Тээврийн хэрэгслийн татвар, даатгал, үзлэг оношилгоо, бүртгэлийн нэгдсэн системтэй боллоо
Нийслэлийн хэмжээнд автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдол, автозам ашигласны төлбөр хураах ажил үргэлжилж байна. Тээврийн хэрэгслийн татвар, төлбөр хураах ажлын эхний шат 5 дугаар сарын 31-нд дуусна. Албан татвар, төлбөрөө хуулийн хугацаанд төлөөгүй тээврийн хэрэгсэл эзэмшигч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын дутуу төлөлтийг хураан барагдуулах, хариуцлага тооцох эрчимжүүлсэн хяналтын үзлэг, шалгалтыг 06 дугаар сарын 10-24-ныг хүртэл зохион байгуулах юм. Тиймээс энэ хугацаанд тээврийн хэрэгслийн татвар төлөлтийн явцыг сайжруулах, төрийн үйлчилгээг чирэгдэлгүй болгох зорилгоор Нийслэлийн мэдээллийн технологийн газар, Үндэсний Дата төвтэй хамтран тээврийн хэрэгслийн татвар хураамж, даатгал, үзлэг оношилгоо, бүртгэлийн нэгдсэн системийг боловсрууллаа.
2014 -оны 5 -р сарын 28
ДЭЛГЭРЭНГҮЙ