Нийслэлийн хүн амын 2020 оны нөөцийн махны хангамжийн ажлын явцыг танилцууллаа
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанд үргэлжлүүлэн нийслэлийн хүн амын махны хангамжийг нэмэгдүүлэх чиглэлээр зохион байгуулж буй ажлын явцыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр танилцууллаа. Нийслэлийн хүн амын хаврын улирлын махны хангамж, үнийг тогтвортой хадгалах зорилгоор Нийслэлийн Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн А/889 дүгээр захирамжаар мал, мах бэлтгэн нөөцлөх, худалдан борлуулах ажлыг жил бүр зохион байгуулах, хяналт тавих үүрэг бүхий ажлын хэсгийг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөрөөр ахлуулан байгуулсан.
2020 -оны 1 -р сарын 31
740
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Улаанбаатар хотын хүнсний хог хаягдлыг дахин боловсруулах төсөл” хэрэгжүүлэх талаар хэлэлцэв
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаан өнөөдөр Хангарьд ордонд боллоо. Хуралдааны эхэнд “Улаанбаатар хотын хүнсний хог хаягдлыг дахин боловсруулах төсөл” -ийг хэрэгжүүлэх талаар хэлэлцлээ. Уг асуудлыг НЗДТГ-ын Төсөл, хөтөлбөрийн хяналт зохицуулалтын хэлтсийн дарга Б.Пүрэвжав танилцуулав.
2020 -оны 1 -р сарын 31
512
ДЭЛГЭРЭНГҮЙ
УОК:Сар шинийн баярыг өргөн хүрээнд тэмдэглэхгүй
Улсын Онцгой комисс шинэ коронавирусын дэгдэлт, түүнээс урьдчилан сэргийлэх хүрээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай Монгол Улсын Засгийн газрын 30 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангаж, ажиллах хүрээнд гарч буй цаг үеийн асуудлуудыг нэгтгэн хэлэлцэж зарим шийдвэрийг гаргалаа.Энэ талаар Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Хотын Захирагч С.Амарсайхан болон холбогдох албан тушаалтнууд мэдээлэл хийлээ.
2020 -оны 1 -р сарын 30
379
ДЭЛГЭРЭНГҮЙ
Угаарын хийнд хордсон дуудлага тогтмол буурч байна
Сайжруулсан шахмал түлштэй холбоотой асуудлаар болон цаг үеийн бусад асуудлаар өнөөдөр НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн, нар мэдээлэл хийлээ.
2020 -оны 1 -р сарын 30
396
ДЭЛГЭРЭНГҮЙ
НИТХ-ын ээлжит XXXI хуралдаан болж байна
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит XXXI хуралдаан өнөөдөр болж байна. Хуралдааны эхэнд Коронавирусийн талаарх цагийн үеийн байдал, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар мэдээлэл хийв. Тэрбээр “Шинэ коронавирусын тохиолдол 28 орчим улсад илэрсэн ч Монгол Улсад өнөөдрийн байдлаар бүртгэгдээгүй. Монгол Улсын Онцгой комисс, Эрүүл мэндийн сайдын тушаал, нийслэлийн Засаг даргын захирамжийг мөрдлөг болгон тодорхой төлөвлөгөөний дагуу ажлууд хийгдэж байгаа. Цахим хурлаар үүрэг чиглэл өгч, 360 эмч мэргэжилтнүүдийг сэргийлэх, халдвар авсан нөхцөлд ажиллахад бэлтгэсэн” гэв.
2020 -оны 1 -р сарын 30
258
ДЭЛГЭРЭНГҮЙ
Цэрэг бүртгэлийн явц 50 хувьтай байна
Цэргийн бүртгэлийг зохион байгуулах ажлын хэсэг бүртгэлийн ажлын явцтай танилцаж, дүүргийн Цэргийн штабын дарга нар мэдээлэл хийлээ. Цэргийн бүртгэл 2020 оны 2 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл хорооны Засаг даргын ажлын байранд явагдаж байна.
2020 -оны 1 -р сарын 29
463
ДЭЛГЭРЭНГҮЙ
Зах худалдааны төвүүдийг хаах шийдвэр гараагүй гэдгийг албан ёсоор мэдэгдлээ
НЗДТГ-ын Хууль , эрх зүйн хэлтсийн дарга А.Даваажаргал, Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар нар өнөөдөр нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Томуу, томуу төст болон шинэ коронавирусын халдвар гарсантай холбогдуулан нийслэлийн Засаг дарга А/108 дугаар захирамж гаргасан. Уг захирамжийн хүрээнд иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах зорилгоор олон нийтийг хамарсан арга хэмжээг зохион байгуулахгүй байж холбогдох албаныхан хяналт тавьж ажиллаж байна.
