Нэгдүгээр эгнээг чөлөөлөөгүй бол торгоно
НИТХ-аас Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, иргэдийн нийтийн тээврийн хэрэгслээр зорчуулах боломжийг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний хүрээнд Энхтайвны өргөн чөлөөний Офицеруудын ордны тойргоос “Таван шар” хүртэл авто замын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээгээр зөвхөн нийтийн тээврийн үйлчилгээний их багтаамжийн автобус, троллейбус, хүүхдийн болон ажилчдын автобус, стандартын шаардлага хангасан таксийг явуулахаар тогтоосон
2013 -оны 10 -р сарын 8
930
ДЭЛГЭРЭНГҮЙ
10 сарын 07-ны өдрийн дүрэм зөрчсөн жолооч нарын мэдээлэл
Замын хөдөлгөөний удирдлагын төвд 10 сарын 07-ны өдөр  гэрлэн дохионы 210, хурд хэтрүүлсэн 142 зөрчил бүртгэгдсэн байна. Тиймээс жолооч та бүхэн замын хөдөлгөөнд оролцохдоо дүрмээ биелүүлэн соёлтой оролцоно уу
2013 -оны 10 -р сарын 8
933
ДЭЛГЭРЭНГҮЙ
Дэнжийн мянгын замыг ирэх долоо хоногт нээнэ
Дэнжийн мянгын зам буюу 39-р сургуулийн зүүн урд уулзвараас Хүчит шонхор зах - эцсийн буудал хүртэлх 1.6 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажлын хүрээнд "Баткубик" ХХК тус замыг гурав хувааж хаах төлөвлөгөөт график гарган ажлаа эхэлсэн
2013 -оны 10 -р сарын 7
800
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хог тээвэрлэлтийн тарифын нэмэгдлийг ажилчдын цалинд зарцуулна
Нийслэлийн ИТХ-ын 09 сарын 26-ны ээлжит хуралдаанаар “Хог тээврийн тариф”-ийг шинэчлэн тогтоосон. НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2009 оны 2-р сарын 4-ний өдрийн 12 дугаар тогтоолоор хог тээврийн үйлчилгээний хөлсийг тонн километрийн системд шилжүүлэн 1 тонн хог хаягдлыг 1 километрт тээвэрлэх зардлыг тогтоосон бөгөөд тус тогтоолоор 1 тонн ахуйн хог хаягдлыг тээвэрлэх тарифыг 1-10 км-т 1350төг, 11-20км-т 1300төг, 21-30км-т 1240төг, 31-40км-т 1200төг, 41-ээс дээш 1180төгрөг байхаар баталжээ
2013 -оны 10 -р сарын 7
966
ДЭЛГЭРЭНГҮЙ
Захирагчийн ажлын албаны ахлах зөвлөх ажилдаа орлоо
АНУ-ын Азийн сангийн шугамаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд ахлах зөвлөхөөр Скотт  Макдональдс ажиллахаар боллоо. Тэрээр Калифорнийн их сургуулийг улс төрийн шинжлэх ухааны бакалавр, олон улсын менежмент ба төрийн байгуулалт мэргэжлээр мастер зэрэгтэй төгссөн
2013 -оны 10 -р сарын 7
764
ДЭЛГЭРЭНГҮЙ
Барилгын зөвшөөрөл, газар олголт, тендерийн явцын талаар нээлттэй мэдээлдэг болно
Нийслэлийн Удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн 10 сарын 07-ны өдөр болж, нийслэлийн Засаг дарга зарим албан тушаалтнуудад үүрэг өглөө.14 хоног тутам хуралддаг нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнийг цаашид үр дүнтэй явуулахын тулд зарчмын зарим өөрчлөлтийг оруулах шаардлагатайг нийслэлийн Засаг дарга анхаарууллаа
2013 -оны 10 -р сарын 7
1307
ДЭЛГЭРЭНГҮЙ
Зөрчилтэй зах, худалдааны төвүүдэд хугацаатай үүрэг өгнө
Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн 10 сарын 03-ны ээлжит хуралдаанаар нийслэлийн төвийн 6 дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй томоохон зах, худалдааны төвүүдэд хийсэн шалгалтын талаар хэлэлцлээ
2013 -оны 10 -р сарын 7
869
ДЭЛГЭРЭНГҮЙ
“ДЦС-4” Улаанбаатар хотын дулааны 65 хувийг дангаараа хангаж байна
Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангахтай холбогдуулан нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат, нийслэлийн Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн асуудал хариуцсан орлогч Ц.Буяндалай, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал нар  өнгөрөгч амралтын өдрүүдэд ДЦС-4 компаний үйл ажиллагаатай танилцлаа
