Эгнээ тусгаарлах хайсуудыг будаж байна
“Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ-ын Үйлдвэрлэлийн албанаас 2017 оны 06 дугаар сарын 21-25-ны өдрүүдэд Баянгол дүүргийн “Барс” захын эгнээ тусгаарлах 2 метрийн өндөр 302 ширхэг хайс, 304 ширхэг бетон хөл, Сүхбаатар дүүргийн 17-н автобусны буудлаас 32-н тойрог хүртэл 234 ширхэг эгнээ тусгаарлах хайс, 235 ширхэг ширмэн хөл, Чингэлтэй дүүрэг, “Бөмбөгөр” худалдааны төвийн урд 76 ширхэг эгнээ тусгаарлах хайс, 77 ширхэг ширмэн хөл, “Элба” худалдааны төвийн урд 34 ширхэг 3 метртэй эгнээ тусгаарлах хайс, 35 ширхэг ширмэн хөл тус тус будаж, өнгө үзэмжийг сэргээлээ
2017 -оны 6 -р сарын 27
2480
ДЭЛГЭРЭНГҮЙ
Баянзүрх дүүрэг жишиг гудамжтай боллоо
Нийслэлийн есөн дүүргээс анх удаа Баянзүрх дүүргийн иргэд өөрсдийн санаачлагаар дүүрэгтэйгээ хамтран амьдарч буй гудамж талбайгаа засч тохижуулах ажлыг эхлүүлсэн байдаг. Мөн бусдынхаа ая тухтай орчинд амьдрах нөхцөл бололцоог хангаж амралтын болон хүүхдийн тоглоомын талбайнуудыг ч байгуулах ажлаа үргэлжлүүлээд байгаа юм. Тэгвэл тус дүүргийн 22 дугаар хороо буюу Алтан-Өлгийд дахин нэг жишиг гудамж нэмэгджээ.
2017 -оны 6 -р сарын 27
2395
ДЭЛГЭРЭНГҮЙ
Завьт эргүүлийн бүрэлдэхүүн 3 настай хүүхдийг голд урсаж байхад нь аварлаа
Нийслэлийн Онцгой байдлын газраас голын усны ослоос урьдчилан сэргийлэх, иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор Туул гол дагуу завьт эргүүл ажиллуулж байна Нийслэлийн аврах анги 105-ийн завьт эргүүлийн бүрэлдэхүүн энэ сарын 24-ний өдөр Баянзүрхийн 20 дугаар хороонд Туул гол дагуу аялагчдад аюулгүй байдлаа хангах талаар сэрэмжлүүлж байхад гурван настай хүүхэд усанд хөл алдаж урсаж байсныг шуурхай ажиллаж уснаас аварч эцэг эхэд нь хүлээлгэн өгсөн байна.
2017 -оны 6 -р сарын 26
4278
ДЭЛГЭРЭНГҮЙ
Мал эмнэлгийн хяналтын цэгийн лабораторид тоног төхөөрөмж нийлүүлэгдлээ
Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй Хөдөө аж ахуйн маркетинг төслийн дэмжлэгтэйгээр Сонгинохайрхан дүүргийн “ Шар хөтөл ” дэх “МАЛ ЭМНЭЛГИЙН ХЯНАЛТЫН ЦЭГИЙН ЛАБОРАТОРИЙН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ СУУРИЛУУЛАХ” нээлтийн ёслолын үйл ажиллагаа боллоо. Нээлтийн үйл ажиллагаанд НЗД-ын Ногоон хөгжил, агаарын бохирдол хариуцсан орлогч дарга Ж.Батбаясгалан , УМЭҮГ-ын дарга П.Ганхуяг, УМХЕГ-ын ХАА-н хэлтсийн дарга Д.Батжаргал, Дэлхийн банкны ХАА Маркетинг төслийн хамт олон, Глобал Бизнес Линк ХХК-ийн захирал Г.Батцэцэг, НМЭГ-ийн хамт олон оролцлоо.
2017 -оны 6 -р сарын 23
3351
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн сонгуулийн хэсгийн хороодод хяналтын камер суурилууллаа
2017 оны Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн саналыг автомат системээр тоолох бөгөөд нийслэлд санал авах хэсгийн хороодын байруудыг дүрс бичлэгийн IP камераар тоноглож байна. Хяналтын камер суурилуулах уг ажлыг нийслэлийн Сонгуулийн хороо, нийслэлийн Мэдээллийн технологийн газартай хамтран хийж байгаа юм.
