Нийслэлийн Эрүүл мэндийн газар эрүүл мэндийн салбарын тэргүүний байгууллагаар шалгарлаа
Нийслэлийн Эрүүл мэндийн газар эрүүл мэндийн салбарын тэргүүний байгууллагаар шалгарлаа
7 цаг 28 минутын өмнө
29
ДЭЛГЭРЭНГҮЙ
Худалдаа, үйлчилгээний салбар хариуцсан мэргэжилтнүүд мэргэшсэн шинжээчийн сургалтад хамрагдлаа
Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль шинэчлэгдэн батлагдсантай холбогдуулан уг хуулийг хэрэгжүүлэх, хэрэглэгчдийг чанартай, аюулгүй, тохирлын баталгаатай бүтээгдэхүүн, үйлчилгээгээр хангах, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, хэрэглэгчийн эрх, ашгийг хамгаалах зорилгоор Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 291 дүгээр тогтоолоор “Тохирлын баталгаанд заавал хамруулах бүтээгдэхүүн, үйлчилгээний жагсаалт”-ыг баталж нийт 181 зүйлийн бүтээгдэхүүн, 16 нэр төрлийн үйлчилгээг тохирлын баталгаанд заавал хамруулахаар тусгасан.
Өчигдөр 17 цаг 36 минут
75
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Улаанбаатарын өвлийн наадам”-ын үеэр Хотын аяллын автобусаар иргэдэд үнэгүй үйлчилнэ
Энэ амралтын өдрүүдэд буюу хоёрдугаар сарын 16-17-ны өдрүүдэд Богд Хан уулын үзэсгэлэнт Хүрхрээгийн аманд зохион байгуулагдах “Улаанбаатарын өвлийн наадам”-ын үеэр Ulaanbaatar City Tour буюу хотын аяллын автобусаар иргэдэд үйлчилнэ.
Өчигдөр 15 цаг 20 минут
205
ДЭЛГЭРЭНГҮЙ
Цанын Улаанбаатар хотын аварга шалгаруулах анхдугаар тэмцээн болно
Тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, өвлийн улиралд Улаанбаатар хотод ирэх жуулчдын тоог нэмэгдүүлэх зорилгоор “Улаанбаатарын өвлийн наадам” арга хэмжээг хоёрдугаар сарын 16-17-ны амралтын өдрүүдэд Богд Хан уулын үзэсгэлэнт Хүрхрээгийн аманд зохион байгуулна. Тус наадмын хүрээнд Цанын Улаанбаатар хотын аварга шалгаруулах анхдугаар тэмцээн болно. Тэмцээн уулын цанын слалом буюу туг сүлжих төрлөөр мэргэжлийн эрэгтэй, сонирхогчдын эрэгтэй, сонирхогчдын эмэгтэй ангиллаар явагдана.
Өчигдөр 13 цаг 5 минут
526
ДЭЛГЭРЭНГҮЙ
Монголд анх удаа умайн салст давхаргыг өндөр давтамжит радио долгионоор түлэх эмчилгээг хийлээ
Нийслэлийн Амгалан амаржих газар нь эмэгтэйчүүдийн эмчилгээний практикт шинэлэг олон талт үйл ажиллагаа явуулж байна. Үүний нэг нь өндөр давтамжит радио долгионоор умайн хоргүй хавдрын зангилааг түлэх, умайн эмгэг цус алдалтын үед умайн салст давхаргыг бүхэлд нь түлэх зэрэг эмчилгээнүүдийг амжилттай хийж, нутагшуулж байна.
Өчигдөр 11 цаг 43 минут
91
ДЭЛГЭРЭНГҮЙ
Явган хүний зам арга хэмжээг үргэлжлүүлнэ
Нийслэлийн Засаг даргын 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн “Явган хүний зам, талбайг нэмэгдүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” А/809 дүгээр захирамж гарч, явган зорчигчийн хөдөлгөөнд саад учруулж байгаа зөрчлийг арилгах зохион байгуулалтын арга хэмжээ Нийслэлийн Газрын албанаас зохион байгуулан ажилласан.
2019 -оны 2 -р сарын 14
252
ДЭЛГЭРЭНГҮЙ
Иргэдийн аюулгүй амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор хэрэгжүүлсэн “Газар чөлөөлөлтийн ажил” шилдэг ажил боллоо
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар, аймгуудын Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, Нийслэл, дүүргийн газрын албаны дарга нарын ээлжит зөвлөгөөн энэ өдрүүдэд болж байна.
