Нийслэлд хүнсний аюулгүй байдлыг бүрдүүлэх нийтлэг журам боловсруулна
Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан 02 сарын 27-ны өдөр болж, Сонгинохайрхан дүүргийн “Амьдрах ухаан төв”-д гарсан хордлогын талаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас хийсэн шалгалтын тухай мэдээлэл сонслоо.
Шалгалтын дүнг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга М.Ням-Очир танилцууллаа.
2014 оны 2 дугаар сарын 22-ны оройн 22 цаг 23 минутанд Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсээс 3 хүн хоол хүнсээр дамжих өвчнөөр нас барсан, 1 хүн  хордлогот халдварын тохиолдол илэрсэн гэсэн мэдээллийн дагуу  тус дүүргийн 6 дугаар хороо Тоосгоны 24-р гудамжинд байрлалтай
2014 -оны 2 -р сарын 28
1232
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн төрийн байгууллагын үйлчилгээг шуурхай, чирэгдэлгүй авах боломжийг "Ухаалаг Улаанбаатар" хөтөлбөр бүрдүүлнэ
Нийслэлийн удирдлагын зөвлөлийн 02 сарын 27-ны өдрийн ээлжит хуралдаанаар “Ухаалаг Улаанбаатар” төсөл хөтөлбөрийг хэлэлцлээ. Хуралдаанд уг уасуудлыг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга, “Ухаалаг Улаанбаатар” төслийн ажлын хэсгийн дарга Ё.Гэрэлчулуун танилцууллаа.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Том төрөөс Ухаалаг төр рүү” санаачилгын дагуу нийслэлийн Засаг дарга Улаанбаатар хотод “Ухаалаг Улаанбаатар” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр 2014 оны А/39 дугаар захирамжаар ажлын хэсэг байгуулсан юм. Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуунаар ахлуулсан ажлын хэсэгт холбогдох хэлтэс, газрын дарга, Төрийн бус байгууллага, эрдэмтэн, профессорын төлөөллүүд багтсан бөгөөд тус ажлын хэсэг 1 сар гаруйн хугацаанд ажиллаж 2014-2020 онд хэрэгжүүлэх “Ухаалаг Улаанбаатар” хөтөлбөрийг боловсруулжээ
2014 -оны 2 -р сарын 28
2261
ДЭЛГЭРЭНГҮЙ
Техникийн захуудыг нэг дор төвлөрүүлэхийг НИТХ дэмжлээ
НИТХ-ын ээлжит 15 дугаар хуралдаан өнөөдөр болж хуралдаанаар “Авто худалдааны цогцолбор” барьж байгуулах зарим арга хэмжээний тухай хэлэлцлээ. 
Нийслэлийн Засаг даргын Зам тээвэр дэд бүцтийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр асуудлыг танилцууллаа.
“Авто худалдааны цогцолбор”-ын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн тогтоолоор баталсан бөгөөд “Авто худалдааны цогцолбор” аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг байгуулсан юм.  Гэхдээ энэхүү аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар нь өөрөө өөрийгөө санхүүжүүлэн, төсвөөс ямар нэг хөрөнгө авахгүй гэдгийг тэрээр онцоллоо. Шинэ техникийн захын худалдааны чиглэлээр ашиглах зогсоолуудыг түрээслэн бүтээн 
2014 -оны 2 -р сарын 28
1701
ДЭЛГЭРЭНГҮЙ
НИТХ дахь МАН-ын бүлгийн саналаар НИТХ-ын Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт орлоо
НИТХ-ын 15 дугаар ээлжит хуралдаан өнөөдөр болж хуралдаанаар  НИТХ дахь МАН-ын  бүлгээс тус намаас Тэргүүлэгчээр сонгогдсон С.Амарсайхан, Г.Төмөрбаатар, Р. Дагва нарыг  чөлөөлөн  Д.Авирмэд, Б.Саранчимэг, Б.Төмөрчулуун нарыг оруулах тухай санал орууллаа.Энэхүү саналыг НИТХ-ын хурлын төлөөлөгчид дэмжин НИТХ-ын Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнийг өөрчлөн баталлаа.