2017 -оны 6 -р сарын 23
2617
ДЭЛГЭРЭНГҮЙ
Борооны дараах их цэвэрлэгээг зохион байгууллаа
Нийслэлийн тээврийн газраас 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод их хэмжээний бороо орсонтой холбоотой нийтийн тээврийн үйлчилгээнд шуурхай зохицуулалтын арга хэмжээ авч ажиллалаа. Тухайн өдөр их хэмжээний бороо орсны улмаас троллейбуснууд нийтийн тээврийн үйлчилгээнд ажиллахад аюултай нөхцөл байдал үүссэн тул Т:2, Т:4, Т:5 чиглэлд зохицуулалтаар их багтаамжийн автобуснуудыг ажиллуулсан.
2017 -оны 6 -р сарын 23
2531
ДЭЛГЭРЭНГҮЙ
Дулааны болон ус түгээх шугам хоолойг засварлалаа
Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын 1,2 дугаар баазын инженер, техникийн ажилтнууд байгууллагын өөрийн хөрөнгө, дотоод нөөц бололцоонд тулгуурлан ашиглалтанд орсноос хойш засварлаагүй хуучирсан дулааны болон ус түгээх шугам хоолойг засварлан шинэчлэх, барилгын дээвэр засах ажлуудыг хямд зардлаар богино хугацаанд хийж гүйцэтгэлээ.
2017 -оны 6 -р сарын 23
2640
ДЭЛГЭРЭНГҮЙ
Газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдаа боллоо
Нийслэлийн Газрын албанаас ГАЗАР ЭЗЭМШИХ, АШИГЛАХ ЭРХИЙН ДУУДЛАГА НЭЭЛТТЭЙ ХУДАЛДАА-г зохион байгууллаа. Энэ удаагийн дуудлага худалдаагаар Баянгол, Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт амины орон сууцны хороолол, амралт, аялал жуулчлал, худалдаа, үйлчилгээ, орон сууц барих зориулалт бүхий 15 байршил зарлагдаж 2 байршлыг худалдлаа.
2017 -оны 6 -р сарын 23
2787
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хоол үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэх аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулна
Монгол улсын нийслэл Улаанбаатар хотыг “Зүүн хойд Азийн бизнес, аялал жуулчлал, соёл, санхүүгийн төв” болгох зорилтын хүрээнд жуулчдад зориулсан таатай, аюулгүй орчин нөхцөл бий болгох зорилгоор Сүхбаатар дүүргийн 3, 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Сөүлийн гудамжинд хэрэгжиж буй “Шөнийн гудамж” төслийн хүрээнд асраар үйлчилгээ эрхлэх-4, зориулалтын бусад түр байгууламжаар хоол үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэх-4 аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулна.
2017 -оны 6 -р сарын 23
2836
ДЭЛГЭРЭНГҮЙ
“ШӨНИЙН ГУДАМЖ” төслийн хүрээнд худалдаа эрхлэх аж ахуйн нэгжүүдийг сонгон шалгаруулна
Монгол улсын нийслэл Улаанбаатар хотыг “Зүүн хойд Азийн бизнес, аялал жуулчлал, соёл, санхүүгийн төв” болгох зорилтын хүрээнд жуулчдад зориулсан таатай, аюулгүй орчин нөхцөл бий болгох зорилгоор Сүхбаатар дүүргийн 3, 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Сөүлийн гудамжинд хэрэгжиж буй “Шөнийн гудамж” төслийн хүрээнд асар болон зориулалтын бусад түр байгууламжаар хүнсний /зайрмаг, ус ундаа/-4, болон бэлэг дурсгал, гар урлалын бүтээгдэхүүний худалдаа эрхлэх 2 аж ахуйн нэгж, иргэнийг сонгон шалгаруулна.
