Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах чиглэлээр авч буй санал асуулга үргэлжилж байна
Жил ирэх тутам нэмэгдэж байгаа тээврийн хэрэгслийн механик өсөлтөөс хамаарч Улаанбаатар хотын замын хөдөлгөөн түгжрэлтэй байгааг холбогдох байгууллагаас тайлбарладаг. Нийслэлийн Статистикийн газрын мэдээгээр өнгөрсөн онд техникийн хяналтын үзлэгт хамрагдсан  257,498  тээврийн  хэрэгсэл бүртгэгдсэн  байна. Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс авсан мэдээгээр өдөрт дунджаар 170 мянга гаруй тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцдог бол хоногт дунджаар 9000 гаруй тээврийн хэрэгсэл хөдөө орон нутгаас хот руу орж ирдэг байна.  
2014 -оны 3 -р сарын 5
1899
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн албан хаагчдын хууль эрх зүйн боловсрол, албан хэрэг хөтлөлтийн чадварыг дээшлүүлэх сургалт явуулна
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Сургалт зохион байгуулах тухай” А/136 дугаар захирамж гаргалаа. Захирамжийн дагуу нийслэлийн Засаг даргын Тамгын газраас нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын албан хаагчдад зориулан “Ухаалаг төр- нутгийн захиргаа”  сэдэвт сургалтыг 2014 оны 1 дүгээр улиралд багтаан зохион байгуулахаар боллоо.
Монгол улсын Ерөнхийлөгчөөс санаачилсан “Том төрөөс Ухаалаг төр лүү” санаачлагыг хэрэгжүүлж, зохион байгуулахад нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын эрх зүйн мэргэжилтнүүдийн болон 
2014 -оны 3 -р сарын 4
934
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн алслагдсан хороод руу шилэн кабел татах, эвдэрсэн сүлжээг засварлахад 377 сая төгрөг зарцуулна
Нийслэлийн удирдлагын зөвлөлийн 02 сарын 20-ны өдрийн ээлжит хуралдаанаар Нийслэлийн нэгдсэн сүлжээг сайжруулж, алслагдсан дүүрэг хороодыг шинээр холбох, эвдэрсэн сүлжээг засварлах шаардлагатай байгаа талаар хэлэлцэж, зохих хөрөнгийг гаргахаар шийдвэрлэсэн. Үүний дагуу нийслэлийн Засаг дарга “Нийслэлийн нэгдсэн сүлжээний ашиглалт, хамгаалалтыг сайжруулах тухай” А/133 дугаар захирамж гаргажээ. Захирамжаар мэдээллийн нэгдсэн систем, төрийн цахим үйлчилгээний өсөн нэмэгдэж буй хэрэглээний хэвийн найдвартай байдлыг хангах зорилгоор нийслэлийн нэгдсэн сүлжээний ашиглалт үйлчилгээ, хамгаалалтыг сайжруулж, нэгдсэн төв шугам болон төв шугамаас
2014 -оны 3 -р сарын 4
964
ДЭЛГЭРЭНГҮЙ
Улсын бүртгэлийн зарим төрлийн үйлчилгээг хорооноос үзүүлэх боломжтой болно
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын даргын хамтарсан  “Ажлын хэсэг байгуулах тухай” А/134 дугаар захирамж, 202 дугаар тушаал гарлаа. Хамтарсан захирамж, тушаалаар иргэдэд үзүүлж байгаа төрийн үйлчилгээг хөнгөн шуурхай болгох, төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах, хүртээмжийг нь нэмэгдүүлэх зорилгоор улсын бүртгэлийн зарим төрлийн үйлчилгээг хорооноос үзүүлэх ажлыг зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгууллаа. Ажлын хэсгийн даргаар нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун ажиллах бол орлогч даргаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын дэд дарга Д.Энхцэцэг ажиллана
2014 -оны 3 -р сарын 4
982
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн агентлаг, дүүрэг, хороодын төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог танилцуулж байна
Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.5-д “Хуульд өөрөөр заагаагүй бол ажил олгогч төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тооны талаар нийтэд мэдээлэх үүрэгтэй” гэсний дагуу Нийслэл дэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлөөс ирүүлсэн  сул орон тоог нөхөх захиалгыг Төрийн албаны зөвлөлөөс  нийтэд зарлаж байна.
