Ухамсрын түгжээгээ тайлчихвал унааны түгжрэл ч буурна
Дэлхийн хэмжээний метрополис хот Улаанбаатарын авто замын түгжрэл хэрээс хэтрээд удсан. Нийслэлд өдөрт дунджаар 420 мянга гаруй автомашин замын хөдөлгөөнд идэвхтэй оролцдог гэсэн судалгаа бий. Сар бүр 5000-8000, жилд 60 000-80 000 автомашиныг хил, гаалиар ямар ч цензургүй оруулж байгаад даруйхан шийдвэртэй арга хэмжээ авахгүй бол ойрын хугацаанд Улаанбаатар хотын төв хэсэгт тээврийн хэрэгслүүд тэг зогсолт хийх эрсдэл нүүрлээд буйг Улаанбаатар хотын Замын хөдөлгөөн төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрын дарга С.Энхтөр уржигдар мэдээлэл хийхдээ онцолсон.
2019 -оны 7 -р сарын 26
257
ДЭЛГЭРЭНГҮЙ
Ирэх сард “Орон байраа дулаалъя” аян зохион байгуулагдана
Монгол Улсын Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилттэй холбоотойгоор Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газар, “Монголын Байгаль орчны иргэний зөвлөл” ТББ,Таван толгой түлш ХХК-ийн төлөөлөл, “Зөв мэдээлэл холбоо” ТББ-ын төлөөлөл оролцсон уулзалтыг “Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хороо”-оос санаачлан зохион байгууллаа.
2019 -оны 7 -р сарын 25
393
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөг боллоо
Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас “Нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх” дэд хөтөлбөрийн хүрээнд Монголын Хуульчдын холбоотой хамтран энэ сарын 24-ний өдөр иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөг зохион байгууллаа.
2019 -оны 7 -р сарын 25
327
ДЭЛГЭРЭНГҮЙ
"Цэргийн алба-Эх орны алба" уулзалт Баянхонгор аймагт зохион байгуулагдлаа
Батлан хамгаалахын сайд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчтай байгуулсан гэрээний хүрээнд зохион байгуулагдаж байгаа “Цэргийн алба-Эх орны алба" сэдэвт уулзалт арга хэмжээг Баянхонгор аймаг дахь Зэвсэгт хүчний 339 дүгээр ангид зохион байгууллаа. Энэхүү уулзалтад Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Э.Содномжамц, Баянхонгор аймгийн Засаг даргын орлогч М.Мөнхбат, нийслэл дүүргийн цэргийн штабын төлөөлөл, ангийн удирдлагууд оролцлоо.
2019 -оны 7 -р сарын 25
359
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хепатитийн эсрэг дэлхийн өдрийг “Хепатитийг устгах ажилд хувь нэмэр оруулья” уриан дор тэмдэглэнэ
Дэлхийн хепатитийн эсрэг өдрийг жил бүрийн долдугаар сарын 27-нд ДЭМБ-ын гишүүн орнууд уламжлал болгон тэмдэглэн өнгөрүүлдэг билээ. Энэ жил “Хепатитийг устгах ажилд хувь нэмэр оруулья” уриан дор зохион байгуулж байгаа бөгөөд нийслэлийн хэмжээнд Д.Сүхбаатарын төв талбайд энэ сарын 26-ны өдөр Эрүүл мэндийн яам, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас хамтран өдөрлөг зохион байгуулна.
2019 -оны 7 -р сарын 25
293
ДЭЛГЭРЭНГҮЙ
Олон улсын худалдаа логистикийн төв рүү албадан ирүүлдэг биш өөрсдөө ирдэг байх нөхцөлийг бүрдүүлж ажиллана
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр “Олон улсын худалдаа логистикийн төв” ХК-д холбогдох албаны төлөөллийн хамт ажиллаж, зарим тулгамдсан асуудлуудыг сонсон газар дээр нь шийдвэрлэх чиглэл өгөв. Хотын Захирагчийг нийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч О.Мөнгөншагай болон “Олон улсын худалдаа логистикийн төв” ХК-ийн удирдлагууд хүлээн авч, компанийн үйл ажиллагаагаа танилцуулсан юм.
