Зориулалтын дагуу ашигладаггүй газрын асуудлыг Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулахаар боллоо
Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо “Хомланд” хотхоны баруун талд хашаалаад ашигладаггүй, хог дүүрсэн, мөн зөвшөөрөлгүй барилга барьсан хоёр газар байдаг. Хашаа нь эвдэрч, унасан тус газарт аль 2013 онд доороо гарааштай хүүхдийн тоглоомын талбай барих зөвшөөрөл олгосон ч өнөөг хүртэл зориулалтын дагуу ашиглаагүй байна.
2021 -оны 4 -р сарын 28
280
ДЭЛГЭРЭНГҮЙ
ОХУ-аас Монгол Улсад суугаа Худалдааны төлөөлөгчийн газрын тэргүүнтэй цахимаар уулзлаа
Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн өнөөдөр ОХУ-аас Монгол Улсад суугаа Худалдааны төлөөлөгчийн газрын тэргүүн Максим Викторович Васильевтэй цахимаар уулзлаа. Уулзалтын эхэнд цар тахлын хүнд нөхцөлд хамтын ажиллагааны санаачилга дэвшүүлж байгааг талархалтайгаар хүлээн авч байгаагаа талууд харилцан илэрхийлэв.
2021 -оны 4 -р сарын 28
245
ДЭЛГЭРЭНГҮЙ
Маргаашаас 18-аас дээш насны иргэдийг дархлаажуулж эхэлнэ
Өнөөдрийн байдлаар давтан тун хийлгэх болон 45-аас дээш насны иргэдийг вакцинд хамруулж байгаа. Тэгвэл маргааш буюу дөрөвдүгээр сарын 28-наас 18-аас дээш насны иргэдийг ВероЦелл вакцины эхний тунд хамруулахаар боллоо.
2021 -оны 4 -р сарын 27
310
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийтийн эдэлбэрийн газрыг чөлөөлөх ажлыг дүүргийн удирдлагуудтай хамтарч хийх үүрэг өглөө
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо. Өнгөрсөн долоо хоногийн зөвлөгөөнөөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар хөл хорионы хугацаанд хот, нийтийн аж ахуйн ажлуудыг эрчимжүүлэх, зам засварын ажлуудыг хийж гүйцэтгэх үүрэг, даалгавар өгсөн.
2021 -оны 4 -р сарын 26
375
ДЭЛГЭРЭНГҮЙ
Үйлчилгээний байгууллагын цагийн хязгаарыг 07:00-19:00 цагаар тогтоов
Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацааг сунгасантай холбоотойгоор Засгийн газрын тогтоол, УОК-ын даргын тушаал, УОК-ын тэмдэглэлийг үндэслэн Нийслэлийн Засаг дарга захирамж гаргалаа.
2021 -оны 4 -р сарын 26
905
ДЭЛГЭРЭНГҮЙ
Туул голын эрэг дагуух хогийг цэвэрлэлээ
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар хөл хорионы хугацаанд нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбай, автобусны буудлыг ариутгах, цэвэрлэх ажлуудыг эрчимжүүлэх үүрэг өгсөн. Тэгвэл энэ дагуу Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас олон ажил зохион байгуулж байна.
2021 -оны 4 -р сарын 24
311
ДЭЛГЭРЭНГҮЙ
Дархлаажуулалтад хамрагдах иргэд рүү ярих тул цэгт очиж, дараалал үүсгэхгүй байхыг хүсье
Дархлаажуулалтад хамрагдах иргэд рүү харьяа дүүрэг, хорооноос нь холбогдож, гэрийнх нь ойролцоох дархлаажуулалтын аль цэгт, хэдний өдрийн хэдэн цагт очиж хамрагдах талаар нарийн мэдээлэл өгнө. Иймээс иргэд та бүхнээс дархлаажуулалтын цэгүүдэд дур мэдэн очиж, дараалал үүсгэхгүй байхыг хүсье.