2019 -оны 2 -р сарын 14
174
ДЭЛГЭРЭНГҮЙ
Снөүбоардын улсын аварга шалгаруулах тэмцээн болно
Өвлийн олимпийн спортын нэг төрөл Снөүборд нь зориулалтын тавцан ашиглан зассан зам бүхий ресортод гулгахаас гадна мөнх цаст ууланд, элсэн дээр хүртэл гулгадаг спорт юм. Снөүбоардын хувцас хэрэгсэл болох каск, нүдний шил нь хамгаалалтын хэрэгсэл болдог ба хүрэм, өмд зэрэг нь салхи нэвтрүүлэхгүй материалаар хийгдсэн биед эвтэйхэн дулаан байлгадаг тул заавал зориулагдсан хувцас хэрэгслийг хэрэглэдэг байна.
2019 -оны 2 -р сарын 14
238
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Номоо солилцъё” бичил номын сангийн тавиурыг байрлууллаа
”Номоо солилцъё” бичил номын сангийн үйл ажиллагааг 2019 оны 1 дүгээр сараас НИТХ, НЗДТГ, нийслэлийн Соёл, урлагийн газар, нийслэлийн Боловсролын газар, Д.Нацагдоржийн нэрэмжит хотын төв номын сан, “JCI Grand” зэрэг байгууллагуудтай хамтран НИТХ-ын Нийгмийн хөгжлийн хорооноос санаачилсан “Уншлагыг дэмжих 2021” хөтөлбөр болон Нэгдсэн Үндэстний Байгууллагын Тогтвортой хөгжлийн #4 Чанартай боловсролыг дэмжих зорилгын хүрээнд хэрэгжүүлэн ажиллаж байна.
2019 -оны 2 -р сарын 14
151
ДЭЛГЭРЭНГҮЙ
“ЭЕРЭГ ӨӨРЧЛӨЛТ” аян эхэллээ
Нийслэл Улаанбаатар хот үүсгэн байгуулагдсаны 380 жилийн ойн хүрээнд нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас 2019 оныг “Залуучуудын оролцоотой-Эерэг өөрчлөлтийн жил” болгон зарлаж, “Эерэг өөрчлөлт” аяныг эхлүүллээ. Аяны хүрээнд нийслэлийн Тээврийн газар, “Эерэг Тэмүүлэл” НҮТББ-тай хамтран нийтийн тээврийн үйлчилгээний чанарыг сайжруулах, стандартыг мөрдүүлэх, жолооч нарын сахилга хариуцлага, харилцааны соёлыг сайжруулах зорилгоор “Хандлага, харилцааны ур чадвар” сэдэвт сургалтыг өнөөдөр "Зорчигч тээврийн нэгтгэл" ОНӨААТҮГ-ийн 1 дүгээр баазын 320 жолоочийг хамруулан зохион байгууллаа.
2019 -оны 2 -р сарын 12
276
ДЭЛГЭРЭНГҮЙ
Менингококкт халдвараас сэргийлэх арга хэмжээг эрчимжүүллээ
Дэлхийн улс орнуудад менингококкт халдвар жилд дунджаар 500.000-1.200.000 тохиолдол бүртгэгдэж, 50-135 мянган хүн нас бардаг гэсэн судалгаа бий. Манай улсад 1950 оноос хойш менингококкт халдварын гурван удаагийн томоохон дэгдэлт бүртгэгдсэн байдаг.
2019 -оны 2 -р сарын 12
226
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Улаанбаатарын өвлийн наадам”-ын үеэр Параглайдингийн тэмцээн болно
Параглайдинг бол хөнгөн жингийн нисэх төхөөрөмж буюу параглайдерыг ашиглан чөлөөт нислэг хийдэг спорт юм. Далавч хэрэгсэл нь 11-22 кг байх тул бүхий л хэрэгслээ үүргэвчиндээ хийгээд хүссэн газартаа очин нисэх боломжийг олгодог. Параглайдингийн спортоор олон янзын түвшинд хичээллэж болно. Хэдэн мянган метрийн өндөрт гарч, хэдэн зуун километрийн зайд нисч болдог. 2018 онд параглайдераар 564 км ниссэн дэлхийн дээд амжилт бүртгэгдсэн байна.
2019 -оны 2 -р сарын 12
306
ДЭЛГЭРЭНГҮЙ
Томуугийн халдвараас сэргийлж, хүүхдэд үйлчлэх олон нийтийн газруудын үйл ажиллагааг түр зогсоолоо
Томуугийн вирусын халдварын тархалт нэмэгдэх эрсдлээс сэргийлж Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/76 дугаар захирамж гарч, нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа бүх төрлийн хүүхдийн тоглоомын газруудын үйл ажиллагааг 2019 оны 02 дугаар сарын 01-нээс 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл түр хугацаагаар зогсоохоор боллоо.
