Томоохон худалдааны төв, зах, супермаркетуудын үйл ажиллагааг зогсоохгүй
Улсын онцгой комисс өнөөдөр өглөө 06:00 цагт Шадар сайдын өрөөнд яаралтай хуралдаж шийдвэр гаргасны дараа үргэлжлүүлэн нийслэлийн Онцгой комисс хуралдаж, нийслэлийн хэмжээнд шинэ төрлийн халдвараас урьдчилан сэргийлэх, тархалтын хүрээг өргөжүүлэхгүй байх талаар авч хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэх талаар хэлэлцлээ. Өнгөрөгч 02 дугаар сарын 29-ны өдөр Франц-Москва-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн Франц улсын иргэн Б-ээс коронавирусийн сэжигтэй тохиолдол илэрч, Монгол Улсад коронавирусийн анхны тохиолдол бүртгэгдлээ. Түүнээс гадна, энэ хүнтэй хөдөө орон нутагт хавьталд байсан 80 гаруй хүн, Улаанбаатар хотод эхлээд уулзсан 40 гаруй хүний нэр, хаяг, утсыг олж тогтоожээ. Улсын онцгой комиссын шийдвэрээр хот хоорондын хөдөлгөөнийг энэ сарын 16-ны 07.00 цаг хүртэл хориглолоо.
2020 -оны 3 -р сарын 10
548
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нөөцийн махыг өнөөдрөөс борлуулж эхэлнэ
Нийслэлийн агентлагуудын дарга нар COVID-19 буюу шинэ төрлийн халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Мэдээллийг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун, нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар, нийслэлийн Цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Л.Амармөрөн нар өгөв.
2020 -оны 3 -р сарын 9
802
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хотын зүүн бүсэд сайжруулсан шахмал түлшний үйлдвэр барина
Монгол Улсын Засгийн газрын 2020 оны нэгдүгээр сарын 29-ний өдрийн тогтоолоор Нийслэл Улаанбаатар хотын зүүн бүсэд сайжруулсан шахмал түлшний үйлдвэр барьж ашиглалтад оруулахаар тогтоол гарсан билээ.
2020 -оны 3 -р сарын 7
332
ДЭЛГЭРЭНГҮЙ
Долоо хоногийн тойм
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Нийслэлийн харьяа газар, агентлагуудын зүгээс 2020 оны гуравдугаар сарын 2-ноос гуравдугаар сарын 06-ны өдрүүдэд Улаанбаатар хотын хэмжээнд хийсэн томоохон ажлууд болон хотын Захирагч С.Амарсайханы оролцсон арга хэмжээ, өгсөн үүрэг даалгавар, бүтээн байгуулалтын ажлуудтай холбоотой мэдээ мэдээллийг тоймлон хүргэж байна.
2020 -оны 3 -р сарын 6
297
ДЭЛГЭРЭНГҮЙ
Гэр хорооллын дахин төлөвлөлтийн  журмыг шинэчилнэ
Гэр хорооллыг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагааны явц, тулгамдаж байгаа асуудал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар өнөөдөр нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцлээ. Улаанбаатар хотын суурьшлын бүсийн нийт 35 мянган га талбайгаааг 6711 га талбай нь барилгажсан бол 9752 га талбайг гэр хорооллын хэсэг эзэлж байна. Үүнээс гэр хорооллын 1426 га талбайд дахин төлөвлөлт хэрэгжүүлэх шийдвэр гарчээ.
2020 -оны 3 -р сарын 5
563
ДЭЛГЭРЭНГҮЙ
Замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах чиглэлд ОХУ-ын мэргэжлийн байгууллагуудтай хамтарч ажиллана
Нийслэлийн Засаг даргын хуралдаанаар ОХУ- ын Москва хотод албан томилолтоор ажилласан тухай нийслэлийн Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх танилцууллаа.
2020 -оны 3 -р сарын 5
334
ДЭЛГЭРЭНГҮЙ
Барилгын эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх төлөвлөгөөг хэлэлцлээ
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өнөөдрийн хуралдаанаар Тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоол ажиллуулах тухай журам, Хөшөө дурсгал, хүндэтгэлийн самбар байршуулах, шилжүүлэх тухай, Улаанбаатар хотын барилгын эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх арга хэмжээ төлөвлөгөө боловсруулах тухай зэрэг асуудлыг хэлэлцлээ. Хуралдааны эхэнд Тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоол ажиллуулах тухай журмын танилцуулгыг Нийслэлийн Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрын дарга С.Энхтөр хийлээ.
2020 -оны 3 -р сарын 5
201
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Алсын хараа 2050” Монгол Улсын хөгжлийн үзэл баримтлалыг Байнгын хороодын дарга нарт танилцуулав
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ “Алсын хараа 2050” Монгол Улсын хөгжлийн үзэл баримтлал батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн танилцуулгыг өнөөдөр Улсын Их Хурлын Байнгын хороодын дарга нарт танилцууллаа.