2021 -оны 4 -р сарын 23
347
ДЭЛГЭРЭНГҮЙ
Гэрт амьдардаг 500 өрхөд дулаалга, халаалтын багцын дэмжлэг үзүүлнэ
Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн 500 өрхөд монгол гэрийн дулаалга, халаалтын CHIP багц авахад дэмжлэг үзүүлж, 10 гэр цэцэрлэгт уг багцыг суурилуулна. БНСУ дахь НҮБ-ын Хүүхдийн сан болон тус улсын “BGF Retial” ХХК нь хамтран “Хүүхдийн эрүүл мэнд, сайн сайхны төлөө Монгол гэрийн дулаалга, халаалтын багцыг Монгол Улсад дэлгэрүүлэх нь” төсөлд дэмжлэг үзүүлэхээр ажиллаж байгаа юм.
2021 -оны 4 -р сарын 22
273
ДЭЛГЭРЭНГҮЙ
Л.Долгормаа: Экспорт, импортын бараа, бүтээгдэхүүнд 35 байцаагч хяналт, шалгалт хийдэг
Коронавирусийн цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /НМХГ/-ын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн улсын байцаагч, алба хаагчид Засгийн газар, Онцгой комиссоос гаргасан дүрэм, журмын хэрэгжилтийг хангуулах ажлыг зохион байгуулж, хяналт тавьж, аюулгүй байдлыг хангуулан ажиллаж байна.
2021 -оны 4 -р сарын 22
289
ДЭЛГЭРЭНГҮЙ
Э.Эрдэнэбаатар: Хатуу хөл хорио тогтоосноос хойш 11528 иргэн орон нутаг руу зорчсон
Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан Улаанбаатар хотоос гарах, мөн орох хөдөлгөөнд хязгаарлалт хийсэн. Иргэд хөдөө, орон нутгийг зорихдоо анхаарах зүйлсийн талаар Нийслэлийн Онцгой байдлын газрын дэд дарга, НОК-ын Шуурхай штабын орлогч дарга Э.Эрдэнэбаатараас тодрууллаа.
2021 -оны 4 -р сарын 22
417
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хотын дарга гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлж ажиллахыг үүрэг болголоо
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар хүүхэд хамгааллын 108, цагдаагийн 102 тусгай дугаарт ирж байгаа хүүхэд, гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой дуудлага, мэдээлэлтэй танилцлаа.
2021 -оны 4 -р сарын 20
271
ДЭЛГЭРЭНГҮЙ
Үл хөдлөх хөрөнгө борлуулалтын дижитал шилжилт цахим хэлэлцүүлэг болно
Технологи хөгжихийн хэрээр хүний тав тух, цаг мөнгийг хэмнэсэн дижитал шилжилт рүү төр болоод бизнесийн үйл ажиллагаа улам хурдацтайгаар шилжин орж байна. Засгийн газрын “Алсын Хараа 2050” хөгжлийн бодлогын хүрээнд төрийн үйлчилгээнд 2020 оноос иж бүрэн цахим шилжилтийг хийж эхэлсэн.
2021 -оны 4 -р сарын 20
308
ДЭЛГЭРЭНГҮЙ
Д.Сумъяабазар: Эрүүл мэндийн ажилтнуудынхаа ажил, амралтыг нь зохицуулж, дархлааг нь дэмжиж, урам өгөөрэй
Нийслэлийн Онцгой комиссоос Дүүргийн Онцгой комисс болон дүүргийн Эрүүл мэндийн төвийн удирдлагуудтай цахимаар хуралдлаа. Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар дүүргийн удирдлагууд бэлтгэл ажлуудаа сайтар хангаж, хоорондоо уялдаа холбоотой, зохион байгуулалттай ажиллах ёстой гэдгийг хэлсэн юм.
2021 -оны 4 -р сарын 20
263
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хотын дарга Д.Сумъяабазар БНСУ-аас Монгол Улсад суугаа Соёлын элчийг хүлээн авч уулзлаа
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өнөөдөр БНСУ-аас Монгол Улсад суугаа Соёлын элч Ким Гуан Шин, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр болон албаны хүмүүсийг хүлээн авч уулзлаа.
