Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмж
Дэлхий дахинд шинэ коронавирусийн халдвараар олон хүн өвдөж байгаатай холбогдуулан иргэд та бүхэнд коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмжийг Нийслэлийн онцгой комиссоос хүргэж байна. Одоогийн байдлаар манай улсад шинэ коронавирусийн халдвар бүртгэгдээгүй боловч Эрүүл мэндийн байгууллагууд салбарын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдалтай ажиллаж байгаа юм.
2020 -оны 1 -р сарын 25
1223
ДЭЛГЭРЭНГҮЙ
Олон нийтийг хамарсан арга хэмжээг гуравдугаар сарын 02-ныг хүртэл зохион байгуулахгүй байхыг үүрэг болголоо
Нийслэлийн онцгой комисс өнөөдөр хуралдлаа. Хуралдаанд НИТХ-ын дарга Р.Дагва оролцлоо. Хуралдааны эхэнд Томуу, томуу төст өвчний өнөөгийн байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар танилцууллаа. Тэрбээр “Нэгдүгээр сарын 24-ний өдрийн байдлаар Нийслэлийн харьяа нэгдсэн эмнэлэг, Эрүүл мэндийн төвүүдэд 1304 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Үүний 1083 хүүхэд буюу 83.1 хувь нь амьсгалын замын өвчтэй хүүхдүүд эзэлж байна. Хүүхдийн 1033 үндсэн ортой бөгөөд 272 орыг нэмэлтээр, 40 насанд хүрэгсдийн орыг хүүхдийн оронд шилжүүлсэн. Мөн 93 орыг нөөц орон зайд байрлуулан орны зохицуулалтыг хийж, нийт 1438 ортойгоор ажиллаж байна” гэлээ.
2020 -оны 1 -р сарын 25
8112
ДЭЛГЭРЭНГҮЙ
Сургууль, цэцэрлэгийг гуравдугаар сарын 02-ныг хүртэл амраах шийдвэр гаргалаа
Монгол Улсад коронавирус илрээгүй ч урьдчилан сэргийлэх, ханиад томууны үеийн эрсдэлийг бууруулах үүднээс сургууль, цэцэрлэгийг өмчийн хэлбэр үл харгалзан 2020 оны гуравдугаар сарын 2-ныг хүртэл хаах шийдвэрийг Улсын онцгой комисс гаргалаа.
2020 -оны 1 -р сарын 24
789
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөг боллоо
Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас “Нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх” дэд хөтөлбөрийн хүрээнд Монголын Хуульчдын холбоотой хамтран энэ сарын 22-ны өдөр иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөг зохион байгууллаа.
2020 -оны 1 -р сарын 24
811
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хот хогноосоо салж эхэллээ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайханы үүрэг болгосны дагуу нийслэлийн хэмжээнд хог хаягдлын цэвэрлэгээ үйлчилгээ, цуглуулалт, тээвэрлэлийг эрчимжүүлэх зорилгоор Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн шийдвэрээр “Хоггүй шинэлцгээе” аяныг зохион байгуулахаар болсон. Нийслэлийн Мэргэжлийн хяналт газар, 9 дүүргийн Засаг дарга, асуудал хариуцсан Орлогч дарга, дүүргүүдийн Мэргэжлийн хяналтын хэлтэс, Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс, Хот тохижилтын газар ОНӨААТҮГ, Хог хаягдлын үйлчилгээний байгууллагуудын удирдлагуудад холбогдох үүрэг чиглэл өгч, аяны хүрээнд дараах ажлуудыг үе шаттайгаар зохион байгуулж байна.
2020 -оны 1 -р сарын 24
523
ДЭЛГЭРЭНГҮЙ
Өнгөрсөн долоо хоногийн тойм
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Нийслэлийн харьяа газар, агентлагуудын зүгээс 2020 оны нэгдүгээр сарын 20-ноос нэгдүгээр сарын 23-ны өдрүүдэд Улаанбаатар хотын хэмжээнд хийсэн томоохон ажлууд болон хотын Захирагч С.Амарсайханы оролцсон арга хэмжээ, өгсөн үүрэг даалгавар, бүтээн байгуулалтын ажлуудтай холбоотой мэдээ мэдээллийг тоймлон хүргэж байна.