2017 -оны 6 -р сарын 23
3099
ДЭЛГЭРЭНГҮЙ
Замын байгууламжийн засвар, арчлалт хийж байна
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны захиалгаар хот нийтийн аж ахуй тохижилт үйлчилгээний ажлын хүрээнд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор Нарны зам, Их тойруу, Чингэлтэй гудамжны авто замын хайсны арчлалтын ажлыг Улаанбаатар зам засвар арчлалтын газар ОНӨААТҮГ гүйцэтгэж байна.
2017 -оны 6 -р сарын 23
1906
ДЭЛГЭРЭНГҮЙ
"Бизнес инкубатор төв"-өөс залуучуудад дэмжлэг үзүүлэхээр боллоо
Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дэргэдэх “Бизнес инкубатор төв”-ийн үйл ажиллагаа албан ёсоор эхэлж, тус төвд бүртгүүлсэн 3 багт нэг жилийн хугацаанд нийт 15.840.000 төгрөгийн дэмжлэг үзүүлэхээр боллоо. “Бизнес инкубатор төв”-д хамрагдсан аж ахуйн нэгж, баг тус бүрт сард 440 000 төгрөгийн тэтгэлэг олгох юм. Энэхүү төв нь мэдээллийн технологийн салбарын дэвшилтэт технологид суурилсан шинэлэг санааг бүтээгдэхүүн, үйлчилгээ болгон хөгжүүлэх, залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, гарааны бизнесээ эхэлж байгаа компаниудын үйл ажиллагааг тогтворжуулж, өсгөн бойжуулах зорилгоор байгуулагдсан юм.
2017 -оны 6 -р сарын 22
1496
ДЭЛГЭРЭНГҮЙ
Газрын дуудлага худалдаанд оролцогчдын хүсэлтийг авч эхэллээ
Нийслэлийн Газрын албанаас газар эзэмших эрхийн дуудлага худалдааг 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдөр зохион байгуулах гэж байна. Дуудлага худалдаанд оролцогчдын хүсэлтийг 2017 оны 6 дугаар сарын 20-ний өдрийн 8:00 цагаас эхлэн Төрийн захиргааны Хангарди ордон, 3 давхарт, Нийслэлийн Газрын алба, Газрын менежмент, төлөвлөлтийн хэлтсийн 307 тоот өрөөнд битүүмжилсэн хайрцгаар хүлээн авч эхэллээ. Хайрцгийг дуудлага худалдаа явуулахаас 30 минутын өмнө хаана.
2017 -оны 6 -р сарын 21
1274
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Хайлаастын уулзвараас Дарь-Эхийн зам хүртэлх 1,4 км замыг 57у/м гүүрийн хамт шинээр барих” ажлыг эхлүүллээ
Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар “Хайлаастын уулзвараас Дарь-Эхийн зам хүртэлх 1,4 км замыг 57у/м гүүрийн хамт шинээр барих” ажлыг Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан. Энэ гадна тойрог зам нь хотын төвийг тойрсон гол гудамж байх бөгөөд ачаа тээврийн үндсэн урсгалыг жигд хуваарилан өнгөрүүлэх үүрэгтэй юм. Төслийн хүрээнд Хайлаастын уулзвараас Дарь-Эхийн зам хүртэлх 1,4 км замыг 57у/м гүүрийн хамт шинээр барих бөгөөд авто замын зорчих хэсгийн өргөн 14м, 4 эгнээ хатуу хучилттай, хоёр талдаа 2м өргөн ногоон байгууламж, 3м өргөн явган хүний зам, гэрэлтүүлэг, борооны ус зайлуулах шугамтай иж бүрэн зам барихаар төлөвлөсөн.
2017 -оны 6 -р сарын 21
1463
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хан-Уулын усанд автсан айлуудад шуурхай тусаллаа
Их хэмжээний үргэлжилсэн усархаг бороо орсны улмаас Хан-Уул дүүргийн 7, 8 дугаар хороонд байрлах зарим айл усанд автжээ. Иймд Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын холбогдох албаны хүмүүс үүссэн нөхцөл байдалд нийцүүлэн, шуурхай арга хэмжээ авч ажилласан байна. Нөхцөл байдлыг хүндрэхээс өмнө урьдчилан арга хэмжээ авснаар олон айлыг үерт автах хүнд байдлаар авран, сэргийлж чадлаа.