2019 -оны 7 -р сарын 24
484
ДЭЛГЭРЭНГҮЙ
С.Амарсайхан: Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл саналаа нэгтгэн оруулах шаардлагатай
Нийслэлийн ИТХ-аас нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид болон нийслэл, есөн дүүргийн төр, захиргааны байгууллагуудын удирдлагуудын дунд Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслөөр хэлэлцүүлэг өрнүүллээ. Үндсэн хуулийн IV зүйлд оруулж буй нэмэлт өөрчлөлтийн төслийн танилцуулгыг нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Б.Батбямба хийв.
2019 -оны 7 -р сарын 24
409
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хотын захирагч протезийн үйлдвэрийг дэмжин ажиллахаа илэрхийллээ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан “Дэл оюу дөл” ХХК-ийн “Эрхэм чанар” протезийн үйлдвэрт ажиллаж, цаашдаа дэмжин ажиллахаа илэрхийллээ. “Эрхэм чанар” протезийн үйлдвэр нь Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөө дэлхийн жишиг, стандартад нийцсэн тоног төхөөрөмжөөр сүүлийн үеийн протез, ортопед, тусгай зориулалтын гутал үйлдвэрлэхийн зэрэгцээ сувиллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. 2016 онд үйл ажиллагаагаа өргөжүүлэн “Нандин Эрдэнэ” сувилалийг нээж, 2018 онд “Нандин-Эрдэнэ” сэргээн засах төвийн зөвшөөрөл авч үйл ажиллагаагаа өргөжүүлсээр байгаа юм.
2019 -оны 7 -р сарын 24
409
ДЭЛГЭРЭНГҮЙ
БГД-т улс нийслэлийн төсвөөр баригдаж буй сургууль, цэцэрлэгийн барилгын ажлын явцтай танилцлаа
Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа өнөөдөр Улсын төсвийн хөрөнгөөр Баянгол дүүрэгт баригдаж буй сургууль, цэцэрлэгийн барилгын ажлын явцтай танилцаж, холбогдох албан тушаалтнуудад үүрэг даалгаврыг өгч ажиллаа. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Баянгол дүүрэгт 2018-2019 онд он дамжин долоог цэцэрлэг, долоон сургууль, нэг спорт заал баригдаж байна.
2019 -оны 7 -р сарын 24
350
ДЭЛГЭРЭНГҮЙ
Сүхбаатар дүүрэг жишиг өрхийн эмнэлэгтэй болно
Бүгд найрамдах Турк улсын Истанбул хотын хөрөнгө оруулалтаар буюу “Tика” төслийн буцалтгүй тусламжаар нийслэлд есөн жишиг өрхийн эмнэлэг барих юм. Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа тэргүүтэй Улаанбаатар хот, Истанбул хотын хамтын ажиллагааны хүрээнд хийгдэж буй уг төслийн хүрээнд Сүхбаатар дүүргийн 17 дугаар хорооны Өрхийн эрүүл мэндийн төвийн барилгын ажлын явцтай танилцлаа.
2019 -оны 7 -р сарын 24
284
ДЭЛГЭРЭНГҮЙ
Сурагч солилцоогоор ирсэн хүүхдүүдийг хүлээн авч уулзлаа
Улаанбаатар хот нь дэлхийн 40 гаруй хотуудтай Ах, дүүгийн болон найрамдалт харилцаатай хамтран ажиллаж, харилцан туршлага судалж, олон үйл ажиллагааг хамтран зохион байгуулдаг билээ. Үүний нэг нь нийслэлийн Засаг даргын Тамгын газраас сүүлийн 10 гаруй жил ах, дүүгийн харилцаатай байгаа хотуудтай хамтран зохион байгуулж байгаа “Сурагч солилцооны хөтөлбөр” юм. Энэ жилийн ээлжит хөтөлбөр нь долоодугаар сарын 22-29-ний хооронд зохион байгуулагдах аж.
2019 -оны 7 -р сарын 24
318
ДЭЛГЭРЭНГҮЙ
Иргэдийн ая тухтай амьдрах нөхцөл байдлыг зөрчсөн 5423 асуудал байна
Нийслэлийн Засаг даргын захирамжаар нийслэлийн нутаг дэвсгэрт иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, хэрэгжиж буй стандартыг мөрдүүлэх зорилтын хүрээнд орчны тохижилт, инженерийн шугам сүлжээ, авто замын засвар үйлчилгээний нөхцөл байдал зэрэгт нэгдсэн үзлэг шалгалт, судалгаа хийх ажлыг зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдсан билээ.
