Үерийн далан, суваг шуудууг цэвэрлэлээ
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас бүх нийтийн их цэвэрлэгээний өдрүүдийг эхлүүлсэнтэй холбоотойгоор “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” 2014 оны 04 дүгээр сарын 05-наас эхлэн  нэгдсэн цэвэрлэгээ хийлээ. Амралтын өдрүүдэд үргэлжилсэн цэвэрлэгээний хүрээнд 88 рейсээр хог ачиж, Дэнжийн мянга, Ханын материал орчмын суваг шуудууг цэвэрлэн Офицер, Кино үйлдвэр, Хөдөө аж ахуйн буудал,Төв шуудан, 10-р хороолол, Чингисийн талбайн
2014 -оны 4 -р сарын 7
845
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Эрүүл орчин-Идэвхтэй хөдөлгөөн” өглөөний дасгалд нэгдээрэй
ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН болон "ТУЯА ИОГА" төвөөс санаачилан Нийслэл хотын иргэдийг эрүүлжүүлэх, хөдөлгөөний идэвхийг сайжруулах, чөлөөт цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх, идэвхтэй амьдралын хэв маягийг хэвшүүлэх зорилгоор 2014 оны 4 сарын амралтын өдрүүдийн турш Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн төв талбайд өглөөний 09:00 цагт  "Эрүүл орчин-Идэвхтэй Хөдөлгөөн” сэдэвт өглөөний дасгал аяныг энэ сарын 5, 6-ны өдрүүдэд эхлүүлж байна.
2014 -оны 4 -р сарын 5
457
ДЭЛГЭРЭНГҮЙ
Санал асуултын дүн гартал хогны ногоон уутыг үргэлжлүүлэн тараана
Иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх үүднээс 2013 оны 09 сараас  хог хаягдлын шинэ менежментийг нийслэлийн хэмжээнд хэрэгжүүлж эхэлсэн. Ил задгай хог хаяулахгүй, халдварт өвчнөөс сэргийлэх үүднээс хэрэгжүүлж эхэлсэн энэ ажлын хүрээнд айл өрх, албан байгууллага  бүрт сар болгон 15 ширхэг хогны ногоон уут олгож байгаа. 
2014 -оны 4 -р сарын 4
858
ДЭЛГЭРЭНГҮЙ
Төмөр замын автобус 6-р сараас нийслэлийнхэнд үйлчилж эхэлнэ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн даргын үүрэг гүйцэтгэгч Г.Сэрээнэндорж болон албаны бусад хүмүүсийг хүлээн авч уулзлаа.Уулзалтаар нийслэлийн Засаг даргын санаачилсан төмөр замаар хүн тээвэрлэх зориулалт бүхий “Railbus”-ыг Улаанбаатар хотод явуулах талаар ярилцсан юм. Улаанбаатар төмөр замаас РА-2 маягийн 136 хүний суудалтай, 350-400 хүн зорчих боломжтой, 1 замтай үед өдөрт 3 удаа, хос замтай үед өдөрт 6 удаа 100 км/цагийн хурдтай Толгойт-Амгалангийн чиглэлд 47 минут, Амгалан-Толгойтын чиглэлд 45 минут зорчих РА-2 маягийн “Railbus”-ыг танилцууллаа. Дээрх чиглэлд “Railbus” нь
2014 -оны 4 -р сарын 4
2305
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хөтчүүдийг мэргэжүүлэв
Нийслэлийн Аялал жуулчлалын газраас тур оператор компанийн мэргэжлийн хөтөч тайлбарлагч нарт зориулсан “Музейд тайлбар хийх ур чадвар” сэдэвт сургалтыг зохион байгууллаа. Сургалтад “Женко тур бюро”, “Туул трэвел”, “Грийт Чингис” экспедишн,”Монбекон”, “Монголиа экспедишн”, “Мондесковери”, “Хорсбэк тур”, “Самар мэжик тур” зэрэг 20 байгууллагын 23 хөтөч хамрагдав. Сургалтын үеэр Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей, Монголын Үндэсний музей, Монгол Цэргийн музей, Улаанбаатар хотын музей, Богд хааны ордон музей болон Чойжин ламын сүм музейд дадлага хийж музей тус бүрийн онцлох үзмэр, танхим хийгээд барилга
2014 -оны 4 -р сарын 3
853
ДЭЛГЭРЭНГҮЙ
Бээжингийн гудамжны ажил эхэллээ
Бээжингийн гудамж буюу БНХАУ-ын Элчин сайдын яамнаас Сансрын тунелийн гэрлэн дохио хүртэлх замыг БНХАУ-ын Засгийн газрын хөрөнгө оруулалтаар тохижуулах ажил эхлээд байна. Тус гудамжны инженерийн шугам сүлжээний ажлыг "Дүүрэн трейд" ХХК хариуцан гүйцэтгэж байгаа бөгөөд 2014 оны 04 сарын 15-ны өдөр "Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл" ОНӨААТҮГ зориулалтын техник, мэргэжлийн ажилтнуудтайгаар өндөр насжилттай мод, сөөгийг бүрэн  буулгах юм. Уг ажлын 
2014 -оны 4 -р сарын 2
968
ДЭЛГЭРЭНГҮЙ
Энэ онд нийслэлийн төвийн зургаан дүүргийн хяналтын камерыг 60 хувиар нэмэгдүүлнэ
Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан 03 сарын 31-ний өдөр болж, Нийслэлийн зургаан дүүргийн хяналтын камержуулалтын ажлын талаар хэлэлцлээ.
