Алслагдсан дүүрэг, хороодод “Би нар” хүүхэд хөгжлийн төслийг хэрэгжүүлж эхэлжээ
Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн заалт “4.5.3 Монголын хүүхдийн ордон, Хүүхдийн урлан бүтээх төвийн салбар дугуйлангуудыг алслагдсан дүүрэг, хороодод ажиллуулах, хувийн хэвшлийн сургалтын төвийн секц, дугуйланг дэмжих замаар хүүхдийн авьяасыг хөгжүүлж, секц, дугуйланд хамрагдалтыг 30 хувиар нэмэгдүүлнэ” зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Би нар” хүүхэд хөгжлийн төслийг эхлүүлээд байна.
2019 -оны 11 -р сарын 28
536
ДЭЛГЭРЭНГҮЙ
PM10 буюу том ширхэгт тоосонцорын хэмжээ 60 орчим хувиар буурчээ
Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн, нийслэлийн НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар, нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын мэргэжилтэн Г.Даваажаргал нар сайжруулсан шахмал түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
2019 -оны 11 -р сарын 28
467
ДЭЛГЭРЭНГҮЙ
Сайжруулсан түлшний нийлүүлэлт  зарим хороодод жигдэрчээ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хороонд байрлах сайжруулсан түлшний жижиглэн түгээлтийн 301 дугаар цэг дээр очиж ажиллалаа. Дээрхи цэгт “Таван толгой түлш” компаниас өдөрт 15-20 тонн түлш нийлүүлэгдэж, тэр хэрээр борлуулалт сайтай байгаа аж.
2019 -оны 11 -р сарын 26
635
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хотын захирагч  "Ид шидийн орон-2” -оор зочиллоо
"Лантуун дохио" ТББ 2012 онд байгуулагдсанаасаа хойш нийгэмд тустай, тэр дундаа хүүхэд багачууд рүү чиглэсэн үйл ажиллагааг тасралтгүй явуулж иржээ. Анх “Ид шидийн уут” аяныг санаачлан хотын захын гэр хорооллын хүүхдүүдэд шинэ жилийн бэлэг өгдөг байсан аж. Харин нэг удаа бэлэг өгөөд гарах биш, хүчирхийлэлд өртсөн, хүнд нөхцөлтэй үлдэж буй хүүхдүүдэд арай өөр бодитойгоор туслахаар шийдэн хүчирхийлэл үйлдэгдэж буй хамгийн хүнд нөхцөлтэй газрыг судлан Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Баянхошуунд “Ид шидийн орон-1” төслийг 2017 онд хэрэгжүүлжээ.
2019 -оны 11 -р сарын 26
1549
ДЭЛГЭРЭНГҮЙ
Анхдугаар Үндсэн хууль батлагдсаны 95 жилийн ой тохиож байна
Өдгөөгөөс 95 жилийн тэртээ Монгол нутгийн өнцөг булан бүрээс аймаг, шавь, хошууны 77 төлөөлөгч Нийслэл Хүрээнд хуран цуглаж Анхдугаар их хурлаа хийсэн түүхтэй. Энэхүү хурлаар Хаант засгаас Бүгд Найрамдах засаглалд шилжин, хамжлагат ёсыг халсан анхдугаар Үндсэн хуулийг 15 хоног хэлэлцэж, 1924 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр баталж байсан юм.
2019 -оны 11 -р сарын 26
447
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Хотын соёлд манлайлцгаая” оюутны хөгжлийн хөтөлбөр амжилттай хэрэгжиж ажлаа дүгнэлээ
Нийслэлийн 380 жилийн ойг тохиолдуулан бүтээлч ажлын төлөвлөгөөнд тусгагдсан оюутан залуусын дунд зохион байгуулах “Хотын соёлд манлайлцгаая” хөгжлийн хөтөлбөрийг “Залуусын өөрчлөлтийн үндэсний хөдөлгөөн” ТББ аравдугаар сарын 20-иос арваннэгдүгээр сарын 26-ны хооронд амжилттай хэрэгжүүлэн өнөөдөр Хүүхдийн ордонд хаалтын арга хэмжээгээ зохион байгууллаа.
2019 -оны 11 -р сарын 26
620
ДЭЛГЭРЭНГҮЙ
Солонгосын орон сууц корпорацийн ерөнхийлөгчийг хүлээн авч уулзлаа
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр Солонгосын орон сууц корпорацийн ерөнхийлөгч Ким Сэ Юнийг хүлээн авч уулзлаа. Уулзалтад Нийслэлийн Засаг даргын зөвлөх М.Мэнд-Очир, НЗДТГ-ын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Д.Чинзориг, Төсөл, хөтөлбөрийн хяналт, зохицуулалтын хэлтсийн дарга Б.Пүрэвжав, Нийслэлийн орон сууцны корпорацийн дэд захирал С.Дорждэрэм, Улаанбаатар дахь төслийн хөгжлийн хэлтсийн захирал Чой Чил Мүн, Улаанбаатар дахь төслийн хөгжлийн дарга Ли Сан Ёоб тэргүүтэй холбогдох албаны хүмүүс байлцав.
