Цэцэрлэг-Бага сургуулийн цогцолборыг Канад технологиор барина
СХД-ийн 25 дугаар хорооны 170 цэцэрлэг нь анх удаа Канад технологиор барьж, ашиглалтад оруулсан цэцэрлэг юм. Дөрвөн жилийн өмнө ашиглалтад оруулсан энэхүү цэцэрлэгийг Дэлхийн банкны санхүүжилтээр барьжээ. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл өчигдөр Канад технолгиор барьсан анхны цэцэрлэгт очин танилцлаа.  Канад технолгиор цэцэрлэг барихын давуу тал нь үнэ өртөг хямд, жилийн аль ч улирлад барилгын ажил явуулах боломжтой төдийгүй газар хөдлөлтөд тэвсэртэй, модон барилга учраас хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлдэг байна.
2014 -оны 4 -р сарын 18
917
ДЭЛГЭРЭНГҮЙ
Газар тариалан эрхлэгчид чуулав
Үйлдвэр хөдөө аж ахуйн яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Тариалан эрхлэлтийг дэмжих сан, Нийслэлийн Үйлдвэр, хөдөө аж ахуйн газар хамтран “Хөдөө аж ахуйн тоног төхөөрөмж, усалгааны технологи”  сэдэвт сургалт зохион байгууллаа. Сургалтанд нийслэл дүүргийн хөдөө аж ахуйн мэргэжилтнүүд, газар тариалан эрхэлж буй аж ахуйн нэгж, иргэд оролцож,  төмс, хүнсний ногоо тариалах арга зүйн зөвлөгөөг мэргэжлийн доктор профессорууд өгчээ
2014 -оны 4 -р сарын 18
742
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмал олборлох, тээвэрлэхийг түр хориглолоо
Нийслэлийн Засаг даргын  2014 оны А/293 дүгээр захирамжаар нийслэлийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмал олборлох, тээвэрлэхийг түр хориглох, хүн даацын авто машины тээвэрлэлтэд тавих хяналтыг эрчимжүүлэхээр боллоо.
Захирамжид нийслэлийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмалын нөөц ашиглаж буй аж ахуйн нэгжүүд өөрсдийн хөрөнгөөр технологийн хатуу хучилттай автозам, ложистикийн төв байгуулах хүртэл олборлолт хийх, нийслэлийн нутаг дэвсгэрээр тээвэрлэлт хийхийг түр хориглож
2014 -оны 4 -р сарын 18
1005
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн ногоон бүсэд байгалийн аясаар унасан моднуудыг цэвэрлэнэ
Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан 04 сарын 17-ны өдөр болж, “2014 онд ойгоос бэлтгэх модны хэмжээ батлах тухай” асуудлыг хэлэлцлээ. Хуралдаанд асуудлыг нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ танилцууллаа. Түймэр, хөнөөлт шавжид нэрвэгдэж цаашид ургах чадваргүй болж хатсан болон унанги модыг цэвэрлэж ойн байгалийн аясаараа нөхөн сэргэх нөхцөлийг хангаж, ойн эрүүл ахуйн орчныг сайжруулдаг ойн аж ахуйн арга хэмжээний нэг бол цэвэрлэгээний огтлолт юм. Ойд байгаа хатаж хуурайшсан, унанги моддыг цэвэрлэснээр ойг түймэр болон хортон
2014 -оны 4 -р сарын 18
1020
ДЭЛГЭРЭНГҮЙ
Маргааш бүх нийтийн их цэвэрлэгээтэй
Иргэдийн ая тухтай ажиллаж, амьдрах таатай орчин, нөхцөлийг бүрдүүлэхээр нийслэлийн хэмжээнд  бүх нийтийн их цэвэрлэгээг 04 сарын 19-н буюу бямба гарагт зохион байгуулна.  Цэвэрлэгээний үеэр бүх дүүргийн аж ахуйн нэгж байгууллагуудыг хог хаягдлын хуулийн дагуу орчныхоо 50 м хүртэлх нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээ угаалга, тохижилт хийсэн эсэх, хаяг рекламыг стандартын дагуу шинэчилж, гэрэлтүүлэгтээ анхаарч ,өөрийн эзэмшиж буй нийт талбайн 10-аас доошгүй хувьтай тэнцэх хэмжээний газарт ногоон байгууламж бий болгосон эсэхийг дүүрэг, нийслэлээс шалгах юм.
