“Монгол наадам” цогцолбор руу жуулчдыг татахад хамтран ажиллахаар боллоо
Өнөөдөр Монгол наадам цогцолбор ОНӨТҮГ-ын дарга П.Цогтбаатар, ССАЖЯ-ны Аялал жуулчлалын үндэсний төв ТӨҮГ-ын дарга О.Цоодол нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Санамж бичгийн хүрээнд талууд нийслэлд аялал жуулчлалыг хөгжүүлэх “Монгол наадам” соёл урлаг, спорт, аялал жуулчлалын цогцолбор байгуулах ажлын зохион байгуулалтад хамтран ажиллах, аялал жуулчлалын эвент арга хэмжээ зохион байгуулах чиглэлээр судалгаа хийх, харилцан мэдээлэл солилцох  зэрэг чиглэлээр хамтран ажиллах юм.
2014 -оны 2 -р сарын 19
1309
ДЭЛГЭРЭНГҮЙ
УИХ-аас баталсан 6 хууль 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөгдөж эхэллээ.
Монгол Улсын Их Хурлаас 2013 онд баталсан бие даасан 6 хууль болон эдгээр 6 хуульд холбогдох 35 хуульд орсон нэмэлт, өөрчлөлт нь  2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс үйлчилж эхлээд байна. Үүнд:
1.    Үнэт цаасны зах зээлийн тухай /шинэчилсэн найруулга/ 
Үнэт цаасны зах зээлийн тухай хууль 2013 оны 5 дугаар сарын 24-ний өдөр батлагдсан ба энэ хуультай холбогдож Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай, Даатгалын тухай, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай, Хувь хүний орлогын албан татварын тухай, Зар сурталчилгааны тухай хуулиудад тус тус нэмэлт, өөрчлөлт орсон
2014 -оны 2 -р сарын 19
398
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг хэсэгчлэн тогтоолоо
Сүхбаатар, Хэнтий, Дорноговь аймгийн зарим сумын нутаг дэвсгэрт Олон улсын хөл хориот мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин гарч оношлогдон халдварын тархалт нэмэгдэж байгаа тул нийслэлийн Засаг дарга 2014 оны 2 дугаар сарын 14-нд Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчлэн шилжүүлэх, хөрөнгө гаргах тухай А/90 дүгээр захирамж гаргалаа.  Захирамжийн дагуу 2014 оны 2 дугаар сарын 14-ний өдрөөс  нийслэлийн Багануур, Багахангай, Налайх, Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргүүдийн нутаг дэвсгэрт өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчлэн шилжүүллээ. Мөн Улаанбаатар хотод мал
2014 -оны 2 -р сарын 18
1185
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн 6 хороог загвар хороо болгоно
Гэр хорооллын хатуу хог хаягдлын менежментийг сайжруулах загвар хороо төслийн эхний уулзалт хэлэлцүүлэг Нийслэлийн Иргэний танхимд боллоо. Уулзалтад Хотын Ерөнхий менежер Б.Бадрал,  Захирагчийн ажлын албаны Тохижилт хог хаягдлын  удирдлагын хэлтсийн мэргэжилтнүүд, дүүргүүдийн хот төлөвлөлт, дэд бүтцийн асуудал эрхэлсэн Засаг даргын орлогч,  хороодын Засаг дарга, хэсгийн ахлагч, иргэд оролцсон юм. Энэ үеэр загвар хороо төсөл хэрэгжүүлэх хамтын ажиллагааны хэлцэлд гарын үсэг зурж, дүүрэг болон хороодын төвшинд төслийг зохион байгуулах, хэрэгжүүлэх нэгжийг байгуулсныг албан ёсоор мэдэгдлээ. Үүрэг даалгаврын биелэлтийг Хотын Ерөнхйи менежерийн 
2014 -оны 2 -р сарын 18
976
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Авто худалдааны цогцолбор”-ын ерөнхий төлөвлөгөөг батлах тухай хэлэлцэнэ
Хуралдаанаар Нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэх сангийн зөвлөлийн бүрэлдэхүүн батлах тухай, Авто худалдааны цогцолбор орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар байгуулж, дүрмийг батлах тухай, Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журамд нэмэлт өөрчөлт оруулах тухай зэрэг асуудлыг хэлэлцэнэ. Мөн НИТХ-ын ээлжит 15 дугаар хуралдааны товыг зарлаж, хуралдаанаар хэлэлцэх асуудлыг төлөвлөгөөг батлах юм.