2020 -оны 3 -р сарын 5
344
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хуурайшилттай үед түймрийн аюулаас сэргийлэхийг анхаарууллаа
Цаг үеийн асуудлаар НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Г.Нэргүй, НМХГ-ын дэд дарга С.Даваасүрэн, НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар, НЭМГ-ын ахлах мэргэжилтэн Б.Баатарсүх, нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын ахлах мэргэжилтэн Г.Даваажаргал нар өнөөдөр мэдээлэл өглөө.
2020 -оны 3 -р сарын 5
266
ДЭЛГЭРЭНГҮЙ
Өнөөдрийн байдлаар 54 мянган тээврийн хэрэгсэл нийслэл рүү нэвтэрчээ
COVID-19 буюу шинэ төрлийн халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд хот хоорондын хөдөлгөөнийг хязгаарлаж энэ сарын 3-ны өдрийн 06.00 цагт нийслэл рүү орох, гарах хөдөлгөөнийг нээснээр авто тээврийн урсгал, хөл хөдөлгөөн хэвийн үеийнхээс гурав дахин нэмэгдсэн юм. Үүнтэй холбогдуулан нийслэлийн Эрүүл мэндийн газраас авто тээврийн шалган нэвтрүүлэх найман товчоодод эрүүл мэндийн тандалт судалгаа хийж байгаа эмнэлгийн ажилтнуудын тоог эрс нэмэгдүүлж ажиллаж байна.
2020 -оны 3 -р сарын 5
218
ДЭЛГЭРЭНГҮЙ
Туул голын дагуу ногоон парк байгуулна
Туул гол дагуу ногоон парк байгуулах газрын байршил, зураг төсөл хийх талаар Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайханд ажлын хэсгийн ахлагч Нийслэлийн Агаар орчны бохирдол хариуцсан орлогч дарга Д.Мөнхжаргал болон Нийслэлийн байгаль орчны газар, Нийслэлийн газрын алба, Хот төлөвлөлт, судалгааны институт ОНӨААТҮГ, Хот байгуулалт хөгжлийн газрын удирдлагууд уулзаж, ногоон паркийн зураг төсөл ба журмыг төслийг танилцууллаа.
2020 -оны 3 -р сарын 5
393
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Зорчигч тээвэр-3” ОНӨААТҮГ-ын ажилчид нэг өдрийн цалингаа хандивлалаа
Ард иргэдийнхээ эрүүл мэнд, амь насыг сахин хамгаалахад хүчин зүтгэж, дэлхий нийтэд тархаад буй шинэ төрлийн халдвараас урьдчилан сэргийлэх эрсдэлтэй бүсэд ажиллаж байгаа албан хаагчдад хувийн хэвшил болон иргэдийн зүгээс хандив өргөсөөр байна.
2020 -оны 3 -р сарын 4
408
ДЭЛГЭРЭНГҮЙ
Туул голын хойд хэсгээр Зайсангийн гүүр-Маршалын гүүрийг холбосон авто зам тавигдана
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд ажлын албаны дарга Т.Гантөмөр, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан болон нийслэлийн харьяа байгууллагуудын удирдлагын хамтаар өчигдөр /2020.03.03/ Нийслэлийн Засаг даргын Явуулын ажлын байр /автобус/-даа суун Хан-Уул дүүрэгт ажиллалаа.
2020 -оны 3 -р сарын 4
373
ДЭЛГЭРЭНГҮЙ
Өлзийтийн шалган нэвтрүүлэх товчоо ачаалал ихтэй байв
Өчигдөр /2020.03.03/ Хотын захирагч С.Амарсайхан албаны хүмүүсийн хамтаар Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтсээр орж ажилласны дараа тус дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Улаанбаатар-Зуунмод чиглэлийн “Өлзийтийн ТАЦ” шалган нэвтрүүлэх товчоонд хотын Захирагч ажиллаж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд зохицуулалт хийж байгаа албан хаагч нартай уулзан, ажил байдлын талаар ярилцаж, санал солилцлоо.
2020 -оны 3 -р сарын 4
300
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хотын Захирагч С.Амарсайхан Элчин сайд Траян Лауренцю Христеаг хүлээн авч уулзлаа
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр Европын холбооноос Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Траян Лауренцю Христеа тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтад Европын холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газрын Хамтын ажиллагаа хариуцсан захирал Пьер Ив Люка, Европын холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газрын улс төрийн ажилтан М.Ганчимэг болон нийслэлийн Засаг даргын зөвлөх М.Мэнд-Очир, НЗДТГ-ын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Д.Чинзориг, НЗДТГ-ын Төсөл, хөтөлбөрийн хяналт зохицуулалтын хэлтсийн дарга Б.Пүрэвжав нар байлцав.