2014 -оны 4 -р сарын 18
538
ДЭЛГЭРЭНГҮЙ
Урансайхны гимнастикийн Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн болно
Монгол Улсын “Биеийн тамир, спортын тухай” хууль, Засгийн газрын 2005 оны 246, 2009 оны 05 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх, өсвөрийн тамирчдын ур чадварыг хөгжүүлэх, тэднийг биеийн тамир, спортын үйл ажиллагаанд татан оролцуулах зорилгоор Уран сайхны гимнастикийн 2014 оны Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээнийг энэ амралтын өдрүүдэд буюу энэ сарын 19-20-ны өдрүүдэд зохион байгуулна.
2014 -оны 4 -р сарын 18
810
ДЭЛГЭРЭНГҮЙ
"Аялал жуулчлал ба ажил эрхлэлт" хөдөлмөрийн яармагт 440 гаруй ажлын байр зарлагджээ
Нийслэлийн Засаг даргын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Ажилтай, орлоготой Улаанбаатар” зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор нийслэлийн Аялал жуулчлалын газар, нийслэлийн Хөдөлмөрийн газар хамтран “Аялал жуулчлал ба ажил эрхлэлт” хөдөлмөрийн яармагийг 2014 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр “Улаанбаатар бизнес хөгжлийн төв”-ийн үзэсгэлэнгийн танхимд зохион байгууллаа.
2014 -оны 4 -р сарын 18
1132
ДЭЛГЭРЭНГҮЙ
Зам талбайн шилдэг инженер, мастерууд шалгарлаа
Улаанбаатар хотын Захирагчийн алба, дүүргүүдийн тохижилт үйлчилгээний компаниуд, Эрүүл мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Гэмтэл согог судлалын үндэсний төв хамтран 2013 оны 12 сарын 01-нээс 2014 оны 03 сарын 01 хүртэлх хугацаанд Эрүүл аюулгүй хот- Хальтиргаагүй Улаанбаатар аяныг хэрэгжүүлсэн. Аяны хүрээнд Эрүүл мэндийн сайд Н.Удвал, Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлийн хамтарсан тушаал гарч ажлын хэсэг байгуулагдан ажиллаж үр дүнгээ нэгтгэн дүгнэлээ. Ажлын хэсгийн гаргасан төлөвлөгөөний дагуу нийтийн эзэмшлийн гудамж  талбайн цэвэрлэгээг нарийн хуваарийн дагуу хийснээр 2012 онд 2815 байсан хальтиргаанаас үүдсэн гэмтэл ослын тоог 1909 хүртэл
2014 -оны 4 -р сарын 16
419
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хогны уутны талаар иргэдээс авах санал асуулгыг хэрхэн зохион байгуулах талаар маргааш мэдээлэл өгнө
Нийслэлийн ИТХ-ын ээлжит 15-р хуралдаанаар хогны уутны санал асуулгыг 5-р сарын 01-нээс өмнө зохион байгуулж, НИТХ-ын хуралдаанд дүнг танилцуулах үүргийг нийслэлийн Засаг даргад өгсөн Үүний дагуу нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Ажлын хэсэг байгуулах тухай” А/287 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн айл өрхүүдэд хог хаягдлын зориулалтын уутыг үргэлжлүүлэн тараах эсэх талаар нийслэлийн иргэдийн дунд санал асуулга зохион байгуулах 
2014 -оны 4 -р сарын 16
399
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн Засаг даргын орлогч Н.Батаа, С.Очирбат нарын Сингапур, Солонгос улсад ажилласан зардлын тайлан