2014 -оны 2 -р сарын 28
1331
ДЭЛГЭРЭНГҮЙ
Энэ онд Хан-Уул дүүргийн 8-р хорооны нутаг дэвсгэрт 240 ортой цэцэрлэг ашиглалтад орно
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Хөрөнгө оруулалтын ажлыг зохион байгуулах тухай” А/121 дугаар захирамж гаргалаа. Захирамжийн дагуу нийслэлийн төсвийн хөрөнгөөр он дамжин хэрэгжих хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний жагсаалтыг гаргаж, баталлаа. Жагсаалтаар 4 төслийг санхүүжүүлэх 28,2 тэрбум төгрөгийн 2014 онд санхүүжүүлэх 11,2 тэрбум төгрөгийг нийслэлийн төсвийн хөрөнгөөс гаргаж, уг төслүүдийн ажлыг дуусгах юм. Батлагдсан төсөл, арга хэмжээний ажлыг холбогдох хууль, журамд нийцүүлэн зохион байгуулан,
2014 -оны 2 -р сарын 27
899
ДЭЛГЭРЭНГҮЙ
Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн ашиглалтын хугацаа нь дууссан сургууль, цэцэрлэгийн барилгыг буулгана
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Хөрөнгө гаргах тухай” А/118 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэн Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн сургууль, цэцэрлэгийн хуучин барилгуудыг буулгах ажлын жагсаалтыг гаргаж баталлаа. Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлтээр цаашид ашиглах боломжгүй, насжилт ихтэй Баянгол дүүргийн 38, 73-р сургууль, тус дүүргийн 47, 57, Баянзүрх дүүргийн 146, Сонгинохайрхан дүүргийн 26-р цэцэрлэгийн хуучин барилгыг буулгахад
2014 -оны 2 -р сарын 27
1814
ДЭЛГЭРЭНГҮЙ
НИТХ-ын ээлжит хуралдаанаар “Авто худалдааны цогцолбор”-ыг барьж байгуулах асуудлыг хэлэлцэнэ
Нийслэлийн ИТХ-ын ээлжит 15-р хуралдаан 02 сарын 28-ны өдөр буюу Баасан гарагт Хангарьд ордонд болно. Энэ удаагийн хуралдаанаар нийслэлийн Засаг даргаас өргөн барьсан  “Авто худалдааны цогцолбор”-ыг барьж байгуулах зарим арга хэмжээний тухай асуудлыг хэлэлцэнэ. Мөн нийслэлийн ИТХ-ын Хуралдааны дэгийн шинэчилсэн найруулгыг батлах тухай, Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ. Хуралдаанд дээрх асуудлуудыг Нийслэлийн Засаг даргын
2014 -оны 2 -р сарын 27
1164
ДЭЛГЭРЭНГҮЙ
Гэр хорооллын айлуудын цахилгааны урамшууллыг 4-р сарыг дуустал олгоно
Улсын Их хурлаас баталсан Агаарын тухай хуулийн дагуу 2011 оноос эхлэн агаарын чанарыг сайжруулах бүсийн гэр хорооллын өрхөд цахилгаан, эрчим хүчний үнийг 50 хувиар бууруулах урамшууллын арга хэмжээ авч, зөрүүг улсын төсвөөс санхүүжүүлдэг тогтолцоонд шилжсэн. Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсийн гэр хорооллын хэрэглэгчийн хүйтний улиралд түгээх шугам сүлжээнд холбогдож цахилгаан халаагуур хэрэглэж байгаа айл өрхийн сард шөнийн цагаар хэрэглэсэн 3000 кВт/ц хүртэлх цахилгааны төлбөрийг 50 хувиар бууруулж урамшуулдаг
2014 -оны 2 -р сарын 27
1443
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн зүүн 4 дүүргийн малыг вакцинжуулахаар боллоо
Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан өнөөдөр болж хуралдаанаар нийслэлийн Онцгой байдлын газрын дарга Н.Уламбаяр шүлхий өвчний талаар мэдээлэл өглөө.

Өнөөдрийн байдлаар Сүхбаатар, Хэнтий, Дорноговь аймгийн 12 суманд 2 957 үхэр шүлхий өвчнөөр өвчилснөөс 2 952 үхрийг зориудаар утсгаж дээрх аймгуудын 2 202 086 толгой малд вакцин хийжээ.
Шүлхийн халдвараас сэргийлэх ажлын хүрээнд 8 аймаг, нийслэлийн нутаг дэвсгэрт 295 ариутгал халдваргүйжүүлэлтийн цэг ажиллаж байна. Шүлхий өвчнөөр өвчилсөн малын тоо өнгөрсөн долоо хоногт өдөрт дунджаар 230-аар нэмэгдэж байсан бол өнөөдрийн байдлаар өвчилсөн малын тоо өдөрт 44 болж буурч, голомтын бүс нэмэгдээгүй байна.
