“Хуульчийн Про Боно өдөр-2020” өдөрлөг зохион байгуулна
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын Хуульчдын холбоотой хамтран иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор “Нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх дэд хөтөлбөр”-ийн хүрээнд хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх “Хуульчийн Про Боно өдөр-2020” өдөрлөгийг маргааш буюу 2020 оны тавдугаар сарын 01-ний өдөр зохион байгуулах гэж байна.
2020 -оны 4 -р сарын 30
643
ДЭЛГЭРЭНГҮЙ
Ковид-19 халдварт цар тахлаас хамгаалах дадлага сургуулилалтыг зохион байгуулна
Цаг үеийн асуудлаар нийслэлийн Байгаль орчны газрын дарга Э.Баттулга, НОБГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын хэлтсийн дарга, дэд хурандаа Э.Эрдэнэбаатар, Агаарын бохирдолтой тэмцэх газрын Агаарын чанар, хяналт, зохион байгуулалтын хэлтсийн дарга Г.Даваажаргал, НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар, НЭМГ-ын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Баатарсүх нар өнөөдөр нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд цахимаар мэдээлэл хүргэлээ.
2020 -оны 4 -р сарын 30
596
ДЭЛГЭРЭНГҮЙ
Шалган нэвтрүүлэх товчоодод иргэдээс авч буй асуумж нь эрсдэлийг бууруулах чухал ач холбогдолтойг онцоллоо
Дэлхий нийтэд тархаад буй коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд Улаанбаатар хотын шалган нэвтрүүлэх товчоодод хүн амын урсгал хөдөлгөөний болон шилжин суурьшигсдын хөдөлгөөнийг хянаж бүртгэлжүүлэн, асуумжийн аргаар эрүүл мэндийн тандалт судалгааг хийж буй. Урсгал хөдөлгөөний хяналтыг DTM аргачлалыг ашиглан хэрэгжүүлж байгаа бөгөөд хэрэв Монгол Улсад коронавирусийн сэжигтэй тохиолдол илэрсэн тохиолдолд тухайн халдвар тээгчийн харилцсан хүмүүсийг олж тогтоох, иргэдийн дотоодын шилжилт хөдөлгөөнийг саармагжуулах мэдээллийн дата бааз үүсгэж, эрсдэлийг бууруулах зорилготой юм.
2020 -оны 4 -р сарын 30
634
ДЭЛГЭРЭНГҮЙ
Бодлогын инноваци – 2020 бичил төслийн сонгон шалгаруулалт зарлагдлаа
Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Төрийн албаны зөвлөл хамтран Бодлогын инновацийг туршин нэвтрүүлэх бичил төслийн сонгон шалгаруулалтыг зохион байгуулж байна. Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй багууд хэрэгжүүлэх төслийн саналаа бэлтгэн, төслийн нэгжийн policyinnovationmn@gmail.com хаягаар 2020 оны 05 сарын 11-ний өдрөөс өмнө ирүүлнэ үү. Төслийн санал хүлээн авах хугацаа дуустал тодруулга асуултуудыг дээрх имэйлээр чөлөөтэй хүлээн авах болно.
2020 -оны 4 -р сарын 30
340
ДЭЛГЭРЭНГҮЙ
Эдийн засгийг сэргээх зорилгоор зарим байгууллагын үйл ажиллагааг нээх асуудлыг Засгийн газар болон нийслэлийн хэмжээнд ярьж байна
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр цаг үеийн асуудлаар ээлжит мэдээллээ хийлээ. Мэдээллийн эхэнд хуурайшилтын улирлын энэ үед гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, иргэд, аж ахуйн нэгжүүд анхаарал болгоомжтой байхыг анхаарууллаа. Сүүлийн өдрүүдэд иргэд хог, хуучин хувцас, хашаан дахь өнжмөл өвсийг шатаах нэрийдлээр гал алдаж, гал түймрийн дуудлага ихэсч байна. Тухайлбал, Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Өвөрсогоотын аманд 6 га газар, Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Яргайтын задгайд 1 га, Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Жаргалантын аманд 2.5 га, мөн дүүргийн 11 дүгээр хороо, Соёмботой уулын 10 га газар, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Сүүл даваанд 6 га газар гал түймэрт өртөж, нийт 265 алба хаагч гал унтраахаар ажиллав. Мөн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцатын аманд 8 га, 11 дүгээр хороо, Зайсангийн 2.5 га газрын гал түймрийг унтраахаар нийт 86 алба хаагч ажиллажээ.
2020 -оны 4 -р сарын 27
463
ДЭЛГЭРЭНГҮЙ
Олон жил ашиглаагүй газрыг чөлөөлж, бичил цэцэрлэг байгуулж байна
Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр тэргүүтэй албаныхан өнөөдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороонд байгуулж буй бичил цэцэрлэг байгуулах ажлын явцыг шалгалаа. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан хууль бусаар эзэмшиж буй болон эзэмшил газраа зориулалтын дагуу ашиглаагүй газруудыг чөлөөлж, олон нийтийн эзэмшилд авч бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулах үүргийг хотын Ерөнхий менежер Т.Гантөмөрт үүрэг болгосон юм. Хотын Захирагчийн өгсөн үүрэг даалгаврын хүрээнд өнөөдөр 12 байршилд газар чөлөөлөлт хийж, бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулж байна.