Нийслэлийн Засаг даргын “Мэдээллийн ил тод байдлын хангах тухай” А/606 дугаар захирамжийн дагуу нийслэлийн удирдлагуудын гадаад томилолтын зардлын тайланг олон нийтэд нээлттэй мэдээлдэг. Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа, Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат болон холбогдох албаныхан 2014 оны 02-р сарын 16-наас 26-ны өдрүүдэд Сингапур, Солонгос улсад ажиллалаа. Томилолтын Бүгд Найрамдах 
2014 -оны 4 -р сарын 15
1301
ДЭЛГЭРЭНГҮЙ
Автобусны буудлуудыг угаана
Цаг агаар дулаарч байгаатай холбогдуулан Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас бүх нийтийн их цэвэрлэгээг нэгдсэн зохион байгуулалттайгаар хийх үүргийг дүүргүүдэд өгсөн.  Энэ үүргийн хэрэгжилтийг хангах зорилгоор Баянзүрх дүүргээс санаачлан 7 хоногийн турш хийх бүх нийтийн их цэвэрлэгээнд дүүргийнхээ нутаг дэвсгэрт ажиллаж байгаа аж ахуйн нэгж байгууллага,  иргэд, их дээд сургууль, ерөнхий боловсролын сургууль, цэргийн
2014 -оны 4 -р сарын 15
867
ДЭЛГЭРЭНГҮЙ
Баянхошууны 4.6 км авто замыг өргөтгөн шинэчилнэ
Энэ жил  Хувьсгалчдын гудамж, Зурагтын шинэ эцсийн буудлаас Баянхошууны уулзвар хүртэлх 4.6 км авто замыг өргөтгөн шинэчилнэ. Тус замын ажлын тендерийг Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас зарлаж  тендерт "Экспресс зам" ХХК шалгаран Нийслэлийн Авто
2014 -оны 4 -р сарын 15
946
ДЭЛГЭРЭНГҮЙ
Авто оношилгооны төв, дүүргийн татварын хэлтсүүд амралтын өдрүүдэд ажиллана
Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдол, автозам ашигласны төлбөр хураах ажил нийслэлийн хэмжээнд 2014 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс 2 үе шаттайгаар эхэлсэн.  Тээврийн хэрэгслийн татвар, төлбөр хураах ажил 2014 оны 3 дугаар сарын 20-ны өдрөөс 05 сарын 31-ний хооронд үргэлжилэх бол , эрчимжүүлсэн хяналтын үзлэг шалгалт 2014 оны 6 дугаар сарын 10-24-ныг хүртэл болох юм.  Татвар, төлбөр хураах
2014 -оны 4 -р сарын 14
2236
ДЭЛГЭРЭНГҮЙ
Багануур дүүрэг шинэ цэцэрлэгтэй болно
Нийслэлийн Засаг дарга “Цэцэрлэг байгуулах, тусгай зөвшөөрөл олгох тухай” А/284  дугаар захирамж гаргалаа. Захирамжийн дагуу нийслэлийн Багануур дүүргийн 1 дүгээр хороонд 193 дугаар цэцэрлэгийг шинээр байгуулж, цэцэрлэгийн барилгыг нийслэлийн өмчит бүртгэн авах ажлыг зохион байгуулахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар, сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл олгож, цэцэрлэгийн удирдлагыг хуулийн дагуу сонгон шалгаруулалтад оруулан томилж, сургалтын байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангаж ажиллахыг нийслэлийн Боловсролын газарт үүрэг болголоо. Мөн тухайн 
2014 -оны 4 -р сарын 14
881
ДЭЛГЭРЭНГҮЙ
Өлзийт хороолол, Шувуун фабрик чиглэлийн 9,6 км замыг концессын гэрээгээр барина
Өлзийт хорооллоос – Шувуун фабрик чиглэлийн 9.06 км авто замыг концессын гэрээгээр барина.  Энэхүү төслийн концесс эзэмшигчээр “Ди Ар Жэй” ХХК шалгарсан байна. Энэхүү зам ашиглалтад орсноор Улаанбаатар хотын авто замын сүлжээ сайжиран,  авто замын хөдөлгөөний эрэлт хэрэгцээг хангасан олон зурваст авто зам бий болох юм. 