2020 -оны 3 -р сарын 3
503
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн найман байршилд дугуйн зам нэмж байгуулна
Улаанбаатар хотод 2020 онд хэрэгжүүлэх дугуйн зам байгуулах асуудлаар өнөөдөр нийслэлийн харьяа газар, агентлагийн дарга нар хуралдлаа. Одоогийн байдлаар нийслэл хот 84,7 км дугуйн замтай бөгөөд хотын удирдлагын зүгээс нэмж найман байршилд 52,8 км дугуйн зам байгуулахаар төлөвлөжээ. Байршлын хувьд Таван шараас –Саппоро, Саппоро-Баянбүрдийн уулзвар, Гэсэр сүм дагуу Самбуугийн гудамж, МУБИС-Зүүн дөрвөн зам, Зүүн дөрвөн зам-Офицеруудын ордон хүртэл, Туул голын арын далан дагуу, Налайхын зам дагуу, Богд уулын арын зам гэсэн маршрутаар хийгдэх аж.
2020 -оны 3 -р сарын 3
592
ДЭЛГЭРЭНГҮЙ
Иргэдийн газрыг орон сууцаар чөлөөлсөн байршлуудад Ногоон орон сууцны хотхон байгуулна
Улаанбаатар хотын агаар, хөрс, орчны бохирдлыг бууруулах, төвлөрлийг сааруулах ажлын хүрээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайханы захирамжаар иргэдийн эзэмшил газрыг орон сууцаар солих ажлыг НОСК-аас өнгөрсөн оны арваннэгдүгээр сард эхлүүлсэн. Энэ нь Улаанбаатар хотод анх удаа хийгдэж байгаа ажил бөгөөд гэр хорооллыг орон сууцжуулах, агаар хөрсний бохирдолыг бууруулах ажилд бодитойгоор түлхэц үзүүлж буйгаараа онцлог юм. Нийслэлийн бүтээн байгуулалтыг дэмжин эзэмшил газраа орон сууцаар сольж буй иргэдэд байрных нь түлхүүрийг Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан болон “Нийслэлийн орон сууцны корпораци” ХК-ийн удирдлагууд гардуулан өглөө.
2020 -оны 3 -р сарын 3
344
ДЭЛГЭРЭНГҮЙ
Амны хаалт үйлдвэрлэхэд хотоос дэмжлэг үзүүлнэ
Нийслэлийн Онцгой комиссын өргөтгөсөн хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар шинэ төрлийн халдварын цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Өнөөдрийн байдлаар ДЭМБ болон БНХАУ-ын Эрүүл мэндийн яамны мэдээгээр коронавирусийн халдвараар нийт 87003 хүн өвчилсөн, 2977 хүн нас барсан, 851 сэжигтэй тохиолдол, бүрэн эдгэрсэн 41675 иргэн эмнэлгээс гарсан байна. Коронавирусийн халдвар БНХАУ-аас гадна 57 улсад коронавирусийн халдвар бүртгэгдсэн бөгөөд сүүлийн 24 цагийн хугацаанд Эквадор, Катар улсуудад шинээр илэрчээ.
2020 -оны 3 -р сарын 2
315
ДЭЛГЭРЭНГҮЙ
Орон нутгийн хөгжлийн сангаар хэрэгжүүлэх төсөлд иргэдийн саналыг цахимаар авна
Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх төсөлд иргэдийн саналыг цахимаар хүлээн авах талаар НЗДТГ-ын Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Н.Отгонбаяр, Мэдээлэл, технологийн газрын дарга О.Чинзориг, Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар, Азийн сангийн Хотын засаглалыг сайжруулах төслийн менежер Г.Халиунгоо, Хан-уул дүүргийн ЗДТГ-ын Орон нутгийн хөгжил, хөрөнгө оруулалтын төлөвлөлт, хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн У.Намуун нар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
2020 -оны 3 -р сарын 2
564
ДЭЛГЭРЭНГҮЙ
Шалган нэвтрүүлэх товчоодод асуумжын аргаар тандалт судалгааг хийж байна
“COVID-19” буюу шинэ төрлийн халдвараас урьдчилсан сэргийлэх зорилгоор Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагатай (ОУШХБ) хамтран хотоос гарч, орж буй хөдөлгөөнд асуумжын аргаар судалгаа хийжээ. Өнгөрсөн хугацаанд хийгдсэн судалгааны талаар нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа, НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар, ОУШХБ-ын Монгол дахь салбарын хөтөлбөрийн менежер Виктор Лутенко нар өнөөдөр мэдээлэл хийлээ.
2020 -оны 3 -р сарын 2
452
ДЭЛГЭРЭНГҮЙ