Д.Сумъяабазар: Халдварын голомтуудыг хумьж, Улаанбаатар хот эрүүл бүс болно
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар Нийслэлийн Онцгой комиссын Шуурхай штабаас цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Нийслэлийн хэмжээнд “Нэг хаалга-Нэг шинжилгээ” арга хэмжээг дүүрэг дүүргээр нь “самнах” байдлаар амжилттай зохион байгуулж байна. Энэ ажлын үр дүнд халдварын шинэ тохиолдлуудыг тандан илрүүлж, Улаанбаатар хотыг халдваргүй бүс болгохоор ажиллаж буй. Нийслэлийн онцгой комиссын Шуурхай штабын Орон зай дүн шинжилгээны багийн мэргэжилтнүүд өнгөрсөн хугацаанд хийсэн шинжилгээнүүдийн батлагдсан тохиолдлуудыг нэгтгэн судалсан. Улмаар халдварын шинэ голомт үүсэж болзошгүй байршлуудыг нарийвчлан хороо тус бүрээр гаргасныг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазарт танилцуулав.
2021 -оны 2 -р сарын 19
88
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэл хотын эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг танилцуулав
Нийслэлийн Засаг даргын Зөвлөл өнөөдөр хуралдлаа. Тус хуралд Монгол Улсын Нийслэл хотын эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын үзэл баримтлалын төслийг НИТХ-ын төлөөлөгч, тус хуулийн ажлын хэсгийн ахлагч Р.Дагва танилцуулав.
2021 -оны 2 -р сарын 19
35
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хан-Уул дүүргийн иргэд “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-нд идэвхтэй хамрагдаж байна
“Нэг хаалга-Нэг шинжилгээ” арга хэмжээ өнөөдөр Хан-Уул дүүргийн нийт 18 хороонд зохион байгуулагдаж байна. Тус дүүргийн 32,000 өрхийг суурин гурав, явуулын 127 багаар зохион байгуулж байгаа уг шинжилгээ авах явцыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар шалгалаа. Хан-Уул дүүргийн наймдугаар хороон дээр очиж ажиллахад өглөө 08:50 цагаас эхэлсэн шинжилгээний явц 50 хувьтай байлаа. Нийслэлийн өрх бүрийг шинжилгээнд хамруулах арга хэмжээнд нийслэлчүүд идэвхтэй хандаж байгааг Нийслэлийн Засаг дарга онцлоод “Нэг өрхөөс нэг иргэн л шинжилгээнд хамрагдах ёстой”-г хэллээ.
2021 -оны 2 -р сарын 18
424
ДЭЛГЭРЭНГҮЙ
Улаанбаатар хотын автозамын хөдөлгөөнийг 85-86 хувьтай хязгаарласан байна
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар өнөөдөр Улаанбаатар хотын замын удирдлагын төв дээр ажиллалаа. Хатуу хөл хорио тогтоосон энэ үед Улаанбаатар хотын замын хөдөлгөөний нөхцөл байдал, хөдөлгөөн зохицуулалт хэрхэн хийж буйтай танилцаж, зарим үүрэг чиглэлийг холбогдох албаныханд өгсөн юм.
2021 -оны 2 -р сарын 17
284
ДЭЛГЭРЭНГҮЙ
Энэ сарын 23-наас өмнө бүх өрхөө шинжилгээнд хамруулахыг үүрэг болгов
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар өнөөдөр Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны “Нэг хаалга-Нэг шнжилгээ” авах байранд ажиллалаа. Улаанбаатар хотод энэ сарын 11-нээс Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг тогтоож эхний ээлжинд дүүргүүдийн эрсдэл ихтэй бүсүүдийн айл өрхүүдээс шинжилгээ авсан. Харин энэ сарын 14, 15, 16-нд Сонгинохайрхан дүүргийн үлдсэн айл өрхүүдээс шинжилгээ авч дууссан бөгөөд өнөөдрөөс хуваарийн дагуу Баянгол дүүргийн бүх өрхүүд шинжилгээнд хамрагдаж байгаа юм.