2014 -оны 4 -р сарын 14
2232
ДЭЛГЭРЭНГҮЙ
Газар олгохоос эхлэн барилга дуусах хүртэлх үйл ажиллагааг зохицуулсан нийтлэг журамтай боллоо
НИТХ-ын ээлжит бус 5 дугаар хуралдаан  4 дүгээр сарын 10-нд  болж хуралдаанаар ”Барилга барих газрын эрх олгох, барилгын эх загвар зураг батлах, барилга угсралтын ажил эхлүүлэх, ашиглалтад оруулах үйл ажиллагааны журам”, “Газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх, хугацааг сунгах, газрын зориулалт өөрчлөх үйл ажиллагааны журмыг хэлэлцлээ. 
Нийслэлийн хэмжээнд газар болон барилгын асуудлаар иргэн, хуулийн этгээд төрийн үйлчилгээ авахдаа тухайн харилцааг зохицуулсан олон хууль дүрэм, журам үзэж танилцах шаардлагатай болдог. Харин энэхүү журам нь  эдгээр олон хууль, эрхзүйн актуудыг  нэгтгэж холбогдох
2014 -оны 4 -р сарын 11
1066
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийтийн эзэмшлийн хайс хашлагыг угааж эхэллээ
Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа иргэн аж ахуйн нэгж байгууллагууд орчныхоо 50 м хүртэлх нийтийн эзэмшлийн зам талбай цэвэрлэн, хальтиргаа гулгааг арилгаж, ногоон байгууламжид тохижилт хийх, улмаар нийтийн эзэмшлийн эд хөрөнгийн ашиглалт засвар үйлчилгээ, хамгаалалтыг хариуцан ажиллах үүрэг хүлээдэг. Энэ үүргийн биелэлтийг ханган хяналт тавьж ажиллах үүргийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас  дүүргүүдэд өгсөн байна. Дүүргүүд ч хаврын тохижилтын ажил эхэлсэнтэй холбоотойгоор нийтийн эзэмшлийн хайс
2014 -оны 4 -р сарын 11
835
ДЭЛГЭРЭНГҮЙ
Улаанбаатар хот Вьетнам Улстай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл Бүгд найрамдах социалист Вьетнам Улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Пан Данг Дунгийг хүлээн авч уулзлаа. Ноён Пан Данг Дунг нь 2014 оны 03 сарын 21-ний өдрөөс эхлэн  элчин сайдаар томилогдон ажиллаж байгаа бөгөөд уулзалтаар Улаанбаатар хоттой цаашид хамтын ажиллагааны хүрээнд хэрхэн хамтарч ажиллах талаар талууд ярилцлаа. Элчин сайд Пан Данг Дунг нийслэлийн Засаг даргад хүлээн авч уулзаж байгаад талархал
2014 -оны 4 -р сарын 11
2850
ДЭЛГЭРЭНГҮЙ
“АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ БА АЖИЛ ЭРХЛЭЛТ-2014” ХӨДӨЛМӨРИЙН ЯАРМАГ БОЛНО
Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Нийслэлийн Хөдөлмөрийн газар хамтран аялал жуулчлалын салбарт ажиллах сонирхолтой оюутан залуус, идэвхитэй ажил хайгч иргэдийг эзэмшсэн мэргэжлийнхээ дагуу түр болон байнгын ажлын байртай болох нөхцөлийг хангах, аялал жуулчлалын байгууллагуудад шаардлагатай байгаа мэргэжлийн ажилтнаа олоход нь дэмжлэг үзүүлэх, ажил олгогч хөдөлмөр эрхлэгчдийг холбох зорилгоор “Аялал жуулчлал ба ажил эрхлэлт” 
2014 -оны 4 -р сарын 11
1810
ДЭЛГЭРЭНГҮЙ
Модон араг бүтээцтэй барилгын технологи ашиглах зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийг урьж байна
Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар 2014 онд нийслэлд баригдах 150 ортой хүүхдийн цэцэрлэгийн барилгын гүйцэтгэлийг богино хугацаанд хийж, ашиглалтад бүрэн оруулах зорилт тавьж байна. Тиймээс модон араг бүтээцийн технологи ашиглах талаар судлаж, дээрх ажлыг гүйцэтгэх боломжтой байгууллагуудтай хамтран уулзалт зөвлөгөөн зохион байгуулах гэж байна. Модон араг бүтээцтэй барилгын технологи ашиглах тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж
2014 -оны 4 -р сарын 10
1329
ДЭЛГЭРЭНГҮЙ