2019 -оны 11 -р сарын 25
890
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Миний хот” цуврал контент #3 Үлгэр жишээ “Зул” сууц өмчлөгчдийн холбоо
Нийслэл Улаанбаатар хотын 380 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх бүтээлч ажлын төлөвлөгөөнд тусгагдсан "Миний хот" сэдэвт хотын өнөөгийн аж амьдралтай холбоотой бичил контентуудыг та бүхэндээ цувралаар хүргэж байгаа билээ. Энэ удаагийн дугаарт иргэд, оршин суугчид хийгээд ажилчдынхаа ая тухтай, аюулгүй орчинд ажиллаж нөхцлийг дээд зэргээр хангасан нэгэн сууц өмчлөгчдийн холбооны үйл ажиллагааг онцлон хүргэж байна.
2019 -оны 11 -р сарын 25
455
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хотын Захирагч сайжруулсан түлшний нийлүүлэлт тасарсан зарим цэгт ажиллав
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнгөрөгч Баасан гаригийн орой Сонгинохайрхан дүүргийн зарим хороодод байрлах сайжуулсан түлшний борлуулалтын цэгүүдээр орж түлшний нөөц, түгээлт, нийлүүлэлт хэрхэн хийгдэж байгааг шалган үүрэг чиглэл өгч ажиллалаа. Сонгинохайрхан дүүргийн 31-р хороонд байрлах 139-р цэгийн борлуулагч Ө.Бат-Эрдэнэ “Таван толгой түлш” компаниас өдөрт найман тонн нийлүүлэгдэж байна. Хүйтний эрч чангарч байгаатай холбогдуулан иргэдийн өдөрт авах түлшний хэрэгцээ нэмэгдэж байна.
2019 -оны 11 -р сарын 25
257
ДЭЛГЭРЭНГҮЙ
2020 онд хувьчлах эд хөрөнгийн жагсаалтыг хэлэлцлээ
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар нийслэлийн өмч хувьчлалын 2019 оны дүн, 2020 онд хувьчлах эд хөрөнгийн жагсаалт батлах тухай асуудлын танилцуулгыг Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газрын Өмчийн хувьчлал хариуцсан ахлах мэргэжилтэн Ч.Мөнхбаяр хийв. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2018 оны 20/21 дүгээр тогтоолоор 2019 онд хоёр аж ахуйн нэгж, 13 барилга байгууламжийг хувьчлахаар шийдвэрлэж, нийслэлийн төсөвт өмч хувьчлалаас 90.1 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр шийдвэрлэсний дагуу хувьчлалын ажлыг зохион байгуулан ажиллаж байна.
2019 -оны 11 -р сарын 25
283
ДЭЛГЭРЭНГҮЙ
2020 онд газрын эрхийн дуудлага худалдаанаас 1.5 тэрбум төгрөг хотын төсөвт төвлөрүүлэхээр тусгажээ
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өнөөдрийн хуралдаанаар хэлэлцсэн дараагийн асуудал нь Нийслэлийн газар зохион байгуулалтын 2019 оны төлөвлөгөөний биелэлт, 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төсөл байлаа. Танилцуулгыг нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны даргын үүрэг гүйцэтгэгч А.Энхманлай хийв. Нийслэлийн газар зохион байгуулалтын 2019 оны төлөвлөгөөнд нийт дөрвөн бүлгийн 17 дэд бүлэгт хамаарах 654 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгагдсанаас арваннэгдүгээр сарын 21-ний өдрийн байдлаар төлөвлөгөөний биелэлт 91.8 хувьтай байгаа аж.
2019 -оны 11 -р сарын 25
298
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн 2020 төсвийн төслийг хэлэлцэв
Өнөөдөр хуралдсан нийслэлийн Засаг даргын зөвлөлийн ээлжит хуралдаанаар нийслэлийн 2020 оны төсвийн төсөл, нийслэлийн өмч хувьчлалын 2019 оны оны ажлын үр дүн, 2020 онд хувьчлах эд хөрөнгийн тухай, нийслэлийн газар зохион байгуулалтын 2019 оны төлөвлөгөөний биелэлт, 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төслүүдийг хэлэлцлээ.
2019 -оны 11 -р сарын 25
268
ДЭЛГЭРЭНГҮЙ
Иргэдээс түүхий нүүрсний талаар гомдол их ирж байна
Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн, нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын мэргэжилтэн Д.Санчирбаяр нар сайжруулсан шахмал түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар болон түүхий нүүрсний хэрэглээнд тавьж буй хяналт шалгалтын талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Түүхий нүүрсний хэрэглээнд хяналт шалгалт, тандалтыг нийслэлийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, дүүрэг хороодын 865 албан хаагч төвийн зургаан дүүргүүдэд хийж, 7 тонн түүхий нүүрс илрүүлж торгуулийн арга хэмжээ авсан талаар нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн мэдээллээ.
