“Umoney” картын тухай заавал мэдэх 10 зүйл
Нийслэлийн хэмжээнд U money карт цэнэглэх 1000 гаруй цэг байдаг. Үүнд Түргэн үйлчилгээний цэг, хүнсний дэлгүүр, И-март, Номин супермаркет, Circle K, CU сүлжээ дэлгүүрийн салбаруудаас гадна Голомт банкны Изипэй ПОС төхөөрөмж ашигладаг 400 гаруй цэгүүдэд хандаж бэлнээр болон банкны картаар цэнэглэх боломжтой юм. Мөн UB Smart Bus аппликейшны ОЙРОЛЦОО АВТОБУСНЫ БУУДАЛ цэснээс “U money карт” цэнэглэх гэрээт цэгийн байршил харах боломжтой ба та гар утасныхаа GPS-ыг асаахаа мартуузай.
2020 -оны 10 -р сарын 22
1105
ДЭЛГЭРЭНГҮЙ
Иргэдэд утсаар хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өглөө
Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас “Нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх” дэд хөтөлбөрийн хүрээнд Монголын Хуульчдын холбоотой хамтран энэ сарын 21-ний өдөр хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөгийг утсаар зохион байгууллаа.
2020 -оны 10 -р сарын 22
478
ДЭЛГЭРЭНГҮЙ
Идэвхтэй алхалтын 10 хоног аян үргэлжилж байна  
Жил бүрийн 10 дугаар сард “Дэлхийн алхалтын өдөр”-ийг идэвхтэй хөдөлгөөн, алхалтын ач холбогдлын талаар олон нийтэд сурталчлах зорилгоор тэмдэглэдэг уламжлалтай. Манай улс энэхүү өдрийг 2017 оноос хойш тэмдэглэж байна. Энэ жил НҮБ-д гишүүнээр элссэний 59 жилийн ойг угтан Засгийн газрын тохируулагч агентлаг- Биеийн тамир спортын Улсын хороо, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Нийслэлийн Спортын хороо, Биеийн тамир, спорт, чийрэгжүүлэлтийн арга зүйчдийн нийгэмлэг болон бусад төрийн бус байгууллагуудтай хамтран “Идэвхтэй алхалтын аян” уриан дор идэвхтэй хөдөлгөөн, алхалтын ач холбогдлыг олон нийтэд 10 дугаар сарын 21-30-ны өдрүүдэд 10 хоногийн хугацаанд сурталчилан зохион байгуулж байгаа юм.
2020 -оны 10 -р сарын 22
1024
ДЭЛГЭРЭНГҮЙ
Томуу, томуу төст өвчлөл ихсэх хандлагатай байгааг анхаарууллаа
НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Ц.Цолмон, НЭМГ-ын Халдварт бус өвчний асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Н.Мэндсайхан нар өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Нийслэлийн ОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй “24 цагийн хугацаанд нийслэлийн Түргэн тусламжийн утас 103 дугаар, Хордлогын яаралтай түргэн тусламжийн төвд угаарын хийнд хордсон нэг өрхийн дөрвөн хүний дуудлага ирсэн.
2020 -оны 10 -р сарын 22
445
ДЭЛГЭРЭНГҮЙ
Өнөөдрөөс цэрэг татлага эхэллээ
Нийслэлийн Засаг даргын захирамжаар 2020 оны 2 дугаар ээлжийн цэрэг татлага өнөөдрөөс эхэлж байна. Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, НЗДТГ-ын дарга, Цэрэг татлагын товчооны дарга Ц.Уртнасан, НЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Ц.Анхбаяр тэргүүтэй холбогдох албаныхан өнөөдөр Баянзүрх дүүргийн цэрэг татлагын явцтай танилцлаа.
2020 -оны 10 -р сарын 22
569
ДЭЛГЭРЭНГҮЙ
2020
2020 -оны 10 -р сарын 22
47
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн ИТХ-ын анхдугаар хуралдааны тов гарлаа
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид өнөөдөр хуралдлаа. Хуралдаанаар нийслэлийн ИТХ-ын анхдугаар хуралдааны товыг аравдугаар сарын 23-ны өдөр буюу баасан гарагт 11.00 цагт товлолоо. Анхдугаар хуралдаанаар Нийслэлийн ИТХ-ын даргыг сонгож, намын бүлгүүд байгуулагдан бүлгийн дарга нараа сонгоно. Мөн нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн нэрийг дэвшүүлэх юм.
2020 -оны 10 -р сарын 21
195
ДЭЛГЭРЭНГҮЙ