Хотын дарга зам засварын ажлыг цалгардуулахгүй байхыг анхаарууллаа
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн хугацаанд нийслэлийн зам засварын ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болгосон. Тэрбээр өнөөдөр Төв шуудангийн уулзвараас Энхтайваны гүүр хүртэлх зам засварын ажилтай танилцлаа.
2021 -оны 4 -р сарын 14
401
ДЭЛГЭРЭНГҮЙ
Автобусны тоог нэмсэн ч иргэдийн зорчих хөдөлгөөн буурахгүй байна
Сонгинохайрхан дүүргийн Таван шарын автобусны буудал дээр 20 орчим хүн автобус хүлээн зогсоно. Автобус 5-10 минутын хугацаатай ирж, зорчигчдоо суулгаад хөдлөх ч хүний хөдөлгөөн үл татрах аж. Цэнхэр хувцсаар ижилссэн гурван шалгагч зорчигчдын автобусны картыг цэнэглэхийн зэрэгцээ автобусанд суух, буухад хүн хоорондын зай барих, амны хаалтаа зүүх, бээлийгээ өмсөөрэй гэх мэт шаардлага тавина.
2021 -оны 4 -р сарын 14
287
ДЭЛГЭРЭНГҮЙ
З.Цэвээндорж: Нийтийн тээврийн үйлчилгээний талаарх санал, гомдлыг 7004-4040 утсаар авч байна
Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ үед нийтийн тээвэр хэрхэн үйлчилгээ үзүүлж байгаа талаар Нийтийн тээврийн үйлчилгээний газрын Хяналт, шалгалтын хэлтсийн дарга З.Цэвээндоржоос тодрууллаа.
2021 -оны 4 -р сарын 13
427
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийтийн тээврийн автобусны тоог хоёр дахин нэмлээ
Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн болон Нийтийн тээврийн үйлчилгээний газрын удирдлагууд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд нийтийн тээврийн үйлчилгээний нөхцөл байдалтай газар дээр нь очиж танилцлаа.
2021 -оны 4 -р сарын 13
527
ДЭЛГЭРЭНГҮЙ
Х.Булгаа: Нийтийн тээврээр хязгаарлалтад ороогүй салбарынхан явах байтал иргэд зорчиж, ачаалал үүсгэж байна
Өнөөдөр нийтийн тээврийн 58 чиглэлд 315 автобус үйлчилгээнд явж байгаа. Гэвч автобус хүрэлцээгүйгээс хүний бөөгнөрөл үүсэж, хүн хоорондын зай барих боломжгүй болсон талаарх мэдээлэл гарсан. Энэ талаар Нийтийн тээврийн үйлчилгээний газрын орлогч дарга Х.Булгаагаас тодрууллаа.
2021 -оны 4 -р сарын 12
296
ДЭЛГЭРЭНГҮЙ
Авто замын засвар, гудамж, талбайн ариутгал, халдваргүйтгэлийг эрчимжүүлнэ
Нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Зөвлөгөөний эхэнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарын өнгөрсөн долоо хоногт өгсөн үүрэг, даалгаврын биелэлтийг НЗДТГ-ын Хяналт, шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга танилцуулсан юм.
2021 -оны 4 -р сарын 12
495
ДЭЛГЭРЭНГҮЙ
60-аас дээш насны архаг хууч өвчтэй иргэдийг дархлаажуулж эхэллээ
УОК-оос ирсэн чиглэлийн дагуу НОК, ДОК 60-аас дээш насны архаг хууч өвчтэй иргэдийг коронавирусийн халдварын эсрэг дархлаажуулалтад өнөөдрөөс хамруулж эхэлж байна. Дүүрэг бүрд дархлаажуулалтын нэг суурин цэгийг хоёр лайнтай нээж, зөвхөн 60-аас дээш насны архаг хууч өвчтэй (Эрүүл мэндийн 4-р бүлгийн) иргэдийг хамруулахаар төлөвлөсөн.
2021 -оны 4 -р сарын 12
564
ДЭЛГЭРЭНГҮЙ
Ж.Энхбат: Хөл хорионы дэглэмийг сайтар баримтлуулахын тулд тэгш, сондгойгоор зорчуулахаар болсон
Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ үед хязгаарлалт тогтоогоогүй 15 салбарын ажилтнуудын хувийн тээврийн хэрэгслийг улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөн оролцуулж байгаа. Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Ж.Энхбатаас энэ талаарх зарим зүйлийг тодрууллаа.
2021 -оны 4 -р сарын 11
1112
ДЭЛГЭРЭНГҮЙ
Сургууль, цэцэрлэгийн талбайд салхинд гарах бололцоог бүрдүүлнэ
ОК-ын Шуурхай штабт иргэдээс ирж байгаа санал, хүсэлтийн дагуу сургууль, цэцэрлэгийн гадна талбай, ногоон байгууламжид бага насны хүүхдүүдийг агаар, салхинд гаргаж, идэвхтэй хөдөлгөөнтэй байх бололцоог бүрдүүлж, хэрэгжилтийг хангаж ажиллахыг дүүргийн Засаг дарга нар болон Нийслэлийн боловсролын газарт үүрэг болголоо.
2021 -оны 4 -р сарын 11
555
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хүнс, худалдаа үйлчилгээний шаардлага хангасан түгээлтийн автомашинууд дугаарын хязгаарлалтгүй явна
Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд хязгаарлалт тогтоохгүй хүнсний үйлдвэрлэл, түгээлт, худалдаа үйлчилгээний байгууллагын зориулалтын шаардлага хангасан (битүү, хөргүүртэй, хаяг логотой) түгээлтийн автомашинуудыг дугаарын хязгаарлалтгүйгээр хөдөлгөөнд оролцуулах юм.