2021 -оны 4 -р сарын 19
345
ДЭЛГЭРЭНГҮЙ
Д.Ганбат: Өнгөө алдсан хайс, хашлагыг будаж, сэргээж байна
Нийслэлийн Авто замын хөгжлийн газар, Улаанбаатар зам засвар, арчлалтын газар ОНӨААТҮГ нийслэлийн хэмжээнд нийт 10 байршилд авто замын тэмдэг, хайс арчлалт, авто замын заадас засварлах ажлуудыг хөдөлмөрийн аюулгүй байдлыг ханган, заавар, зөвлөмжийн дагуу хийж байна.
2021 -оны 4 -р сарын 19
194
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийтийн эзэмшлийн гудамж, талбайд ариутгал, халдваргүйтгэлийг тогтмол хийх чиглэл өглөө
Тоглоомын талбайд хүүхдүүд тоглож байгаад нэгнээсээ халдвар авч байгаа талаарх мэдээлэл цахим сүлжээнд гарсан. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазарын хувьд хүүхдийн тоглоомын талбай, нийтийн эзэмшлийн талбайд ариутгал, халдваргүйтгэл тогтмол хийхийг Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр удаа дараа үүрэг болгож байгаа.
2021 -оны 4 -р сарын 19
390
ДЭЛГЭРЭНГҮЙ
Д.Сумъяабазар: Эмч, эмнэлгийн ажилтнууддаа баярлалаа
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо. Өнгөрсөн зөвлөгөөнөөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар 12 чиглэлээр үүрэг, даалгавар өгсөн. Тэгвэл үүний хэрэгжилт 90 хувьтай байжээ.
2021 -оны 4 -р сарын 19
410
ДЭЛГЭРЭНГҮЙ
Ж.Энхцэцэг: "Өргөө" амаржих газар коронавирусийн халдвартай таван эмэгтэйг амаржууллаа
“Өргөө” амаржих газарт төрөөд удаагүй байсан эхийг өмссөн хувцастай нь ХӨСҮТ рүү тээвэрлэсэн явдал Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох гол шалтгаан болсон. Тэгвэл үүнээс хойш тус эмнэлэгт коронавирусийн халдвартай хэд хэдэн эх амаржаад байгаа аж. “Өргөө” амаржих газрын дарга Ж.Энхцэцэгтэй ярилцлаа.
2021 -оны 4 -р сарын 17
633
ДЭЛГЭРЭНГҮЙ
Х.Чимгээ: Худалдаа эрхлэгчид малгай, бээлий өмсөөгүй, маск зүүгээгүй, иргэд халуунаа хэмжүүлээгүй зөрчил олон гарч байна
Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн хугацаанд иргэд гэрийн ойролцоох хүнсний дэлгүүр, худалдааны төвөөр үйлчлүүлж байгаа. Тэгвэл тэдгээр газрын ариутгал, халдваргүйтгэл болон хүнсний бүтээгдэхүүний эрүүл ахуйн хяналт, шалгалтыг хэрхэн хийж байгаа талаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар (НМХГ)-ын Хүнсний чанар стандартын хяналтын улсын ахлах байцаагч Х.Чимгээгээс тодрууллаа.
2021 -оны 4 -р сарын 15
346
ДЭЛГЭРЭНГҮЙ
Шинжилгээний цэгүүд эмнэлгээр үйлчлүүлэх, орон нутаг руу зорчих иргэдэд л үйлчилнэ
Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулж ПСР шинжилгээний цэгүүд нийтэд үйлчлэхгүй. Зөвхөн эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлэх болон хөдөө, орон нутаг руу зайлшгүй шалтгаанаар зорчих иргэдэд үйлчилнэ.
2021 -оны 4 -р сарын 14
477
ДЭЛГЭРЭНГҮЙ