Нийслэлийн байгууллагууд үйл ажиллагаандаа цахим шилжилтийг амжилттай хийж байна
“Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын дотоод удирдлагын нэгдсэн систем”-ийг ашиглахтай холбоотой харилцааг зохицуулсан журмыг нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан баталлаа. Төрөөс мэдээлэл, харилцаа холбооны хөгжлийн талаар баримтлах бодлого болон Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас төрийн байгууллагуудад дижитал шилжилт хийх зөвлөмж, Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөртэй уялдуулан нийслэлээс иргэдэд үзүүлж байгаа төрийн үйлчилгээг шат дараатай цахимжуулах, үйлчилгээний шат дамжлагыг багасгаж, чанар хүртээмж, нэр төрлийг нэмэгдүүлэх зорилгоор “Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын дотоод удирдлагын нэгдсэн систем”-ийг Нийслэлийн Мэдээлэл, технологийн газраас нэвтрүүлээд байна.
2019 -оны 10 -р сарын 21
302
ДЭЛГЭРЭНГҮЙ
Улайсдаг гэрлийн хэрэглээнээс татгалзъя
LED (Light-emitting diode) гэрэл нь 1вт цахилгаан энергийг 90-112 люмен болгож хувирган харьцангуй бага энерги зарцуулж, 40-50 жил ажиллах чадвартай бөгөөд хар тугалга болон мөнгөн ус агуулдаггүй. LED гэрлийг бүдгэрүүлж, тодосгож болдгоос гадна хөдөлгөөн, чичиргээнд тэсвэртэй, хөнгөн, ганддаггүй материалтай мөн олон төрлийн өнгөний сонголттой байдаг.
2019 -оны 10 -р сарын 18
250
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн Хүрээ амаржих газар "Алтан гадас”, “Хангарди одон”-гоор шагнууллаа
Нийслэлийн Хүрээ амаржих газар үүсэн байгуулагдсаны түүхт 60 жилийн ойн арга хэмжээ өнөөдөр зохион байгуулагдаж байна. Нөхөн үржихүйн насны охид эмэгтэйчүүдэд эх барих, эмэгтэйчүүдийн цогц тусламж үзүүлэн, эх нялхасын эрүүл мэндэд анхаарч, эсэн мэнд амаржуулах эрхэм хүндтэй үйлсээрээ манлайлж яваа тус амаржих газрын хувьд энэ өдөр шагналын хур буулгасан олон баяр тохиож буй юм. Тухайлбал, тус газрын хамт олонд төрийн дээд шагнал “Алтан гадас” одон, нийслэлийн дээд шагнал “Хангарди” одонг гардуулах ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаа боллоо.
2019 -оны 10 -р сарын 18
297
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хан-Уул дүүргийн төрийн албан хаагчид утааны эсрэг нэгдлээ
Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын ажилтан, албан хаагчдын санаачлагаар Хан-Уул дүүргийн 250 гаруй ажилтан, албан хаагчид сайн дураараа утааны эсрэг нэгдэн аравдугаар сарын 17-ны өдрийн 14:00 цагаас 17:00 цаг хүртэл буюу гурван цагийн дотор 3070 шуудай 76750 кг шахмал түлш савлаж, ажлын хөлсөөрөө зорилтот бүлгийн 20 өрхөд сайжруулсан шахмал түлш хандивлалаа.
2019 -оны 10 -р сарын 18
319
ДЭЛГЭРЭНГҮЙ
2019-2020 оны өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг шалгах дадлага сургууль хийлээ
Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөрийн баталсан 2019-2020 оны өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг шалгах дадлага сургуулилтын удирдамжийн дагуу Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Улаанбаатар хотын Шуурхай удирдлага, зохицуулалтын төв, Нийслэлийн Онцгой байдлын газраас хамтран Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг инженерийн хангамжийн байгууллагууд болон төвийн зургаан дүүргийн гэрэлтүүлгийн компаниудыг хамруулан өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг шалгах дадлага, сургуулилтыг аравдугаар сарын 16, 17-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулж ажиллалаа.