2020 -оны 1 -р сарын 29
642
ДЭЛГЭРЭНГҮЙ
Төрийн албаны шалгалт хойшиллоо
Төрийн албаны зөвлөлийн ээлжит бус хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Улсын байнгын онцгой комиссоос авч хэрэгжүүлж буй коронавирус тархах эрсдэл, хорио цээрийн дэглэм, мэргэжлийн байгууллагын зөвлөмжтэй холбогдуулан цаг үеийн шаардлагатай зарим асуудлаар шуурхай шийдвэр гаргалаа.
2020 -оны 1 -р сарын 28
1021
ДЭЛГЭРЭНГҮЙ
Баар, рестораны хуваарьт түр өөрчлөлт оруулах захирамж гаргалаа
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр “Иргэдийн эрүүл мэндийг хамгаалах талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” захирамж гаргалаа. Захирамжид “Томуу, томуу төст өвчний өвчлөл, тархалт болон шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор 2020 оны 01 дүгээр сарын 27-ноос 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хүртэлх хугацаанд Нийслэлийн нутаг дэвсгэрт дараах арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг холбогдох байгууллага, албан тушаалтнуудад тус тус үүрэг болгосугай” гэжээ.
2020 -оны 1 -р сарын 27
6424
ДЭЛГЭРЭНГҮЙ
Зах, худалдааны төвүүдийг хаах шийдвэр гаргаагүй
Энэ амралтын өдрүүдэд хуралдсан Монгол Улсын Засгийн газрын ээлжит бус хуралдаан болон Нийслэлийн онцгой комиссын хуралдаанаар томуу, томуу төст өвчин болон шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцээд ирэх гуравдугаар сарын 02-ны өдөр хүртэл олон нийтийг хамарсан ямар нэгэн арга хэмжээг зохион байгуулахгүй байх, Их дээд сургууль, Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, Мэргэжил сургалт үйлдвэрийн төвийн үйл ажиллагааг мөн энэ хугацаанд хориглох шийдвэрийг гаргасан. Тэгвэл энэ үеэр томоохон зах, худалдааны төвүүдийн үйл ажиллагааг түр хаах шийдвэрийг гаргаагүй юм.
2020 -оны 1 -р сарын 27
1073
ДЭЛГЭРЭНГҮЙ
Газрын дарга нарын нээлттэй сонгон шалгаруулалт зарлагдлаа
Төрийн албаны зөвлөлийн ажлын албаны захиалгын дагуу Төрийн албаны тухай хуулийн 27-р зүйлийн 27.1.1 дэх заалт, Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол журмын 2.1-д заасныг үндэслэн дараахь ажлын байруудад сонгон шалгаруулалтыг нийтэд зарлаж байна.
2020 -оны 1 -р сарын 27
593
ДЭЛГЭРЭНГҮЙ
14 дүгээр сургуулийн үйл ажиллагааг зогсоож, сурагчдыг тараажээ
Нийслэлийн онцгой комиссын хуралдаанаар томуу, томуу төст өвчин болон шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцээд ирэх гуравдугаар сарын 02 хүртэл олон нийтийг хамарсан ямар нэгэн арга хэмжээг зохион байгуулахгүй байх шийдвэрийг Засгийн газраас гаргаж, хяналт тавих үүргийг хотын Захирагч С.Амарсайханд өгсөн. Уг шийдвэрүүдийн хүрээнд холбогдох албаныхан нийслэлийн нутгийн захиргааны 120 байгууллага, ерөнхий боловсролын 197 сургууль, 237 цэцэрлэгт мэдэгдэл хүргүүлж, иргэд олон нийтэд халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөмж мэдээллийг хүргэн ажиллаж байна.
2020 -оны 1 -р сарын 27
378
ДЭЛГЭРЭНГҮЙ
Иргэдийг хувийн ариун цэврээ сайтар хангаж, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэхийг анхаарууллаа
Сайжруулсан шахмал түлштэй холбоотой асуудлаар болон цаг үеийн бусад асуудлаар өнөөдөр НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн, Агаарын бохирдолтой тэмцэх газрын мэргэжилтэн Г.Даваажаргал нар мэдээлэл хийлээ.
2020 -оны 1 -р сарын 27
773
ДЭЛГЭРЭНГҮЙ
Их дээд сургууль, сургалтын төв, курс дамжааны үйл ажиллагааг 03 сарын 02-ны өдөр хүртэл түр зогсоолоо
Амралтын өдөр /2020.01.26/ хуралдсан Монгол Улсын Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар Коронавирусаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэх, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний бэлэн байдлыг хангах, шаардлагатай багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж, оношлуур, ариутгал, халдваргүйжүүлэлтийн бодис, хэрэгсэл худалдан авах, илүү цагаар ажиллаж байгаа эмч, салбарын ажилтнуудын цалин хөлс, унаа машинд холбогдох зардлыг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргах шийдвэрийг гаргалаа.
