Нийтийн тээврийн хөгжлийн гарцыг тодорхойлох чуулган болно
Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч төрийн болон хувийн хэвшлийн 25 байгууллага, салбарын удирдах байгууллагууд хамтарч “Нийтийн тээврийн хөгжлийн гарц”-аа тодорхойлохоор 2014-04-23-нд чуулах гэж байна.  Анх удаа зохион байгуулах тус  чуулганыг  60 жилийн ойгоо тэмдэглэж байгаа нийтийн тээврийн ууган байгууллага “АВТОБУСНЭГ” ОНӨҮГ-аас санаачлан ерөнхий зохион байгуулагчаар “АВТОБУСНЭГ” ОНӨҮГ  , “АВТОБУС-3” ОНӨААТҮГ, хамтран зохион байгуулагчаар “Тэнүүн Огоо” ХХК ,  “ЦАХИЛГААН ТЭЭВЭР” ОНӨААТҮГ,  Нийтийн тээврийн хөгжлийн консерциум оролцох юм байна.
2014 -оны 4 -р сарын 21
808
ДЭЛГЭРЭНГҮЙ
Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын хуучин барилгыг буулгаж, оффис үйлчилгээний барилга барина
Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын хуучин барилгыг буулгаж оффис-үйлчилгээний барилга барих төсөл 2012 оны НИТХ-аас баталсан   орон нутгийн концессын зүйлийн жагсаалтад багтсан байна.  Тус ажлыг концессын гэрээгээр гүйцэтгэх эрхийг “Асар өргөө” ХХК авчээ.
Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын хуучин барилга нь анх 1946 онд баригдсанаас хойш өнөөг хүртэл их засвар хийгээгүй бөгөөд  барилгын хийц, бүтээц, инженерийн шугам сүлжээний одоогийн төлөв байдал нь, барилга байгууламжид тавих шаардлагыг хангахгүй,  ажиллах орчин нөхцөл
2014 -оны 4 -р сарын 21
1875
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэл 7 компанийг “хар жагсаалт”-д оруулж, үнэлгээний хорооны гишүүдийг зарлалаа
Нийслэлийн удирдлагын зөвлөлийн 04 сарын 17-ны өдрийн ээлжит хуралдаанаар Нийслэлийн Засаг даргын “Хөрөнгө оруулалтын ажлын хяналтыг сайжруулах тухай” 2014 оны А/143 дугаар захирамжийн хэрэгжилтийг танилцуулж, хэлэлцлээ.
Нийслэлийн Засаг дарга авто зам, барилга байгууламжийн ажил нь дутуу, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гүйцэтгэгч аж ахуйн нэгж, байгууллагын жагсаалтыг холбогдох байгууллагуудаас нэгтгэн авч, нийтэд зарлуулахыг нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэлд үүрэг болгосон. Мөн тухайн чанаргүй барилга, байгууламж, замын ажлыг хүлээн авсан Үнэлгээний хорооны гишүүд тухайн үед эрхэлж байсан албан тушаалаар нь олон нийтэд мэдээлэх үүрэг өгсөн.
Нийслэлийн Засаг даргын дээрх үүргийн дагуу нийслэлийн Засаг даргын Нийгмийн, хөгжлийн хэлтсийн орлогч Ц.Энхцэнгэлээр ахлуулсан ажлын хэсэг чанаргүй ажил хийж гүйцэтгэсэн аж ахуйн
2014 -оны 4 -р сарын 21
1282
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлчүүд их цэвэрлэгээний өдөр 3295.8 тн хог цэвэрлэлээ
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас өнгөрсөн амралтын өдрүүдэд бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгууллаа.  Их цэвэрлэгээнд есөн дүүргийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, нийслэлийн агентлаг, харьяа газруудын 2870 албан хаагч оролцож, хог хаягдлыг цэвэрлэх, хайс хашлага, гэрлийн шон, сандал, хогийн сав зэргийг угаасан байна. Мөн дүүргүүдийн Засаг даргын Тамгын газар, Засаг даргын дэргэдэх хэлтэс, албад, “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ, хог тээвэрлэгч
2014 -оны 4 -р сарын 21
1066
ДЭЛГЭРЭНГҮЙ
Сонгинохайрхан дүүргийн 62-р сургуулийн барилгад нуралт үүсчээ
Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, зарим дүүргийн Засаг дарга нар цаг алдалгүй шийдвэрлэх шаардлагатай ажлуудаа танилцууллаа.
Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга М.Чинболд тус дүүргийн 62-р сургуулийн барилгын өнгөлгөөний тоосгон хана ялуутайгаа хөндийрч, унаж байгаа талаар мэдээлж, яаралтай засварлахад шаардлагатай 210 сая төгрөгийг шийдвэрлэж өгөхийг хүслээ.
Сонгинохайрхан дүүргийн 62-р сургууль нь 1975 онд байгуулагдсан.  1-8-р ангийн 44 бүлэгт 1304 сурагч 51 багш, ажилчидтайгаар сургалтын үйл ажиллагаа явуулж эхэлж байсан бол одоо 2800 гаруй сурагч, 160 орчим багш ажилтантай ажиллаж байгаан байна. Тус сургуулийн барилгын зураг төслийг барилгын зургийн институтэд боловсруулж 1974 онд холболт хийсэн бөгөөд барилга угсралтын
2014 -оны 4 -р сарын 21
1050
ДЭЛГЭРЭНГҮЙ
Цэцэрлэг-Бага сургуулийн цогцолборыг Канад технологиор барина
СХД-ийн 25 дугаар хорооны 170 цэцэрлэг нь анх удаа Канад технологиор барьж, ашиглалтад оруулсан цэцэрлэг юм. Дөрвөн жилийн өмнө ашиглалтад оруулсан энэхүү цэцэрлэгийг Дэлхийн банкны санхүүжилтээр барьжээ. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл өчигдөр Канад технолгиор барьсан анхны цэцэрлэгт очин танилцлаа.  Канад технолгиор цэцэрлэг барихын давуу тал нь үнэ өртөг хямд, жилийн аль ч улирлад барилгын ажил явуулах боломжтой төдийгүй газар хөдлөлтөд тэвсэртэй, модон барилга учраас хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлдэг байна.
2014 -оны 4 -р сарын 18
911
ДЭЛГЭРЭНГҮЙ
Газар тариалан эрхлэгчид чуулав
Үйлдвэр хөдөө аж ахуйн яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Тариалан эрхлэлтийг дэмжих сан, Нийслэлийн Үйлдвэр, хөдөө аж ахуйн газар хамтран “Хөдөө аж ахуйн тоног төхөөрөмж, усалгааны технологи”  сэдэвт сургалт зохион байгууллаа. Сургалтанд нийслэл дүүргийн хөдөө аж ахуйн мэргэжилтнүүд, газар тариалан эрхэлж буй аж ахуйн нэгж, иргэд оролцож,  төмс, хүнсний ногоо тариалах арга зүйн зөвлөгөөг мэргэжлийн доктор профессорууд өгчээ
2014 -оны 4 -р сарын 18
732
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмал олборлох, тээвэрлэхийг түр хориглолоо
Нийслэлийн Засаг даргын  2014 оны А/293 дүгээр захирамжаар нийслэлийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмал олборлох, тээвэрлэхийг түр хориглох, хүн даацын авто машины тээвэрлэлтэд тавих хяналтыг эрчимжүүлэхээр боллоо.
Захирамжид нийслэлийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмалын нөөц ашиглаж буй аж ахуйн нэгжүүд өөрсдийн хөрөнгөөр технологийн хатуу хучилттай автозам, ложистикийн төв байгуулах хүртэл олборлолт хийх, нийслэлийн нутаг дэвсгэрээр тээвэрлэлт хийхийг түр хориглож
2014 -оны 4 -р сарын 18
1000
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн ногоон бүсэд байгалийн аясаар унасан моднуудыг цэвэрлэнэ
Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан 04 сарын 17-ны өдөр болж, “2014 онд ойгоос бэлтгэх модны хэмжээ батлах тухай” асуудлыг хэлэлцлээ. Хуралдаанд асуудлыг нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ танилцууллаа. Түймэр, хөнөөлт шавжид нэрвэгдэж цаашид ургах чадваргүй болж хатсан болон унанги модыг цэвэрлэж ойн байгалийн аясаараа нөхөн сэргэх нөхцөлийг хангаж, ойн эрүүл ахуйн орчныг сайжруулдаг ойн аж ахуйн арга хэмжээний нэг бол цэвэрлэгээний огтлолт юм. Ойд байгаа хатаж хуурайшсан, унанги моддыг цэвэрлэснээр ойг түймэр болон хортон
2014 -оны 4 -р сарын 18
1014
ДЭЛГЭРЭНГҮЙ
Маргааш бүх нийтийн их цэвэрлэгээтэй
Иргэдийн ая тухтай ажиллаж, амьдрах таатай орчин, нөхцөлийг бүрдүүлэхээр нийслэлийн хэмжээнд  бүх нийтийн их цэвэрлэгээг 04 сарын 19-н буюу бямба гарагт зохион байгуулна.  Цэвэрлэгээний үеэр бүх дүүргийн аж ахуйн нэгж байгууллагуудыг хог хаягдлын хуулийн дагуу орчныхоо 50 м хүртэлх нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээ угаалга, тохижилт хийсэн эсэх, хаяг рекламыг стандартын дагуу шинэчилж, гэрэлтүүлэгтээ анхаарч ,өөрийн эзэмшиж буй нийт талбайн 10-аас доошгүй хувьтай тэнцэх хэмжээний газарт ногоон байгууламж бий болгосон эсэхийг дүүрэг, нийслэлээс шалгах юм.