2013 -оны 10 -р сарын 7
1584
ДЭЛГЭРЭНГҮЙ
10-р сарын 05, 06-ны өдрүүдэд дүрэм зөрчсөн жолооч нарын мэдээлэл
Замын хөдөлгөөний удирдлагын төвд өнгөрөгч амралтын өдрүүдээр  гэрлэн дохионы 358, хурд хэтрүүлсэн 601 зөрчил бүртгэгдсэн байна. Тиймээс жолооч та бүхэн замын хөдөлгөөнд оролцохдоо дүрмээ биелүүлэн соёлтой оролцоно уу
2013 -оны 10 -р сарын 7
878
ДЭЛГЭРЭНГҮЙ
Улаанбаатарын өдрүүд Улаан-Үдэд болно
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл Улаан-Үд хотын Захирагч Голков Александр Михайлович тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч, хоёр хотын  хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцлоо
2013 -оны 10 -р сарын 7
1918
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Агаарын бохирдлын эсрэг орон байраа дулаалцгаая” аянд нэгдээрэй
Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан 10 сарын 03-ны өдөр болж,  “Агаарын бохирдлын эсрэг орон байраа дулаалцгаая” аянг зохион байгуулах талаар хэлэлцлээ. Уг асуудлыг  нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ танилцууллаа.
2013 -оны 10 -р сарын 4
829
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хог хаягдлын уутыг зориулалтын дагуу ашиглаагүй бол хариуцлага тооцно
Орчны бохирдол, агаарын тоосжилтыг багасгах, нийслэл хотын өнгө үзэмжийг нэмэгдүүлэн иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх зорилгоор “Хог цэвэрлэгээ-цуглуулалт-тээвэрлэлт”-ийн шинэ менежментийг  Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас боловсруулан НИТХ-ын хуралдаанаар баталсан юм
2013 -оны 10 -р сарын 4
986
ДЭЛГЭРЭНГҮЙ
Өгөөмөр, Мишээл экспо, Дүнжингарав худалдааны төвүүдийн үйл ажиллагааг зогсоох санал гаргалаа
Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан 10 сарын 03-ны өдөр болж, томоохон зах, худалдааны төвүүдэд хийсэн шалгалтын талаар хэлэлцлээ. Хуралдаанд уг асуудлыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал танилцуулсан юм
2013 -оны 10 -р сарын 4
1154
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн шилдэг бүтээн байгуулалтыг шалгаруулах санал авч байна
Улаанбаатар хотод хэрэгжсэн шилдэг бүтээн байгуулалт, барилга байгууламжийг шалгаруулан “Нийслэлийн бүтээн байгуулалтын дээд шагнал” олгох тухай нийслэлийн Засаг даргын захирамж гарлаа. Энэхүү шагналыг Улаанбаатар хотын 374 жилийн ойн баярыг угтаж энэ жилээс эхлэн жил бүр уламжлал болгон зохион байгуулах бөгөөд тухайн байгууллагынхаа нэр төрийн баталгаа болох юм
2013 -оны 10 -р сарын 4
2710
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нисэхийн товчоо - Биокомбинат - Шувуун фабрик чиглэлийн замын суурь хучилтын ажил дууслаа
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл  Нисэхийн товчоо - Биокомбинат - Шувуун фабрик чиглэлийн 22.5 км авто замыг өргөтгөн шинэчлэх ажлын явцтай танилцлаа. Энэхүү замын ажлыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар "Тотал Инж" ХХК өргөтгөж байгаа юм. Өнөөдрийн байдлаар авто замын суурь асфальтон хучилтыг хийж дууссан бөгөөд хэд хэдэн газар  ус зайлуулах бетонон гүүр, хоолой хийж байна
2013 -оны 10 -р сарын 4
1661
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хувийн аж ахуйн нэгж, байгууллагуудын 91,5 хувь нь Монгол Улсын иргэний өмчлөлд байдаг
Нийслэлд 65587 аж ахуйн нэгж, байгууллага бүртгэлтэй байгаагаас 50,6 хувь буюу 33143 нь тогтмол үйл ажиллагаа явуулдаг байна. Эдгээр аж ахуйн нэгж байгууллагын 86,7 хувь буюу 28724 нь 1-9 ажилтантай бол 5,7 хувь 10-19, 4,1 хувь нь  20-49 үлдсэн 3,5 хувь буюу 1177 аж ахуйн нэгж нь 50-аас дээш тооны ажилтантай юм.