Зарлагдаж буй сул орон тоонд Төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчид болон төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцөд бүртгэлтэй, тухайн албан тушаалд тавигдах боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага, ур чадвар
 
2014 -оны 3 -р сарын 4
7537
ДЭЛГЭРЭНГҮЙ
Шилэн дансны тогтолцоог нийслэлд нэвтрүүлэх ажлын хэсэг байгууллаа
Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/126 дугаар захирамжаар нийслэлийн хэмжээнд шилэн дансны систем нэвтрүүлэх журам, стандартын төсөл, техникийн даалгаврыг бэлтгэх ажлын хэсгийг байгууллаа.  Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу нийслэл мэдээллийн ил тод байдлыг хангах, төсвийн орлого, зарцуулалт, тайлагналыг олон нийтэд нээлттэй, энгийн ойлгомжтой, хүртээмжтэй болгох “шилэн данс”-ны тогтолцоог нэвтрүүлэх зорилт тавин ажиллаж байгаа юм.
2014 -оны 3 -р сарын 3
820
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нэмэлт, өөрчлөлт оруулсан “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журам”
НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 23 дугаар тогтоолоор “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журам”-д нэмэлт өөрчлөлт оруулсан. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журмыг НИТХ-ын 2013 оны 3/31 дүгээр тогтоолоор хэлэлцэн баталсан бөгөөд журмын дагуу Улаанбаатар хотын 20 байршилд гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл эхлээд байгаа юм.
2014 -оны 3 -р сарын 3
1317
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн 9 дүүргийн 7 869 малыг вакцинжуулжээ
ОБЕГ-аас авсан мэдээгээр өнөөдрийн байдлаар Сүхбаатар аймгийн 6 сум  Дорноговь аймгийн 5 сум, Хэнтий аймгийн 1 суманд  нийт 3 165  үхэр шүлхий өвчнөөр өвчилснийг  зориудаар устгаж, дээрх сумдын нийт 2 278022 толгой малд шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх  вакцин хийжээ.  Өмнөх өдрөөс Сүхбаатар аймагт  17, Дорноговь аймагт 7,  нийт 24 үхэр нэмж өвчилснийг устгаж, 1 928 малыг нэмж вакцинжуулсан байна.   
 
2014 -оны 3 -р сарын 3
1155
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийтийн зориулалттай орон сууцны 21 барилгын цахилгаан шатыг 1,2 тэрбум төгрөгөөр шинэчилнэ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Нийтийн зориулалттай орон сууцны барилгын цахилгаан шатны шинэчлэлтийн ажлыг зохион байгуулах тухай” А/138 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар нийтийн зориулалттай орон сууцны барилгын цахилгаан шатны шинэчлэлтийн ажлын жагсаалтыг гаргаж, баталлаа. Нийт 21 орцны цахилгаан шатыг засварлахад 1 тэрбум 236,4 сая төгрөгийг зарцуулна. Төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороог нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулан, худалдан авах ажиллагааг холбогдох хууль, журамд нийцүүлэн зохион байгуулахыг нийслэлийн Худалдан авах ажиллагааны газарт даалгасан бол
2014 -оны 3 -р сарын 3
1188
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлд хүнсний аюулгүй байдлыг бүрдүүлэх нийтлэг журам боловсруулна
Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан 02 сарын 27-ны өдөр болж, Сонгинохайрхан дүүргийн “Амьдрах ухаан төв”-д гарсан хордлогын талаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас хийсэн шалгалтын тухай мэдээлэл сонслоо.
Шалгалтын дүнг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга М.Ням-Очир танилцууллаа.
