Нийслэлийн нийгэм, эдийн засгийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг өргөн барилаа
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр Нийслэлийн нийгэм, эдийн засгийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийг НИТХ-ын дарга Р.Дагвад өргөн барилаа. Мөн Нийслэлийн нийгэм, эдийн засгийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтийн явцын талаарх танилцуулгыг хамт өргөн барьсан юм.
2019 -оны 10 -р сарын 4
74
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Нүхэн болон гүүрэн гарц”-ын байршлыг тодорхойлж, загвар зураг төсөл боловсруулах уралдаан зарлалаа
Иргэдийг ая тухтай, аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэх, автомашины хөдөлгөөнд саад учруулахгүй байх “Нүхэн болон гүүрэн гарц”-ын байршил загвар зургийг мэргэжлийн байгууллага, олон нийтийн оролцоотой тодорхойлох зорилготой “Нүхэн болон гүүрэн гарц”-ын байршлыг тодорхойлж, загвар зураг төсөл боловсруулах уралдааныг аравдугаар сарын 7-ны өдрөөс 11 дүгээр сарын 5-ны өдөр хүртэл 30 хоногийн хугацаатай зарлалаа. Энэ талаар өнөөдөр Хот байгуулалт, хөгжлийн газрын Ерөнхий архитектурийн ажлын албаны мэргэжилтэн Г.Хосбаяр, Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын ахлах мэргэжилтэн Б.Анхбаяр, Хот байгуулалт, хөгжлийн газрын мэргэжилтэн Ц.Түмэн-Од нар мэдээлэл хийлээ.
2019 -оны 10 -р сарын 4
255
ДЭЛГЭРЭНГҮЙ
Өндөржүүлсэн бэлэн байдалд шилжих ажлын төлөвлөгөөг хэлэлцлээ
Нийслэлчүүдийн хувьд гамшгийн хэмжээнд хүрсэн агаарын бохирдлыг бууруулах ажлыг хэрэгжүүлэхээр Монгол Улсын Засгийн газрын 62 дугаар тогтоол гаргаж, энэ оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн түүхий нүүрсийг нийслэл хотод оруулахгүй, хэрэглэхгүй байхаар тогтсон. Тогтоолтой холбогдуулан түүхий нүүрсийг хэрэглээнээс халж, түүнийг сайжруулсан түлшээр орлуулан хэрэглэхээр болсон.
2019 -оны 10 -р сарын 3
343
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг НИТХ-д өргөн барина
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өнөөдрийн хуралдаанаар Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийг хэлэлцээд НИТХ-д өргөн барихыг дэмжлээ. “Эдийн засгийн өсөлт өрх бүрт”, “Хот байгуулалт, дэд бүтэц”, “Байгаль орчин, ногоон хөгжил”, “Нийгмийн хөгжил” , “Засаглал” гэсэн 5 бүлгийн 26 зорилтын хүрээнд нийт 485 арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Эдгээр арга хэмжээг хэрэгжүүлэхэд нийт 1 их наяд 496 тэрбум 250 сая төгрөгийн санхүүгийн эх үүсвэр шаардлагатайг Нийслэлийн Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан танилцууллаа.
2019 -оны 10 -р сарын 3
330
ДЭЛГЭРЭНГҮЙ
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлнэ
Нийслэлийн Засаг даргын зөвлөл өнөөдөр хуралдлаа. Хуралдаанаар Төр, хувийн хэвшлийн түншлэлийн талаар нийслэлийн баримтлах бодлогын баримт бичиг, түүнийг дагалдан гарах Төр, хувийн хэвшлийн түншлэлээр нийслэлд төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх журмын төслийг батлах тухай хэлэлцэж байна. Журмын төслийг нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан танилцууллаа.
2019 -оны 10 -р сарын 3
237
ДЭЛГЭРЭНГҮЙ
Улаанбаатар хот төр хувийн хэвшлийн түншлэлийн баримт бичигт хувийн хэвшлийн саналыг авч байна
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн маргаашийн /2019.10.03-ны өдөр/ хуралдаанаар Төр, хувийн хэвшлийн түншлэлийн талаар Нийслэлийн баримтлах бодлогын баримт бичиг, түүнийг дагалдан гарах Төр хувийн хэвшлийн түншлэлээр Нийслэлд төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх журмын төслийг батлах тухай асуудлыг хэлэлцэнэ. Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал, Төр, хувийн хэвшлийн түншлэл (ТХХТ)-ийн талаар төрөөс баримтлах бодлогын хүрээнд нийслэлийн хэмжээнд баримтлах бодлого, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал (НИТХ), Нийслэлийн Засаг даргаас тэргүүлэх ач холбогдолтойд тооцсон хөгжлийн төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд төр, хувийн хэвшил хамтран ажиллах нөхцөл боломжийг бий болгох зорилгоор энэхүү журмын төслийг анх удаа боловсруулж байгаагаараа онцлог юм.
2019 -оны 10 -р сарын 2
584
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хотын Захирагчийн 200 хоног
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан үүрэгт ажлаа хүлээн авснаас хойш 200 хоног өнгөрч байна. Өнгөрсөн хугацаанд нийслэл хотын хэмжээнд хийгдсэн томоохон ажлуудаас тоймлон хүргэе.