2021 -оны 2 -р сарын 17
427
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудасны чатботоор иргэдэд 24 цагийн турш мэдээлэл өгч байна
Хөл хорионы хугацаанд иргэдэд шаардлагатай мэдээ мэдээллийг хүргэх, санал гомдлыг нь сонсох, шуурхай шийдвэрлэх үүднээс нийслэлийн Засаг даргын Тамгын газрын www.ulaanbaatar.mn албан ёсны вэб, “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудсанд чатбот үүсгэн ажиллаж байна. Улмаар 1800-1200 дугаарт 24 цагийн турш CallCenter ажиллаж, нийт найман сувгаар иргэдэд шаардлагатай мэдээллийг өгч байгаа юм. Тухайлбал “Нийслэлийн мэдээ” албан ёсны фэйсбүүк хуудасны чатботод энэ сарын 11-нээс иргэд шаардлагатай мэдээ мэдээллээ автомат хариулагч болон мэдээллийн ажилтантай холбогдох хэлбэрээр авч эхэлсэн.
2021 -оны 2 -р сарын 17
1358
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хүнсний үйлдвэрлэл, хангамж, инженерийн байгууллагуудын үйл ажиллагаа тасралтгүй явах ёстойг сануулав
Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав салбарт ажиллах үеэрээ НОК-ын Шуурхай штабын гишүүдэд өчигдөр өгсөн зарим үүрэг, чиглэлийнхээ биелэлтийг сонсов.
2021 -оны 2 -р сарын 16
123
ДЭЛГЭРЭНГҮЙ
Засаг дарга Д.Сумъяабазар:Нийслэл хот цаашид ч иргэдээ сонсож ажиллана
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв Дүнжингарав дахь салбарын CallCenter-т ажиллаж, хатуу хөл хорио тогтоосон хугацаанд иргэдээс ирж буй санал хүсэлт, гомдлыг хэрхэн барагдуулж байгааг шалгалаа. Хөл хорионы хугацаанд иргэдэд шаардлагатай мэдээ мэдээллийг хүргэх, санал гомдлыг нь сонсох, шуурхай шийдвэрлэх үүднээс нийслэлийн Засаг даргын Тамгын газрын www.ulaanbaatar.mn албан ёсны вэб, “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудсанд Chatbot үүсгэсэн.
2021 -оны 2 -р сарын 16
146
ДЭЛГЭРЭНГҮЙ
72 цагийн доторх шинжилгээний бичиг л хүчинтэй гэдэг ташаа мэдээллийг залруулахыг үүрэг болгов
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар Нийслэлийн Онцгой комиссын Шуурхай штабаас цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-ний төлөвлөлтийг Нийслэлийн онцгой комисоос орон зайн нэгдсэн мэдээллийн системд оруулан ажиллаж байгаа юм. Мөн хатуу хөл хорионы хугацаанд иргэдэд шаардлагатай мэдээ мэдээллийг хүргэх, санал гомдлыг нь сонсох, шуурхай шийдвэрлэх үүднээс нийслэлийн Засаг даргын Тамгын газрын www.ulaanbaatar.mn албан ёсны вэб, “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудсанд Chatbot үүсгэсэн. Улмаар 1800-1200 дугаарт 24 цагийн турш CallCenter ажиллаж, нийт найман сувгаар иргэдэд шаардлагатай мэдээллийг өгч байна.
2021 -оны 2 -р сарын 15
139
ДЭЛГЭРЭНГҮЙ
Шинжилгээний явуулын багууд хоорондоо хүч нэмж ажиллахыг зөвлөлөө
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороон дээр “Нэг хаалга-Нэг шинжилгээ” авч буй явуулын цэг дээр ажиллаж, иргэдийг шинжилгээнд хамруулах ажлын хэрэгжилтийг шалгалаа. Нийслэлийн хэмжээнд өргөтгөсөн байдлаар зохион байгуулж буй “Нэг хаалга-Нэг шинжилгээ” авах ажил Сонгинохайрхан дүүргээс эхэлж буй бөгөөд өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжилж байгаа юм. Өнөөдөр тус дүүргийн 16 хорооны 20057 иргэнээс PCR шинжилгээ авахаар төлөвлөж, суурин 13 цэг, явуулын 50 баг ажиллаж байна.
