“Дээлтэй Монгол-2014” наадам 7 сарын 13-нд болно
Монголын ирээдүй болсон хүүхэд, залууст өв уламжлалаараа бахархах ухамсарыг төлөвшүүлэх, таниулах, өвлүүлэх, дэлхийн нийтэд Монгол үндэсний хувцасны чамин загварыг  гайхуулах зорилгоор зохион байгуулдаг Дээлтэй Монгол наадам 7 дугаар сарын 13-нд Чингисийн талбайд долоо дахь жилдээ болно. Наадмын үеэр үндэсний хувцас, бэлэг дурсгалын зүйлсийн үзэсгэлэн худалдаа, соёлын биет болон биет бус өвийг сурталчлах олон төрлийн арга хэмжээг зохион байгуулах юм байна. 
2014 -оны 7 -р сарын 1
1823
ДЭЛГЭРЭНГҮЙ
Наадмаар худалдаа үйлчилгээ эрхлэгчдийн анхааралд
Их Монгол улс байгуулагдсаны 808 жилийн ой, Ардын хувсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадмын үеэр аж ахуйн нэгж, иргэд  900 цэгт худалдаа, үйлчилгээ эрхэлнэ. Үүнээс Төв цэнгэлдэх хүрээлэнд 600 цэг, "Хүй долоон худаг"-т 300 цэг байх бөгөөд 70 орчим хувь  нь хоол үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэх цэг байх юм. Худалдаа үйлчилгээ эрхлэгч нь тухайн харьяалах дүүргээсээ үйл ажиллагаа эрхлэх дугаар авч, зөвшөөрөгдсөн цэгт үйл ажиллагаа явуулна. Худалдаа, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж байгууллага, иргэд нь эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамрагдсан байна. Худалдаалах болон хоол үйлдвэрлэлд хэрэглэх хүнсний бүтээгдэхүүн нь чанар аюулгүй байдлын шаардлага хангасан тухай дүгнэлттэй, хадгалалтын хугацаа дуусаагүй,  хаяг шошгын стандартын шаардлага хангасан байна. 
2014 -оны 7 -р сарын 1
1073
ДЭЛГЭРЭНГҮЙ
Наадмаар үйлчлэх Railbus-ийн цагийн хуваарь
Энэ жилийн баяр наадмаас эхлэн анх удаа  Railbus буюу төмөр замын автобус Хүй долоо худаг руу тээвэрлэлт хийхээр болсон юм. Төмөр замын автобус нь 7 сарын 10,11,12,13-ны өдрүүдэд Дүнжингарав худалдааны төв, Дунд голын зогсоолоос ”RAILBUS” Хүй 7 худаг руу зорчих бол Давааны өртөөний төмөр замын буудлаас Морь барианы газар хүртэл том оврын 5 автобус  наадамчин олонд “үнэ төлбөргүй” үйлчилнэ 
2014 -оны 6 -р сарын 30
2069
ДЭЛГЭРЭНГҮЙ
2016 онд Баянхошуу, Долоон буудал хотын дэд төв болно
Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, Нийслэлийн Засаг даргын 2013-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт төвлөрлийг сааруулах, нэг төвт хотоос олон төвт хот болон хөгжүүлэх зорилт тавьсан.  Энэ хүрээнд нийслэл Азийн хөгжлийн банктай хамтран  “Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих” хөтөлбөрийг боловсруулсан юм.
2014 -оны 6 -р сарын 30
1583
ДЭЛГЭРЭНГҮЙ
ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН ХӨТӨЛБӨР
7 дугаар сарын 7. Даваа
 
9.00-19.00           Урианхай сурын харваа                                             Сурын талбайд
 
7 дугаар сарын 8Мягмар
 
9. 00-18.00           Буриад сурын харваа                                                Сурын талбайд
 
7 дугаар сарын 9Лхагва
 
9. 00-19.00           Хүүхдийн сурын харваа                                            Сурын талбайд
 
