.
Нийслэлийн Улаан загалмайн зөвлөлийн тэргүүнээр НИТХ-ын дарга Д.Баттулга ажилладаг. Тус зөвлөл нь нийслэл, дүүрэг хоорондын болон дүүргийн улаан загалмайн чиг үүрэгтэй холбоотой нийтлэг асуудлыг хэлэлцэн зөвлөмж гаргах   эрх бүхий байгууллага юм.
2014 -оны 6 -р сарын 5
848
ДЭЛГЭРЭНГҮЙ
Бичил бизнесийн зээлийг тухайн хороонд нэгээс доошгүй жил оршин суусан хариуцлагатай иргэнд олгоно
НИТХ-ын ээлжит 17-р хуралдаанаар нийслэлийн иргэдийн амьжиргааг сайжруулах, ядуурлыг бууруулах зорилгоор Бичил бизнесийг дэмжих, ядуурлыг бууруулах хөтөлбөр, бичил бизнесийг дэмжих сан байгуулж журмыг баталсан.  Ингэснээр иргэдийн бичил бизнесийг дэмжих замаар хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлж өрхийн амьжиргааны төвшинг тасралтгүй дээшлүүлэх боломж бүрдэнэ гэж албаныхан онцолж байна.   Бичил зээлийн дээд хэмжээ 5 сая хүртэл төгрөг бөгөөд жилийн 14,4 хувийн хүүтэйгээр 24 сарын хугацаатайгаар энэхүү зээлийг олгоно.  
2014 -оны 6 -р сарын 4
1130
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн шилдэг хүүхдүүдийг шалгаруулан шагнал гардууллаа
Олон Улсын болон  улс, хотын чанартай олимпиад, уралдаанд тэргүүлэн, нийслэл хотынхоо нэр хүндийг алдаршуулсан 21 сурагчийг өнөөдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн шагналаар шагнан, шилдэг хүүхдээр өргөмжиллөө.  Эрдэм мэдлэг, авьяас чадвараараа  шалгарч, нийслэлийн шилдэг хүүхдээр шалгарсан хүүхдүүдэд нийслэлийн Засаг даргын орлогч Ц.Энхцэнгэл баяр хүргэн хэлсэн үгэндээ “Хүүхдүүд та бүхний сурлага, спорт, урлагаараа тэргүүлсэн энэхүү амжилт зөвхөн  эцэг эх, хамт олон,  сургуулийн тань нэр хүндийг өндөрт өргөөд зогсохгүй нийслэл Улаанбаатар хотын хөгжилд томоохон хувь нэмэр оруулж байгаа хэрэг юм. Шилдэг хүүхдүүд та бүхэндээ улам их амжилт хүсэе” гэлээ.  
2014 -оны 6 -р сарын 4
1240
ДЭЛГЭРЭНГҮЙ
Шаардлага хангасан хайрга, дайрга олборлогч аж ахуйн нэгжүүдэд зөвшөөрөл олгохоор боллоо
Нийслэлийн Засаг даргын  2014 оны А/293 дүгээр захирамжаар нийслэлийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмалын нөөц ашиглаж буй аж ахуйн нэгжүүд өөрсдийн хөрөнгөөр технологийн хатуу хучилттай автозам, ложистикийн төв байгуулах хүртэл олборлолт хийх, нийслэлийн нутаг дэвсгэрээр тээвэрлэлт хийхийг түр хориглосон. Мөн нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй цемент зуурмагны үйлдвэрүүд, барилга барьж буй барилгын компаниудыг хашаан дотроо болон засмал зам руу нийлэх хэсэгт  тээврийн хэрэгслийн дугуйг  цэвэрлэх зориулалтын  2 талбайтай  болгож, шаардлагыг биелүүлээгүй аж ахуйн нэгжүүдэд ажил эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг олгохгүй байхаар шийдвэрлэсэн.  Энэхүү захирамжийг хэрэгжүүлэх зорилгоор нийслэлийн Засаг даргын захирамжаар ажлын хэсэг байгуулж, тус ажлын хэсэг нь түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж байгууллагуудын тухайн жилийн батлагдсан байгаль орчны менежментийн төлөвлөгөөний биелэлтийг шалгаж, дүгнэлт гаргасан байна.
2014 -оны 6 -р сарын 3
1045
ДЭЛГЭРЭНГҮЙ
Баянхошууны замын зурваст орсон 9 айлд 268 сая төгрөгийн нөхөн олговор олгохоор боллоо
Хувьсгалчдын гудамж буюу Зурагтын шинэ эцсээс Баянхошууны тойруугийн уулзвар хүртэлх 4,6 км авто  замыг өргөтгөн шинэчлэх ажил 5 сард эхэлсэн.  Зам барилгын ажлын гүйцэтгэгчээр “Экспресс зам” ХХК шалгарч ирэх аравдугаар сарын 30-нд хүлээлгэн өгөх гэрээтэй ажиллаж байна.   Тус замыг өргөтгөхтэй холбогдуулан замын зурваст орсон  9 иргэний эзэмшил газар дээр байгаа  үл хөдлөх хөрөнгийг  нөхөн олговортойгоор чөлөөлөхөөр Нийслэлийн Засаг даргын захирамж гарлаа. Энэхүү нөхөн олговорт  нийт хоёр зуун жаран найман сая долоон зуун дөчин зургаан мянга есөн зуун далан нэг төгрөгийн нөхөх олговрыг олгох юм байна гэж Нийслэлийн Хэвэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.  