2021 -оны 2 -р сарын 15
312
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хотын дарга Д.Сумъяабазар нийтийн тээврийн тоог нэмэгдүүлэхийг үүрэг болголоо
Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн цахимаар боллоо. Хурлын эхэнд НЗДТГ-ын Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн өмнөх хуралдаанаар өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг танилцуулав.
2021 -оны 2 -р сарын 15
148
ДЭЛГЭРЭНГҮЙ
21 чиглэлд 180 автобусаар иргэдэд үйлчилнэ
2021 оны хоёрдугаар сарын 15-ны өдрөөс зөвшөөрөгдсөн салбарын албан байгууллагууд ажиллаж эхлэхтэй холбоотойгоор Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар тэдгээр салбарын ажилтан, алба хаагчдыг нийтийн тээврээр тээвэрлэх зохицуулалт, зохион байгуулалтын ажил ямар байгаа талаар албаны хүмүүстэй уулзаж, үүрэг чиглэл өглөө.
2021 -оны 2 -р сарын 14
286
ДЭЛГЭРЭНГҮЙ
Сонгинохайрхан дүүргийн иргэдээс энэ сарын 15, 16-нд шинжилгээ авна
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар Нийслэлийн Онцгой комиссын Шуурхай штабаас цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-ний төлөвлөлтийг Нийслэлийн онцгой комисоос орон зайн нэгдсэн мэдээллийн системд оруулан ажиллаж байгаа юм. Мөн хатуу хөл хорионы хугацаанд иргэдэд шаардлагатай мэдээ мэдээллийг хүргэх, санал гомдлыг нь сонсох, шуурхай шийдвэрлэх үүднээс нийслэлийн Засаг даргын Тамгын газрын www.ulaanbaatar.mn албан ёсны вэб, “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудсанд Chatbot үүсгэсэн.
2021 -оны 2 -р сарын 14
739
ДЭЛГЭРЭНГҮЙ
Дундын бүсийн нөөцийг нэмэгдүүлэхээр болов
Нийслэлийн Засаг даргын Агаар, орчны бохирдол хариуцсан орлогч З.Төмөртөмөө, “Таван толгой түлш” ХК-ийн захирал М.Ганбаатар нар Төв аймаг дахь Дундын бүсэд ажиллалаа. Одоогоор тус бүсэд 130 мянган тонн угаасан нүүрсний нөөц байгаа бөгөөд түүнийг нэмэгдүүлэх чиглэлд анхаарч ажиллахаар болов. Тухайлбал, нөөцийг тогтмол нэмэгдүүлэх үүднээс энэ сарын 23-наас эхлэн Өмнөговь-Улаанбаатарын чиглэлд тээвэрлэлтийн ажлыг хуваарийн дагуу эхлүүлэхээр болсон.
2021 -оны 2 -р сарын 14
317
ДЭЛГЭРЭНГҮЙ
Энэ сарын 16-наас томоохон зах, хүнсний худалдааны төвүүдийг нээнэ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар Нийслэлийн Онцгой комиссын шуурхай штабаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийсэн. Энэ үеэр нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуунд дараах үүрэг чиглэлийг өглөө. Энэ 16-ны өдрөөс эхлээд нийслэлийн хэмжээнд 49 том, жижиг зах, худалдааны төв ажиллана. Тиймээс үйл ажиллагаа нь эхлэх гэж байгаа зах, худалдааны төвүүдийн ариутгал халдваргүйжүүлэлт, тэнд ажиллах хүмүүсийн тоо, шинжилгээнд хамрагдсан байдал зэргийг сайтар хянахыг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуунд даалгалаа.