2019 -оны 10 -р сарын 18
316
ДЭЛГЭРЭНГҮЙ
Сүхбаатарын талбайд үзэсгэлэн зохион байгуулагдаж байна
Нийслэлийн 380 жилийн ойн хүрээнд Азийн хотуудын төрөөс баримталж буй орон сууцны бодлого, хөгжүүлэлтэд тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх гарцыг тодорхойлох, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, харилцан туршлага солилцох, хамтын ажиллагаагаа идэвхжүүлэх зорилгоор “Азийн хотуудын орон сууцны IV форум”-д зориулсан үзэсгэлэн Сүхбаатарын талбайд аравдугаар сарын 11- ээс аравдугаар сарын 29-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна.
2019 -оны 10 -р сарын 18
303
ДЭЛГЭРЭНГҮЙ
Б.ОТГОНСҮХ: Налайхын замын эхний ээлжийн хөдөлгөөнийг энэ сарын 29-нд нээнэ
Миний хувьд энэ жилийн онцлог төслөөр Налайх-Чойрын чиглэлийн 20.9 км авто замын шинэчлэлийн төслийг нэрлэмээр байна. 2019 оны 04-р сард эхэлсэн ч энэ ондоо багтаан замын хөдөлгөөнийг нээх амбицтайгаар ажиллаж байгаа. Төслийн гүйцэтгэлийн шатанд замын ажлыг үндсэн дөрвөн компани, туслах гурван компани хийж хэрэгжүүлж, 400 гаруй инженер техникийн ажилчид, 150 гаруй техник ашиглаж байна. Товчхондоо төслийн гүйцэтгэл чамлахааргүй үр дүнтэй явна.
2019 -оны 10 -р сарын 18
364
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Залууст ээлтэй үйлчилгээ” аяны нээлт боллоо
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Баянзүрх дүүргийн Залуучуудын хөгжлийн төв, “Нарантуул Олон Улсын худалдааны төв” хамтран орон даяар өрнүүлэх “Залууст ээлтэй үйлчилгээ” аяны нээлтийн үйл ажиллагааг “Нарантуул” худалдааны төвд өнөөдөр зохион байгууллаа. Нээлтийн үйл ажиллагаанд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Залуучуудын газрын дарга О.Сэлэнгэ, Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын орлогч дарга Н.Мандуул, “Нарантуул Олон Улсын худалдааны төв”-ийн гүйцэтгэх захирал Б.Мишээл нар оролцов.
2019 -оны 10 -р сарын 17
389
ДЭЛГЭРЭНГҮЙ
Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвийн нэгдсэн лаборатори чанарын стандартын гэрчилгээ авлаа
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвийн нэгдсэн лаборатори нь нийт бүрэлдэхүүн хэсгээр олон улсын MNS ISO 15189:2015 стандартын дагуу итгэмжлэгдсэн гэрчилгээ авлаа. Чанарын стандартын гэрчилгээ авснаар тус лаборатори нь олон улсын магадлан итгэмжлэлийг улсын хэмжээнд хэрэгжүүлж буй 12 дахь лаборатори болж байгаа юм. Мөн бусад дүүргийн Эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлгүүд дунд итгэмжлэгдсэн анхдагч лаборатори боллоо.
2019 -оны 10 -р сарын 17
284
ДЭЛГЭРЭНГҮЙ
10 сая төгрөгийн шагналын сантай “Ус ба уул уурхай” сэдэвт дата хакатон болно
Олон улсын санхүүгийн корпорацын “Хөгжлийн төлөөх ил тод байдал” (D2D) хөтөлбөр нь байгалийн нөөцтэй холбоотой нээлттэй өгөгдөл, мэдээллийн ашиглалтыг дэмжих замаар нотолгоонд суурилсан олон нийтийн хэлэлцүүлгийг өрнүүлэх, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, улмаар байгалийн нөөцөд тулгуурласан хөгжлийн эерэг нөлөөллийг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой “Ус ба уул уурхай” сэдэвт дата хакатоныг аравдугаар сарын 19, 20-ны өдрүүдэд Улаанбаатар инновацын төвд зохион байгуулах гэж байна.