Хуралдаанд асуудлыг Сүхбаатар дүүргийн Засаг дарга Д.Бадарсан танилцууллаа.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан Нийтийн эзэмшлийн гудамж, талбай, явган зам, нийтийн үйлчилгээний газруудад гэрэлтүүлэг, аюулгүй байдлын хяналтын сүлжээ бий болгох ажлын хүрээнд төвийн зургаан дүүрэгт хяналтын камер байршуулах ажил үргэлжилж байна. 2012 онд Чингэлтэй дүүргийн 13, 14-р хороонд 30, 2013 онд Хан-уул дүүргийн 4-16-р хороонд 25, Чингэлтэй дүүргийн 7, 14-р хороо, Баянгол дүүргийн 1,7 ,12, 13, 14, 19-р хороонд 175, Сүхбаатар дүүргийн 1-16 хороонд 125 гээд нийт
2014 -оны 4 -р сарын 2
1277
ДЭЛГЭРЭНГҮЙ
Л.Лааганы нэрэмжит гудамжийг Анкарагийн гудамжтай холбох замыг байгалийн чулуугаар хийж байна
Улаанбаатар хотын “Авто замын ачааллыг зохицуулах арга хэмжээг зохион байгуулах, нэгдсэн удирдлагаар хангах ажлын хэсэг”-ийнхэн 2014 оны 4 дүгээр сарын 1-нд Улаанбаатар хотод шинээр барихаар төлөвлөж байгаа уулзвар, замын ажилтай танилцлаа.
Ажлын хэсгээс санаачлан Лааганы гудамжийг Анкарагийн гудамжтай холбож, Бишрэлт зочид буудал, Зоос гоёлын уулзвар болон тухайн хэсгийн хороолол дунд үүсдэг замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор 270 метр чулуун замыг барих ажлыг эхлүүлсэн бөгөөд гүйцэтгэгчээр “Эко тогтол” ХХК ажиллаж байна. Нийслэлийн Засаг даргын Зам, тээвэр, дэд бүтцийн
2014 -оны 4 -р сарын 2
1224
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн хар дансанд орох аж ахуйн нэгж, Үнэлгээний хороо, Улсын комиссын бүрэлдэхүүнийг 4-р сарын 15-ны өдөр зарлана
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Хөрөнгө оруулалтын ажлын хяналтыг сайжруулах тухай” А/143 дугаар захирамж гаргасан.
 Захирамжаар Авто зам, барилга байгууламжийн ажил нь дутуу, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гүйцэтгэгч аж ахуйн нэгж, байгууллагын жагсаалтыг холбогдох байгууллагуудаас нэгтгэн авч, нийтэд зарлуулахыг нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэлд үүрэг болгосон.