2014 оны 2 дугаар сарын 22-ны оройн 22 цаг 23 минутанд Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсээс 3 хүн хоол хүнсээр дамжих өвчнөөр нас барсан, 1 хүн  хордлогот халдварын тохиолдол илэрсэн гэсэн мэдээллийн дагуу  тус дүүргийн 6 дугаар хороо Тоосгоны 24-р гудамжинд байрлалтай
2014 -оны 2 -р сарын 28
1198
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн төрийн байгууллагын үйлчилгээг шуурхай, чирэгдэлгүй авах боломжийг "Ухаалаг Улаанбаатар" хөтөлбөр бүрдүүлнэ
Нийслэлийн удирдлагын зөвлөлийн 02 сарын 27-ны өдрийн ээлжит хуралдаанаар “Ухаалаг Улаанбаатар” төсөл хөтөлбөрийг хэлэлцлээ. Хуралдаанд уг уасуудлыг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга, “Ухаалаг Улаанбаатар” төслийн ажлын хэсгийн дарга Ё.Гэрэлчулуун танилцууллаа.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Том төрөөс Ухаалаг төр рүү” санаачилгын дагуу нийслэлийн Засаг дарга Улаанбаатар хотод “Ухаалаг Улаанбаатар” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр 2014 оны А/39 дугаар захирамжаар ажлын хэсэг байгуулсан юм. Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуунаар ахлуулсан ажлын хэсэгт холбогдох хэлтэс, газрын дарга, Төрийн бус байгууллага, эрдэмтэн, профессорын төлөөллүүд багтсан бөгөөд тус ажлын хэсэг 1 сар гаруйн хугацаанд ажиллаж 2014-2020 онд хэрэгжүүлэх “Ухаалаг Улаанбаатар” хөтөлбөрийг боловсруулжээ
2014 -оны 2 -р сарын 28
2232
ДЭЛГЭРЭНГҮЙ
Техникийн захуудыг нэг дор төвлөрүүлэхийг НИТХ дэмжлээ
НИТХ-ын ээлжит 15 дугаар хуралдаан өнөөдөр болж хуралдаанаар “Авто худалдааны цогцолбор” барьж байгуулах зарим арга хэмжээний тухай хэлэлцлээ. 
Нийслэлийн Засаг даргын Зам тээвэр дэд бүцтийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр асуудлыг танилцууллаа.
“Авто худалдааны цогцолбор”-ын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн тогтоолоор баталсан бөгөөд “Авто худалдааны цогцолбор” аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг байгуулсан юм.  Гэхдээ энэхүү аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар нь өөрөө өөрийгөө санхүүжүүлэн, төсвөөс ямар нэг хөрөнгө авахгүй гэдгийг тэрээр онцоллоо. Шинэ техникийн захын худалдааны чиглэлээр ашиглах зогсоолуудыг түрээслэн бүтээн 
2014 -оны 2 -р сарын 28
1670
ДЭЛГЭРЭНГҮЙ
НИТХ дахь МАН-ын бүлгийн саналаар НИТХ-ын Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт орлоо
НИТХ-ын 15 дугаар ээлжит хуралдаан өнөөдөр болж хуралдаанаар  НИТХ дахь МАН-ын  бүлгээс тус намаас Тэргүүлэгчээр сонгогдсон С.Амарсайхан, Г.Төмөрбаатар, Р. Дагва нарыг  чөлөөлөн  Д.Авирмэд, Б.Саранчимэг, Б.Төмөрчулуун нарыг оруулах тухай санал орууллаа.Энэхүү саналыг НИТХ-ын хурлын төлөөлөгчид дэмжин НИТХ-ын Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнийг өөрчлөн баталлаа.
2014 -оны 2 -р сарын 28
1297
ДЭЛГЭРЭНГҮЙ
Энэ онд Хан-Уул дүүргийн 8-р хорооны нутаг дэвсгэрт 240 ортой цэцэрлэг ашиглалтад орно
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Хөрөнгө оруулалтын ажлыг зохион байгуулах тухай” А/121 дугаар захирамж гаргалаа. Захирамжийн дагуу нийслэлийн төсвийн хөрөнгөөр он дамжин хэрэгжих хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний жагсаалтыг гаргаж, баталлаа. Жагсаалтаар 4 төслийг санхүүжүүлэх 28,2 тэрбум төгрөгийн 2014 онд санхүүжүүлэх 11,2 тэрбум төгрөгийг нийслэлийн төсвийн хөрөнгөөс гаргаж, уг төслүүдийн ажлыг дуусгах юм. Батлагдсан төсөл, арга хэмжээний ажлыг холбогдох хууль, журамд нийцүүлэн зохион байгуулан,
2014 -оны 2 -р сарын 27
870
ДЭЛГЭРЭНГҮЙ
Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн ашиглалтын хугацаа нь дууссан сургууль, цэцэрлэгийн барилгыг буулгана
