Шинэ жилийн баяр зохион байгуулах барилга байгууламжид шалгалт хийнэ
Нийслэлийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн “Шинэ жилийг угтах, тэмдэглэх нийслэлийн ажлын хэсэг байгуулах тухай” А/980 дугаар захирамжийн дагуу нийслэлийн нутаг дэвсгэрт байршилтай шинэ жилийн баяр тэмдэглэх, хүлээн авалт зохион байгуулах байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн барилга байгууламжид гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх шалгалтыг энэ сарын 3-23-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна.
2014 -оны 12 -р сарын 3
1354
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн зарим нутаг дэвсгэрийн агаарын чанарын хэмжилтийн мэдээ
Нийслэлийн Агаарын чанарын албанаас тогтмол хийдэг агаарын чанарын хэмнэлтийн мэдээллийг танилцуулж байна.
2014 -оны 12 -р сарын 3
1605
ДЭЛГЭРЭНГҮЙ
Баянгол дүүргийн ашиглалтын шаардлага хангахгүй 39 барилгыг дахин төлөвлөнө
Нийслэлийн Засаг даргын А/977 дугаар  захирамж, Нийслэлийн ИТХ-ын Тэгүүлэгчдийн Хурлын 90 дүгээр тогтоолоор баталсан журмын дагуу  Ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай 39 орон сууцыг дахин төлөвлөхөөр болж, энэхүү ажлыг зохион байгуулахыг Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газарт даалгасан.
2014 -оны 12 -р сарын 3
1203
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Цөмөөхэй” балетын тасалбарыг худалдаанд гаргалаа
Нийслэлийн Засаг даргын дэмжлэгтэйгээр “Монголын балетын хөгжил сан”, НЗДТГ-тай хамтран “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн 2014-2015 оны өвөл цагийн нээлтэд зориулж дэлхийн алдарт “Цөмөөхэй” балетыг  МУГЖ Д.Алтанхуягийн найруулгаар 12 дугаар сарын 24-28-ны өдрүүдэд Дуурь Бүжгийн Эрдмийн театрт тоглох гэж байна.
2014 -оны 12 -р сарын 3
1771
ДЭЛГЭРЭНГҮЙ
БАЯНГОЛ ДҮҮРГИЙН 21-Р ХОРООНД ГҮҮР ХААНА
Баянгол дүүргийн 21 дүгээр хороонд байрлах 10 у/м гүүрэн гарцыг 2014 оны 12 дугаар сарын 04-нөөс 12 дугаар сарын 16-ны хооронд хааж гүүрийн засварын ажил хийж гүйцэтгэхийг мэдэгдэж байна. Гүүр хаалттай үед Горький 18-р гудамжаар 604-р худгийн  урдуур гарсан замаар тойрч зорчино.
2014 -оны 12 -р сарын 3
2656
ДЭЛГЭРЭНГҮЙ
Сөүл хотын Эрүүл мэнд, орчны судалгааны хүрээлэнгийн төлөөлөгчид хүнс, худалдаа үйлчилгээний салбарынхантай уулзлаа
БНСУ-ын Сөүл хотын Эрүүл мэнд, орчны судалгааны хүрээлэнгийн төлөөлөгчид Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны хүнс, худалдаа үйлчилгээний салбарынхантай  уулзлаа. Уулзалтын үеэр  нийслэлийн хэмжээнд хүнс, худалдаа үйлчилгээний чиглэлээр хийж хэрэгжүүлж буй ажлаа танилцуулсан юм. Улаанбаатар хотод худалдааны 3724,  нийтийн хоолны 3092, ахуйн үйлчилгээний 2134 цэг салбар ажиллаж байна. Ахуйн үйлчилгээний чиглэлээр 2134 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд 562 хүнд 1 цэг ноогдож байгаа юм.