Мөн зөрчил гаргасан гүйцэтгэгч аж ахуйн нэгж байгууллагыг шалгаруулсан Үнэлгээний хорооны гишүүд, уг авто зам, барилга байгууламжийн ажлыг хүлээн
2014 -оны 4 -р сарын 1
868
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Авто худалдааны цогцолбор”-ыг барьж байгуулах ажлыг эхлүүлэх ажлын хэсгийг байгууллаа
Нийслэлийн Засаг дарга “Авто худалдааны цогцолбор”-ыг барьж байгуулах ажлыг эхлүүлэх ажлын хэсэг байгуулах тухай А/218 дугаар захирамж гаргалаа. Захирамжийн дагуу Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх, агаар болон хөрсний бохирдлыг багасгах, замын хөдөлгөөний ачаалал, түгжрэл, ослыг бууруулах зэрэг ажлыг түргэн шуурхай шийдвэрлэх зорилгоор Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Авто худалдааны цогцолбор”-ыг барьж байгуулах ажлын хүрээнд үйлдвэрийн газрын үйл ажиллагааг эхлүүлж бүтээн байгуулалттай холбогдох бүхий л ажил үйлчилгээг зохион байгуулах, сонгон
2014 -оны 4 -р сарын 1
1073
ДЭЛГЭРЭНГҮЙ
Цахим хэлбэрээр өргөдөл хүлээн авах ажил түр хугацаагаар хойшлогдлоо
НИТХ-ын 2013 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 10/39-р тогтоолоор 2014-2016 онд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар иргэнд өмчлүүлэх 15 309 га бүхий 52 газрын байршил тогтоотоосон. Уг тогтоолын хэрэгжилт болон газар өмчлөлийн ажлын явцыг эрчимжүүлэх зорилгоор шийдвэр гаргах төвшний хүний оролцоог багасгаж цахимжуулах,
2014 -оны 4 -р сарын 1
1778
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлд хэрэгжих хөрөнгө оруулалтаар дотоодын үйлдвэрлэгчдийг дэмжинэ
Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас дотоодын үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдийг дэмжих, үндэсний үйлдвэрийг чадавхижуулах зорилгоор нийслэлд хэрэгжих хөрөнгө оруулалтын ажлуудад тендер зарлахдаа давуу эрх тооцохоор төлөвлөж байна.
Ингэхдээ Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 10 дугаар зүйл, Засгийн газрын 2011 оны 103 дугаар тогтоол, Сангийн сайдын 2007 оны   Давуу эрх тооцох аргачлалыг тус тус баримтлах юм. Иймд тендерт оролцогч аж ахуйн
2014 -оны 4 -р сарын 1
1957
ДЭЛГЭРЭНГҮЙ
Худал мэдээлэлтэй тендерт оролцож хууль зөрчсөн аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллахгүй болсноо мэдэгдлээ
Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар нэр бүхий 27 аж ахуйн нэгжийг 3 жилийн хугацаагаар худалдан авах ажиллагаанд оролцуулахгүй болсноо мэдэгдэж байна. Эдгээр аж ахуйн нэгжүүд нь илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлсэн зөрчил гаргаж, Сангийн сайдын 2014 оны 49 дугаар тушаалаар тендерт оролцох эрхээ хязгааруулсан этгээдийн бүртгэлд хамрагдсан юм. Цаашид гэрээний үүргээ зөрчсөн аж ахуйн нэгжүүдийг энэхүү жагсаалтад оруулахаар Сангийн яамны улсын байцаагчид ажиллаж байгаа юм байна.
Тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамрагдсан аж ахуйн нэгжийг худалдан авах ажиллагаанд оролцуулсан
2014 -оны 3 -р сарын 31
896
ДЭЛГЭРЭНГҮЙ
"UB construction" аппликэйшнээр барилга байгууламж, орон сууцтай холбоотой мэдээллийг шууд аваарай
Монгол  Улсын Ерөнхийлөгчийн “Том төрөөс Ухаалаг төр рүү” санаачилгыг Нийслэл манлайлан хэрэгжүүлж нийслэлийн ИТХ-ын 16-р ээлжит хуралдаанаар “Ухаалаг Улаанбаатар” хөтөлбөрийг баталсан. Хөтөлбөрийн хүрээнд эхний ээлжинд нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын үйлчилгээг иргэдэд ойртуулах зорилгоор үе шаттай ажлууд хийхээр төлөвлөсөн юм. Үүний эхлэл болж нийслэлийн Засаг даргын санаачилгаар, нийслэлийн ЗДТГ-ын захиалгаар Мобиком корпораци Улаанбаатар хотод баригдаж буй барилга байгууламж, орон сууц, зам засварын ажил, түүний тусгай зөвшөөрөл, хууль ёсны эрхтэй эсэх мэдээллийг иргэд гар утсаараа авах  "UB construction" аппликэйшн ашиглалтад орлоо. Энэхүү аппликэйшн нь