2014 -оны 2 -р сарын 27
1091
ДЭЛГЭРЭНГҮЙ
Жолооч нар, иргэдийн анхааралд
Сүхбаатар аймгийн Онгон суманд 2014 оны 1 дүгээр сарын 27-нд шүлхий өвчин анх гарснаар өнөөдрийн байдлаар Сүхбаатар аймгийн тав, Хэнтий аймгийн нэг, Дорноговь аймгийн таван суманд 2 812  үхэр шүлхий өвчнөөр өвчлөн 2 803 үхрийг зориудаар устгаж, дээрх сумдын нийт 2 173 792 толгой малд шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх  вакцин хийж, хорио цээрийн дэглэм тогтоосон.
2014 -оны 2 -р сарын 26
1343
ДЭЛГЭРЭНГҮЙ
1 дүгээр хорооллоос Алтай хотхон, Зайсан чиглэлд шинэ маршрут нээлээ
Нийслэлийн тээврийн газраас “1 дүгээр хороолол-Алтай хотхон-Зайсан” чиглэлийн үндсэн М:47 шугамыг  02 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн шинээр  нээлээ.  Баянгол дүүргийн 1, 3 дугаар хорооны нутагт харьяалагдах Дунд гол, Алтай хотхоны иргэдийн хүсэлтээр  нийтийн тээврээр зорчин явах эрэлтийг үндэслэн  энэхүү шугамыг нээжээ.
2014 -оны 2 -р сарын 26
1036
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн гэр хорооллын цахилгаангүй, хүчдэлийн уналттай айлуудыг цахилгаанаар хангах хөтөлбөр боловсруулна
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Хөтөлбөр боловсруулах ажлын хэсэг байгуулах тухай” А/110 дугаар захирамж гаргалаа. Захирамжийн дагуу Улаанбаатар хотын гэр хорооллын цахилгаан эрчим хүчгүй болон хүчдэлийн уналттай айл өрхийг цахилгаанаар хангах  хөтөлбөрийн төсөл  боловсруулах Ажлын хэсгийг байгууллаа.
2014 -оны 2 -р сарын 26
1059
ДЭЛГЭРЭНГҮЙ
Авто худалдааны цогцолборын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг танилцуулж байна
НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 2 дугаар сарын 20-нд болсон хуралдаанаар Авто худалдааны нэгдсэн цогцолборын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг баталсан. Авто худалдааны төвийн нэгдсэн цогцолборыг СХД-ийн 32-р хорооны нутаг дэвсгэрт 22-ын товчооноос 1,7 орчим км зайд 130 га газарт барихаар хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө боловсруулсан юм. Төлөвлөж байгаагаар цогцолборт сэлбэг, хэрэгслийн 285 павилон, 11324 суудлын болон жийп автомашины худалдаа, 1 191 автобус, хүнд даацын автомашины худалдаа эрхлэх талбай, авто эскпо зохион байгуулах 1 барилга, үйлчилгээ оффисын 14 барилга, 42 км авто зам, 8,7 га талбайд явган хүний зам, 1438 авто машины үйлчлүүлэгчдийн зогсоол, 36,7 га талбайд цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж, 4.4 га талбайд авто машины туршилтын талбай байна.
2014 -оны 2 -р сарын 26
2389
ДЭЛГЭРЭНГҮЙ
Кадастрын зураглал үйлдэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүд
Кадастрын зураглалыг үл хөдлөх эд хөрөнгийн төрлөөс нь хамааруулан газрын, хот байгуулалтын, инженерийн шугаман байгууламжийн, геологи, уул уурхайн, бусад гэж ангилдаг байна. Газрын кадастрын зураглалыг газрын үндсэн зориулалт, хэрэгцээг харгалзан газрын нэгдмэл сангийн үндсэн ангиллаар ялгаж газар, хөрс, ус, ургамлын байр зүйн агуулгатайгаар үйлдэнэ. Улаанбаатар хотод кадастрын зураг үйлдэх албан ёсны  тусгай зөвшөөрөлтэй 76 аж ахуйн нэгжийг танилцуулж байна
 
2014 -оны 2 -р сарын 26
8367
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Унадаг дугуйтай Улаанбаатар” нээлттэй хэлэлцүүлэг болно