2014 -оны 12 -р сарын 3
1240
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлд 20,9 км замын ажлыг концессын гэрээгээр гүйцэтгэх санамж бичиг байгуулав
Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга БНХАУ-ын CRCC төрийн өмчит компанийн дэд ерөнхийлөгч Ху Фан тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
2014 -оны 12 -р сарын 2
1125
ДЭЛГЭРЭНГҮЙ
Урт цагааны замыг байгалийн чулуугаар хучиж байна
Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар  Чингэлтэй дүүргийн Төмөрчдийн гудамжийг Баруун Сэлбийн гудамжтай холбох автозам буюу Урт цагааны урд талын 0.24 км автозамыг байгалийн чулуугаар хучиж байна. Тус ажлыг 2014 оны 11 дүгээр сарын 19-нөөс эхэлсэн бөгөөд төлөвлөгөөний дагуу  2014 оны 12 дугаар сарын 25-нд ашиглалтад өгөхөөр тооцжээ.
2014 -оны 12 -р сарын 2
1346
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн 2015 оны төсвийн төслийн эцсийн хэлэлцүүлэг пүрэв гарагт болно
Монгол Улсын 2015 оны Төсвийн тухай хуулийн дагуу нийслэл ирэх оны оныхоо төсвийг иргэдийн оролцоотой боловсруулж  төслийг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хуралд өргөн барьсан. Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор нийслэлийн 2015 оны төсвийн төслийг 2 хэлэлцүүлгээр хэлэлцэж, батлахаар шийдвэрлэсэн.
2014 -оны 12 -р сарын 2
1561
ДЭЛГЭРЭНГҮЙ
Дэлхийн алдарт “Цөмөөхэй” балет 12 сарын 24-28-ны өдрүүдэд тоглоно
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүлийн дэмжлэгтэйгээр, “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн 2014-2015 оны өвөл цагийн нээлтэд зориулж “Монголын балетын хөгжил” сан дэлхийн алдарт “Цөмөөхэй” балетыг Улаанбаатар хотноо тоглох гэж байна. Дэлхийн 5 тивийн улсад зэрэг тоглогддог энэхүү алдарт бүжгэн жүжгийг Монгол Улсын Гавъяат Жүжигчин Д.Алтанхуягийн найруулгаар 12 дугаар сарын 24-28-ны өдрүүдэд Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрт тоглоно.  Тус тоглолтын тайз, декорац, хувцас хэрэглэлийг АНУ-ын “Бостон балет” компаниас худалдан авч, цоо шинэ найруулгаар нийслэлийн үзэгчдэд анх удаа хүргэх гэж байгаагаараа онцлогтой юм.
2014 -оны 12 -р сарын 2
1647
ДЭЛГЭРЭНГҮЙ
2020 он гэхэд элэгний В,С вирусыг эмээр бүрэн эмчлэх хөтөлбөрийн төслийг санал болголоо
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Эрүүл Элэг Үндэсний хөтөлбөр”-ийн төслийг санаачлагч Оном сангийн гүйцэтгэх захирал, анагаах ухааны доктор Д.Наранжаргал, Оном сангийн Удирдах зөвлөлийн дарга, шинжлэх ухааны доктор Д.Наранбаатар нарыг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Оном сангаас боловсруулсан “Эрүүл элэг үндэсний хөтөлбөр”-ийг танилцуулсан юм.
2014 -оны 12 -р сарын 1
1141
ДЭЛГЭРЭНГҮЙ
Ажил эхлэх тарах цагтай уялдуулан зохицуулалт хийх эрхийг НИТХ-ын Тэргүүлэгчдэд шилжүүллээ
2012-2014 онд нийслэл хотод 80.1 км авто зам шинээр барьж, 144.7км авто замыг өргөтгөн шинэчилж, уулзваруудын нэвтрүүлэх чадварыг сайжруулсан. Мөн 44  хөдөлгөөн зохион байгуулах гэрлэн дохио, 7 хяналтын камер шинээр суурилуулсан гэх мэт олон арга хэмжээ хэрэгжүүлсэн юм. Гэсэн ч хүн амын хэт нягтрал, тээврийн хэрэгслийн тоо байнга өсч байгаа, бүх байгууллагуудын ажил 08.00 цагт эхлэж байгаа нь ажил цуглах, тарах үеийн замын хөдөлгөөний ачааллыг нэмэгдүүлж түгжрэл үүсгэх үндсийг бий болгож байна.