2014 -оны 4 -р сарын 18
532
ДЭЛГЭРЭНГҮЙ
Урансайхны гимнастикийн Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн болно
Монгол Улсын “Биеийн тамир, спортын тухай” хууль, Засгийн газрын 2005 оны 246, 2009 оны 05 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх, өсвөрийн тамирчдын ур чадварыг хөгжүүлэх, тэднийг биеийн тамир, спортын үйл ажиллагаанд татан оролцуулах зорилгоор Уран сайхны гимнастикийн 2014 оны Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээнийг энэ амралтын өдрүүдэд буюу энэ сарын 19-20-ны өдрүүдэд зохион байгуулна.
2014 -оны 4 -р сарын 18
798
ДЭЛГЭРЭНГҮЙ
"Аялал жуулчлал ба ажил эрхлэлт" хөдөлмөрийн яармагт 440 гаруй ажлын байр зарлагджээ
Нийслэлийн Засаг даргын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Ажилтай, орлоготой Улаанбаатар” зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор нийслэлийн Аялал жуулчлалын газар, нийслэлийн Хөдөлмөрийн газар хамтран “Аялал жуулчлал ба ажил эрхлэлт” хөдөлмөрийн яармагийг 2014 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр “Улаанбаатар бизнес хөгжлийн төв”-ийн үзэсгэлэнгийн танхимд зохион байгууллаа.
2014 -оны 4 -р сарын 18
1125
ДЭЛГЭРЭНГҮЙ
Зам талбайн шилдэг инженер, мастерууд шалгарлаа
Улаанбаатар хотын Захирагчийн алба, дүүргүүдийн тохижилт үйлчилгээний компаниуд, Эрүүл мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Гэмтэл согог судлалын үндэсний төв хамтран 2013 оны 12 сарын 01-нээс 2014 оны 03 сарын 01 хүртэлх хугацаанд Эрүүл аюулгүй хот- Хальтиргаагүй Улаанбаатар аяныг хэрэгжүүлсэн. Аяны хүрээнд Эрүүл мэндийн сайд Н.Удвал, Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлийн хамтарсан тушаал гарч ажлын хэсэг байгуулагдан ажиллаж үр дүнгээ нэгтгэн дүгнэлээ. Ажлын хэсгийн гаргасан төлөвлөгөөний дагуу нийтийн эзэмшлийн гудамж  талбайн цэвэрлэгээг нарийн хуваарийн дагуу хийснээр 2012 онд 2815 байсан хальтиргаанаас үүдсэн гэмтэл ослын тоог 1909 хүртэл
2014 -оны 4 -р сарын 16
411
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хогны уутны талаар иргэдээс авах санал асуулгыг хэрхэн зохион байгуулах талаар маргааш мэдээлэл өгнө
Нийслэлийн ИТХ-ын ээлжит 15-р хуралдаанаар хогны уутны санал асуулгыг 5-р сарын 01-нээс өмнө зохион байгуулж, НИТХ-ын хуралдаанд дүнг танилцуулах үүргийг нийслэлийн Засаг даргад өгсөн Үүний дагуу нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Ажлын хэсэг байгуулах тухай” А/287 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн айл өрхүүдэд хог хаягдлын зориулалтын уутыг үргэлжлүүлэн тараах эсэх талаар нийслэлийн иргэдийн дунд санал асуулга зохион байгуулах 
2014 -оны 4 -р сарын 16
394
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн Засаг даргын орлогч Н.Батаа, С.Очирбат нарын Сингапур, Солонгос улсад ажилласан зардлын тайлан
