Газар өмчлөх цахим системтэй холбоотой иргэдээс ирүүлсэн нийтлэг асуултын хариу
НИТХ-аас баталсан гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар иргэнд өмчлүүлэх газрын 52 байршлаас эхний ээлжинд Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Хожуулын аманд 909 иргэнд, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны Соёондын ам  4189 иргэнд, Хан-Уул дүүргийн 12, 13 дугаар хороонд байрлах Эрдэнэтолгойд 869 иргэнд, Багануур дүүргийн 4 дүгээр хороо Тариан булагийн 1-р хэсэг 7504 иргэнд, Баганхангай дүүргийн 2 дугаар хороо Бор-Үзүүрт 1 483 иргэнд газар өмчлүүлэхээр хүсэлтийг цахим хэлбэрээр авч эхэлсэн.  Эдгээр  байршилд нийт 1524 га газрыг 14 954 иргэнд өмчлүүлнэ.  2014 оны 8 дугаар сарын 1-нээс эхэлсэн цахим бүртгэл 2014 оны 8 дугаар сарын 15-ны 12:00 цагт тасалбар болно. 
2014 -оны 8 -р сарын 6
1048
ДЭЛГЭРЭНГҮЙ
Газар өмчлөх хүсэлт бүртгэх цахим системийн хүчин чадлыг нэмэгдүүллээ
Нийслэлийн хэмжээнд газар өмчлөлийн ажлыг эрчимжүүлэх, төрийн үйлчилгээг иргэдэд чирэгдэлгүй, ил тод, шуурхай хүргэх зорилгоор 2014.08.01-ний өдрөөс эхлэн Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Хожуулын ам, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны Соёондын ам,  Хан-Уул дүүргийн 12, 13 дугаар хороонд байрлах Эрдэнэтолгой, Багануур дүүргийн 4 дүгээр хороо Тариан булагийн 1-р хэсэг, Баганхангай дүүргийн 2 дугаар хороо Бор-Үзүүр гэсэн таван байршилд нийслэлийн иргэнд  газар өмчлүүлэх тухай хүсэлтийг цахим хэлбэрээр хүлээн авч эхэлсэн. Газар өмчлүүлэх тухай хүсэлтийг цахим хэлбэрээр хүлээн авч эхэлсэнээс хойш  буюу 08 дугаар сарын 01-ний өдрийн 16 цагийн байдлаар газар өмчлөлийн цахим хуудас руу нийт  4 519 586 удаагийн хандалт хийж 17 654 иргэн бүртгүүлсэн байна.
2014 -оны 8 -р сарын 6
1670
ДЭЛГЭРЭНГҮЙ
Шөнийн тээврийн үйлчилгээнд шалгалт хийжээ
Нийслэлийн Тээврийн газрын даргын баталсан хуваарийн дагуу тус газрын хяналт шалгалт, шуурхай зохицуулалтын хэлтсийн улсын байцаагчид 2014.07.31-ний 22.00 цагаас 01.00 цагийн хооронд  шөнийн тээврийн үйлчилгээний автобус болон такси үйлчилгээнд шалгалт хийжээ.
2014 -оны 8 -р сарын 5
680
ДЭЛГЭРЭНГҮЙ
Гэр хорооллын дахин төлөвлөлтийн эхний ээлжийн барилгууд энэ оны 4 дүгээр улиралд ашиглалтад орно
Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний дагуу, НИТХ-аас гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэхээр 21 байршлыг тогтоогоод байна.  Эдгээр байршилд 13 488 нэгж талбарын 1325,8 га талбай хамрагдаж байгаа бөгөөд төлөвлөлтийн бүсэд нийт 690 72 хүн ам амьдарч байгаа юм. Одоогийн байдлаар Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар, Сонгинохайрхан дүүргийн нийт 17 байршилд 686,1 га талбайд 29 компани гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх эрх бүхий батламжаа гардаж авсан бол  11 төсөл хэрэгжүүлэгч компаниуд 577 нэгж талбарын 26,6 га талбайг иргэдтэй зөвшилцөн чөлөөлжээ.
2014 -оны 8 -р сарын 5
785
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Оюутан цагдаа” цалингаа авлаа
Жуулчинд ээлтэй Оюутан цагдаа”-г бэлтгэх 7 хоногийн сургалтаар гадаад хэл, хууль эрх зүй, бие хамгаалах урлаг, харилцааны соёл зэрэг анхан шатны мэдэгдэхүүнийг олгож, наадмын өмнө бэлтгэгдсэн 88 “Оюутан цагдаа”-тай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажлаа эхэлсэн юм.