7 дугаар сарын 10. Пүрэв
2014 -оны 6 -р сарын 30
2985
ДЭЛГЭРЭНГҮЙ
Цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх 7 дугаар сарын хуваарь
Улаанбаатар Цахилгаан түгээх сүлжээ ХК-иас цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийхтэй холбогдуулан  цахилгаан эрчим хүчийг түр таслахыг сонордуулж байна. Цахилгаан эрчим хүчээр түр таслах хэрэглэгчдийг оршин буй газраар нь баримжаалан жагсаасан бөгөөд  цаг агаарын болон болзошгүй аваар саатлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орох магадлалтай юм байна. Хэрэв  өөрчлөгдсөн тохиолдолд УБЦТС ХК-д бүртгэгдсэн утсаар холбогдож ААН, байгууллагуудад мэдэгдэнэ 
2014 -оны 6 -р сарын 30
1311
ДЭЛГЭРЭНГҮЙ
Иргэнд өмчлүүлэх газрын 52 байршлаас 20 байршлын хаягийн зургийг баталлаа
НИТХ-ын Тэргүүлэгчид 6 дугаар сарын 26-нд хуралдаж гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар иргэнд өмчлүүлэх 52 байршлаас 20 байршил болон зуслангийн батлагдсан ерөнхий төлөвлөгөөний дагуу хийсэн эхний таван амны газрын    хаягийн зургийг баталлаа. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2013 оны 05 сарын 30 өдрийн 10/39 дугаар тогтоолоор “Гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар иргэнд өмчлүүлэх газрын байршил, хэмжээг тогтоосон  бөгөөд эдгээр байршлуудад газар өмчлөх эрхийг цахимаар олгох шийдвэр өнгөрсөн сард гарсан юм. 
2014 -оны 6 -р сарын 27
1657
ДЭЛГЭРЭНГҮЙ
Төв цэнгэлдэх хүрээлэнгийн үүдний гол баганыг сэргээн засварлаж байна
Их Монгол улс байгуулагдсаны 808 жилийн ой, Ардын хувсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг угтан нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд хогийн сав, сандлыг хийж байршуулж байна. Энэ ажлын хүрээнд нийт 385 ширхэг хогийн сав, 987 ширхэг амралтын сандлыг дүүрэг бүрт хүлээлгэн өгчээ. Дүүргүүд өөрийн нутаг дэвсгэрт хуваарилан хогийн сав, амралтын сандлыг хослуулан байршлуулах ажлыг зохион байгууллаа. Мөн төв цэнгэлдэх хүрээлэнгийн хаалганы орц гарцын хэсэг, сүүдрэвчийг сэргээн засварлаж, зүлэгний нөхөн тарилтыг 46000м2 талбайд хийсэн. 
2014 -оны 6 -р сарын 27
1305
ДЭЛГЭРЭНГҮЙ
Замын хөдөлгөөний зохиомол түгжрэлийг бууруулах зорилгоор “Зориулалтын дугуй түгжигч ашиглах журам”-тай боллоо
НИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоол, Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу замын хөдөлгөөний хэт ачааллыг бууруулах зорилгоор өнгөрсөн оны 9 дүгээр сараас эхлэн 1 дүгээр эгнээнд байршуулан замын хөдөлгөөнд саад учруулсан тээврийн хэрэгслийг зориулалтын машинаар ачиж зөөж шилдүүлдэг журамтай болсон.  Гэвч  тээврийн хэрэгслийг ачсан талаар мэдээлэл өгдөггүй, хол зайд зөөж шилжүүлдэг зэрэг гомдлыг иргэдээс ирсээр байгаа урчаас тээврийн хэрэгслийн дугуй түгжигч ашиглах журмыг  Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс боловсруулжээ.  Энэхүү журмыг НИТХ-ын Тэргүүлэгчдийн 6 дугаар сарын 26-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэн баталлаа.
 
