Ундны усны чанарын судалгааг гаргаж, мэдээллийн сан үүсгэж байна
Нийслэлийн Байгаль орчны газар нь Усны тухай хууль, Эрүүл ахуйн тухай хууль болон тэдгээрт нийцүүлэн гаргасан журам стандартын хэрэгжилтийг хангуулах, төвлөрсөн болон төвлөрсөн бус ус хангамжийн эх үүсвэрээс нийтийн хэрэглээнд ашиглаж буй ундны усны чанарын шинжилгээг өндөр нарийвчлалтай хийж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлтэй хамтран нийслэлийн 9 дүүргийн 2255 уст цэг /гүний худаг, ус түгээх байр, ус дамжуулах хоолой/-ээс химийн 25, микро биологийн тав, изотопын тав, микро элементийн 56 нийт 91 үзүүлэлтээр шинжилгээ хийж үзүүлэлт тус бүрээр ундны усны чанарын судалгааг гарган мэдээллийн сан үүсгэх ажлыг гүйцэтгээд байна. Уг ажилд Шинжлэх ухааны академийн Хими, химийн технологийн хүрээлэн, Газарзүй-Геоэкологийн хүрээлэн хамтран оролцож байгаа юм.
2020 -оны 11 -р сарын 2
ДЭЛГЭРЭНГҮЙ