НИТХ-ын тэргүүлэгч Ш.Үнэнбатын уясан даага айрагджээ
Тулгар төр байгуулагдсаны 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадам ёслол төгөлдөр сайхан болж өндөрлөлөө. Энэ жилийн наадмын эрлийз бага насны морьдын уралдаанд НИТХ-ын Тэргүүлэгч, Нийслэлийн Өмчийн ашиглалт удирдлагын газрын дарга, Нийслэлийн алдарт уяач Ш.Үнэнбатын уяж сойсон хонгор халзан даага айргийн дөрөвт хурдалж, уясан эзнээ баярлуулж, унасан хүүхдээ урамшуулж, наадамчин олноо цэнгүүлжээ.
2019 -оны 7 -р сарын 16
492
ДЭЛГЭРЭНГҮЙ
Цэцэг төвийн уулзварын авто замын хөдөлгөөнийг энэ сарын 16-18-нд түр хаана
Чингэлтэй дүүргийн 1-р хороо, Цэцэг төвийн уулзварын авто замын хөдөлгөөнийг 2019 оны долоодугаар сарын 16-ны 23:00 цагаас долоодугаар сарын 18-ны өдрийн хооронд хааж, Хууль зүйн яамны захиалгаар “Дабль пирамид констракшн ХХК нь дулааны шугамын өргөтгөл, шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэнэ.
2019 -оны 7 -р сарын 16
398
ДЭЛГЭРЭНГҮЙ
Төв шуудангийн уулзвараас Цэцэг төвийн уулзвар хүртэлх авто замыг хаах үеийн нийтийн тээврийн үйлчилгээний хуваарийг танилцуулж байна
Монгол банкны Үндэсний цахим гүйлгээний төв болон Хууль зүй, дотоод хэргийн яамны гадна дулааны шугам сүлжээний шинэчлэлтийн ажлын хүрээнд “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн эзэмшлийн А4 магистрал төв шугамын нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор инженерийн шугам сүлжээг өргөтгөн сольж, шинэчлэхээр Чингэлтэй дүүргийн 01 дүгээр хороо Энхтайваны өргөн чөлөөнд байрлах “Төв шуудан”-ийн зүүн уулзвараас Цэцэг төвийн уулзвар хүртэлх авто замын зүүнээс баруун зүгт чиглэх хөдөлгөөнийг 2019 оны долоодугаар сарын 16-ны өдрийн 23:00 цагаас эхлэн 2019 оны долоодугаар сарын 18-ны өдрийн 06:00 цаг хүртэлх хугацаанд хаахаар болоод байна.
2019 -оны 7 -р сарын 16
343
ДЭЛГЭРЭНГҮЙ
Уяачдын наадмын үеэр түрүүлсэн бөхөд "Тоёота цом" гардуулан өгөв
Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадам өчигдөр Хүй долоо худагт уяачдын наадмаар үргэлжиллээ. Нээлтийн арга хэмжээнд Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга, Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, улсын их баяр наадмын бөхийн барилдаанд түрүүлж, аварга цол хүртээд буй Э.Оюунболд, үзүүрлэж, шөвгөрсөн бөхчүүд болон бусад хүмүүс оролцов.
2019 -оны 7 -р сарын 13
333
ДЭЛГЭРЭНГҮЙ
Э.Оюунболдод шагналын автомашиныг гардуулан өглөө
Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит 512 бөхийн барилдаанд ес даван түрүүлсэн Монгол Улсын шинэ аварга Э.Оюунболдод түрүү бөхийн бай шагнал болох “Nissan Patrol Y62” автомашиныг өнөөдөр гардуулан өглөө
2019 -оны 7 -р сарын 13
223
ДЭЛГЭРЭНГҮЙ
Э.Оюунболд ес даван түрүүлж, Монгол Улсын Аварга боллоо
Тулгар Төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд 512 бөх барилдсанаас Монгол Улсын арслан Энхтөгсийн Оюунболд ес даван түрүүлж Улсын аварга цолны болзол хангасан бол улсын аварга Н.Батсуурь найм даван үзүүрлэлээ.