Нийслэл хотод гадаадын иргэд, жуулчид ихээр зорчдог, төвлөрдөг цэгүүдийн судалгааг гарган эргүүлийн чиглэлд хамруулж оюутан цагдаа нарыг дүүрэг бүрийн цагдаагийн хэлтсүүдэд хуваариласан байна.  
Үндэсний баяр наадмын өдрүүдэд гадаадын иргэд, жуулчид ихээр төвлөрдөг Сүхбаатар, Чингэлтэй, Хан-Уул дүүрэг, Сонгинохайрхан дүүргийн “Хүй долоо худаг” зэрэг  цагдаагийн хэлтсүүдэд оюутнуудыг хуваарилан 44 чиглэлд цагдаагийн 117 алба хаагчдын хамт эргүүлд ажиллуулснаар 4823 иргэнд мэдээлэл өгч ажилласны дотор 3083 гадаадын жуулчин, иргэнд хууль тогтоомжийг сурталчлан таниулж, зөвлөгөө өгч, туслалцаа үзүүлжээ.
2014 -оны 8 -р сарын 4
1136
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хуучны орон сууцны барилгуудын аюулгүй байдлыг шалгаж байна
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүлийн А/632 дугаар захирамжаар 1950, 1960 онд барьсан орон сууцны барилга байгууламжийн чанар аюулгүй байдлыг шалгах, эрсдлийг тооцох үзлэг шалгалт эхлээд байна.
2014 -оны 8 -р сарын 4
803
ДЭЛГЭРЭНГҮЙ
Ашиглалтын шаардлага хангахгүй 20 орон сууцыг дахин төлөвлөж барихаар захирамж гарлаа
Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 30 дугаар байр, Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нэхмэлийн   1, 2, 3, 5, 6, 7, 10, 11, 12, 13, 16, 17, 18 дугаар байр, Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нэхмэлийн    4, 8, 9, 15, 19 дүгээр байр,  Арьс ширний 25, 26 дугаар байрны барилгуудыг дахин төлөвлөж, барилгажуулахаар заасан байна.
Мөн  дээрх орон сууцны барилгад үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийг төсөл хэрэгжих хугацаанд түр түдгэлзүүллээ.
2014 -оны 8 -р сарын 4
882
ДЭЛГЭРЭНГҮЙ
Зурагтын зам дагуух явган зорчигчийн замыг гүйцээн барьж эхэллээ
Хувьсгалчдын гудамж буюу Тасганы овооны уулзвараас, МҮОНТВ хүртэлх 2,52 км  замыг 2007 онд өргөтгөн шинэчилж нийт 14 метр өргөнтэй, 4 урсгалтай болгосон.  Замын ажлын гүйцэтгэгчээр “Мон Агаар” ХХК шалгарч 2007 оны 12 сард ашиглалтад өгчээ. Энэхүү зам нь гэрэлтүүлэг, 2 талаараа 2,25 см өргөнтэй явган зорчигчийн замтай байхаар төлөвлөгдсөн боловч газар чөлөөлөлтийн ажлыг бүрэн хийж чадаагүйгээс зарим хэсэгт явган зорчигчийн замыг дутуу орхин  ашиглалтад өгчээ.
2014 -оны 8 -р сарын 1
1248
ДЭЛГЭРЭНГҮЙ
Гэндэнгийн гудамжны уулзварын хөдөлгөөнийг түр хааж хучилт хийнэ
Сүхбаатар дүүрэг, 1-р хороо Япон элчингийн урд талын 0.26 км авто замыг засах ажил 2014 оны 7 сарын 24-нд эхэлсэн. Тус ажлын хүрээнд Гэндэнгийн гудамжны уулзвараас Солонгос улсын элчин сайдын яамны урд талын уулзварын хооронд тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 2014 оны 08 дугаар сарын 01-ны 23 цагаас 2014 оны 08 дугаар сарын 04-ний 6 цаг хүртэлх хугацаанд хязгаарлаж, 260м газарт асфальтбетон хучилт  хийхээр төлөвлөөд байна.
2014 -оны 8 -р сарын 1
2295
ДЭЛГЭРЭНГҮЙ
Газар өмчлөх эрхийг цахимаар олгохтой холбогдуулан иргэдээс ирүүлсэн түгээмэл асуултуудад хариу өглөө
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 10/39 дүгээр тогтоолоор Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан, Сүхбаатар, Налайх, Багануур, Багахангай дүүргүүдэд харъяалагдах нийт 15 309 га газар бүхий 52 байршилд иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар шинээр өмчлүүлэхээр шийдвэрлэсэн. Үүнээс эхний ээлжинд Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Хожуулын ам, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны Соёондын ам,  Хан-Уул дүүргийн 12, 13 дугаар хороонд байрлах Эрдэнэтолгой, Багануур дүүргийн 4 дүгээр хороо Тариан булагийн 1-р хэсэг, Баганхангай дүүргийн 2 дугаар хороо Бор-Үзүүр гэсэн 5 байршилд 2014 оны 8 дугаар сарын 1-нээс эхлэн  цахим системийн тусламжтайгаар иргэдийн хүсэлтийг хүлээн авна. 
