Сар шинийн худалдаа эрхлэгчдэд өгөх зөвлөмж
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас сар шинийн баярыг тохиолдуулан Чингисийн талбайд худалдаа эрхлэх  зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж, иргэдэд эрүүл ахуй, чанарын шаардлага хангасан тухай мэргэжлийн хяналтын байгууллагын  дүгнэлттэй мал эмнэлэг, ариун цэвэр, гарал үүслийн гэрчилгээ бүхий сүү, цагаан идээг худалдах, хүнсний худалдаа эрхлэгчид эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамрагдсан байх, эрүүл мэндийн дэвтрээ биедээ авч явах, баталгаатай жин хэмжүүрээр худалдаа эрхлэхийг зөвлөж байна.
2015 -оны 2 -р сарын 12
964
ДЭЛГЭРЭНГҮЙ
Сул шороон хөрс бүхий гудамж, талбайг тохижуулна
Нийслэлийн Засаг дарга “Явган зорчигчийн саадгүй зорчих нөхцлийг бүрдүүлэхэд авах зарим арга хэмжээний тухай” А/123 дугаар захирамж гаргалаа.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг хангуулах, Улаанбаатар хотын хөрс, орчны бохирдлыг бууруулах, явган зорчигчийн саадгүй зорчих нөхцлийг бүрдүүлэх зорилгоор сул шороон хөрс бүхий гудамж, талбайг зүлэгжүүлэх, хатуу хучилттай болгон тохижуулах ажилд тавигдах загварыг боловсруулж батлахыг нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газарт, сул шороон хөрс бүхий гудамж, талбайг зүлэгжүүлэх, хатуу хучилттай болгон тохижуулах ажлыг батлагдсан загварын дагуу зохион байгуулж ажиллахыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албад үүрэг болголоо.
2015 -оны 2 -р сарын 12
899
ДЭЛГЭРЭНГҮЙ
Сар шинийн баярын өдрүүдэд худалдаа, үйлчилгээний байгууллагуудын ажиллах цагийн хуваарь
Сар шинийн баярын өдрүүдэд худалдаа, үйлчилгээний байгууллагууд дараахь цагийн хуваарийн дагуу ажиллана. Хүнсний дэлгүүрүүд  02 дугаар сарын  18–нд  09.00 –24.00  цагийн хооронд ажиллаж, 02 дугаар сарын 19, 20, 21–нд амарч, 02 дугаар сарын 22-с эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана. Томоохон зах болон салбар дэлгүүрүүдтэй худалдааны төвийн ажиллах цагийн хуваарийг танилцуулж байна.
2015 -оны 2 -р сарын 12
1144
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлд ажил эхлэх цагийн шинэ хуваарийг даваа гарагаас мөрдөнө
Улаанбаатар хотод 1,2 сая гаруй иргэн амьдардгаас  70 хувь нь буюу 850 мянган гаруй иргэн хол, ойроос шалтгаалан нэгэн зэрэг өглөөний 07.00-08.00 цагийн хооронд замын хөдөлгөөнд оролцдог байна. Энэ нь тухайн цагт нийслэлийн авто замын хөдөлгөөний ачааллыг ихэсгэж, түгжрэл үүсгэдэг тооцоог мэргэжлийн байгууллагууд гаргасан байдаг.
2015 -оны 2 -р сарын 12
548
ДЭЛГЭРЭНГҮЙ
Сар шинийн баярын өдрүүдэд нийт 757 автобус иргэдэд үйлчилнэ
Сар шинийн баярын өдрүүдэд нийтийн тээвэр шинийн 1, 2, 3  буюу  02 дугаар сарын 19, 20, 21–ний өдрүүдэд өглөөний 08.00 цагаас орой 22.30 цаг хүртэл баярын хуваариар, шинийн 4  буюу 02 дугаар сарын 22–нд ердийн амралтын өдрийн хуваариар  08.00 - 22.30 цагийн хооронд ажиллана.
2015 -оны 2 -р сарын 12
973
ДЭЛГЭРЭНГҮЙ
НИТХ-ЫН ДАРГА Д.БАТТУЛГА ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧИД БНСУ-ЫН СӨҮЛ ХОТОД АЖИЛЛАЛАА
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Баттулга тэргүүтэй төлөөлөгчид Сөүл хотын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын урилгаартус байгууллагаас зохион байгуулсан “Хотын санхүүгийн ил тод байдал” сэдэвт олон улсын бага хуралд оролцлоо.
Тус хуралд НИТХ-ын дарга Д.Баттулга “Нийслэлийн төсөв, санхүүгийн ил тод байдлын” талаар илтгэл тавилаа. Айлчлалын үеэр Сөүл хотын ИТХ-ын дарга, Сөүл хотын захирагч нартай уулзаж,  хоёр хотын цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар харилцан санал солилцсон юм.