2021 -оны 2 -р сарын 13
121
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн Засаг дарга иргэдийн санал хүсэлт гомдлыг сонсон, шийдвэрлэж байна
Нийслэлийн онцгой комиссын Шуурхай штабын 1800-1200 дугаар утсан дээр 24 цагийн турш ажиллаж буй CallCenter-т иргэдээс ирж буй санал хүсэлт, гомдлуудтай Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар танилцаж, гомдлыг барагдуулах чиглэлээр холбогдох албаныханд үүрэг чиглэл өглөө. Өчигдрөөс хойш 1800-1200 дугаарын утсанд ирсэн нийт дуудлагын 10 орчим хувь нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээтэй холбоотой байсан бол “Нэг хаалга-нэг шинжилгээ”-тэй холбоотой дуудлага 70 хувийг нь эзэлжээ.
2021 -оны 2 -р сарын 13
621
ДЭЛГЭРЭНГҮЙ
Товчоод дээр ажиллаж буй алба хаагчдын ажлын байрны нөхцөлийг сайжруулахыг үүрэг болголоо
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар өнөөдөр нийслэлийн шалган нэвтрүүлэх “Эмээлт” товчоон дээр ажиллаж, хатуу хөл хорионы үеийн нөхцөл байдал болон тус товчоон дээр үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчдын ажлын байрны орчинтой танилцан, санал хүсэлтийг нь сонслоо. Товчоодоор зайлшгүй орж, гарах шаардлагатай иргэдээс PCR шинжилгээний хариу, иргэний үнэмлэх, ажлын газрын тодорхойлолт зэрэг дээр үндэслэн түргэн шуурхай нэвтрүүлж ажиллахыг Нийслэлийн Засаг дарга тус товчоон дээр үүрэг гүйцэтгэж буй алба хаагчдад санууллаа.
2021 -оны 2 -р сарын 13
32
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хоёрдугаар сарын 11-13-ны хооронд халдварын идэвхтэй бүсэд байгаа 134 блокийн айл өрхүүдээс шинжилгээ авна
“Нэг хаалга-Нэг шинжилгээ”-ний төлөвлөлтийг Нийслэлийн онцгой комисоос орон зайн нэгдсэн мэдээллийн системд оруулан ажиллаж байна.
2021 -оны 2 -р сарын 12
398
ДЭЛГЭРЭНГҮЙ
Цагдаа нарыг иргэдтэй харилцах харилцаанд онцгой анхаарч ажиллахыг үүрэг болголоо
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар цаг үеийн асуудлаар Нийслэлийн шуурхай штабаас мэдээлэл өглөө. Улаанбаатар хотод өчигдрөөс эхэлсэн хатуу хөл хорионы зохион байгуулалтын талаар багагүй үл ойлголцол үүсч, тэр дундаа цагдаагийн байгууллага, эргүүл хамгаалалтад гарсан төрийн алба хаагчдын талаарх багагүй гомдол 1800-1200 дугаарын утсанд ирсэн. Үүссэн асуудлыг богино хугацаанд арилгах, иргэдийг чирэгдэлгүй байлгах тал дээр дараах арга хэмжээг авч, шийдвэрлэжээ.
2021 -оны 2 -р сарын 12
605
ДЭЛГЭРЭНГҮЙ
24 цагийн хугацаанд товчоодоор 610 тээврийн хэрэгсэл нэвтэрсэн байна
Өнөөдөр өглөөний 08.00 цаг хүртэлх өнгөрсөн 24 цагийн хугацаанд Нийслэлийн авто тээврийн шалган нэвтрүүлэх есөн товчоонд эрүүл мэнд, онцгой, цагдаа, мал эмнэлэг, мэргэжлийн хяналтын 76 ажилтан, албан хаагч үүрэг гүйцэтгэн ажиллаж байна. Үүнээс эрүүл мэндийн байгууллагын 20 албан хаагч ажиллаж байгаа юм. Дээрх хугацаанд товчоодоор орсон 324, гарсан 286 нийт 610 автомашин нэвтэрсэн байна.
2021 -оны 2 -р сарын 12
328
ДЭЛГЭРЭНГҮЙ