2014 -оны 8 -р сарын 1
15778
ДЭЛГЭРЭНГҮЙ
Гадаад харилцааны яамны баруун урд талын уулзварын хөдөлгөөнийг түр хаана
Сүхбаатар дүүрэг, 1-р хороо Чойдогийн гудамж, Улсын нийтийн номын сангийн уулзвараас 1-р эмнэлэг хүртэлх авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажил 7 дугаар сард эхэлсэн.  Тус ажлын гүйцэтгэгчээр  “Ди Вай Кэй Би” ХХК шалгарсан бөгөөд  замын өргөтгөл шинэчлэлийн  ажлын хүрээнд Гадаад харилцааны яамны баруун урд талын авто замын уулзвараас Улсын 1 дүгээр төв эмнэлэг хүртэл хэсгийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 2014 оны 07 дүгээр сарын 31-ны 23 цагаас 2014 оны 08 дугаар сарын 16-ний 6 цаг хүртэлх хугацаанд түр хаахаар боллоо.
2014 -оны 7 -р сарын 31
1427
ДЭЛГЭРЭНГҮЙ
Улсын 2015 оны төсвийн хөрөнгө оруулалтад нийслэлээс 2,659 төсөл хэрэгжүүлэхээр санал боловсрууллаа
Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан 2014 оны 7 дугаар сарын 30-нд болж хуралдаанаар Монгол Улсын 2015 оны төвсийн хөрөнгө оруулалтад нийслэлээс хүргүүлэх саналын тухай хэлэлцлээ.

Төсвийн тухай хууль болон Эдийн засгийн хөгжлийн яамнаас гаргасан удирдамжийн дагуу 2015 оны Улсын төвсийн хөрөнгө оруулалтад хүргүүлэх саналыг боловсруулсан бөгөөд нийслэлийн ЗДТГ-ын хэлтсүүд, дүүрэг, харъяа агентлагуудаас нийт 2,9 их наяд төгрөгийн 2 659 төсөл, арга хэмжээний санал иржээ.
2014 -оны 7 -р сарын 31
1287
ДЭЛГЭРЭНГҮЙ
Дүүргүүд тохижилт, хог хаягдал хариуцсан олон нийтийн байцаагчтай болно
Нийслэлийн удирдлагын зөвлөлийн 2014 оны 7 дугаар сарын 31-нд болсон хуралдаанаар  хот тохижилт, хог хаягдлын чиглэлээр гарсан хууль, тогтоомжийг сурталчлах, биелэлтийг хангуулах, хяналт  тавих, зөрчил дутагдлыг арилгуулах чиг үүрэг бүхий тохижилт, хог хаягдлын олон нийтийн байцаагч томилон ажиллуулах журмын тухай хэлэлцлээ.
 
2014 -оны 7 -р сарын 31
1277
ДЭЛГЭРЭНГҮЙ
Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн “Галзуу хулгана” тоглоомын аюулгүй ажиллагаанд шалгалт хийжээ
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй “Үндэсний соѐл амралтын хүрээлэн” ХХК-ийн “Дөрвөн цагирагт тойрог зам” /Аварга галзуу хулгана/ тоглоомын ашиглалт, аюулгүй ажиллагаанд хяналт  шалгалт хийжээ.
2014 -оны 7 -р сарын 31
2836
ДЭЛГЭРЭНГҮЙ
Газар өмчлөх хүсэлтээ цахимаар хэрхэн өгөх вэ
Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах, нийслэл дэх газар өмчлөлийн ажлыг эрчимжүүлэх зорилгоор Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 10/39 дүгээр тогтоолоор Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан, Сүхбаатар, Налайх, Багануур, Багахангай дүүргүүдэд харъяалагдах нийт 15 309 га газар бүхий 52 байршилд иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар шинээр өмчлүүлэхээр шийдвэрлэсэн. Үүнээс эхний ээлжинд Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Хожуулын ам, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны Соёондын ам,  Хан-Уул дүүргийн 12, 13 дугаар хороонд байрлах Эрдэнэтолгой, Багануур дүүргийн 4 дүгээр хороо Тариан булагийн 1-р хэсэг, Баганхангай дүүргийн 2 дугаар хороо Бор-Үзүүр гэсэн 5 байршилд 2014 оны 8 дугаар сарын 1-ний 12:00 цагаас эхлэн цахим системийг ашиглан газар өмчлөлийн ажлыг зохион байгуулж эхэлсэн бөгөөд бүртгэлийн программыг 2014 оны 08 дугаар сарын 15-ны 12:00 цагт хааж автомат сонголт хийх ажиллагааг нээлттэй зохион байгуулна.