 
2015 -оны 2 -р сарын 12
964
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийтийн тээврийн алслагдсан 14 чиглэлийн автобус 06:35 цагт явна
Нийслэлийн Засаг даргын “Улаанбаатарт ажил эхлэх цагийг өөрчлөх тухай” А/105 дугаар захирамжийн дагуу нийслэлд үйл ажиллагаа явуулдаг их дээд сургуулийн хичээллэх цагийг 07:40 , цэцэрлэг 08:00, төрийн бүх байгууллагууд 08:30 цаг болгосон. Цагийн хуваарийн дээрх өөрчлөлтийг ирэх даваа гарагаас мөрдөж эхлэхтэй холбогдуулан Нийслэлийн Тээврийн газраас нийтийн тээврийн үйлчилгээний алсагдсан 14 чиглэлийн өглөөний эх авалтын цагийг урагшлуулж, өөрчлөлт оруулжээ.
2015 -оны 2 -р сарын 12
860
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Нийслэлд зориулалтын чирэгч автомашин ашиглан тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх журам” боловсруулна
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас Нийслэлийн Засаг  даргын Тамгын газар, Замын цагдаагийн газар, Замын хөдөлгөөний удирдлагын төв, дүүргүүдийн замын цагдаа, тээврийн хэрэгсэл зөөж шилжүүлэх үйл ажиллагаа эрхэлдэг компаниудыг оролцуулсан хамтарсан уулзалт зохион байгууллаа.
2015 -оны 2 -р сарын 12
928
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн 2013 оны Эрүүл аюулгүй байдлын индексийн дүнг танилцууллаа

Нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Ухаалаг  Улаанбаатар төслийн хүрээнд Нийслэлийн ЗДТГ-аас нийслэлийн хороо, дүүрэгт эрүүл аюулгүй байдлын индекс тогтоож, индексийг сайжруулах чиглэлээр ажиллаж байна. Өнөөдөр ЭАБИ-ийн  хүрээнд  2014  онд хэрэгжүүлсэн  томоохон  ажлууд, Улаанбаатар хотын 2013 оны ЭАБИ индексийн шалгуур үзүүлэлт болон матрицыг хэрхэн боловсруулсан, 2012 онтой харьцуулсан үр дүнг  танилцууллаа. Энэхүү арга хэмжээнд НЗДТГ-ын дарга Ё.Гэрэлчулуун, НЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга М.Отгонбаяр, Эрүүл аюулгүй байдлын индексийн зөвлөх, анагаах ухааны доктор Н.Оюунбилэг, дүүрэг хороодын засаг дарга, холбогдох албаны хүмүүс оролцлоо.
2015 -оны 2 -р сарын 12
881
ДЭЛГЭРЭНГҮЙ
02-р сарын 11-ний өдөр зөрчил гаргасан жолооч нарын мэдээлэл
2015 оны 02-р сарйн 11-нд гэрэл дохионы зөрчил сарын 41, хурд хэтрүүлсэн 111 зөрчил бүртгэгджээ.  Их хотын соёлтой жолооч та бүхэн замын хөдөлгөөнд оролцохдоо ЗХДүрмээ баримтлан хөдөлгөөндөө соёлтой оролцоорой гэж Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний удирдлагын хэлтсээс мэдээллээ.
2015 -оны 2 -р сарын 12
861
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн албан тушаалтнуудын 90 хувь нь хөрөнгө, орлогын мэдүүлгээ гаргаад байна
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Авлигын эсрэг хуулийн дагуу УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны 2014 оны 20 дугаар тогтоолоор өөрчлөгдөн батлагдсан Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргах зарим албан тушаалтнууд жил бүрийн 02 дугаар сарын 15-ны өдрөөс өмнө Хөрөнгө, орлогын мэдүүлгээ зохих шатны албан тушаалтанд гаргах ёстой.
2015 -оны 2 -р сарын 11
861
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн албан тушаалтнууд шилэн хаалгатай, камержуулсан тусгай өрөөнд иргэдтэй уулзаж байна
Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хууль, Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль, Шилэн дансны тухай хуульд заасан зарим заалтыг хэрэгжүүлэх, нийслэлийн нутгийн захиргааны байгуулллагын удирдах болон гүйцэтгэтгэх албан тушаалтнууд авлигаас ангид, нээлттэй ил тод байх зарчмыг баримтлах зорилгоор нийслэлийн Засаг дарга 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн “Журам батлах тухай”  А/69 дугаар захирамж гаргасан.
2015 -оны 2 -р сарын 11
886
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хурдан морь унаач хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангах талаар зөвлөмж хүргүүллээ
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас Монголын Морин спорт, Уяачдын холбоонд хурдан морь унаач хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор зөвлөмж хүргүүлжээ. Энэхүү зөвлөмжийг 2015 онд нийслэл, дүүргийн нутаг дэвсгэрт зохион байгуулахаар төлөвлөсөн хурдан морины уралдааны үед ханган ажиллах юм.
2015 -оны 2 -р сарын 11
1347
ДЭЛГЭРЭНГҮЙ
Ухаалаг хот хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээг баталлаа
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Ухаалаг хот хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах тухай” А/119 дүгээр захирамж гаргаж, нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2015 онд санхүүжих Ухаалаг хот хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх төсөл арга хэмжээний жагсаалтыг баталлаа.