2019 -оны 10 -р сарын 17
174
ДЭЛГЭРЭНГҮЙ
Амгалан амаржих газрын Эмнэлзүйн нэгдсэн лаборатори чанарын стандартын гэрчилгээ авлаа
Нийслэлийн Амгалан амаржих газрын Эмнэлзүйн нэгдсэн лаборатори “Эрүүл мэндийн лабораторийн чанар ба чадавхид тавих шаардлага” MNS ISO 15189:2015 стандартын дагуу итгэмжлэгдсэн гэрчилгээ авлаа. Жилд ойролцоогоор 84.000 орчим эх, нярай, эмэгтэйчүүдэд шинжилгээ хийдэг тус лабораторийн тусламж, үйлчилгээний цар хүрээ жилээс жилд өргөжин тэлж, олон улсын стандартын шаардлага хангасан чанартай, үнэн бодитой хийгдэж байна.
2019 -оны 10 -р сарын 17
219
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний концепц”-д санал авах хэлэлцүүлэг зохион байгууллаа
Улаанбаатар хотыг хөгжүүлэх зорилтын хүрээнд “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний концепц”-ыг боловсруулаад байна. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2019 оны 27/24 дугаар тогтоолоор “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний концепц боловсруулах” ажилд санал, дүгнэлт өгөх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдсан бөгөөд тус ажлын хэсгээс шийдвэрлэсний дагуу Нийслэл Улаанбаатар хот ирээдүйд ямар үзэл баримтлалын хүрээнд хөгжих вэ? гэдэг асуудлаар Хот байгуулалт, төлөвлөлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг зураг төслийн мэргэжлийн байгууллага, эрдэмтэн судлаачдын санал бодол, шинэ санаачлагыг сонсох зорилгоор хэлэлцүүлэг, уулзалтыг зохион байгууллаа.
2019 -оны 10 -р сарын 17
362
ДЭЛГЭРЭНГҮЙ
Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дахин дуудлага худалдааг аравдугаар сарын 31-нд цахим хэлбэрээр зохион байгуулна
Нийслэлийн Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 16-ны А/1076 дугаар захирамж гарсантай холбогдуулан "Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дахин дуудлага худалдаа" 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 09:00 цагт www.mle.mn цахим хуудсаар явагдана. Дуудлага худалдаанд оролцогчид хүсэлтээ аравдугаар сарын 28-ны өдрийн 08:30 цагаас эхлэн 31-ний өдрийн 08:30 цагийн хооронд www.mle.mn цахим хуудсаар бүртгүүлнэ. Энэ удаагийн дуудлага худалдаагаар 25 байршлын газрыг худалдана.
2019 -оны 10 -р сарын 17
254
ДЭЛГЭРЭНГҮЙ
Менингококкт халдвараас сэргийлье
Хэрэв таны хүүхэд: Өндөр халуурсан Толгой нь өвдсөн Бөөлжсөн Биен дээр нь цусархаг тууралт гарсан бол яаралтай түргэн тусламжийн 103 дугаар, ХӨСҮТ-ийн 100 дугаарт хандаарай.
2019 -оны 10 -р сарын 17
172
ДЭЛГЭРЭНГҮЙ
Энэ амралтын өдрүүдэд бүх нийтийн гүйлт, дугуйн уралдаан болон шатрын тэмцээн болно
Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 380 жилийн ойн хүрээнд Нийслэлийн Засаг даргын ивээл дор Иргэдийн спортын VIII их наадмыг спортын найман төрлөөр, иргэд, оюутан залуучууд, сурагчдын дунд спортын таван төрөлт тэмцээнүүдийг нас насны ангилалаар гурван үе шаттай зохион байгуулж байна. Тэгвэл энэ амралтын өдрүүдэд бүх нийтийн гүйлт, дугуйн тэмцээн болон шатрын тэмцээнийг зохион байгуулна.
2019 -оны 10 -р сарын 17
411
ДЭЛГЭРЭНГҮЙ
Азийн сангийн суурин төлөөлөгч Марк Кэйнигийг хүлээн авч уулзлаа
Нийслэлийн Шинжлэх ухаан, Үйлдвэрлэл, Инновацын газрын дарга Б.Бат-Эрдэнэ Азийн сангийн суурин төлөөлөгч Марк Кэйнигийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Азийн сангийн зүгээс “Азийн ном” хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар инновацын төвийн номын санд 1 сая төгрөгний ном хандивлалаа. Мөн уулзалтаар хоёр талаас хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдээ танилцуулан хамтарч ажиллах боломжуудын талаар санал солилцлоо.