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Хөрөнгө гаргах тухай” А/118 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэн Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн сургууль, цэцэрлэгийн хуучин барилгуудыг буулгах ажлын жагсаалтыг гаргаж баталлаа. Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлтээр цаашид ашиглах боломжгүй, насжилт ихтэй Баянгол дүүргийн 38, 73-р сургууль, тус дүүргийн 47, 57, Баянзүрх дүүргийн 146, Сонгинохайрхан дүүргийн 26-р цэцэрлэгийн хуучин барилгыг буулгахад
2014 -оны 2 -р сарын 27
1781
ДЭЛГЭРЭНГҮЙ
НИТХ-ын ээлжит хуралдаанаар “Авто худалдааны цогцолбор”-ыг барьж байгуулах асуудлыг хэлэлцэнэ
Нийслэлийн ИТХ-ын ээлжит 15-р хуралдаан 02 сарын 28-ны өдөр буюу Баасан гарагт Хангарьд ордонд болно. Энэ удаагийн хуралдаанаар нийслэлийн Засаг даргаас өргөн барьсан  “Авто худалдааны цогцолбор”-ыг барьж байгуулах зарим арга хэмжээний тухай асуудлыг хэлэлцэнэ. Мөн нийслэлийн ИТХ-ын Хуралдааны дэгийн шинэчилсэн найруулгыг батлах тухай, Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ. Хуралдаанд дээрх асуудлуудыг Нийслэлийн Засаг даргын
2014 -оны 2 -р сарын 27
1135
ДЭЛГЭРЭНГҮЙ
Гэр хорооллын айлуудын цахилгааны урамшууллыг 4-р сарыг дуустал олгоно
Улсын Их хурлаас баталсан Агаарын тухай хуулийн дагуу 2011 оноос эхлэн агаарын чанарыг сайжруулах бүсийн гэр хорооллын өрхөд цахилгаан, эрчим хүчний үнийг 50 хувиар бууруулах урамшууллын арга хэмжээ авч, зөрүүг улсын төсвөөс санхүүжүүлдэг тогтолцоонд шилжсэн. Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсийн гэр хорооллын хэрэглэгчийн хүйтний улиралд түгээх шугам сүлжээнд холбогдож цахилгаан халаагуур хэрэглэж байгаа айл өрхийн сард шөнийн цагаар хэрэглэсэн 3000 кВт/ц хүртэлх цахилгааны төлбөрийг 50 хувиар бууруулж урамшуулдаг
2014 -оны 2 -р сарын 27
1409
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн зүүн 4 дүүргийн малыг вакцинжуулахаар боллоо
Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан өнөөдөр болж хуралдаанаар нийслэлийн Онцгой байдлын газрын дарга Н.Уламбаяр шүлхий өвчний талаар мэдээлэл өглөө.

Өнөөдрийн байдлаар Сүхбаатар, Хэнтий, Дорноговь аймгийн 12 суманд 2 957 үхэр шүлхий өвчнөөр өвчилснөөс 2 952 үхрийг зориудаар утсгаж дээрх аймгуудын 2 202 086 толгой малд вакцин хийжээ.
Шүлхийн халдвараас сэргийлэх ажлын хүрээнд 8 аймаг, нийслэлийн нутаг дэвсгэрт 295 ариутгал халдваргүйжүүлэлтийн цэг ажиллаж байна. Шүлхий өвчнөөр өвчилсөн малын тоо өнгөрсөн долоо хоногт өдөрт дунджаар 230-аар нэмэгдэж байсан бол өнөөдрийн байдлаар өвчилсөн малын тоо өдөрт 44 болж буурч, голомтын бүс нэмэгдээгүй байна.
2014 -оны 2 -р сарын 27
1057
ДЭЛГЭРЭНГҮЙ
Жолооч нар, иргэдийн анхааралд
Сүхбаатар аймгийн Онгон суманд 2014 оны 1 дүгээр сарын 27-нд шүлхий өвчин анх гарснаар өнөөдрийн байдлаар Сүхбаатар аймгийн тав, Хэнтий аймгийн нэг, Дорноговь аймгийн таван суманд 2 812  үхэр шүлхий өвчнөөр өвчлөн 2 803 үхрийг зориудаар устгаж, дээрх сумдын нийт 2 173 792 толгой малд шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх  вакцин хийж, хорио цээрийн дэглэм тогтоосон.
2014 -оны 2 -р сарын 26
1317
ДЭЛГЭРЭНГҮЙ
1 дүгээр хорооллоос Алтай хотхон, Зайсан чиглэлд шинэ маршрут нээлээ
Нийслэлийн тээврийн газраас “1 дүгээр хороолол-Алтай хотхон-Зайсан” чиглэлийн үндсэн М:47 шугамыг  02 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн шинээр  нээлээ.  Баянгол дүүргийн 1, 3 дугаар хорооны нутагт харьяалагдах Дунд гол, Алтай хотхоны иргэдийн хүсэлтээр  нийтийн тээврээр зорчин явах эрэлтийг үндэслэн  энэхүү шугамыг нээжээ.
2014 -оны 2 -р сарын 26
1005
ДЭЛГЭРЭНГҮЙ