2014 -оны 12 -р сарын 1
402
ДЭЛГЭРЭНГҮЙ
Аж ахуйн нэгжүүд эзэмшлийн 50 хүртэлх метр талбайн хальтиргаа, гулгааг арилгах үүрэгтэй
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн  тогтоолоор батлагдсан “Хот тохижилт, цэвэрлэгээний талаар байгууллага, аж ахуйн нэгж, иргэдээс дагаж мөрдөх журам”-ын дагуу иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд өөрийн эзэмшил, ашиглалтад байгаа газар болон орчны 50 метр хүртэлх нийтийн эзэмшлийн зам талбайд ногоон байгууламж байгуулах, арчилгаа цэвэрлэгээг хариуцаж, өвлийн улиралд хүн томилж цас, мөсийг тухай бүрт нь арилгаж, хальтиргаа гулгаа үүсгэлгүйгээр, иргэдийн тав тухтай амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх үүрэг хүлээсэн байдаг.
2014 -оны 12 -р сарын 1
1485
ДЭЛГЭРЭНГҮЙ
Ногоон хөгжлийн бодлогын чиглэлээр “Ногоон хот” семинар боллоо
Нийслэлийн ЗДТГ, Байгаль орчин, ногоон хөгжлийн яам, Монголын хотуудын холбоотой хамтран “Ногоон хот” семинарыг зохион байгууллаа. Семинарт нийслэлийн Засаг даргын хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч  С.Очирбат, Байгаль орчин, ногоон хөгжлийн яам, Монголын хотуудын холбооны төлөөлөгч нар болон албаны хүмүүс оролцлоо. Тус семинараар Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны ногоон хөгжлийн бодлого, төлөвлөлтийн мэргэжилтэн Х.Хишигжаргал Тогтвортой хотууд, Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны Ногоон хөгжлийн бодлого төлөвлөлтийн газрын мэргэжилтэн М.Ганбат  Монгол дахь Ногоо хотыг хөгжүүлэх бодлого чиглэл гэсэн сэдвээр илтгэл тавьж  Монголын Хотуудын холбооны дарга Б.Оюунбаяр НҮБ-ын ногоон хотын тунхаглалыг оролцогчдод танилцуулсан юм.
2014 -оны 12 -р сарын 1
1207
ДЭЛГЭРЭНГҮЙ
Гал түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
Нийслэлийн Онцгой байдлын газарт хоногт ирж байгаа гал түймрийн дуудлага нь гэр хорооллын айл өрхийн байшингийн дээвэр, гэр, хогийн цэг, орцны хогийн сувагт  хог шатсан тухай дуудлага зонхилж байна. Тодруулбал өнгөрсөн амралтын өдрүүдэд гал түймрийн 16 дуудлага ирснээс 9 дуудлага нь иргэдийн байшин шатсан байна. Цаг агаар хүйтэрч иргэд, аж ахуй нэгж, байгууллагын галлагаа нэмэгдсэнтэй холбогдуулан зуухны хамрааралтай гал түймрийн тоо өсөх хандлагатай байна.
2014 -оны 12 -р сарын 1
1207
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлд махны үнэ 3.3 хувиар буурчээ
Нийслэлийн Статистикийн газраас гаргасан мэдээллээр Улаанбаатар хотод 11 дүгээр сарын сүүлийн 7 хоногт хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 5705 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 7425 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнийг өмнөх долоо хоногтой харьцуулахад 85 төгрөгөөр, үхрийн цул мах  315 төгрөгөөр тус тус буурчээ. Өнөөдрийн байдлаар үхрийн мах “Хүчит Шонхор”  хүнсний захад хамгийн хямд буюу 7200 төгрөг, “Номин” супермаркетад хамгийн өндөр үнэтэй буюу 9000 төгрөг байна.