2017 -оны 6 -р сарын 21
1233
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар болон “МИАТ” ТӨХК хоорондын хамтын ажиллагааг сайжруулах, албан хаагчийн нийгмийн баталгааг хангахад дэмжлэг үзүүлэх, нийгмийн хариуцлагын хүрээнд “Эко дүүрэг” болох мөрийн хөтөлбөрийг дэмжиж, хамтран ажиллах зорилгоор “Санамж бичиг” байгууллаа. Санамж бичигт НИТХ-ын Тэргүүлэгч, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан, “МИАТ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Т.Тамир нар гарын үсэг зурав. Хан-Уул дүүргийн Засаг дарга 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөртөө “Эко дүүрэг-Ногоон хөгжил” зорилтыг тусгаж, нийслэлийн өнгийг тодорхойлогч Хан-Уул дүүрэг нь “Эко дүүрэг” болох зорилт дэвшүүлэн ажиллаж буй.
2017 -оны 6 -р сарын 21
1026
ДЭЛГЭРЭНГҮЙ
Татвар төлөгчдийн анхааралд
Төрийн болон орон нутгийн өмчит үйлдвэрийн газар, нийслэлийн төсөвт газар, төлөөлөгчийн газрууд нийслэлийн Татварын газар харъяалагдах болсонтой холбогдуулан татвар төлөх дансны дугааруудад өөрчлөлт орлоо. Иймд дараах дансдуудад татвараа хийнэ үү гэж нийслэлийн Татварын газраас мэдээллээ.
2017 -оны 6 -р сарын 21
3487
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийтийн тээврийн үйлчилгээнд шинэ чиглэл нэмлээ
Нийслэлийн тээврийн газраас Баянзүрх дүүргийн 19, 22 дугаар хорооны иргэдийн зорчих эрэлтийг үндэслэн Ч:64 “Цагаан даваа-Офицеруудын ордон-Монгол кино үйлдвэр” гэсэн чиглэлийг шинээр нээлээ. Тус чиглэлд “Эрдэм транс” ХХК ажлын өдөр 3, амралтын өдөр 2 гаралтаар 15-17 минутын зайтай үйлчилнэ.
2017 -оны 6 -р сарын 20
1304
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн Цагдаагийн газар гэмт хэргийн хяналтын нэгдсэн систем бүхий “УДИРДЛАГЫН ТӨВ”-тэй боллоо
Улаанбаатар хотод анх удаа Гэмт хэргийн хяналтын нэгдсэн систем бий болгох зорилгоор Нийслэлийн цагдаагийн газарт “Удирдлагын төв”- ийг байгууллаа. Өнөөдөр Нийслэлийн цагдаагийн газарт тус удирдлагын төвийн нээлтийг зохион байгуулж, нээлтэд Цагдаагийн ерөнхий газрын дарга Ө.Энхтөр, Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын албаны дарга Л.Нямгэрэл, Улаанбаатар хотын захирагч С.Батболд, Нийслэлийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Ж.Эрдэнэболд болон бусад албаны хүмүүс оролцов.
2017 -оны 6 -р сарын 20
2033
ДЭЛГЭРЭНГҮЙ
В, С вирүс илрүүлэг шинжилгээнд 7200 хүн хамрагджээ
Нийслэлийн эрүүл мэндийн газраас “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн хүрээнд нийслэл хотод оршин суудаг 40-65 насны 334360 иргэнийг хепатитийн В, С вирүсийн илрүүлэг шинжилгээнд хамруулахаар ажиллаж байгаа билээ. Энэ сарын 15-ны өдрөөс эхлэн нийслэлийн 142 өрхийн эрүүл мэндийн төвд зохион байгуулж буй тус илрүүлэг шинжилгээ амжилттай үргэлжилж байна. Өнгөрөгч долоо хоногийн байдлаар буюу энэ сарын 15, 16-нд нийслэлийн хэмжээнд 7262 хүн тус шинжилгээнд хамрагджээ. Мөн “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн хүрээнд авч хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар ард иргэдэд сурталчлан таниулж, эрүүл мэндийн үзлэг оношилгоо, сургалт зөвлөгөөг хүргэх нээлттэй өдөрлөгийг зохион байгуулж эхлээд байна.
2017 -оны 6 -р сарын 20
1110
ДЭЛГЭРЭНГҮЙ