2014 -оны 6 -р сарын 3
1057
ДЭЛГЭРЭНГҮЙ
Улаанбаатар марафоны үед гүйлтийн зам дагуу 5 цэгт яаралтай тусламжийн цэг байгуулна
Нийслэлийн 375 жилийн ойд зориулан энэ жил анх удаа Улаанбаатар хотноо 30 000 хүн оролцох “Улаанбаатар марафон”-ыг 2014 оны 6 сарын 7-нд 09.00 цагаас зохион байгуулах гэж байна. Тус марафон гүйлтийн тэмцээнд монголын шилдэг тамирчдаас гадна олон улсад чансаа өндөрт эрэмблэгддэг дэлхийн шилдгүүд оролцохоор бүртгүүлээд байна. Тухайлбал:1992 оны Барселоны олимпийн аварга, 1994 оны Хирошимагийн азийн наадмын аварга, Солонгосын нийтийн биеийн тамир, спортын хорооны марафоны дасгалжуулагч Хванг Ёнг Жо, 2010 оны Хятадын Гуан Жоу хотод болсон Азийн наадмын марафон гүйлтийн мөнгөн медальтай, марафон гүйлтийн амжилт нь 2 цаг 10 мин 51 сек, хагас марафон нь 1 цаг 2 мин 17 сек, 2011 оны дэлхийн аваргад оролцож байсан Яамамото Ёшихиро, Хагас марафоны тамирчин, Марафон гүйлтийн амжилт нь 2 цаг 13 мин 22 сек, хагас марафон 1 цаг 02 мин 03 сек, 2005 оны хагас марафон гүйлтийн дэлхийн аваргад оролцож 
2014 -оны 6 -р сарын 3
456
ДЭЛГЭРЭНГҮЙ
Улаанбаатар марафоны үед гүйлтийн зам дагуу 5 цэгт Яаралтай тусламжийн цэг байгуулна
Нийслэлийн 375 жилийн ойд зориулан энэ жил анх удаа Улаанбаатар хотноо 30 000 хүн оролцох “Улаанбаатар марафон”-ыг 2014 оны 6 сарын 7-нд 09.00 цагаас зохион байгуулах гэж байна.
Тус марафон гүйлтийн тэмцээнд монголын шилдэг тамирчдаас гадна олон улсад чансаа өндөрт эрэмблэгддэг дэлхийн шилдгүүд оролцохоор бүртгүүлээд байна. Тухайлбал:1992 оны Барселоны олимпийн аварга, 1994 оны Хирошимагийн азийн наадмын аварга, Солонгосын нийтийн биеийн тамир, спортын хорооны марафоны дасгалжуулагч Хванг Ёнг Жо, 2010 оны Хятадын Гуан Жоу хотод болсон Азийн наадмын марафон гүйлтийн мөнгөн медальтай, марафон гүйлтийн амжилт нь 2 цаг 10 мин 51 сек, хагас марафон нь 1 цаг 2 мин 17 сек, 2011 оны дэлхийн аваргад оролцож байсан Яамамото Ёшихиро, Хагас марафоны тамирчин, Марафон гүйлтийн амжилт нь 2 цаг 13 мин 22 сек, хагас марафон 1 цаг 02 мин 03 сек, 2005 оны хагас марафон гүйлтийн дэлхийн аваргад оролцож байсан Ито Коичи Япон улсын марафоны шигшээ багийн дасгалжуулагч тамирчдын хамт оролцоно. 
2014 -оны 6 -р сарын 3
1269
ДЭЛГЭРЭНГҮЙ
Баянхошуунд ногоон байгууламж бүхий амралтын талбай байгуулжээ
Улаанбаатар хотын Захирагчийн Наран дахь ажлын алба, иргэдтэйгээ хамтран  “Хөгжил бидний ирээдүй” оршин суугчдын бүлэг байгуулан ногоон байгууламж бүхий иж бүрэн цогцолбор амралтын талбайг Баянхошуунд байгуулжээ. 
2014 -оны 6 -р сарын 2
1103
ДЭЛГЭРЭНГҮЙ
Алдарт эхийн одон гардууллаа
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан олон хүүхэд төрүүлж, өсгөн хүмүүжүүлсэн ээжүүдийн төлөөлөл болох 21 эхэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Алдарт эх” нэг, хоёрдугаар одонг НИТХ-ын дарга Д.Баттулга гардууллаа. “Алдарт эх” нэгдүгээр одонгоор СХД-ийн 21-р хорооны иргэн Н. Цэрэндулам, БГД-ийн 12-р хорооны иргэн Ш.Энх-Оюун, БГД-ийн 15-р хорооны иргэн Л.Болорцэцэг, ЧД-ийн 7 дугаар хорооны иргэн Ш.Пагма, БГД-ийн 12-р хорооны иргэн Б.Батжаргал, СБД-ийн 19-р хорооны иргэн Р.Алтанцэцэг, ЧД-ийн 9-р хорооны иргэн О.Мажигсүрэн, 
2014 -оны 6 -р сарын 2
851
ДЭЛГЭРЭНГҮЙ