2019 -оны 10 -р сарын 17
217
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Нийслэлийн иргэний дагаж мөрдөх 10 зөв дадал аян” үргэлжилж байна
Нийслэлийн хүн амын 35.4 хувийг залуучууд эзэлдэг бөгөөд “Нийслэлийн иргэний 10 зөв дадал аян”-ыг нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас санаачлан Эерэг тэмүүлэл ТББ-тай хамтран 3 дахь жилдээ өрнүүлж байна. Өнөөдөр Нийслэлийн Иргэний танхимд 15:00-16:00 цагийн хооронд “Нийслэлийн иргэний 10 зөв дадал аян”-ы сургалт болж, Гандигийн нэрэмжит Үйлдвэрлэл, урлалын коллежийн 300 оюутан хамрагдсан бөгөөд Сүхбаатар дүүргийн Залуучуудын хөгжлийн төвийн мэргэжилтнүүд залуучуудын оролцоог ханган ажиллав.
2019 -оны 10 -р сарын 16
269
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Эх нярайн эрүүл мэнд-хамтын хөгжил” олон улсын эрдэм шинжилгээний хурал болж байна
Нийслэлийн Хүрээ амаржих газар үүсэн байгуулагдсаны түүхт 60 жилийн ой, “Монголын эх барих, эмэгтэйчүүдийн эмч нарын холбоо”-ны 30 жилийн ойн баярын хүрээнд "Эх нярайн эрүүл мэнд-Хамтын хөгжил" олон улсын эрдэм шинжилгээний бага хурал өнөөдөр Чингис зочид буудлын хурлын танхимд болж байна. Тус хуралд эх барих, эмэгтэйчүүдийн үе үеийн шилдэг эмч, эрдэмтэн, судлаачаас гадна алслагдсан дүүрэг, хөдөө орон нутгийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд, гадаадын зочид төлөөлөгчид уригдан оролцож байгаа юм.
2019 -оны 10 -р сарын 16
206
ДЭЛГЭРЭНГҮЙ
Улаанбаатар хотын 380 жилийн ойн хүрээнд 38000 метрт сансрын бөмбөлөг хөөргөнө
Улаанбаатар хотын 380 жилийн ойг тэмдэглэх ажлын хүрээнд “МАРСА” ТББ, НЗДТГ-тай хамтран Монгол Улсын ЕБС-ын дунд ангийн 12-15 насны сурагчдын дунд “Бидний бүтээл сансарт” уралдаан зарлалаа. Монгол Улсын ирээдүй болсон мянга мянган хүүхдийн сансар огторгуйн талаарх чөлөөт сэтгэлгээг түгээн, тэдний шинжлэх ухаанч, бүтээлч байдлыг дэмжин, хүсэл мөрөөдлийг нь бадраахад уралдааны гол зорилго оршино. Өргөн хүрээг хамран зохион байгуулагдаж буй энэхүү уралдааны шилдэг бүтээлийг Улаанбаатар хотын 380 жилийн ойгоор тусгай зориулалтын Сансрын бөмбөлгөөр 38000 метрт хөөргөх юм.
2019 -оны 10 -р сарын 16
367
ДЭЛГЭРЭНГҮЙ
“U CAN CHANGE” видео контент бүтээх уралдаан нийт оюутнуудын дунд эхэллээ
Улаанбаатар смарт компаниас Монгол Улсын хэмжээнд суралцаж байгаа нийт оюутнуудын дунд “U CAN CHANGE” ВИДЕО КОНТЕНТ бүтээх уралдаан зарлаад байна. Өөрийн бүтээлч сэтгэлгээгээ харуулах шинийг эрэлхийлэгч залуус оролцох боломжтой бөгөөд тус тэмцээнд оролцохыг хүсвэл ердөө бичлэг хийх камер, гар утас зэрэг өөрт ойр байгаа хэрэгслээр ажиллаж бүтээлээ бэлтгэн илгээгээрэй.
2019 -оны 10 -р сарын 16
249
ДЭЛГЭРЭНГҮЙ