2021 -оны 4 -р сарын 10
1011
ДЭЛГЭРЭНГҮЙ
А.Дашням: Таваас дээш хүний бөөгнөрөл үүсгэхгүйгээр гэрийнхээ ойролцоо салхинд гарах боломжтой
Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбоотойгоор Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, НОК-ын орлогч дарга А.Дашнямаас зарим зүйлийг тодрууллаа.
2021 -оны 4 -р сарын 10
446
ДЭЛГЭРЭНГҮЙ
Ажлын үнэмлэх, байгууллагын тодорхойлолтыг үндэслэн, автомашины дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулна
Засгийн газрын 45, 91 дүгээр тогтоол, УОК-ын 02 дугаар тогтоолыг үндэслэн Нийслэлийн Засаг даргын “Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” захирамж гарлаа. Захирамжийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар танилцуулж, “Нөхцөл байдал амаргүй байна. Өнгөрсөн хугацаанд бид эдийн засаг, бизнес эрхлэгчдээ дэмжихийн тулд шаардлагатай арга хэмжээг авч, хэрэгжүүлж ирсэн. Эдийн засгаа дэмжих гэхээр халдвар авах хүний тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байна” хэмээн ярилаа.
2021 -оны 4 -р сарын 9
581
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хотын дарга Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын төлөөлөлтэй уулзав
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар НҮБ-ын Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын Монгол Улс дахь салбарын Хөтөлбөрийн менежер Виктор Лутенког өнөөдөр хүлээн авч уулзав.
2021 -оны 4 -р сарын 8
429
ДЭЛГЭРЭНГҮЙ
Иргэд дархлаажуулалтад идэвхтэй хамрагдаж байна
Өнгөрсөн ням гараг буюу дөрөвдүгээр сарын 4-нөөс 18-аас дээш насныхныг хамруулж, дархлаажуулалтын цэгийн тоог нэмж, өдөрт 30 мянга гаруй иргэнийг вакцинжуулж, орон нутагт ч вакцинжуулалтыг эрчимжүүлсэн. Үүнээс өмнө өдөрт 10 мянга гаруй иргэнийг дархлаажуулалтад хамруулж байсан юм.
2021 -оны 4 -р сарын 8
318
ДЭЛГЭРЭНГҮЙ
Э.Эрдэнэбаатар: Орон нутаг руу ПСР шинжилгээ заавал өгч, аймгийн онцгой комиссын зөвшөөрлөөр зорчино
Шалган нэвтрүүлэх товчоодын ачаалал болон шинжилгээний явуулын цэгийн талаар НОК-ын Шуурхай штабын орлогч дарга Э.Эрдэнэбаатараас тодрууллаа.
2021 -оны 4 -р сарын 8
336
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хотын дарга барилгын компаниудын удирдлагатай уулзаж, хууль, дүрмээ баримталж ажиллавал дэмжихээ илэрхийллээ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар бүтээн байгуулалтын улирал эхэлж байгаатай холбоотойгоор иргэдээс ирсэн гомдлын дагуу өнгөрсөн даваа гарагт хэд хэдэн барилгын компанийн нөхцөл байдалтай газар дээр нь очиж танилцаж, үүрэг даалгавар өгсөн. Тухайлбал, Хан-Уул дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нэхмэлийн шар, Нутгийн буян байрнуудын иргэдийн төлөөлөлтэй уулзаж, тус газар орон сууцны барилга бариулахгүй гэдгээ мэдэгдсэн юм.
2021 -оны 4 -р сарын 7
554
ДЭЛГЭРЭНГҮЙ
ОНХС-гийн хөрөнгөөр хийх ажлын санал асуулгад 369656 иргэн оролцлоо
Орон нутгийн хөгжлийн сан (ОНХС)-гийн хөрөнгөөр 2022 онд хийх ажилд иргэдээс гуравдугаар сарын 1-нээс дөрөвдүгээр сарын 1-ний хооронд санал авсан. Санал асуулгыг нийслэлийн есөн дүүргийн 171 хорооны иргэдийн дунд цахим, нээлттэй хэлбэрээр буюу “Smart UB” гар утасны аппликейшнээр зохион байгууллаа.
2021 -оны 4 -р сарын 7
259
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хотын дарга зохистой хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлд МҮЭХ-той хамтран ажиллана
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар МҮЭХ-ны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар тэргүүтэй төлөөллийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар нийгмийн түншлэл, иргэдийн хөдөлмөр, нийгмийн хамгааллын асуудлаар ярилцсан юм.
2021 -оны 4 -р сарын 6
704
ДЭЛГЭРЭНГҮЙ
Баянзүрх дүүрэг дархлаажуулалтаар тэргүүлж байна
Нийслэлийн Баянзүрх дүүрэг гуравдугаар сарын 9-нөөс дөрөвдүгээр сарын 6-ныг хүртэл нийт 120 мянга гаруй иргэнийг дархлаажуулаад байгаа бөгөөд 15 цэгт 23 багийн 313 эмч, эмнэлгийн ажилтан болон цэг бүрд хоёр тусгай чиг үүргийн алба хаагчид ажиллаж байна.
2021 -оны 4 -р сарын 6
302
ДЭЛГЭРЭНГҮЙ
Д.Цэнд-Аюуш: Мэргэжлийн хяналтын байгууллага зөвлөн туслах байдлаар хяналт, шалгалт хийж байна
УОК-ын тогтоол болон Нийслэлийн Засаг даргын захирамжийн хэрэгжилтэд хэрхэн хяналт тавьж байгаа талаар Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Эрүүл мэндийн хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюушаас тодрууллаа.
2021 -оны 4 -р сарын 6
369
ДЭЛГЭРЭНГҮЙ