2019 -оны 11 -р сарын 25
267
ДЭЛГЭРЭНГҮЙ
С.Амарсайхан: Ажил хариуцсан албан тушаалтнууд эрхэлсэн ажилдаа эзэн болж хариуцлагатай ажилла
Нийслэлийн онцгой комиссын 12 дугаар хурал боллоо. Хуралдааны эхэнд Монгол Улсын Засгийн газрын 62 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын А/1016 дугаар захирамжийн хүрээнд сайжруулсан шахмал түлшний нөөцлөлт, борлуулалт, түгээлтийн байдал, түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон бүсэд авч хэрэгжүүлж байгаа ажлын тайланг төвийн зургаан дүүргийн онцгой комиссын гишүүд хүргэлээ. Баянзүрх дүүргийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч бөгөөд Онцгой комиссын дарга Т.Баясах “Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт сайжруулсан шахмал түлшний хангамжийн дөрвөн бааз ажиллаж байна.
2019 -оны 11 -р сарын 25
805
ДЭЛГЭРЭНГҮЙ
Эрх зүйн хөтөч бэлтгэх сургалт зохион байгуулагдлаа
Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 50 дугаар тогтоолоор “Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг баталсан. Хөтөлбөрийн нэг гол зорилт нь эрх зүйн хөтчийн үндэсний тогтолцоог бүрдүүлэх ажил бөгөөд төлөвлөгөөний дагуу Хууль, зүйн үндэсний хүрээлэнгээс сургалтын хөтөлбөр, гарын авлагыг бэлтгэж хэвлүүлсэн.
2019 -оны 11 -р сарын 22
440
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Хотын соёлд манлайлцгаая” оюутны хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна
“Залуусын өөрчлөлтийн үндэсний хөдөлгөөн” ТББ-аас Нийслэлийн 380 жилийн ойн хүрээнд нийслэлийн их дээд сургуулийн оюутнуудыг хамруулсан “Хотын соёлд манлайлцгаая” хөтөлбөрийг аравдугаар сарын 20-иос арваннэгдүгээр сарын 26-ны хооронд зохион байгуулж байна.
2019 -оны 11 -р сарын 22
524
ДЭЛГЭРЭНГҮЙ
Өнгөрсөн долоо хоногийн тойм
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Нийслэлийн харьяа газар, агентлагуудын зүгээс 2019 оны арваннэгдүгээр сарын 18-наас арваннэгдүгээр сарын 22-ны өдрүүдэд Улаанбаатар хотын хэмжээнд хийсэн томоохон ажлууд болон хотын Захирагч С.Амарсайханы оролцсон арга хэмжээ, өгсөн үүрэг даалгавар, бүтээн байгуулалтын ажлуудтай холбоотой мэдээ мэдээллийг тоймлон хүргэж байна.
2019 -оны 11 -р сарын 22
437
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцлээ
Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус VIII хуралдаанаар “Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцлээ. Төслийн танилцуулгын нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан хийлээ. Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нь 10 бүлэг 36 зүйлтэй бөгөөд зарчмын шинжтэй дараах өөрчлөлтүүдийг тусгажээ.
2019 -оны 11 -р сарын 22
274
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Сургуулийн автобус”-ны үйл ажиллагааг сайжруулах талаар холбогдох албаныханд үүрэг чиглэл өгч ажиллалаа
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан хүүхдэд ээлтэй орчинг бүрдүүлэх, хотын авто замын түгжрэлийг бууруулах зорилтын хүрээнд “Сургуулийн автобус” төслийг өнгөрөгч баасан гараг буюу 11 дүгээр сарын 15-ны өдрөөс хэрэгжүүлж эхэлсэн. “Сургуулийн автобус” үйлчилгээнд эхний өдөр 500 гаруй хүүхэд, багачууд хамрагдаж байсан бол өнөөдөр 2900 болтлоо өссөн үзүүлэлттэй байна.
2019 -оны 11 -р сарын 22
561
ДЭЛГЭРЭНГҮЙ
Баянзүрх, Баянгол дүүрэгт нэмж 4 хороо байгуулахаар болов
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит бус наймдугаар хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар хороодын бүтэц, зохион байгуулалтад өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэв. Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан танилцуулгыг хийсэн юм. Баянгол дүүрэг 23 хороотойгоос 1, 4 дүгээр хороог хувааж хоёр шинэ хороо байгуулахаар санал оруулсан байна. Баянзүрх дүүргийн хувьд 5, 8 дугаар хороог хувааж шинэчлэн байгуулснаар нийт 30 хороотой болгохоор санал оруулжээ. Уг саналыг НИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэн дэмжиж, нийслэл хот 173 хороотой боллоо.
2019 -оны 11 -р сарын 22
639
ДЭЛГЭРЭНГҮЙ