2019 -оны 10 -р сарын 2
91
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Залуучууд солилцооны хөтөлбөр” хэрэгжүүлэхэд хамтарч ажиллахаар санал солилцлоо
Нийслэлийн Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа өнөөдөр БНСУ-ын Чүнь Чон хотын орлогч дарга Ким Ман Ги тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд БНСУ-ын Чүнь Чон хотын орлогч дарга Ким Ман Ги 2020 онд Чүнь Чон хотод зохион байгуулагдах “Залуучууд солилцооны хөтөлбөр”-т Улаанбаатар хотын залуучуудыг хамруулах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.
2019 -оны 10 -р сарын 2
736
ДЭЛГЭРЭНГҮЙ
С.Амарсайхан: Хотын хөгжил хороо дүүргээс эхэлнэ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан тэргүүтэй хотын удирдлагууд, холбогдох албаныхан болон төвийн зургаан дүүргийн Засаг дарга нар Баянзүрх дүүргийн 22 дугаар хороонд ажиллалаа. “Иргэд оршин суугчдын өргөдөл гомдлыг шийдвэрлэх, амьдрах орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор хотын удирдлагууд дүүргийн Засаг дарга нартай хамтран ажиллана. Нийслэл хотын хөгжил хороо, дүүргээс ихээхэн хамааралтай, иргэдийн оролцоог хангаж ажиллах нь чухал учраас өнөөдрөөс бүх дүүрэгт ажиллана. Нийслэлийн бодлого шийдвэр, зорилго, зорилт нэг байх ёстой учраас хороо, дүүргийн Засаг дарга нар төрийн ажилд хариуцлагагүй загнаж, улс төрийн зорилгоор хандахгүй байх ёстой” хэмээн уулзалтын эхэнд хотын Захирагч С.Амарсайхан онцоллоо.
2019 -оны 10 -р сарын 2
103
ДЭЛГЭРЭНГҮЙ
Чех улсын Худалдаа, эдийн засгийн танхимын төлөөлөгчидтэй уулзлаа
Бүгд найрамдах Чех Улсын Парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч Ярослав Кубера тэргүүтэй төлөөлөгчид энэ өдрүүдэд Монгол Улсад айлчилж байна. Айлчлалын бүрэлдэхүүнд ирсэн БНЧУ-ын Худалдаа, эдийн засгийн танхимын төлөөлөгчдийг Нийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч О.Мөнгөншагай өчигдөр /2019.09.30/ хүлээн авч уулзлаа. Уулзалтад НЗДТГ-ын Төсөл, хөтөлбөрийн хяналт, зохицуулалтын хэлтэс, Улаанбаатар хотын хөгжлийн корпораци ХК, Нийслэлийн Өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт менежмент ХХК-ийн төлөөлөл, Улаанбаатар худалдааны танхимын гишүүд, БНЧУ-ын Худалдаа, эдийн засгийн танхимын Дэд ерөнхийлөгч тэргүүтэй төлөөлөгчид оролцов.
2019 -оны 10 -р сарын 1
79
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн удирдлагууд азай буурлууддаа хүндэтгэл үзүүллээ
НҮБ-ын Ерөнхий ассамблей жил бүрийн аравдугаар сарын 1-ний өдрийг Олон Улсын Ахмадын баяр болгон тэмдэглэхийг дэлхий даяар албан ёсоор тунхагласан байдаг. Монгол Улс 1992 оноос хойш өдгөө Ахмадын баярын өдрийг 27 дахь жилдээ тэмдэглэж байна. Нийслэлийн Ахмадын хорооноос есөн дүүргийн ахмад настнуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүлэх ёслолын арга хэмжээг өнөөдөр Соёлын төв өргөөнд зохион байгууллаа. Ёслолын арга хэмжээнд НИТХ-ын дарга Р.Дагва, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, Монголын Ахмадын холбооны ерөнхийлөгч Ц.Сүхбаатар, Нийслэлийн Ахмадын хорооны дарга Т.Дашням нар оролцов.
2019 -оны 10 -р сарын 1
199
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн Ерөнхий боловсролын 21 дүгээр сургууль хичээлийн шинэ байрандаа орлоо
Нийслэлийн Ерөнхий боловсролын 21 дүгээр сургуулийн хичээлийн шинэ байрны нээлт өнөөдөр боллоо. Нээлтийн үйл ажиллагаанд Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайд Г.Ганбаяр, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, Нийслэлийн Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа, Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга болон бусад албаны хүмүүс, сургуулийн багш, ажилчид, сурагчид, эцэг, эхчүүдийн төлөөлөл оролцов.
2019 -оны 10 -р сарын 1
414
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэл өндөржүүлсэн бэлэн байдалд шилжинэ
Нийслэлийн Онцгой комисс өнөөдөр хуралдлаа. Хуралдааны эхэнд Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр нийслэлийн 2019-2020 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын явцын талаар танилцууллаа.Нийслэлийн Онцгой комисс өнөөдөр хуралдлаа. Хуралдааны эхэнд Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр нийслэлийн 2019-2020 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын явцын талаар танилцууллаа.