2015 -оны 2 -р сарын 11
1140
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хог хаягдал дахин боловсруулах үйлдвэрүүд нэгдэж “Эко парк” байгуулна
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбоо хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Нийслэлийн хэмжээнд тулгамдаж буй хог хаягдлын асуудлыг шийдвэрлэх, байгаль орчинд ээлтэй орчин үеийн шинэ дэвшилтэд технологи нэвтрүүлэх, дахин боловсруулах үйлдвэрүүдийг нэгдсэн зохион байгуулалтад оруулах цогц шийдэл бүхий “Эко парк” байгуулах юм.
2015 -оны 2 -р сарын 11
2300
ДЭЛГЭРЭНГҮЙ
Газар өмчлөх өргөдлөө ажлын 10 хоногт багтаан баталгаажуулна
Цахим системээр газар өмчилж авахаар сонгогдсон иргэд 2 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн 2 дугаар сарын 26-ны өдөр хүртэл ажлын 10 хоногт багтаан харъяа дүүргийн Өмч, газрын харилцааны албанд хандаж газар өмчлөх өргөдлөө баталгаажуулна. Баянзүрх дүүрэгт газар өмчлөхөөр сонгогдсон иргэд Баянзүрх дүүргийн өмч газрын харилцааны албанд, Сонгинохайрхан дүүрэгт сонгогдсон иргэд Орчлон хорооллын урд 27 дугаар хорооны байранд, Багануур, Багахангай дүүрэгт сонгогдсон Улаанбаатар хотод оршин суудаг иргэд Хан-Уул дүүргийн соёлын төв ордонд очиж өргөдлөө баталгаажуулах юм. Мөн зарлагдсан 5 байршлын нэгж талбар бүхий эргэлтийн цэг тэмдэг газарт бэхлэх, акт үйлдэн баталгаажуулах ажлыг хийж гүйцэтгэх компаниудыг сонгон шалгарууллаа.
2015 -оны 2 -р сарын 11
1749
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн сагсан бөмбөгийн “Сурагчдын лиг” хамтран зохион байгуулах гэрээ байгуулна
Нийслэлийн ЕБС-ийн сагсан бөмбөгийн “Сурагчдын лиг” VI удаагийн тэмцээнийг 5 үе шаттайгаар 3 насны ангилалаар зохион байгуулахаар Нийслэлийн Биеийн тамир, спортын газар, ОХУ-ын Школьная баскетбольная лига “КЭС-БАСКЕТ” Төрийн бус байгууллага, Нийслэлийн Боловсролын газар, Монголын Үндэсний Сагсан бөмбөгийн холбоо зэрэг байгууллагын удирдлагууд 2 талт хэлэлцээр, 4 талт гэрээнд гарын үсэг зурах ажиллагаа 2015 оны 02 дугаар сарын 12-ны 10:00 цагт “Хангарьд” ордны 14 давхрын Хүндэтгэлийн танхимд болно.
2015 -оны 2 -р сарын 11
831
ДЭЛГЭРЭНГҮЙ
02-р сарын 10-ны өдөр зөрчил гаргасан жолооч нарын мэдээлэл
2015 оны 02-р сарйн 10-нд гэрэл дохионы зөрчил 50, хурд хэтрүүлсэн 142 зөрчил бүртгэгджээ.  Их хотын соёлтой жолооч та бүхэн замын хөдөлгөөнд оролцохдоо гэрэл дохио зөрчилгүй явган зорчигчдод зам тавьж өгөөрэй гэж Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс мэдээллээ.
2015 -оны 2 -р сарын 11
854
ДЭЛГЭРЭНГҮЙ
Чингисийн талбайд Сар шинийн үзэсгэлэн худалдаа үргэлжилж байна
Хэт төвлөрлийг сааруулах зорилгоор Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу хэд хэдэн байршилд Цагаан сарын үзэсгэлэн худалдаа зохион байгуулж байна. Энэ хүрээнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба хамтран сар шинийн баярыг угтаж  “Цагаан сар-2015” өргөтгөсөн үзэсгэлэн худалдааг 2 дугаар сарын 7-ны өдрөөс 2 дугаар сарын 15-ны өдрийн хооронд Чингисийн талбайд зохион байгуулж байна.
2015 -оны 2 -р сарын 10
1395
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Хөршийн хамгаалалт” журам боловсруулах ажлын хэсгийг байгууллаа
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл  “Хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулах ажлын хэсэг байгуулах тухай” А/112 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 4.1.3 дугаар заалт буюу Аюулгүй, Амгалан Улаанбаатар зорилтын “Гэр бүлийн хүчирхийлэл, ахуйн хүрээнд гардаг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, иргэдийн идэвхи санаачилгад суурилсан "хөршийн хамгаалалт" амгалан тайван байдлын тогтолцоо бүрдүүлнэ” заалтыг хэрэгжүүлэхээр  "Хөршийн хамгаалалт" журам, төлөвлөгөөний төслийг боловсруулах ажлын хэсэг байгууллаа.
2015 -оны 2 -р сарын 10
954
ДЭЛГЭРЭНГҮЙ