2013 -оны 10 -р сарын 3
819
ДЭЛГЭРЭНГҮЙ
Зарим барааны үнэ буурчээ
Нийслэлийн төвийн 6 дүүрэгт байрладаг 10 хүнсний зах, худалдааны төвд хийсэн 32 нэр төрлийн хүнсний бараа бүтээгдэхүүний үнийн 2013 оны 10-р сарын эхний долоо хоногийн ажиглалтаар 7 нэрийн барааны үнэ тогтвортой, 16 нэрийн барааны үнэ буурч, 9 нэрийн барааны үнэ өсчээ.
2013 -оны 10 -р сарын 3
843
ДЭЛГЭРЭНГҮЙ
Зүүн 4 замын уулзварыг 2 өдрийн өмнө нээлээ
Зүүн 4 замын уулзварыг 2013 оны 10-р сарын 01-ний 22 цагаас эхлэн 10-р сарын 4-ний 22 цаг хүртэл хэсэгчлэн хааж, 6500 м2 талбайд асфальтобетон хучилт шинээр хийхээр төлөвлөсөн бөгөөд тус уулзварын хойд хэсгийг тэнхлэгээр хязгаарлан хааж хөдөлгөөнийг нэвтрүүлж байсан.
2013 -оны 10 -р сарын 3
768
ДЭЛГЭРЭНГҮЙ
Болзолт уралдаанд Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ тэргүүллээ
Монгол улсын Засгийн газрын 2010 оны 43 дугаар тогтоолоор  батлагдсан  ХДХВ/ДОХ/ БЗДХ-аас урьдчилан сэргийлэх Үндэсний стратеги төлөвлөгөө, Эрүүл мэндийн сайдын 2009 оны 429 дүгээр тушаалын хэрэгжилтийг эрчимжүүлэх чиглэлээр 2013 оны 01 дүгээр сараас 06 дугаар сарын хооронд Нийслэлийн Эрүүл мэндийн газраас дүүрэг, хороо, байгууллагуудыг дунд зарласан болзолт уралдаанд 
2013 -оны 10 -р сарын 3
377
ДЭЛГЭРЭНГҮЙ
Цас мөс хайлуулах бодис 500 тонныг нэмж авна
Нийтийн үйлчилгээний “Улаанбаатар” нэгтгэл байгуулагдаад удаагүй ч өвөлжилтийн бэлтгэл ажилдаа шуурхайлан ороод байна. Тус нэгтгэл нь  Улаанбаатар хотын төвийн хэсгийн 260 км замын цас, мөс хальтиргаа гулгааг хариуцан ажиллах бөгөөд цас шүүрдэж хусдаг, бодис цацдаг “Камаз” маркийн 5 машин, бодис цацдаг төхөөрөмж суурьлуулсан 6 “Портер”,  “Автотрейлер” 1, “Ковш”  2, “Hino” маркийн 2 машинтай ажиллах юм
2013 -оны 10 -р сарын 3
1014
ДЭЛГЭРЭНГҮЙ