2019 -оны 2 -р сарын 11
668
ДЭЛГЭРЭНГҮЙ
Монголын уламжлалт цагаан сарын баярыг тохиолдуулан нийтийн тээврийн үйлчилгээнд хяналт шалгалт зохион байгууллаа
Нийслэлийн Тээврийн газартай “Нийтийн тээврийн үйлчилгээг гүйцэтгүүлэх” гэрээтэй ажилладаг 19 аж ахуйн нэгж, байгууллагад сар шинийн баярыг тохиолдуулан тээврийн хэрэгслийн цэвэрлэгээ, өнгө үзэмжийг сайжруулах, зам тээврийн осол зөрчлөөс урьдчилан сэргийлэх, техникийн бүрэн бүтэн байдлыг хангах талаар үүрэг даалгавар өгч,88 чиглэлд нийтийн
2019 -оны 2 -р сарын 4
519
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хамгийн эрэлттэй мэргэжлийн нэг мэргэшсэн хөтөч, тайлбарлагчийн сургалт боллоо
Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын Мэргэжлийн хөтөч, тайлбарлагчдын холбоо хамтран чадварлаг хөтөч, тайлбарлагчдыг бэлтгэх сургалтыг үе шаттай зохион байгуулж ирсэн билээ. Энэ жилийн анхны сургалтад хамрагдсан 30 иргэнээс 12 нь мэргэжлийн хөтөч, тайлбарлагчийн гэрчилгээгээ гардан авч, мэргэшсэн хөтөч, тайлбарлагчийн эгнээд нэгдэн ороод байна.
2019 -оны 2 -р сарын 1
511
ДЭЛГЭРЭНГҮЙ
85009 орц, гарц дээр урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг, санамж бүхий стикер, наалт байршуулж байна
Нийслэлийн Онцгой байдлын газраас Сар шинийн баяр амралтын өдрүүдээр болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл хийлээ.
2019 -оны 2 -р сарын 1
526
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Мөсний шагайн харваа”-ны УАШТ зохион байгуулагдана
Монгол Улсаас ЮНЕСКО-ийн Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн Төлөөллийн жагсаалтад морин хуур хөгжмийн уламжлалт урлаг, Монгол ардын уртын дуу, Монгол үндэстний баяр Наадам, Монгол үндэстний хөөмэйн урлаг, Бүргэдийн баяр буюу Шувуучлахуй, Монгол гэрийн уламжлалт урлал, зан үйл, Монгол шагайн харваа гэсэн долоон өв бүртгэлтэй байна.
2019 -оны 1 -р сарын 31
453
ДЭЛГЭРЭНГҮЙ
Улаан бурхан өвчнөөс сэргийлье!!!
Улаан бурхан өвчний тохиолдол Европ болон зэргэлдээ орнуудад ихсэх хандлагатай байна. Ялангуяа уг өвчлөл нь Улаан бурхан өвчний эсрэг вакцин хийлгээгүй хүүхдүүдийн дунд илүү их бүртгэгдэж байна.
2019 -оны 1 -р сарын 30
254
ДЭЛГЭРЭНГҮЙ
Цэцэрлэгүүдийн дунд “Бид хүүхэлдэйчид” хуруун хүүхэлдэйн жүжгийн уралдаан зохион байгуулагдлаа
“Хүүхдийн насны онцлогт тохирсон хөгжлийг дэмжих дэд хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд: Хүүхдийн хүмүүжил төлөвшлийн асуудал дээр амьд харилцаа үүсгэж үр хүүхэд залуу үеэ зөв хүн болгож зан төлөвийг нь төлөвшүүлж хүүхдийн оюун ухаан бүтээлч чадварыг хөгжүүлэх, урлаг, гоо зүйн боловсрол олгох үлгэр домгийг түгээн дэлгэрүүлж ардын өв уламжлал, ёс заншлыг танин мэдүүлэх зорилгоор хүүхдийн цэцэрлэгүүдийн дунд “Бид хүүхэлдэйчид” хуруун хүүхэлдэйгээр багш, хүүхдийн хамтарсан тоглолт үзүүлэх тэмцээнийг зохион байгууллаа.
2019 -оны 1 -р сарын 30
245
ДЭЛГЭРЭНГҮЙ
Ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлтийн мастер төлөвлөгөөтэй боллоо
Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн 21-р хуралдаанаар “Улаанбаатар хотын цэцэрлэгжүүлэлтийн мастер төлөвлөгөө”-г өргөн барьж батлууллаа. Монгол улсын иргэн бүр эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхтэй. Монгол улсын хүн амын 50 гаруй хувь нь амьдарч байгаа Нийслэлийн иргэд эрүүл аюулгүй орчинд сайжруулахын тулд “Өөрийн онцлогтой цэцэрлэгт ногоон хотыг хамтаараа байгуулна” гэсэн зорилгын доор нэгдэж ногоон байгууламжийн дунд хугацаанд баримтлах /10-12 жилд/ бодлогын баримт бичигтэй боллоо.
2019 -оны 1 -р сарын 29
422
ДЭЛГЭРЭНГҮЙ