2020 -оны 1 -р сарын 24
718
ДЭЛГЭРЭНГҮЙ
 “Эрүүл иргэн -2020” аяны нээлт боллоо
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайханы захирамжаар нийслэлийн хэмжээнд “Эрүүл иргэн 2020” аяныг хэрэгжүүлэхээр болсон. Өдгөө гурав дахь жилдээ зохион байгуулагдаж буй “Эрүүл иргэн аян-2020” үйл ажиллагаа өнөөдөр нийслэлийн есөн дүүрэгт албан ёсоор эхэллээ. Өнөөдөр Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвд “Эрүүл иргэн -2020” аяны нээлтэнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар, Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга Ж.Энхзул болон иргэдийн төлөөлөл, эмнэлгийн ажилтан албан хаагчид оролцов.
2020 -оны 1 -р сарын 23
876
ДЭЛГЭРЭНГҮЙ
Угаарын хий мэдрэгчийг зааврын дагуу ашиглах хэрэгтэй байгааг анхаарууллаа
Сайжруулсан шахмал түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар өнөөдөр НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн, Агаарын бохирдолтой тэмцэх газрын мэргэжилтэн Г.Даваажаргал нар мэдээлэл хийлээ.
2020 -оны 1 -р сарын 23
975
ДЭЛГЭРЭНГҮЙ
Пассив хаус буюу Ногоон барилгын технологийг нэвтрүүлэх санамж бичигт гарын үсэг зурлаа
Монгол улсад Пассив барилгын технологийг нутагшуулж, хуучин барилга болон шинээр баригдах барилга, орон сууцнуудад эрчим хүчний хэмнэлттэй, орчин үеийн Ногоон барилгын шийдлийг нэвтрүүлэхээр Нийслэлийн Засаг даргын Агаар орчны бохирдол хариуцсан орлогч дарга Д.Мөнхжаргал ХБНГУ-ын БОЯ-ны зөвлөх, RoARongen архитектурын компанийн захирал ноён Людвиг Ронгентэй хамтран ажиллах санамж бичигт өчигдөр /2020.01.21/ гарын үсэг зурлаа.
2020 -оны 1 -р сарын 22
2271
ДЭЛГЭРЭНГҮЙ
Япон Улсын Мияконожо хотын төлөөлөгчидтэй уулзав
Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа өнөөдөр Япон Улсын Мияконожо хотын төлөөлөгчидтэй уулзлаа. Уулзалтанд Мияконожо хотын Хөдөө аж ахуйн бодлого төлөвлөлтийн газрын дарга Орита Кэнтаро, ахлах мэргэжилтэн Күмамото Хироки, Аюулгүй үйл ажиллагаа, хяналтын газрын ахлах Футами Кэнжи болон нийслэлийн Хүнс, хөдөө ах ахуйн газрын дарга Д.Баянбат нар байлцав.
2020 -оны 1 -р сарын 21
828
ДЭЛГЭРЭНГҮЙ
Удаашралтай байгаа төсөл хөтөлбөрүүдийг урагшлуулах талаар АХБ-ны Суурин төлөөлөгчтэй Хотын захирагч санал солилцов
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр Азийн хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Павит Рамачандраныг хүлээн авч уулзлаа. Павит Рамачандран нь сүүлийн 23 жилийн хугацаанд Ази, Номхон далайн 10 гаруй улс оронд олон улсын хөгжлийн төсөл хөтөлбөр хэрэгжүүлж ирсэн бөгөөд төрийн болон хувийн хэвшлийн салбаруудад улс орны ба бүсийн хэмжээний олон хөтөлбөрүүдийг боловсруулж, удирдан хэрэгжүүлсэн чадварлаг мэргэжилтэн аж. Уулзалтын үеэр талууд Азийн хөгжлийн банктай хамтран Улаанбаатар хотод хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцов.
2020 -оны 1 -р сарын 21
891
ДЭЛГЭРЭНГҮЙ
Америк Германы хамтарсан технологиор үйлдвэрлэсэн цахилгаан автобусыг туршиж байна
Дэлхий нийт цахилгаан тээврийн хэрэгсэл түлхүү ашиглах болсон учир агаарын бохирдлыг бууруулах зорилгоор нийслэлийн нийтийн тээвэрт цахилгаан автобусыг үйлчилгээнд гаргахаар боллоо. Энэ ажлын хүрээнд Америк Германы хамтарсан технологиор үйлдвэрлэсэн “Yinlong Energy” компанийн найман цахилгаан автобусыг “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ инженер техникийн ажилчид туршиж үзээд нийтийн тээврийн үйлчилгээнд гаргах гэж байна. Цахилгаан тээврийн хэрэгсэл нь дизель хөдөлгүүрт тээврийн хэрэгслээс 50 хувь зардал хэмнэдэг онцлогтой.