2014 -оны 3 -р сарын 31
1170
ДЭЛГЭРЭНГҮЙ
Тээврийн хэрэгсэл эзэмшигч Таны төлөх албан татварын хэмжээ
Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/189 дүгээр захирамжаар нийслэлийн төсвийг бүрдүүлэх, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах зорилгоор нийслэл Улаанбаатар хотод бүртгэлтэй бүх автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөр хураах ажлыг 2014 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн 2 үе шаттай зохион байгуулж эхлээд байна. 3 дугаар сарын 20-ны өдрөөс  05 дугаар сарын 31-ний хооронд татвар, төлбөр хураах ажлыг зохион байгуулах бол албан татвар, төлбөрөө
2014 -оны 3 -р сарын 31
19207
ДЭЛГЭРЭНГҮЙ
Гудамж талбайн усалгаа чийгшүүлэлтийн ажил эхэллээ
Хаврын хуурайшилтын үе эхэлж хотод тоос, шороо ихээр босч агаар бохирдож байгаатай холбогдуулан хариуцсан гудамж талбайнхаа усалгаа чийгшүүлэлтийн ажлыг хийж эхлэхийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэлд үүрэг болгосон. Энэ үүргийн дагуу  Эзэн Чингисийн талбайг 1,4 дэх өдрүүдэд чийгшүүлэн угаах юм.  Харин Энхтайван, Чингисийн өргөн чөлөө, Бага тойруу, Их тойруу, Ард Аюуш,
2014 -оны 3 -р сарын 31
1693
ДЭЛГЭРЭНГҮЙ
Улаанбаатар хот Австрийн FHWien Их сургуультай хамтран ажиллана
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч  Э.Бат-Үүл өнөөдөр Австрийн FHWien Их сургуулийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар Австрийн FHWien Их сургуультай хамтран нийслэлд нэн шаардлагатай байгаа нарийн мэргэжилтнүүдийг бэлтгэх Их сургуулийг  Улаанбаатар хотод байгуулах асуудлаар санал солилцлоо.
Хотын дарга, “Өнөөдөр манай улсын  их, дээд сургуулиудын 
2014 -оны 3 -р сарын 31
3262
ДЭЛГЭРЭНГҮЙ
Иргэдийн оролцоог хангасан, шуурхай үйлчилгээтэй ухаалаг хотыг бүтээх хөтөлбөрийг баталлаа
НИТХ-ын ээлжит 16 дугаар хуралдаан 2014 оны 3 дугаар сарын 27-нд болж хуралдаанаар “Ухаалаг Улаанбаатар”  хөтөлбөрийг хэлэлцэн баталлаа. 
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл хөтөлбөрийг НИТХ-ын төлөөлөгчдөд танилцуулах үеэрээ “Нийслэлийн нэн тэргүүнд баримталж байгаа зарчим бол авлигагүй, хүнд сурталгүй,  иргэний оролцоог хангасан төрийн үйлчилгээг бий болгох юм.
2014 -оны 3 -р сарын 28
1002
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хогны уут тараах эсэх асуудлаар иргэдээс санал авахаар боллоо
Нийслэлийн ИТХ-ын ээлжит 16 дугаар хуралдаан 2014 оны 3 дугаар сарын 27-нд болж хуралдаанаар Хог хаягдлын шинэ менежментийн дагуу айл өрхүүдэд тарааж байгаа хогны уутны талаар мэдээллийг сонслоо.  Нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, хог хаягдлын менежментийн тогтолцоог бий болгох зорилгоор “Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах 2013-2016 хөтөлбөр”-ийг НИТХ-ын 2012 оны хуралдаанаар хэлэлцэн баталсан бөгөөд  2013 оноос эхлэн хэрэгжүүлж байгаа юм.
2014 -оны 3 -р сарын 28
1183
ДЭЛГЭРЭНГҮЙ
Шар усны үерээс урьдчилан сэргийлэхийг сэрэмжлүүллээ
Шар усны үерийн аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх тухай Нийслэлийн Засаг даргын захирамж гарлаа.
Энэхүү захирамжинд цаг агаар дулаарч буйтай холбогдуулан гол горхи, цөөрмийн мөсөн дээгүүр тээврийн хэрэгслээр зорчих, мал туух зэргээс болж мөс цөмөрч хүний амь нас, эд материалын хохирол учрах эрсдэлтэйг иргэдэд сэрэмжлүүлэх, хориглосон газарт тэмдэгжүүлэлт хийж, хүн хүч машин тоног төхөөрөмжийг болзошгүй аюул учирсан үед бэлэн байлган, шуурхай арга хэмжээ авч ажиллахыг Нийслэлийн Онцгой байдлын
2014 -оны 3 -р сарын 28
738
ДЭЛГЭРЭНГҮЙ