Нийслэлийн Засаг даргын “Мэдээллийн ил тод байдлын хангах тухай” А/606 дугаар захирамжийн дагуу нийслэлийн удирдлагуудын гадаад томилолтын зардлын тайланг олон нийтэд нээлттэй мэдээлдэг. Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа, Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат болон холбогдох албаныхан 2014 оны 02-р сарын 16-наас 26-ны өдрүүдэд Сингапур, Солонгос улсад ажиллалаа. Томилолтын Бүгд Найрамдах 
2014 -оны 4 -р сарын 15
1295
ДЭЛГЭРЭНГҮЙ
Автобусны буудлуудыг угаана
Цаг агаар дулаарч байгаатай холбогдуулан Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас бүх нийтийн их цэвэрлэгээг нэгдсэн зохион байгуулалттайгаар хийх үүргийг дүүргүүдэд өгсөн.  Энэ үүргийн хэрэгжилтийг хангах зорилгоор Баянзүрх дүүргээс санаачлан 7 хоногийн турш хийх бүх нийтийн их цэвэрлэгээнд дүүргийнхээ нутаг дэвсгэрт ажиллаж байгаа аж ахуйн нэгж байгууллага,  иргэд, их дээд сургууль, ерөнхий боловсролын сургууль, цэргийн
2014 -оны 4 -р сарын 15
859
ДЭЛГЭРЭНГҮЙ
Баянхошууны 4.6 км авто замыг өргөтгөн шинэчилнэ
Энэ жил  Хувьсгалчдын гудамж, Зурагтын шинэ эцсийн буудлаас Баянхошууны уулзвар хүртэлх 4.6 км авто замыг өргөтгөн шинэчилнэ. Тус замын ажлын тендерийг Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас зарлаж  тендерт "Экспресс зам" ХХК шалгаран Нийслэлийн Авто
2014 -оны 4 -р сарын 15
937
ДЭЛГЭРЭНГҮЙ
Авто оношилгооны төв, дүүргийн татварын хэлтсүүд амралтын өдрүүдэд ажиллана
Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдол, автозам ашигласны төлбөр хураах ажил нийслэлийн хэмжээнд 2014 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс 2 үе шаттайгаар эхэлсэн.  Тээврийн хэрэгслийн татвар, төлбөр хураах ажил 2014 оны 3 дугаар сарын 20-ны өдрөөс 05 сарын 31-ний хооронд үргэлжилэх бол , эрчимжүүлсэн хяналтын үзлэг шалгалт 2014 оны 6 дугаар сарын 10-24-ныг хүртэл болох юм.  Татвар, төлбөр хураах
2014 -оны 4 -р сарын 14
2221
ДЭЛГЭРЭНГҮЙ
Багануур дүүрэг шинэ цэцэрлэгтэй болно
Нийслэлийн Засаг дарга “Цэцэрлэг байгуулах, тусгай зөвшөөрөл олгох тухай” А/284  дугаар захирамж гаргалаа. Захирамжийн дагуу нийслэлийн Багануур дүүргийн 1 дүгээр хороонд 193 дугаар цэцэрлэгийг шинээр байгуулж, цэцэрлэгийн барилгыг нийслэлийн өмчит бүртгэн авах ажлыг зохион байгуулахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар, сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл олгож, цэцэрлэгийн удирдлагыг хуулийн дагуу сонгон шалгаруулалтад оруулан томилж, сургалтын байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангаж ажиллахыг нийслэлийн Боловсролын газарт үүрэг болголоо. Мөн тухайн 
2014 -оны 4 -р сарын 14
874
ДЭЛГЭРЭНГҮЙ
Өлзийт хороолол, Шувуун фабрик чиглэлийн 9,6 км замыг концессын гэрээгээр барина
Өлзийт хорооллоос – Шувуун фабрик чиглэлийн 9.06 км авто замыг концессын гэрээгээр барина.  Энэхүү төслийн концесс эзэмшигчээр “Ди Ар Жэй” ХХК шалгарсан байна. Энэхүү зам ашиглалтад орсноор Улаанбаатар хотын авто замын сүлжээ сайжиран,  авто замын хөдөлгөөний эрэлт хэрэгцээг хангасан олон зурваст авто зам бий болох юм. 
2014 -оны 4 -р сарын 14
2223
ДЭЛГЭРЭНГҮЙ