2014 -оны 6 -р сарын 27
1277
ДЭЛГЭРЭНГҮЙ
Дэлхийд танигдсан “Modern of Night” Монголд
‘’Найрсаг Улаанбаатар-375’’ аяны хүрээнд АНУ-ын “Бостон балет” театрын  гоцлоочдын модерн бүжгийн тоглолт нийслэл хотод болох гэж байна.   “Монголын балетын хөгжил сан” нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дэмжлэгтэйгээр зохион байгуулж байгаа юм.  Оюун санаа, сэтгэхүйн ертөнцөө үйл хөдлөлөөр илэрхийлдэг балетын урлагийн шилдгүүд оролцох энэхүү тоглолтод МУГЖ Д.Алтанхуяг, дэлхийд алдартай Бостон балетын гоцлоочид уригдан ирж байна
2014 -оны 6 -р сарын 26
1716
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хотын соёлд иргэдийг уриална
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Азийн сан, "Эх орон" телевиз хамтран  хотын соёлд иргэдийг уриалах, сэтгэхүйг өөрчлөх зорилгоор "Цэвэр хот" төсөл хэрэгжүүлэхээр боллоо. Энэ төслийн хүрээнд хотын гудамж талбай, зам дагуу “Муу зуршлыг маргааш биш өнөөдөр хязгаарлахад амархан”, “Та шүлсээ битгий хая, таны хүүхэд тоглоно”, “Үүнийг цэвэрлэхэд амархан..., сэтгэхүйг нь л өөрчилмөөр гэсэн сануулга бүхий самбарууд байрлуулах гэж байна. Эдгээр самбарууд нь машины цонхоор тамхины ишээ шидэж, гудамжинд шүлсээ хаядаг хүмүүст нэгийг сануулж байгаа юм. Он гарсаар Азийн сангаас “Та хүүхдийнхээ төлөө хог хаяхгүй байж чадна”, “Эрүүл орчинд амьдрах иргэн танаас шалтгаална” гэсэн сануулга бүхий зурган самбарууд төв зам дагуу байрлуулсан нь үр дүнд хүрсэн юм. 
2014 -оны 6 -р сарын 26
1466
ДЭЛГЭРЭНГҮЙ
Гэр оронгүй тэнэмэл иргэдийг бүртгэлжүүлж байна
Нийслэлийн Засаг даргын захирамжийн хүрээнд гэр оронгүй тэнэмэл иргэдийг бүртгэлжүүлэх, нийгмийн халамж болон сэтгэл засал, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээнд хамруулах, мэргэжлийн чиг баримжаа олгох, ажлын байранд зуучлах зэрэг үйл ажиллагааг зохион байгуулж байна.  
2014 -оны 6 -р сарын 26
1029
ДЭЛГЭРЭНГҮЙ
Өвлийн бэлтгэл ажлыг нэгдсэн байдлаар хангах үүрэг өглөө
  Нийслэлийн Засаг дарга өвөлжилтийн бэлтгэл хангах тухай А/512 дугаар захирамж гаргалаа. Захирамжид нийслэлд 2014 онд хэрэгжих инженерийн шугам сүлжээ, автозам, тохижилтын ажлын нэгдсэн төлөвлөгөөний дагуу ажлаа уялдуулан зохион байгуулж, биелэлтийг 2014 оны 10 дугаар сарын 01-ний дотор бүрэн хангуулж ажиллахыг дүүргийн Засаг дарга нар болон холбогдох байгуулагуудын удирдлагуудад даалгасан байна. Мөн инженерийн хангамжийн байгууллагууд болон бусад холбогдох газруудын өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд хэрэгжүүлэх шаардлагатай ажлын жагсаалтыг баталж, жагсаалтын дагуу  бэлтгэл ажлыг хангаж ажиллахыг холбогдох байгууллагын удирдлагуудад үүрэг болгосон байна. 
2014 -оны 6 -р сарын 25
1408
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн мэргэжилтнүүд Вена хотод суралцана
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл тэргүүтэй төлөөлөгчид Бүгд Найрамдах Австри улсын Вена хотын Засаг дарга ноён Др. Хойплын урилгаар  албан ёсны айлчлал хийж байна. Вена хотын Засаг дарга ноён Др. Хойпл  манай төлөөлөгчдийг хүлээн авч, түүний урилгыг найрсгаар хүлээн авч өөрийн баг төлөөлөгчидтэйгөө хүрэлцэн ирсэнд нь Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүлд талархаж байгаагаа илэрхийллээ.
2014 -оны 6 -р сарын 25
1169
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн гудамж, цэцэрлэгүүдэд 450 мянган ширхэг мод, сөөг тарилаа
Нийтийн эзэмшлийн 85 гудамж, цэцэрлэгийн 66.5 га талбайн ногоон байгууламжийг 2014 онд арчилна. “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл”, хувийн хэвшил, аж ахйун нэгж байгууллагууд хамтран  энэ жил нийтдээ 700 мянган м2 зүлэг, 90 мянган мод, 800 мянган сөөгөнд арчилгаа тордолгоо хийж байна. Нийслэлийн гудамж, цэцэрлэгүүдэд 450 мянган ширхэг мод, сөөг тарьсан. Зүлэг тарих ажил 6 сарын 1-нээс 7 сарын 5 хүртэл  үргэлжлэх бөгөөд ажлын явц 80 хувьтай байна. Зүлэг шинээр болон нөхөн тарих ажил 200 мянган м2 талбайд хийгдэх юм. Харин цэцэгжүүлэлт 6 сарын 5-наас эхэлж 500 мянган ширхэг цэцгийг 30 мянган м2 талбайд суулгахаас 70 хувийг нь тариад байна. 