2019 -оны 7 -р сарын 12
251
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Эх орноо хамтдаа дуулъя” цэнгүүн хоёр дахь өдрөө үргэлжилж байна
Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүрээнд иргэд, наадамчин олондоо зориулан жанжин Д.Сүхбаатарын талбайд урлагийн томоохон үйл ажиллагаануудыг зохион байгуулдаг билээ. Энэ жилийн Улаанбаатарын үдэш “Эх орноо хамтдаа дуулья” цэнгүүний нээлт өчигдөр болж, нээлтэд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан, НЗДТГ-ын дарга Э.Содномжамц нар оролцов.
2019 -оны 7 -р сарын 12
180
ДЭЛГЭРЭНГҮЙ
Монгол Улсын мэргэн харваач хоёроор нэмэгдлээ
Тулгар төр байгуулагдсаны 2228, Их Монгол Улсын 813 жил, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмын Үндэсний сурын харваанд 540 харваач цэц мэргэнээ сорилоо.
2019 -оны 7 -р сарын 12
275
ДЭЛГЭРЭНГҮЙ
Үндэсний их баяр наадмын шагайн харваанд түрүүлсэн тамирчид шагналаа гардан авлаа
Тулгар төр байгуулагдсаны 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадам ёслол төгөлдөр үргэлжилж байна. Энэ жилийн баяр наадмын шагайн харваан тэмцээнд Завхан аймгийн Алдархаан сумын харьяат, Монгол Улсын Үлэмж дархан мэргэн Л.Болд түрүүлсэн бол Архангай аймгийн Хайрхан сумын харьяат, Монгол Улсын Үлэмж дархан мэргэн С.Ямааранз хоёрдугаар байр, Өмнөговь аймгийн харьяат, Монгол Улсын Үлэмж дархан мэргэн Б.Түвшинбаяр гуравдугаар байрт тус тус шалгарсан байна.
2019 -оны 7 -р сарын 12
415
ДЭЛГЭРЭНГҮЙ
Түрүүлж, айрагдсан морьдын цолыг дуудаж, шагнал гардууллаа
Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ойн үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаанд түрүүлж, айрагдсан морьдын цолыг дуудаж, шагналыг гардуулан өглөө.
2019 -оны 7 -р сарын 12
322
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хотын Захирагч С.Амарсайхан төрийн өндөрлөгүүдийн хамтаар сурын талбай болон шагайн асарт зочиллоо
Тулгар төр байгуулагдсаны 2228, Их Монгол Улсын 813 жил, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмын нээлт ёслол төгөлдөр боллоо. Нээлтийн ёслолын дараагаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан Төрийн гурван өндөрлөгийн хамт сурын талбай болон шагайн асарт зочилж, наадамчин олонтой мэндчилэв.
2019 -оны 7 -р сарын 12
500
ДЭЛГЭРЭНГҮЙ
Үндэсний их баяр наадмын нээлт боллоо
Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмын нээлтийн үйл ажиллагаа ёслол төгөлдөр болов.
2019 -оны 7 -р сарын 11
276
ДЭЛГЭРЭНГҮЙ
Наадмын түрүү бөхөд “Ниссан патрол Y62” маркийн автомашин бэлэглэнэ
Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд түрүүлсэн бөхөд “Моннис моторс” ХХК-наас 239 сая төгрөгийн өртөг бүхий “Ниссан патрол Y62” маркийн автомашин өгөхөөр болсон гэдгээ өнөөдөр нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийж, олон нийтэд мэдээллээ. Хэвлэлийн хурлыг “Моннис моторс” ХХК-ны ерөнхий захирал П.Баяр, НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар, “Моннис моторс” компанийн гүйцэтгэх захирал Р.Манлайбаяр, “Моннис моторс” ХХК-ны дэд захирал н.Учрал нар хийв.