Нийслэлийн ИТХ-аар баталсан газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд 3 жилийн дотор 186,7 км унадаг дугуйн зам, 99 унадаг дугуйн зогсоол шинээр барихаар тусгасан. Энэ ажлын хүрээнд нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Монголын Залуучуудын холбоо, "New Image" клуб, Монголын Авто замчин залуучуудын холбоо, Монголын дугуйн холбоо, Монголын триатлоны холбоо зэрэг 9 байгууллагатай хамтран “Унадаг дугуйтай Улаанбаатар” төслийг шинэчлэн боловсруулж, төслийг хэрэгжүүлэх нэг тэрбум төгрөгийн санхүүжилтийг нийслэлийн төсөвт суулгасан байна
2014 -оны 2 -р сарын 26
1633
ДЭЛГЭРЭНГҮЙ
Худалдан авах үйл ажиллгаанд оролцож хяналт тавих хүсэлтэй иргэдийг бүртгэж байна
Иргэд, төрийн бус байгууллага нөгөө талаас мэргэжлийн байгууллагын төлөөлөл тендерийн сонгон шалгаруулалт хийн ажилладаг Үнэлгээний хороонд эрх тэгш байдлаар оролцож, хамтарсан шийдвэр гаргах хуульзүйн орчин нөхцөл бүрдээд жил гаруйн хугацаа өнгөрч байна. Үүний дүнд иргэд өөрийн дүүрэг, хороондоо хэрэгжиж буй хөрөнгө оруулалтын ажлыг ямар компаниар хийж гүйцэтгүүлэх сонголтыг хийлцэн Үнэлгээний хороонд орж ажиллах, үүнийхээ төлөө урамшуулал авч үнэлүүлэх, улмаар уг ажлын хэрэгжилтийн үе шатанд хяналт тавин оролцох боломж бүрдсэн
2014 -оны 2 -р сарын 25
1385
ДЭЛГЭРЭНГҮЙ
Улаанбаатараас Сайншанд, Замын-Үүд чиглэлд тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлалаа
Сүхбаатар аймгийн Онгон суманд 1 сарын 27-нд  шүлхий өвчин анх гарснаар өнөөдрийн байдлаар Сүхбаатар аймгийн Онгон, Наран, Дарьганга, Баяндэлгэр,Түвшинширээ, Асгат сум, Хэнтий аймгийн Галшар сум, Дорноговь аймгийн Алтанширээ, Дэлгэрэх, Иххэт, Сайншанд, Айраг сумдад нийт 2 812  үхэр шүлхий өвчнөөр өвчилснөөс 2 803 үхрийг зориудаар устгаж, дээрхи сумдын нийт 2 173 792 толгой малд шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх  вакцин хийж, хорио цээрийн дэглэм тогтоосон.
 
2014 -оны 2 -р сарын 25
1990
ДЭЛГЭРЭНГҮЙ
Улаанбаатар хотын 4 хэсэгт ариутгал, халдваргүйжүүлэлтийн цэг ажиллаж байна
Зүүн аймгийн зарим сумдын нутаг дэвсгэрт Олон улсын хөл хориот мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин гарч оношлогдон,  халдварын тархалт нэмэгдэж байгаа учраас  нийслэлийн Засаг дарга, нийслэлийн Онцгой комиссын даргын шийдвэрээр Багануур, Багахангай, Налайх, Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргүүдийн нутаг дэвсгэрт өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчлэн шилжүүлсэн юм. Мөн  Улаанбаатар хотод шүлхий өвчин зөөвөрлөгдөн орж ирэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Хэрлэн, Багахангай, Тэрэлжийн уулзвар, Налайхын 4-р зөрлөг, Баянзүрх, Нисэх, Яармаг, Эмээлт, Баруун турууны товчоодын 9 цэгт  24 цагийн турш хяналт, шалгалт явуулж байна. Эдгээрээс  Хэрлэн, Яармаг,  4-р зөрлөг, Тэрэлжийн постуудад ариутгал халдваргүйжүүлэлтийн цэгийг ажиллуулж байна.
2014 -оны 2 -р сарын 24
1164
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хүйтэн бүсийн дэд бүтцийг хэрхэн шийдэх талаар Япончуудын туршлагаас сонслоо
Өвсний үндэс" төслийн хүрээнд хэрэгжүүлж буй "Хүйтэн бүсийн нутгийн дэд бүтцийг барьж байгуулах технологийг сайжруулах төсөл"-ийн талаарх сургалт семинар амжилттай боллоо. Семинарын хүрээнд Асахикава хотын зам барилгын технологи, ногоон байгууламж ба цэцэрлэгт хүрээлэн байгуулсан жишээ, Японы барилгын зөвшөөрлийн тогтолцооны тухай ярилцсан юм. Асахикава хот нь Японы хамгийн хүйтэн уур амьсгалтай хот бөгөөд 350 мянган хүн амтай.  Гол горхи ихтэй тус хотод 700 гаруй гүүр байх бөгөөд цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламжид онцгой анхаарал хандуулдаг юм байна. Япон улсад анх 1873 онд цэцэрлэгт хүрээлэн байгуулсан түүхтэй.
2014 -оны 2 -р сарын 24
1102
ДЭЛГЭРЭНГҮЙ