2020 -оны 1 -р сарын 26
1980
ДЭЛГЭРЭНГҮЙ
Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмж
Дэлхий дахинд шинэ коронавирусийн халдвараар олон хүн өвдөж байгаатай холбогдуулан иргэд та бүхэнд коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмжийг Нийслэлийн онцгой комиссоос хүргэж байна. Одоогийн байдлаар манай улсад шинэ коронавирусийн халдвар бүртгэгдээгүй боловч Эрүүл мэндийн байгууллагууд салбарын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдалтай ажиллаж байгаа юм.
2020 -оны 1 -р сарын 25
1056
ДЭЛГЭРЭНГҮЙ
Олон нийтийг хамарсан арга хэмжээг гуравдугаар сарын 02-ныг хүртэл зохион байгуулахгүй байхыг үүрэг болголоо
Нийслэлийн онцгой комисс өнөөдөр хуралдлаа. Хуралдаанд НИТХ-ын дарга Р.Дагва оролцлоо. Хуралдааны эхэнд Томуу, томуу төст өвчний өнөөгийн байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар танилцууллаа. Тэрбээр “Нэгдүгээр сарын 24-ний өдрийн байдлаар Нийслэлийн харьяа нэгдсэн эмнэлэг, Эрүүл мэндийн төвүүдэд 1304 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Үүний 1083 хүүхэд буюу 83.1 хувь нь амьсгалын замын өвчтэй хүүхдүүд эзэлж байна. Хүүхдийн 1033 үндсэн ортой бөгөөд 272 орыг нэмэлтээр, 40 насанд хүрэгсдийн орыг хүүхдийн оронд шилжүүлсэн. Мөн 93 орыг нөөц орон зайд байрлуулан орны зохицуулалтыг хийж, нийт 1438 ортойгоор ажиллаж байна” гэлээ.
2020 -оны 1 -р сарын 25
7872
ДЭЛГЭРЭНГҮЙ
Сургууль, цэцэрлэгийг гуравдугаар сарын 02-ныг хүртэл амраах шийдвэр гаргалаа
Монгол Улсад коронавирус илрээгүй ч урьдчилан сэргийлэх, ханиад томууны үеийн эрсдэлийг бууруулах үүднээс сургууль, цэцэрлэгийг өмчийн хэлбэр үл харгалзан 2020 оны гуравдугаар сарын 2-ныг хүртэл хаах шийдвэрийг Улсын онцгой комисс гаргалаа.
2020 -оны 1 -р сарын 24
668
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөг боллоо
Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас “Нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх” дэд хөтөлбөрийн хүрээнд Монголын Хуульчдын холбоотой хамтран энэ сарын 22-ны өдөр иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөг зохион байгууллаа.
2020 -оны 1 -р сарын 24
740
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хот хогноосоо салж эхэллээ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайханы үүрэг болгосны дагуу нийслэлийн хэмжээнд хог хаягдлын цэвэрлэгээ үйлчилгээ, цуглуулалт, тээвэрлэлийг эрчимжүүлэх зорилгоор Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн шийдвэрээр “Хоггүй шинэлцгээе” аяныг зохион байгуулахаар болсон. Нийслэлийн Мэргэжлийн хяналт газар, 9 дүүргийн Засаг дарга, асуудал хариуцсан Орлогч дарга, дүүргүүдийн Мэргэжлийн хяналтын хэлтэс, Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс, Хот тохижилтын газар ОНӨААТҮГ, Хог хаягдлын үйлчилгээний байгууллагуудын удирдлагуудад холбогдох үүрэг чиглэл өгч, аяны хүрээнд дараах ажлуудыг үе шаттайгаар зохион байгуулж байна.
2020 -оны 1 -р сарын 24
420
ДЭЛГЭРЭНГҮЙ
Өнгөрсөн долоо хоногийн тойм
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Нийслэлийн харьяа газар, агентлагуудын зүгээс 2020 оны нэгдүгээр сарын 20-ноос нэгдүгээр сарын 23-ны өдрүүдэд Улаанбаатар хотын хэмжээнд хийсэн томоохон ажлууд болон хотын Захирагч С.Амарсайханы оролцсон арга хэмжээ, өгсөн үүрэг даалгавар, бүтээн байгуулалтын ажлуудтай холбоотой мэдээ мэдээллийг тоймлон хүргэж байна.
2020 -оны 1 -р сарын 24
633
ДЭЛГЭРЭНГҮЙ