2019 -оны 7 -р сарын 10
441
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Дээлтэй Монгол” наадам 13 дахь жилдээ боллоо
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын аялал жуулчлалын холбоо, “Монгол Костюмс” ХХК хамтран 13 дах жилдээ “Дээлтэй Монгол” наадмыг Их жанжин Д.Сүхбаатарын талбайд зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээ нь өнгөрсөн хугацаанд Монголчуудын уламжлалт соёл түүний дотор үндэстэн ястны дээл хувцас, эд хэрэглэл, ардын урлагийн биет бус өвийг гадаад, дотоодод сурталчлан таниулах, залуучуудын оролцоог нэмэгдүүлэх, аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлчилгээг хөгжүүлэх зорилгоор зохион байгуулж ирсэн юм.
2019 -оны 7 -р сарын 10
330
ДЭЛГЭРЭНГҮЙ
Наадмын тасалбарыг цахимаар захиалсан хүмүүс өнөөдөр ННҮТ-ийн Дүнжингарав салбараас биечлэн очиж аваарай
Үндэсний их баяр наадмын тасалбарыг 2019 оны 07 сарын 08, 09-ний өдрүүдэд нийслэлийн цахим үйлчилгээний нэгдсэн портал www.eservice.ulaanbaatar.mn -ээр дамжуулан цахимаар захиалсан хүмүүс өнөөдөр Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав салбараас биечлэн очиж "ХУР" Төрийн мэдээлэл солилцооны систем ашиглан хурууны хээгээр таниулан авах боломжтой.
2019 -оны 7 -р сарын 10
420
ДЭЛГЭРЭНГҮЙ
Баяр наадмын үеэр хүүхдээ төөрөхөөс сэргийлж бугуйвч зүүлгээрэй
Жил бүрийн наадмаар Хүй долоо худаг, Төв цэнгэлдэх хүрээлэнд Хүүхдийн Түр хамгаалах байр ажилладаг. Тус байр нь баяр наадмын үеэр хүүхдийг эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор эцэг эх, олон нийтэд сэрэмжлүүлэг өгч, бага насны хүүхдүүдэд аюулгүйн бугуйвч зүүж өгөх үйлчилгээг үзүүлдэг юм.
2019 -оны 7 -р сарын 10
336
ДЭЛГЭРЭНГҮЙ
Агаар  чийгшүүлэх, авто зам угаах зориулалтын автомашиныг ТҮК-д хүлээлгэн өглөө  
Нийслэлийн Засаг даргын өгсөн үүргийн дагуу өнгөрсөн сард Хот тохижилтын газарт зам талбай угаах, шүүрдэх, хогийг соруулах зэрэг олон үйлдэлт 20 бага оврын авто техник гардуулан өгсөн. Тэгвэл өнөөдөр мөн агаар чийгшүүлэх, авто замыг өндөр даралтын усаар угаах зориулалт бүхий хоёр авто машиныг Хот тохижилтын газарт хүлээлгэн өглөө.
2019 -оны 7 -р сарын 10
509
ДЭЛГЭРЭНГҮЙ
Төрийн далбааны өдөр тохиож байна
Төрийн далбааны өдөр өнөөдөр тохиож байна. Энэ өдөрт хүндэтгэл үзүүлэн Чингисийн талбайд Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн цэргийн ёслолын жагсаалыг 10 дахь жилдээ зохион байгууллаа. Монгол төрийн бэлгэ тэмдэг болсон Төрийн далбаандаа хүндэтгэлтэй хандах, түүхт ёс, түүхэн уламжлалаа нандигнан өвлөх, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх зорилгоор төрийн далбааны өдөртэй болох хуулийг УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Ж.Сүхбаатар, Ц.Дашдорж нар 2008 онд санаачлан батлуулсан юм.
2019 -оны 7 -р сарын 10
173
ДЭЛГЭРЭНГҮЙ