“ТЕХНОЛОГИ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ МОНГОЛД - 2017” олон улсын үзэсгэлэн хурал
ҮЗЭСГЭЛЭН: Олон улсын үзэсгэлэн, хурал нь Монгол улсыг хөгжилд хөтлөх нэн тэргүүний салбарын дэлхийн дэвшилтэт шинэ технологи, шилдэг шийдлийг танилцуулах болно. Манай үзэсгэлэнд Австри, ХБНГУ, Швейцарь, Франц, Австрали, Өмнөд Африкийн шилдэг компаниуд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулахаас гадна олон орны хөрөнгө оруулагчид нэг дор цуглах болно. Дэд бүтэц, барилга байгууламж, уул уурхай, хот төлөвлөлт, сэргээгдэх эрчим хүч, мах сүү боловсруулалт, эрчим хүч, банк санхүүгийн чиглэлээр үйл ажиллагаагаа эрхэлдэг бол манай үзэсгэлэнд хүрэлцэн ирээрэй.
2017 -оны 4 -р сарын 10
1870
ДЭЛГЭРЭНГҮЙ
Бор гөрөөсны амийг аварч нийслэлийн Шуурхай албанд мэдэгджээ
Сүхбаатар дүүргийн 20-р хорооны нутаг, Сэлхийн амны эхэнд оршин суугч Г.Ганбаатарын зэргэлдээ хашааны орчмоос золбин нохдод бариулсны улмаас бэртэж, гэмтсэн бор гөрөөс энэ сарын 4-ний өдөр олджээ. Уг гөрөөс өмнөх орой нь зэрлэг нохойд хөөгдөн уулнаас хурдтай зугтаан бууж, айлын торон хашааг харалгүй мөргөн хоёр эвэр, урд хөлөө хашааны төмрийн завсар зоож шарх авсайн байна. Мөн бөгсөө хүчтэй савснаас болж нуруу, нугасаа гэмтээн, бөгсөн бие нь мэдээгүй болж, хашааны төмөр орооцолдсон байжээ.
2017 -оны 4 -р сарын 10
1238
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хачигнаас сэргийлээрэй
Жил бүрийн дөрөвдүгээр сараас зургаадугаар сарыг дуустал ойн болон бэлчээрийн хачгийн идэвхжилийн улирал эхэлдэг. Цаг агаар дулаарч, урин цаг ирж байгаатай холбогдуулан иргэд хөдөө амралт, чөлөөт цагаараа агаар салхинд гарах, хөдөө орон нутаг болон зуслан гарах зэргээр задгай агаарт гарах энэ үеэр хачигт хазуулах явдал ихээр гардаг. Иргэд хачигт хазуулсан тохиолдолд хамгийн түрүүнд эмнэлэгт хандаж, мэргэжлийн эмчээр хачгийг авахуулах шаардлагатай ба хазсан хачгаа эмнэлгийн байгууллагад авч очин, шинжлүүлснээр халдвар авсан эсэхээ тогтоолгох бүрэн боломжтой талаар мэргэжлийн эмч нар зөвлөж байна.
2017 -оны 4 -р сарын 10
1235
ДЭЛГЭРЭНГҮЙ
“ДҮНЖИНГАРАВ” худалдааны төвийн зорчих хэсгийн эвдрэлийг засварлалаа
2017 оны 04 дүгээрсарын 05-ны өдөр “Дүнжингарав” худалдааны төвийн баруун талын авто замын зорчих хэсэгт үүссэн эвдрэлийг “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ-ын Засвар ашиглалтын алба 8 хүний бүрэлдэхүүнтэйгээр ачааны автомашин, бага оврын автомашин, бобкат, гар нягтруулагч ашиглан дайргаар дүүргэж нягтруулах ажлыг хийж гүйцэтгэлээ. Энэ ажлын хүрээнд 23м2 цөмөрсөн талбайн 12м3 тохиромжгүй хөрсийг ухаж мөн хэмжээний дайргаар дүүргэлт хийн нягтруулж зорчих хэсгийг аюулгүй болгосон байна.