2014 -оны 7 -р сарын 31
8451
ДЭЛГЭРЭНГҮЙ
Улаанбаатарчууд улиасны унгиралаас айх хэрэггүй боллоо
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас харшил үүсгэдэг мод, сөөг, ургамал навчист модыг арчлах тал дээр онцгойлон анхаарч ажилласны үр дүнд Улаанбаатарчууд энэ жил улиасны унгиралас салжээ. Урьд нь улиас модонд зөвхөн залуужуулах огтлол хийдэг байсан бол  энэ жилээс эхлэн  молцогт тайралтыг давхар хийсэн байна. 
2014 -оны 7 -р сарын 30
1347
ДЭЛГЭРЭНГҮЙ
Алтан-Өлгийн оршуулгын газрыг дурсгалын цэцэрлэгт хүрээлэн болгоно
Монгол Улсын төр нийгмийн зүтгэлтнүүдийг нутаглуулдаг Алтан-Өлгийн оршуулгын газар нь 4,6 га талбайг хамардаг бөгөөд Улсын онц чухал объектийн жагсаалтад байдаг. Харин  Засгийн газрын 2014 оны 100 дугаар  тогтоолоор Алтан-Өлгийн оршуулгын газрыг Улсын онц чухал объектийн жагсаалтаас хасаж, харуул хамгаалалтыг буулгажээ.  Тиймээс Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас харуул хамгаалалтын асуудлыг түр хугацаанд Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэлд хариуцуулаад байгаа бөгөөд цаашид хэрхэн шийдвэрлэх талаар Нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралдаанд танилцууллаа. 
2014 -оны 7 -р сарын 28
980
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийтийн тээврээр үйлчлүүлэх “Сарын тасалбар” гаргахаар төлөвлөж байна
Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээний чиглэлүүдийн давхцал, авто замын ачааллыг бууруулах зорилгоор нийтийн тээврийн үйлчилгээний замналын сүлжээг шинэчлэн сүлжээ-үйлчилгээний зарчимд оруулахаар нийслэлээс төлөвлөж байна. Түүнчлэн нийтийн тээврийн үйлчилгээний хөлс төлөх тогтолцоог боловсронгуй болгож цахим хэлбэрт шилжүүлэхээр бэлтгэл ажил эхэлжээ.
2014 -оны 7 -р сарын 28
1157
ДЭЛГЭРЭНГҮЙ
Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүллээ
 Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, нийслэлийн Цагдаагийн газар, нийслэлийн Замын цагдаагийн газрын хамтарсан хяналт шалгалтын бүрэлдэхүүн Сонгинхайрхан дүүргийн “Эмээлт”, Налайх дүүргийн “Цайз трейд” түүхий эдийн захууд, Баянзүрх, 22, Хэрлэнгийн гүүр, Яармаг, Нисэх-Биокомбинатын авто техникийн шалган бүртгэх товчоонуудад 24 цагаар 3 ээлжээр ажиллах юм.  Мөн хяналтын хөдөлгөөнт эргүүлийг Чингис хаан нисэх онгоцны төв буудалд Иргэний нисэхийн ерөнхий газрын Хилийн эрүүл ахуй халдвар судлалын алба, Төмөр замын төв буудалд Төмөр замын Мэргэжлийн хяналтын алба, Долоон буудал, Гачууртын нутаг дэвсгэрт дүүргийн цагдаагийн суурин пост хариуцан гүйцэтгэнэ.
2014 -оны 7 -р сарын 28
1128
ДЭЛГЭРЭНГҮЙ
1950, 1960 онд барьсан орон сууцнуудын аюулгүй байдал, эрсдлийг шалгана
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүлийн А/632 дугаар захирамжаар 1950, 1960 онд барьсан орон сууцны барилга байгууламжийн чанар аюулгүй байдлыг шалгах, эрсдлийг тооцох  үзлэг шалгалтыг 2014 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс   08 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл зохион байгуулахаар боллоо.  Шалгалтыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар, Мэргэжлийн хяналтын газар, Улаанбаатар Цахилгаан түгээх сүлжээ ХК, Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газрын холбогдох албан тушаалтан нар тус тусын үүрэг чиглэлийн хүрээнд хамтран явуулах юм байна.
2014 -оны 7 -р сарын 28
1530
ДЭЛГЭРЭНГҮЙ