2020 -оны 4 -р сарын 25
564
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэл даяар бүх нийтийн их цэвэрлэгээ болж байна
Нийслэлийн Засаг даргын Хог хаягдал, орчны бохирдлыг бууруулах зарим арга хэмжээний тухай захирамж, Бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулах тухай Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн тушаалын дагуу өнөөдөр бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгууллаа. Жил бүрийн өдийд “Их хотын цэвэрлэгээний 90 минут” уриатай бүх нийтийн цэвэрлэгээг хийдэг уламжилтай бөгөөд энэхүү арга хэмжээг жилдээ 5-6 удаа зохион байгуулдаг юм.
2020 -оны 4 -р сарын 25
600
ДЭЛГЭРЭНГҮЙ
Ш.Анхмаа: Энэ сарын 15-ны дотор төслийг гүйцэтгэх хэрэгтэй
Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн дулаан алдагдлыг буурлах төслийн хүрээнд 55 дугаар тусгай сургууль, 63 дугаар цэцэрлэгийн их засварын ажлын явцтай өнөөдөр танилцаж, төслийн удирдагчтай цаашдын ажлуудын талаар санал солилцлоо.
2020 -оны 4 -р сарын 24
394
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хуурайшилттай үед ой хээрийн түймрээс сэрэмжлүүлж байна
Хан-Уул дүүргийн VIII хороо, Богдхан уулын “Соёмботой” уул шатаж, нийслэлийн Онцгой байдлын газрын 18 алба хаагч шуурхай ажиллаж галыг бүрэн унтраалаа. Одоогоор галын шалтгаан тодорхойгүй байна.
2020 -оны 4 -р сарын 24
343
ДЭЛГЭРЭНГҮЙ
Долоо хоногийн тойм
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Нийслэлийн харьяа газар, агентлагуудын зүгээс 2020 оны дөрөвдүгээр сарын 20-ноос дөрөвдүгээр сарын 24-ний өдрүүдэд Улаанбаатар хотын хэмжээнд хийсэн томоохон ажлууд болон хотын Захирагч С.Амарсайханы оролцсон арга хэмжээ, өгсөн үүрэг даалгавар, бүтээн байгуулалтын ажлуудтай холбоотой мэдээ мэдээллийг тоймлон хүргэж байна.
2020 -оны 4 -р сарын 24
377
ДЭЛГЭРЭНГҮЙ
Гурвалжингийн гүүрний нэг урсгалыг энэ сарын 27-нд нээнэ
Гурвалжингийн гүүрний нэг урсгалыг дөрөвдүгээр сарын 22-ны өдөр хааж, гүүрний гурван холбоосын засварын ажлыг эхлүүлээд байгаа бөгөөд ирэх даваа гарагт уг замыг нээхээр ажиллаж байна. Тэгвэл өнөөдөр Нийслэлийн Засаг даргын орлогч, Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх, холбогдох мэргэжилтнүүдтэй хамт замын засварын ажлын явцтай танилцаж, газар дээр нь ажиллалаа.
2020 -оны 4 -р сарын 24
327
ДЭЛГЭРЭНГҮЙ
Теле хичээлийн чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор зарим сургуулиуд цахим сургалтыг зохион байгуулж байна
Дэлхий даяар тархаад байгаа Ковид-19 вирусийн халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд бүх боловсролын шатны байгууллагуудад хөл хорио тогтоож, оюутан сурагчид теле хичээлд хамрагдаж буй. Ерөнхий боловсролын сурагчид зайнаас хичээллэж байгаа энэ үед бүх сурагчид теле хичээлд бүрэн хамрагдаж чадахгүй, хичээлийн хоцрогдолд орох эрсдэл тулгараад байна. Тиймээс хорио цээрийн дэглэмийн үед сургуулийн захиргаанаас зохион байгуулж байгаа сургалт, багш -эцэг эхчүүдийн харилцаа холбоо, сурагчдын теле хичээлд бүрэн хамрагдаж байгаа эсэх асуудалд судалгаа хийж, теле хичээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа тэргүүтэй албаныхан Ерөнхий боловсролын сургуулиудаар ажиллаж байна.
2020 -оны 4 -р сарын 24
449
ДЭЛГЭРЭНГҮЙ
С.Аригуун: Энэ жилийн бүх нийтийн цэвэрлэгээг мэргэжлийн байгууллагууд хийнэ
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас маргааш бүх нийтийн их цэвэрлэгээ хийгдэх талаар мэдээлэл хийлээ. Мэдээллийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хог хаягдал, удирдлага зохицуулалтын хэлтсийн дарга С.Аригуун, “Эрүүл мэнд, нийгмийн бодлогын хүрээлэн” ТББ-ын тэргүүн А.Нямдорж нар хүргэв.