2019 -оны 9 -р сарын 30
373
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн Засаг даргын ивээл дор Оюутан, залуучуудын спортын наадмыг анх удаа зохион байгуулж байна
Нийслэл хотын үүсэн байгуулагдсаны түүхт 380 жилийн ойг тохиолдуулан Нийслэлийн Засаг даргын ивээл дор Оюутан, залуучуудын дунд волейбол, сагсан бөмбөг, дугуй, шатар, бүх нийтийн гүйлт гэсэн спортын таван төрөлтийн тэмцээнийг есдүгээр сарын 30-ны өдрөөс аравдугаар сарын 2-ны хооронд зохион байгуулж байна.
2019 -оны 9 -р сарын 30
202
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн анхны шав тавьсан газарт хүндэтгэл үзүүллээ
Монгол Улсын нийслэл үүсэн байгуулагдсаны түүхт 380 жилийн ой энэ жил тохиож буй. Нийслэлийн анхны шавыг тавьсан газар буюу Өвөрхангай аймгийн Бүрд сумын гуравдугаар багийн нутаг Их Монгол уулын бэл, Ширээт цагаан нуурын хөвөөнд орших Гэрэлт хөшөөнд жил бүр нийслэлийн үе үеийн удирдлагууд хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай билээ. Энэ уламжлалын дагуу өнгөрсөн амралтын өдөр хотын удирдлагууд нийслэлийн шав тавьсан газарт очиж Гэрэлт хөшөөнд хүндэтгэл үзүүллээ.
2019 -оны 9 -р сарын 30
427
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хотын дарга С.Амарсайхан “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний концепц”-ыг танилцууллаа
Нийслэлийн ИТХ-ын ээлжит XXVII хуралдаан өнөөдөр болж байна. Хуралдаанаар “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний концепц”-ыг дэмжих тухай, Засгийн газрын 62 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд авч хэрэгжүүлж буй арга хэмжээний тухай, тогтоол өөрчлөлт оруулах тухай асуудлуудыг хэлэлцэж байна.
2019 -оны 9 -р сарын 26
553
ДЭЛГЭРЭНГҮЙ
Ус сувгийн удирдах газар Хяналт удирдлагын нэгдсэн төвтэй боллоо
Ус сувгийн удирдах газрын түүхт 60 жилийн ойн хүрээнд өнөөдөр “Хяналт удирдлагын төв”-ийн нээлтийн үйл ажиллагаа боллоо. “Хяналт удирдлагын төв” ашиглалтад орсноор Улаанбаатар хотын ус хангамжийн насос станц, усан сангууд, шугам сүлжээний даралт, түвшин, цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаа, цахилгаан хангамжийн дотоод схем, ундны усны халдваргүйжүүлэлт, ус зөөврийн автомашинуудын ус тээвэрлэлт, ухаалаг ус түгээх нэг цэгийн үйл ажиллагаа, алсын зайны хяналтын систем, нэвтрэх систем, шугам сүлжээний гэмтэл зэргийг хянаж, горимын оновчлолыг хэрэгжүүлэн алсаас удирдах боломжтой гэдгийг Ус сувгийн удирдах газрын дарга Ц.Төрхүү онцолсон юм.
2019 -оны 9 -р сарын 26
155
ДЭЛГЭРЭНГҮЙ
Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвд түргэн тусламжийн автомашин гардуулж өглөө
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр холбогдох албаны төлөөллийн хамт Налайх дүүрэгт ажиллах үеэрээ дүүргийн Эрүүл мэндийн төвд очиж, эмч эмнэлгийн ажилчидтай уулзлаа.
2019 -оны 9 -р сарын 25
218
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нэгдүгээр ангид элсэн суралцаж буй сурагчдад хичээлийн хэрэгсэл гардууллаа
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын явуулын ажлын байранд холбогдох албан тушаалтнуудын хамт Налайх дүүрэгт ажиллалаа. Энэ үеэр тус дүүргийн Ерөнхий боловсролын сургуулиудын нэгдүгээр ангид элсэн суралцсан сурагчдад хичээлийн хэрэгсэл дүүрэн цүнх бэлэглэлээ.
2019 -оны 9 -р сарын 25
181
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлд 26 сургууль, цэцэрлэгийн барилга, байгууламж шинээр ашиглалтад ороод байна
Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт нийслэлд гурван ээлжээр хичээллэж байгаа төрийн өмчийн сургуулиудын хүртээмжийг нэмэгдүүлж 100 хувь хоёр ээлжинд шилжүүлэх, зарим хороодод сургууль, цэцэрлэг шинээр барьж байгуулахаар тусгагдсан. Тэгвэл өдгөө Улаанбаатарт 26 сургууль, цэцэрлэгийн барилгыг ашиглалтад оруулаад байгаа юм. Ингэснээр сургуулийн сурагчдын суудлын тоо 6840, цэцэрлэгийн хүүхдийн ор 2500-аар нэмэгджээ.
2019 -оны 9 -р сарын 25
167
ДЭЛГЭРЭНГҮЙ