2017 -оны 4 -р сарын 7
1163
ДЭЛГЭРЭНГҮЙ
Зэрлэгшсэн нохойн устгалыг Богдхан ууланд явуулав
Богдхан уулын амуудад зэрлэгшсэн ноход элбэгшин зэрлэг амьтад барьж, ууланд аялж буй иргэд рүү дайрсан явдал удаа дараалан гарсантай холбогдуулан нийслэлийн Засаг даргаас шуурхай арга хэмжээ авах үүрэг өгч, Хот тохижилтын газар,
2017 -оны 4 -р сарын 7
847
ДЭЛГЭРЭНГҮЙ
Шилдэг эссэ, илтгэл шалгаруулах уралдаан зарлалаа
Газар зохион байгуулалт геодези зураг зүйн газар, Нийслэлийн Газрын алба “Монгол орны баруун бүсэд газрын доройтол, хөгжлийн сөрөг нөлөөллийг бууруулах дүйцүүлэн хамгааллыг нэвтрүүлэх нь” төсөлтэй хамтран “Газрын харилцааны ажилтны өдөр”-ийг угтаж судлаачид болон их, дээд сургуулиудын багш, оюутнуудын дунд уламжлал болгон зохион байгуулагддаг шилдэг эссэ, илтгэл шалгаруулах уралдааныг зарлаж байна.
2017 -оны 4 -р сарын 7
2263
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хаврын цагт хурдан морины уралдаан зохион байгуулахыг хориглолоо
Нийслэлийн Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар хурдан морь унаач хүүхдийн аюулгүй байдлыг хангах үүднээс хаврын цагт хурдан морины уралдаан зохион байгуулахыг хориглох захирамж гаргалаа. Захирамжаар жил бүрийн арваннэгдүгээр сарын 1-ний өдрөөс дараа оны тавдугаар сарын 1-ний өдрийг хүртэл хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээг зохион байгуулахыг хориглолоо. Мөн дүүрэгт зохион байгуулах хурдан морины уралдааны талаар нэг сарын өмнө мэдэгдэж зөвшөөрөл авч зохион байгуулахыг албан ёсоор дүүргийн уяачдын холбоонд даалгав.
2017 -оны 4 -р сарын 7
1263
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Ирээдүйн эзэд” мэргэжил сонголтын үндэсний аяныг өрнүүлж байна
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар, нийслэлийн Боловсролын газар, Германы хамтын ажиллагааны байгууллагын “Мэргэжлийн чиг баримжаа олгох” төсөл зэрэг байгууллагууд хамтран “Ирээдүйн эзэд” мэргэжил сонголтын үндэсний аяныг нийслэлд эхлүүллээ. Тус аянд нийслэлийн 9 дүүргийн Ерөнхий боловсролын дунд сургуулийн ахлах ангийн сурагчид хамрагдах бөгөөд өчигдөр Баянзүрх дүүргийн сурагчдын дунд зохион байгуулав.
2017 -оны 4 -р сарын 7
1464
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Эерэг сэтгэлгээний давалгаа” Сонгинохайрхан дүүргээс эхэллээ
Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар, JCI Лидер салбар байгууллагын “Эерэг сэтгэлгээний давалгаа” ТББ-тай хамтран “Эерэг сэтгэлгээний давалгаа” сургалтыг нийслэлийн 9 дүүргийн 152 хороонд зохион байгуулахаар төлөвлөсөн бөгөөд өөчигдөр Сонгинохайрхан дүүргээс эхлүүллээ. Тус сургалтад Сонгинохайрхан дүүргийн 23, 18 ,6, 19, 5, 27 дугаар хорооны иргэд нийт 100 гаруй хүн оролцов. Энэхүү сургалтыг нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-Очир нээж, “Хязгаар үгүй мөрөөд” сэдвээр илтгэл тавьлаа. Өнгөрсөн хугацаанд нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас хэрэгжүүлж буй “Эерэг сэтгэлгээний давалгаа аян”-ы хүрээнд олон цуврал сургалт зохион байгуулсан бөгөөд одоогоор 3000 гаруй залуусыг хамруулаад байна.
2017 -оны 4 -р сарын 7
1508
ДЭЛГЭРЭНГҮЙ
900 орчим аж ахуйн нэгжийг хамруулсан нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгууллаа
“Иргэдийн оролцоотой эрх зүйн шинэтгэлийн жил”-ийн хүрээнд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас “Нийслэлийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох, хяналт тавих журам”-ын шинэчилсэн төслийн нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Нийслэлийн Цагдаагийн газар, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газар, Татварын газар, дүүргүүдийн Засаг даргын Тамгын газартай хамтран өнгөрсөн гуравдугаар сарын 31-нээс энэ сарын 4-ний өдрүүдэд нийт 900 орчим аж ахуйн нэгж, иргэнийг хамруулсан байна.