2020 -оны 4 -р сарын 24
479
ДЭЛГЭРЭНГҮЙ
Олон жил дуншсан “Их тойрог” төслийн 220 кВ/110кВ/35кВ дэд станцыг ирэх долоодугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өнөөдрийн хуралдаанд Их тойрог цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцын төслийн танилцуулгыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар ОНӨААТҮГ-ын ерөнхий инженер Т.Оргил-Эрдэнэ хүргэлээ.
2020 -оны 4 -р сарын 23
369
ДЭЛГЭРЭНГҮЙ
Үндэсний оношлогоо эмчилгээний төвд иргэд даатгалаар харьяалал харгалзахгүй үзүүлэх боломжтой
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан нар өнөөдөр Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Үндэсний оношлогоо эмчилгээний төвийн үйл ажиллагаа болон “COVID-19” халдварын бэлэн байдлыг хэрхэн хангаж ажиллаж байгааг шалгаж ажиллалаа.
2020 -оны 4 -р сарын 23
417
ДЭЛГЭРЭНГҮЙ
Теле хичээлийн чанар, хүртээмжийг сайжруулах чиглэлээр ажиллаж байна
Дэлхий даяар тархаад байгаа Ковид-19 вирусийн цар тахлын аюулаас болж сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаагаа зогсож, сурагчид зайнаас хичээллэж байгаа энэ үед бүх сурагчид сургалтад бүрэн хамрагдаж чадахгүй байна. Энэхүү нөхцөл, байдлаас шалтгаалж, сурагчид хичээлийн хоцрогдолд орох эрсдэл өндөр байгаа тул асуудлыг шийдвэрлэх зорилгоор нийслэлийн ерөнхий боловсролын 23-р лаборатори сургууль дээр Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа, нийслэлийн Боловсролын газрын орлогч дарга Ц.Отгончимэг болон дүүргүүдийн боловсролын газрын удирдлагууд ажиллалаа.
2020 -оны 4 -р сарын 23
474
ДЭЛГЭРЭНГҮЙ
Авто зогсоолуудын хүртээмжийг нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцлээ
Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн хуралдаан өнөөдөр болж байна. Хуралдааны эхэнд “Тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” асуудлыг Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрын дарга С.Энхтөр танилцууллаа. Тэрбээр “Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа авто зогсоолуудыг нэгдсэн зохион байгуулалтай болгож, шинээр судлагдсан боломжит байршлуудад авто зогсоолыг иргэн, аж ахуйн нэгжтэй хамтран байгуулах, зогсоолын хүртээмжийг нэмэгдүүлэх нэн шаардлагатай байна.
2020 -оны 4 -р сарын 23
300
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хөдөлгөөнт эргүүл ажилласнаар өнжмөл өвсний түймэр буурчээ
Цаг үеийн асуудлаар НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, НЭМГ-ын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга О.Энхзаяа, Агаарын бохирдолтой тэмцэх газрын Агаарын чанар, хяналт, зохион байгуулалтын хэлтсийн дарга Г.Даваажаргал нар өнөөдөр нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд цахимаар мэдээлэл хүргэлээ.
2020 -оны 4 -р сарын 23
582
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлд шинээр 122 га талбайд ногоон байгууламж байгуулна
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлэх, хотын тоосжилтыг бууруулах зорилгоор гудамж талбайг зүлэгжүүлэхээр тусгасан билээ. Энэ хүрээнд хотын Захирагч С.Амарсайхан иргэдийн ажиллаж амьдрах орчин нөхцлийг сайжруулахын тулд ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлж шинээр байгуулах, сул шороо хөрс ихтэй газруудыг зүлэгжүүлж ногоон байгууламж бүхий газруудын арчлалт хамгаалалтыг эрчимжүүлэх үүргийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд өгсөн юм.
2020 -оны 4 -р сарын 22
555
ДЭЛГЭРЭНГҮЙ
Зөвшөөрөлгүй гаражуудыг буулгаж, Өрхийн эрүүл мэндийн төв барина
Нийслэлийн Засаг даргын иргэдийн эрүүл аюулгүй орчинд ажиллаж амьдрах эрхийг ханган газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам талбайн хүрэлцээг нэмэгдүүлэх, зөвшөөрөлгүй эзэмшиж буй газруудыг албадан чөлөөлж, тоглоомын талбай бүхий автомашины давхар зогсоол, явган хүний зам, ногоон байгууламж барьж тохижуулах А/513 дугаар захирамжын хүрээнд нийслэлийн Газар зохион байгуулалтын алба газар чөлөөлөх ажил зохион байгуулж байна.
2020 -оны 4 -р сарын 22
625
ДЭЛГЭРЭНГҮЙ