2020 -оны 1 -р сарын 21
821
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хотын Захирагч нийтийн тээврийн салбарыг хөгжүүлэх олон төрөлт цогц шийдлийг танилцууллаа
“Нийслэлийн нийгэм, эдийн засгийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-д тусгасны дагуу Улаанбаатар хотын авто замын ачааллыг бууруулах, нийтийн тээврийн салбарыг хөгжүүлэх олон төрөлт шинэ нийтийн тээврийн үйлчилгээг нэвтрүүлэх зорилтуудтай холбоотой товч танилцуулгыг Хотын захирагч С.Амарсайхан өнөөдөр Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Э.Оюун-Эрдэнэ, Барилга хот, байгуулалтын сайд Х.Баделхан, Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан нар болон хэвлэл мэдээллийнхэнд хандан танилцууллаа.
2020 -оны 1 -р сарын 21
659
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөг болно
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын Хуульчдын холбоотой хамтран “Нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх” дэд хөтөлбөрийн хүрээнд сар бүрийн 3 дахь долоо хоногийн Лхагва гаригт иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөгийг тогтмол зохион байгуулдаг.
2020 -оны 1 -р сарын 21
508
ДЭЛГЭРЭНГҮЙ
“UB SCHOOL BUS” аппликейшныг хэрэглээнд нэвтрүүллээ
Хотын Захирагч С.Амарсайханы санаачилгаар 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн “Сургуулийн автобус”-ны төсөл хэрэгжиж эхэлсэн. Нийслэлийн ерөнхий боловсролын их тойрууд байршилтай 17 сургуульд 26 автобус, хотын захын 12 сургуульд 14 сургуулийн автобус сурагчдад үйлчилж байна. Энэхүү төсөл нийслэлд анх удаа хэрэгжиж байгаа бөгөөд эцэг эхчүүд олон нийтийн талархлыг хүлээж өдрөөс өдөрт “Сургуулийн автобус”-аар зорчих сурагчдын тоо өсч байгаа аж.
2020 -оны 1 -р сарын 20
997
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Хоггүй орчин” ажлын хэсэг байгуулж, хог цэвэрлэгээний ажлыг эрчимжүүлэхээр болов
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр хотын Захирагч С.Амарсайхан нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын зарим удирдлагуудаас цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан хийж гүйцэтгэж байгаа ажлын явцыг тодруулж, хэд хэдэн чиглэлд үүрэг даалгавар өглөө.
2020 -оны 1 -р сарын 20
858
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлд Цэргийн бүртгэл өнөөдрөөс эхэллээ
Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабаас 2020 оны Цэргийн бүртгэлийн талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Мэдээллийг НЗДТГ-ын Цэргийн штабын ахлах офицер, хурандаа Т.Мөнхбаяр, Цэргийн штабын Тоо бүртгэлийн офицер, дэд хурандаа С.Баярмагнай нар хүргэлээ.
2020 -оны 1 -р сарын 20
701
ДЭЛГЭРЭНГҮЙ
70 мянган угаарын хий мэдрэгчийг айл өрхүүдэд нийлүүлж байна
Сайжруулсан шахмал түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар өнөөдөр НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Агаарын чанарын хяналтын хэлтсийн дарга Н.Шинэ-Оргил, Агаарын бохирдолтой тэмцэх газрын мэргэжилтэн Г.Даваажаргал нар мэдээлэл хийлээ.
2020 -оны 1 -р сарын 20
750
ДЭЛГЭРЭНГҮЙ
Угаарын хий мэдрэгчийг тараах ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд НЗДТГ-ын Хяналт, шинжилгээ үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн шуурхай зөвлөгөөн дээр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаас өгсөн үүрэг даалгаврын биелэлтийн талаар мэдээлэл өглөө. Тэрбээр “Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд хотын Захирагчаас өгсөн үүрэг даалгавар 85 хувийн хэрэгжилттэй байна.
2020 -оны 1 -р сарын 20
625
ДЭЛГЭРЭНГҮЙ
Төрийн  болон хувийн өмчийн сургууль, цэцэрлэгүүд Хотын соёл мэдээллийн цагтай болно
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан төөрийн болон хувийн өмчийн сургууль, цэцэрлэгийн удирдлагуудтай уулзах арга хэмжээ өчигдөр /2020.01.17/ Соёлын төв өргөөнд боллоо. УТс арга хэмжээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа, НЗДТГ-ын дарга Р.Батрагчаа, НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлстийн дарга М.Эрдэнэжаргал, Нийслэлийн Боловсролын газрын орлогч дарга Л.Буянтогтох нарын албаны хүмүүс оролцлоо.
2020 -оны 1 -р сарын 18
1235
ДЭЛГЭРЭНГҮЙ