2014 -оны 12 -р сарын 1
1219
ДЭЛГЭРЭНГҮЙ
Дахин сонгон шалгаруулалтад сонгогдсон иргэд өргөдлөө өгөхөд нэг хоног үлдлээ
Нийслэлийн хэмжээнд цахим хэлбэрээр иргэдэд газар өмчлүүлэх ажил эхлээд багагүй хугацааг өнгөрөөжээ. Энэ хугацаанд нийтдээ  5 дүүргийн 5 байршилд 12 911 иргэн цхаим хэлбэрээр газар өмчлөн аваад байна. Харин цахим системд сонгогдож газар өмчлөн авах эрх нь үүссэн буюу сонгогдсон иргэдийн тодорхой хувь нь өргөдөл хүлээн авах заасан хугацаанд харъяа дүүрэгтээ хандаж өргөдлөө өгөөгүй юм. Тийм учраас тэдгээр иргэдийн сонгогдсон эрхийг нь хүчингүйд тооцож үлдсэн сонгогдоогүй иргэдийн дунд дахин цахим системээр сонголт хийсэн байна.
2014 -оны 12 -р сарын 1
801
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлд зөвшөөрөлгүй 102 зочид буудал, дэн буудал үйл ажиллагаагаа явуулж байжээ
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2011 оны 120 дугаар тогтоолоор баталсан “Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт аялал жуулчлалын байр сууцын үйл ажиллагаа эрхлэх журам”–ын дагуу стандартын шаардлага хангасан зочид буудал, дэн буудлуудад зөвшөөрөл олгохоор шийдвэрлэсэн. Журмын хэрэгжилтийг хангах зорилгоор Нийслэлийн Аялал жуулчлалын газраас Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг 460 зочид буудал, дэн буудалд аттестатчилал явуулж, стандартын шаардлага хангаагүй зочид буудал, дэн буудлуудад үйлчилгээгээ сайжруулах зөвлөмж, шаардах хуудас өгчээ.
2014 -оны 11 -р сарын 28
1612
ДЭЛГЭРЭНГҮЙ
НЗДТГ-ын дарга Ё.Гэрэлчулуунд Шинжлэх Ухааны Академийн Дээд шагнал олголоо
Нийслэлийн 375 жилийн ой, Монголын Шинжлэх ухааны ажилтны баярыг тохиолдуулан ШУА-ийн Дээд шагнал "Хубилай хаан" алтан медалийг Нийслэлийн ЗДТГ-ын дарга, ШУА-ийн Нийгмийн ухааны салбарын Бага чуулганы гишүүн Ё.Гэрэлчулуунд олгосон байна. Тус хүндтэй шагналыг ШУА-ийн Ерөнхийлөгч Б.Энхтүвшин гардуулжээ.
2014 -оны 11 -р сарын 28
1636
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлиийн ИТХ-ын дарга ОХУ-ын Буриад улсын Ардын хурлын даргатай уулзлаа
ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад улсын Ардын хурлын дарга М.М.Гершевич Улаанбаатар хотод албан ёсны айлчлал хийж байна. Энэ хүрээнд НИТХ-ын дарга Д.Баттулга Бүгд Найрамдах Буриад улсын  Ардын Хурлын дарга М.М.Гершевич болон бусад албаны хүмүүсийг хүлээн авч уулзаж, хоёр орны хамтын ажиллагаа, хөгжил дэвшлийн талаар санал солилцлоо. Уулзалтын эхэнд НИТХ-ын дарга Д.Баттулга Буриад улсын төлөөлөгчдөд хурэлцэн ирсэнд талархал илэрхийлж, НИТХ-ын бүтэц, зохион байгуулалт, шийдвэрлэж буй асуудлуудыг танилцуулж, хоёр орны жуулчны компаниудын форумыг Улаанбаатарт зохион байгуулах саналыг тавив.
2014 -оны 11 -р сарын 28
1293
ДЭЛГЭРЭНГҮЙ