2017 -оны 4 -р сарын 7
1372
ДЭЛГЭРЭНГҮЙ
Улаанбаатар хот “БАЙКАЛТУР-2017” үзэсгэлэнгээс “ЗОЛОТАЯ ЗВЕЗДА” өргөмжлөл хүртэв
Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Улаанбаатар хотын аялал жуулчлалын холбоотой хамтран 03-р сарын 29-31-ний өдрүүдэд ОХУ-ын Эрхүү хотод зохион байгуулагдсан “Байкалтур-2017” олон улсын үзэсгэлэнд оролцож, “Золотая звезда” буюу “Алтан од” цом, өргөмжлөлийг хүртсэн байна. Тус өргөмжлөлийг шилдгийн шилдэг оролцогч улс, хотод олгодог бөгөөд үзэсгэлэнд БНСУ болон ОХУ-ын Эрхүү, Өвөр байгалийн нийт 8 муж, БНХАУ-ын 13 мужийн нийт 220 аялал жуулчлалын салбарын төлөөлөл оролцсон байна.
2017 -оны 4 -р сарын 6
1652
ДЭЛГЭРЭНГҮЙ
“БӨМБӨГӨР” худалдааны төвийн замын хайсанд цацруулагч суурилууллаа
“Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ-ын Үйлдвэрлэлийн алба цацруулагч хийж 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр “Бөмбөгөр” худалдааны төвийн баруун талын замын 78 ширхэг явган хайсанд 158 ширхэгийг суурилууллаа. Өмнө байсан цацруулагч нь мэдээлэх чадвараа алдсан тул ийнхүү дотооддоо үйлдвэрлэж, зардлаа хэмнэн ажиллаж байна. Ингэснээр замын хөдөлгөөнд оролцогчид сонор сэрэмжгүйгээсээ болж хайс, хашлага дайрч мөргөдгийг багасгах, цаашлаад урьдчилан сэргийлж чадах юм.
2017 -оны 4 -р сарын 6
1481
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Байгаль орчинд ээлтэй техник технологи”-ийн үзэсгэлэн худалдаа болно
Агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд иргэд олон нийтэд “Байгаль орчинд ээлтэй техник технологи”-ийг таниулах, иргэдийг мэдээ мэдээллээр ханган, ахуй амьдралдаа хэрэгжүүлэх зорилгоор “Байгаль орчинд ээлтэй техник технологи”-ийн үзэсгэлэн худалдаа болох гэж байна. Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсээс зохион байгуулж буй тус үзэсгэлэн худалдаа маргааш 10 цагт ХУД-ийн Соёлын ордонд болно.
2017 -оны 4 -р сарын 5
996
ДЭЛГЭРЭНГҮЙ
Ногоон байгууламжийн талбайн хаврын арчилгааг эхлүүллээ
Нийслэлийн “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ-ын Ногоон байгууламжийн алба нийтийн эзэмшлийн гудамж талбайн хаврын арчилгааны ажлаа 2017 оны гуравдугаар сарын 28-ны өдрөөс эхлүүллээ. Уг ажлын хүрээнд хариуцсан нийтийн эзэмшлийн хуваарьт гудамж талбайн ногоон байгууламжийн мод, ургамлын хашлагын хог, навчийг цэвэрлэн мод, бут сөөгний тогооны хөрс сийрүүлэлтийг хийж байна. Мөн хаврын цэнэг усалгааг эхлүүлэн Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө, Нийслэл хүрээ өргөн чөлөө, Олимп, Нарны зам, Их Монгол зэрэг гудамжнуудын зүлэгт талбай болон мод, бут, сөөгний титэм салааг нийт 8 машин ашиглан угааж байгаа юм.
2017 -оны 4 -р сарын 5
920
ДЭЛГЭРЭНГҮЙ
Налайхын автобусны чиглэл өөрчлөгдсөнд иргэд баяртай байна
Налайх дүүргийн нийтийн тээврийн чиглэл өөрчлөгдөж төлбөрийн журамд өөрчлөлт орсонтой холбогдуулан дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар өнөөдөр автобусаар зорчигч иргэдтэй уулзаж, тэдний санал хүсэлтийг сонслоо. Налайх-Улаанбаатар чиглэлийн нийтийн тээвэр өмнө нь Дүнжингарав худалдааны төв хүрээд буцаж эргэдэг байсан бол энэ сарын 1-ний өдрөөс эхлэн Налайх-Багшийн дээд хүрээд 64 дүгээр дэлгүүрээр буцаж эргэдэг болсон.