2014 -оны 2 -р сарын 18
845
ДЭЛГЭРЭНГҮЙ
Худалдан авалт хариуцсан мэргэжилтнүүдийг чадвахижуулна
Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын худалдан авалт хариуцсан ажилтнуудын  дунд  “Худалдан авалтын чанар ба төрийн байгууллагуудын хамтын ажиллагаа “ сэдвээр сургалт  зохион байгуулахаар болжээ. Сургалтаар тендерийн өмнөх бэлтгэл ажил, тендерийн бичиг баримт боловсруулах, үнэлэх, зөвлөмж хүргүүлэх тайлагнах, архивлах үйл явцтай холбоотой мэдээлэл зөвлөмжийг бодит жишээ баримт дээр тулгуурлан хүргэхээс гадна жишиг баримт бичгүүдийг багтаасан гарын авлага тараахаар бэлдсэн байна.
2014 -оны 2 -р сарын 18
1028
ДЭЛГЭРЭНГҮЙ
Cүүг заавал буцалгаж хэрэглэхийг зөвлөж байна
Сүхбаатар аймгийн Онгон, Дарьганга, Баяндэлгэр, Түвшинширээ сумуудад малын шүлхий өвчин гарч, улмаар Дорноговь аймгийн Алтан ширээ, Дэлгэрэх, Хэнтий аймгийн Галшар сумын нутагт өвчлөл бүртгэгдээд байна. Иймээс шүлхий өвчний халдвараас сэргийлэх зорилгоор  нийслэлийн иргэд та бүхэнд дараах СЭРЭМЖЛҮҮЛЭГ-ийг өгч байна.
2014 -оны 2 -р сарын 17
1010
ДЭЛГЭРЭНГҮЙ
Усны үйлчилгээний чанарыг сайжруулна
Улаанбаатар хотын усан хангамж, өнөөдөр ба ирээдүй сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг Монгол улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд 2 сарын 14-нд боллоо. Хэлэлцүүлгийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хот хөдөөгийн хөгжлийн бодлого хариуцсан зөвлөх Л.Эрхэмбаяр нээж үг хэлсэн. Тэрбээр” Улаанбаатар хотын усан хангамж бол төр засгийн бодлогын төвд байх тулгамдаж буй нэг гол асуудлын болсныг онцолсон юм. Хотын Ерөнхий менежер Б.Бадрал “Улаанбаатар хотын усан хангамж, ариутгах татуургын талаар тулгамдаж буй асуудал, хөгжлийн чиг хандлага” сэдвээр илтгэл тавилаа.
2014 -оны 2 -р сарын 17
1022
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн нийгмийн даатгалаас 1 дүгээр сард 53.9 тэрбум төгрөгийн тэтгэвэр, тэтгэмж олгожээ
Нийслэлийн нийгмийн даатгалын сангаас нэгдүгээр сард даатгуулагч, иргэдэд 53.9 тэрбум төгрөгийн тэтгэвэр, тэтгэмж, төлбөр, сургалтын болон эмчилгээний зардал, эмийн үнийн хөнгөлөлт олгосон байна. Нийт зардлын 77.1 хувийг тэтгэврийн, 10.5 хувийг эрүүл мэндийн, 4.0 хувийг ҮОМШӨ-ний, 6.3 хувийг тэтгэмжийн, 2.1 хувийг ажилгүйдлийн даатгалын сангаас олгосон зардал эзэлж байна.