2014 -оны 6 -р сарын 25
1315
ДЭЛГЭРЭНГҮЙ
Мод, модон материалын төрөлжсөн захуудад хяналт шалгалт хийлээ
Нийслэл хотод мод, модон материалын төрөлжсөн “Мөстийн гол трейд” ХХК-ийн “Хангай” зах, “Цайз” ХХК-ийн “Цайз” зах, “Улаанбаатар төмөр зам”-ын “Гурвалжин-44” зах, “Дата төв” ХХК-ийн “Хялганат” зах, “Ворм Энержи ХХК-ийн “Сонсголон” зах, “Шинэ Үйлс” ХХК-ийн “Гялгар” зах, “Цолмонбадрах” ХХК-ийн “Цолмонбадрах” зах, “Доной Трейд” ХХК-ийн “Доной” зах ,”Зонхова” ХХК-ийн “Тэнгэр” гэсэн нийт 9 зах үйл ажиллагаа явуулдаг. Энэ захуудтай Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын Газар, Нийслэлийн Байгаль орчин, ногоон хөгжлийн газар, аж ахуйн нэгжүүдтэй “Экологийн хариуцлагын гэрээ”-г жил бүр байгуулж, хагас бүтэн жилээр дүгнэдэг. 
2014 -оны 6 -р сарын 24
2176
ДЭЛГЭРЭНГҮЙ
Улаанбаатар хот инээмсэглэж байна
Их Монгол улс байгуулагдсаны 808 жилийн ой, Ардын хувсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг угтан Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас хотын гудамжинд шинэ өнгө төрхийг нэмэх тохижилтын ажлуудыг хийж байна. Тодруулбал,  Багатойруугийн хэсэг Оюутны гудамжны гэрэлтүүлгийн шонгуудыг цайвар ногоон өнгөөр будсан нь хотын төвд гэгээлэг өнгийг нэмлээ. Цаашид Их тойруу, Энхтайвны өргөн чөлөөний гэрэлтүүлгийн шонг гудамж бүрийн онцлогт нь нийцсэн өнгөөр будахаар төлөвлөж байгаа юм. 
2014 -оны 6 -р сарын 24
1434
ДЭЛГЭРЭНГҮЙ
Улаанбаатар уран баримал наадам эхэллээ
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар хамтран 2014 оны 06 дугаар сарын 21-нээс 2014 оны 07 дугаар сарын 19-ныг хүртэл “Улаанбаатар уран баримал” наадам зохион байгуулж байна. Наадмын нээлт Тусгаар тогтнолын талбайд боллоо.  Нээлтийн үеэр зүүн баруун аль нэг гараар тэгшхэмгүйгээр, үндэсний монгол бичгээр, аквариумд, компьютераар, хөлөөр, амаар, элсээр зурсан зурган үзүүлбэрийг олон нийтэд сонирхуулсан юм.  Мөн хүүхдүүдийн дунд баримлын шавар, уран бүтээлчдийн дунд уран зургийн болон баримлын бүтээлийн уралдаан зохион байгуулжээ. 
2014 -оны 6 -р сарын 24
1574
ДЭЛГЭРЭНГҮЙ
Зуун айлын уулзварын өргөтгөлийн ажилтай холбоотойгоор түр хугацаанд зам хаана
Гудамж төслийн хөрөнгөөр Зуун айлын уулзварыг өргөтгөн шинэчлэн дөрвөн замын уулзвар болгох ажил эхэлсэн. Энэхүү ажлын хүрээнд асфальтон хучилт хийхтэй холбогдуулан дараах хуваарийн дагуу тээврийн хэрэгслийн зорчих хэсгийг хэсэгчлэн хаахаар боллоо. 2014 оны 6-р сарын 24-25-нд шилжих шөнө буюу 25-ны 00:00 цагаас эхлэн зорчих хэсгийн урд талыг хааж 6 сарын 27-ны 06:00 цагт нээнэ.
2014 -оны 6 -р сарын 24
1180
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийтийн эзэмшлийн эд хөрөнгийг эзэнжүүлнэ
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн өмчийн харилцааны газар, Нийслэлийн авто замын газар, Нийслэлийн мэдээлэл технологийн газар хамтран “Нийтийн эзэмшлийн эд хөрөнгийн бүртгэл, тооллого” уулзалт хэлэлцүүлэг зохион байгуулллаа. Хэлэлцүүлэгт нийтийн эзэмшлийн эд хөрөнгө хариуцсан төрийн байгууллага, “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл”, дүүрэг, хороод, сууц өмчлөгчдийн холбоодын төлөөлөл оролцсон. Хурлаар нийтийн эзэмшлийн эд хөрөнгийг эзэнжүүлэх, тохижилт, инженерийн шугам сүлжээний ажлын уялдаа холбоог хангах, байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах талаар ярилцав. Нийслэлийн авто замын газраас замын ажил хийж буй байгууллагууд зөвшөөрөл авах ёстой. Зөвшөөрөл авалгүй  гудамж талбайд замын ажил эхлэх гэж байгаа газрууд  байвал манайд мэдэгдэх хэрэгтэй байна. Бид тухай бүрт нь арга хэмжээ авах боломжтой гэдгийг онцолсон. 
2014 -оны 6 -р сарын 23
922
ДЭЛГЭРЭНГҮЙ