2017 -оны 4 -р сарын 4
1453
ДЭЛГЭРЭНГҮЙ
Журмын төслийн хэлэлцүүлэг боллоо
“Иргэдийн оролцоотой эрх зүйн шинэтгэлийн жил”-ийн хүрээнд Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн баталсан хөтөлбөрийн дагуу Нийслэлийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох, хяналт тавих журмын шинэчилсэн төслийн нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс, Худалдаа үйлчилгээний хэлтэс, дүүргийн Засаг даргын Тамгын газар хамтран зохион байгуулж, аж ахуйн нэгж, байгууллагын төлөөлөл, иргэд оролцсоноос гадна холбогдох ажил хариуцсан дарга, мэргэжилтэн зэрэг 60 гаруй албан хаагч оролцов.
2017 -оны 4 -р сарын 4
1158
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг хамтдаа” аян өрнүүлж байна
Хүүхдийн эсрэг хүчирхийллийн талаар олон нийтийн мэдлэг, ойлголтыг дээшлүүлэх, хамгаалал дахь хүүхдийн оролцоог нэмэгдүүлэх, хүүхэд хамгааллын чиглэлээр өрийн болон төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах зорилготой “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг хамтдаа” аяныг эхлүүллээ. Уг арга хэмжээг энэ сарын 3-30-ны өдрийг дуустал Чингэлтэй дүүргийн ГХУСАЗСЗ, Засаг даргын Тамгын газар, Цагдаагийн 1, 2 дугаар хэлтэс, Боловсролын хэлтэс, Хүүхэд, гэр бүл, залуучуудын хөгжлийн хэлтэс, Боловсролын хэлтэс, ДЗМОУБ,Чингэлтэй орон нутгийн хөгжлийн хөтөлбөртэй хамтран зохион байгуулж байна.
2017 -оны 4 -р сарын 4
1122
ДЭЛГЭРЭНГҮЙ
149-р цэцэрлэгийн өргөтөл ашиглалтанд орлоо
Сүхбаатар дүүргийн хөрөнгө оруулалтаар баригдсан 149-р цэцэрлэгийн өргөтгөл ашиглалтанд орж нээлтээ хийлээ. Нээлтийн үйл ажиллагаанд дүүргийн Засаг дарга Х.Болормаа, Засаг даргын орлогч П.Давхарбаяр, Боловсролын хэлтсийн дарга Б.Үүлэнсолонго болон ажил хариуцсан мэргэжилтнүүд эцэг эхийн төлөөлөл, гүйцэтгэгч компанийхан, хүүхэд багачуудын хамт оролцлоо.
2017 -оны 4 -р сарын 3
1349
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хүүхдийн өсөлтийн талаар эмч мэргэжилтнүүд зөвлөгөө өгөв
Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар, “Тод-Эйч” хүүхдийн өсөлтийн клиник эмнэлэгтэй хамтран хүүхдийн өсөлтөд сөргөөр нөлөөлөх хүчин зүйлс, хорт хүнд металлын хордлого болон эрдэс минералын дутагдлын талаар Баянгол дүүргийн “Залуучуудын хөгжлийн төвд” сургалт зохион байгууллаа. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны мөрийн хөтөлбөрийн 4.6.3 дах хэсэгт Залуучуудын эрүүл мэндийн боловсролыг сайжруулахаар тусгагдсан байгаатай холбоотойгоор цаашид энэ сургалтыг нийслэлийн дүүргүүдэд шат дараатай зохион байгуулах юм.
2017 -оны 4 -р сарын 3
1193
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн гудамж замын хөдөлгөөнд оролцож байгаа авто тээврийн хэрэгслийн техникийн байдал, ачаа тээвэрлэлт, зам, замын байгууламжийн ашиглалтад хяналт тавих хамтарсан үзлэг шалгалт хийж байна
“Авто тээврийн хэрэгслийн техникийн байдал, ачаа тээвэрлэлт, зам, замын байгууламжийн ашиглалтад хяналт тавих” зорилгоор нийслэлийн Тээврийн газар, Замын цагдаагийн алба, нийслэлийн Авто замын хөгжлийн газрын хамтарсан үзлэг шалгалтыг жил бүрийн 03 сарын 20-ноос 04 сарын 20, 10 сарын 01-нээс 11 сарын 01-ний хооронд тогтмол явуулж, дүрэм, журам, стандартын биелэлтэд хяналт тавин, зөрчил дутагдлыг арилгуулан, эрсдлээс урьдчилан сэргийлэх зөвлөгөө өгч ажилладаг.
2017 -оны 3 -р сарын 31
1543
ДЭЛГЭРЭНГҮЙ