2014 -оны 2 -р сарын 17
938
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хөдөлмөрийн аюулгүй байдал хангаагүй 5 барилгын үйл ажиллагааг зогсоожээ
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас нийслэлийн нутаг дэвсгэрт барилгын ажил гүйцэтгэж буй аж ахуйн нэгж байгууллагуудад өнгөрсөн сард хяналт, шалгалт хийжээ. Шалгалтад нийт 5 дүүргийн 45 барилга дээр ажиллаж буй 164 аж ахуйн нэгж хамрагдсан байна. Харин Чингэлтэй, Багануур, Налайх дүүргүүдэд барилгын ажил зогссон байсан учраас хяналт, шалгалт явуулаагүй байна. Шалгалтад хамрагдсан дээрх аж ахуйн нэгжүүдээс барьж буй барилгын талаар олон нийтэд харагдахуйц мэдээллийн самбарыг байрлуулаагүй, барилгын ойролцоо гадна зорчих иргэдийн аюулгүй байдлыг хангаагүй, барилга дотор дохио санамж анхааруулга тэмдэг хаалт хамгаалалтыг бүрэн хийгээгүй, дохио, санамж байрлуулаагүй, барилгын материал, багаж тоног төхөөрөмжийг барилгын норм дүрэмд заасны дагуу хадгалж байрлуулаагүй, галын аюулгүй байдлыг хангаж ажиллаагүй, тухайн ажлын онцлогт тохирсон аюулгүй ажиллагааны зааварчилгааг боловсруулж, ажилтанд зааварчилгаа өгч хэвшээгүй зэрэг нийтлэг зөрчлүүд илэрчээ.
2014 -оны 2 -р сарын 17
1173
ДЭЛГЭРЭНГҮЙ
Малын сүүг заавал буцалгаж хэрэглэхийг зөвлөж байна
Сүхбаатар аймгийн Онгон, Дарьганга, Баяндэлгэр, Түвшинширээ сумуудад малын шүлхий өвчин гарч, улмаар Дорноговь аймгийн Алтан ширээ, Дэлгэрэх, Хэнтий аймгийн Галшар сумын нутагт өвчлөл бүртгэгдээд байна. Иймээс шүлхий өвчний халдвараас сэргийлэх зорилгоор  нийслэлийн иргэд та бүхэнд дараах СЭРЭМЖЛҮҮЛЭГ-ийг өгч байна.
Халдварлах зам:
Шүлхий өвчтэй мал, амьтантай шууд хавьтал болох, ялангуяа өвчтэй малын сүүг буцалгаж хэрэглээгүйн улмаас хүнд халдварладаг.
2014 -оны 2 -р сарын 14
344
ДЭЛГЭРЭНГҮЙ
Төсөл хэрэгжүүлэхдээ хариуцлагагүй хандсан компаниудыг олон нийтэд зарлана
Нийслэлийн Удирдах ажилтнуудын 02 сарын 10-ны өдрийн ээлжит шуурхай зөвлөгөөнөөр  дүүргийн Засаг дарга нарын сургууль, цэцэрлэгийн барилгын асуудлаар тавьсан асуудлыг нийслэлийн Засаг даргын үүрэг болгосны дагуу 02 сарын 13-ны өдрийн Нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцлээ.
Хуралдаанд дээрх асуудлыг хэлэлцэхтэй холбогдуулан дүүргийн Засаг дарга нар, Нийслэлийн боловсролын газрын дарга, Мэргэжлийн хяналтын газар болон холбогдох албаныхан оролцсон юм.
Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл дүүргийн
2014 -оны 2 -р сарын 14
1062
ДЭЛГЭРЭНГҮЙ
4-р хорооллын дулааны шугамд гарсан гэмтлийг засварлалаа
БГД-ийн 8-р хороо 4 дүгээр хорооллын 7и магистраль шугамд 2014 оны 2 дугаар сарын 14-нд гэмтэл гарснаас 3,4 дүгээр хорооллын 50 гаруй орон сууцны байр, албан байгууллагыг халаалт, халуун усаар түр хугацаанд хязгаарлаад байсан юм. Гэмтэл гарсан даруйд Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн аваарын засварын бригад дуудлагын дагуу газар дээр нь  шуурхай ажиллаж шугамыг засварлажээ
2014 -оны 2 -р сарын 14
1080
ДЭЛГЭРЭНГҮЙ
Байгууллагынхаа дэргэд цэцэрлэгтэй болох асуудлыг нийслэлээс дэмжинэ
Нийслэлийн Боловсролын газар Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим хооронд байгууллагын дэргэдэх цэцэрлэгийг дэмжих үүднээс хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Санамж бичгийн зорилго нь цэцэрлэгийн тоог нэмэгдүүлэх, хувийн хэвшил, аж ахуйн нэгжүүдийн цэцэрлэг байгуулах үүсгэл санаачлагыг өрнүүлэх, сургуулийн өмнөх боловсролын чанар, хүртээмжийг дээшлүүлэх, хүүхдийн хөгжлийг дэмжих, компанийн нийгмийн хариуцлагаа ухамсарлуулах юм
2014 -оны 2 -р сарын 13
1095
ДЭЛГЭРЭНГҮЙ
Энэ онд 16 бага сургууль-цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад орно
Нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр, нийслэлийн  2013 оны эдийн засаг, нийгмийн зорилтод туссаны дагуу хүүхдийн эрүүл аюулгүй орчинг бүрдүүлэх, сургуулийн болон сургуулийн өмнөх насны боловсролын байгууллагын хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор НИТХ-ын 2013 оны А/35 дугаар тогтоолоор Улаанбаатар хотод 83 бага сургуулийн газрын байршлыг тогтоож, цэцэрлэг-бага сургуулийн цогцолбор хэлбэрээр барихаар шийдвэрлэсэн
2014 -оны 2 -р сарын 13
2225
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Ухаалаг Улаанбаатар” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Microsoft корпораци дэмжлэг үзүүлнэ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл өнөөдөр Microsoft Dynamics-ийн орон нутгийн төлөөлөгчидтэй уулзлаа.
Уулзалтаар тус корпорацийн олон улсад нэвтрүүлсэн мэдээллийн технологийн туршлагыг Улаанбаатар хотод хэрэгжүүлж, хамтран ажиллах талаар санал солилцлоо
2014 -оны 2 -р сарын 13
2960
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн худалдаа, үйлчилгээний газрууд хаягаа монголоор бичих үүрэг хүлээв
НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 07 дугаар тогтоолоор Нийслэлийн худалдаа, үйлчилгээний нийтлэг журмыг шинэчлэн  баталсан. Энэхүү журам  энэ сараас эхлэн мөрдөгдөж байгаа юм.
Журамд худалдаа, үйлчилгээ болон эрүүл мэндийн үйлчилгээ эрхэлж байгаа байгууллага аж ахуйн нэгж нь өөрсдийн бие засах газраар үйлчлүүлэгчдэд үнэ төлбөргүй үйлчлэх үүрэгтэй гэж заасан байна. 
 
 
 
 
 
 
 
 
 
 
2014 -оны 2 -р сарын 12
1127
ДЭЛГЭРЭНГҮЙ
Сонгинохайрхан, Чингэлтэй дүүрэгт удирдах ажилтны сонгон шалгаруулалт зарлалаа
Монгол Улсын Их Хурлын 2003 оны 13 дугаар тогтоолоор баталсан  “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын  дагуу Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга, Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтыг
2014 -оны 2 -р сарын 12
1488
ДЭЛГЭРЭНГҮЙ
Оюутан залуус нийслэлийн тохижилтод оролцохоор нэгдэв
Монголын оюутны холбоо Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албатай хамтран нийслэлийнхээ бүтээн байгуулалтад оюутан залуусыг оролцуулах санамж бичигт Хотын Ерөнхий  менежер Б.Бадрал, Монголын оюутны холбооны дарга Х.Батсайхан нар гарын үсэг зурлаа. Ингэснээр монголын ирээдүй болсон оюутан залуус хотынхоо тохижилт, хөгжил цэцэглэлтэд гар бие оролцохоор нэгдэж байгаа юм. Санамж бичгийн хүрээнд “Ая тухтай Улаанбаатар” 1 сарын аян өрнүүлж, Улаанбаатар хотын их дээд сургуулиудаар “Ногоон хүрз”-ийг аялуулж, замын цас мөс, хог шороог цэвэрлэн, зүлэг цэцэг тарина.
2014 -оны 2 -р сарын 12
1104
ДЭЛГЭРЭНГҮЙ