2019 -оны 7 -р сарын 23
399
ДЭЛГЭРЭНГҮЙ
Сүхбаатар дүүрэгт баригдаж байгаа цэцэрлэгүүдийн барилгын ажлыг түргэвчлэх үүрэг өглөө
Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа болон нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар, нийслэлийн Боловсролын газар, нийслэлийн Бодлогын судалгааны тасгийн төлөөллүүд өнөөдөр Сүхбаатар дүүрэгт ажиллав. Тэд улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар боловсролын салбарт хийгдэж буй бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж зарим асуудлуудыг газар дээр нь шийдвэрлэв.
2019 -оны 7 -р сарын 23
362
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, ШУА-тай хамтран ажиллах төлөвлөгөөг хэлэлцлээ
Нийслэлийн Инноваци технологийн асуудал хариуцсан төслийн удирдагч М.Халиунбат, нийслэлийн Үйлдвэрлэл инновацийн газрын дарга Б.Бат-Эрдэнэ, нийслэлийн Бодлогын судалгааны тасгийн дарга С.Мягмаржав нар өнөөдөр Шинжлэх Ухааны Академийн төлөөлөгчидтэй уулзлаа. Уулзалтаар ШУА болон нийслэлийн Засаг даргын Тамгын газар хооронд хамтран ажиллахаар 2018 онд байгуулсан санамж бичгийг үргэлжлүүлэн 2019-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний талаар хэлэлцсэн юм.
2019 -оны 7 -р сарын 23
279
ДЭЛГЭРЭНГҮЙ
A, B, C бүсчлэлд хуваах ажлыг ирэх сараас хэрэгжүүлнэ
Нийслэлийн түгжрэлийг бууруулах ажлын хэсэг хотын төвийг “A, B, C” гэсэн гурван бүсчлэлд хуваах шийдвэр гаргаад байгаа. Энэ талаар өнөөдөр Замын хөдөлгөөний удирдлагын төв НӨҮГ-ын дарга Д.Одбаяр, Замын хөдөлгөөн төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрын дарга С.Энхтөр, Авто замын хөгжлийн газрын орлогч дарга Б.Индра нар дэлгэрэнгүй мэдээлэл хийлээ.
2019 -оны 7 -р сарын 23
535
ДЭЛГЭРЭНГҮЙ
Сайжруулсан шахмал түлшний түгээлт, тээвэрлэлтийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлын хэсэг байгуулахаар болов
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанд Монгол Улсын Засгийн газрын 2018 оны “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” 62 дугаар тогтоолын хэрэгжилтийн хүрээнд сайжруулсан түлшний түгээлт, тээвэрлэлтийн ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах, урамшууллын гэрээ байгуулж ажиллах тухай асуудлыг нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал танилцуулав.
2019 -оны 7 -р сарын 23
313
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн Эрүүл мэндийн газарт ажиллалаа
Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа өнөөдөр Нийслэлийн Эрүүл мэндийн газарт ажиллалаа. Энэ хүрээнд тус газрын үйл ажиллагаатай танилцаж, 2019 оны эхний хагас жилд авч хэрэгжүүлсэн томоохон ажлууд болон цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ, тулгамдаж буй асуудлын талаар мэдээлэл сонслоо.
2019 -оны 7 -р сарын 23
295
ДЭЛГЭРЭНГҮЙ
Бээжин хоттой эрчим хүчний хэмнэлт, байгаль орчныг хамгаалах чиглэлээр хамтран ажиллана
Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жил, Улаанбаатар, Бээжин хотууд найрамдалт харилцаа тогтоосны таван жилийн ойн хүрээнд Бээжин хотын Эрчим хүчний хэмнэлт, байгаль орчныг хамгаалах төвийн төлөөлөгчид Улаанбаатар хотод ажиллалаа. Байгалийн нөөцийг хэмнэх дэвшилтэт технологийг нутагшуулах ажил хэргийн уулзалтад БНХАУ-ын Бээжин хотын Эрчим хүчний хэмнэлт, байгаль орчныг хамгаалах төвийн дарга Жин Хунбинь тэргүүтэй төр, хувийн хэвшлийн байгууллагын төлөөлөгчид, Улаанбаатар хотоос Нийслэлийн Байгаль орчны газрын дарга Э.Баттулга тэргүүтэй нийслэлийн болон Эрчим хүчний хөгжлийн төвийн төлөөлөл оролцов.
2019 -оны 7 -р сарын 23
274
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн ЗДТГ-ын явуулын ажлын байр Баянгол, Сүхбаатар дүүргүүдэд ажиллалаа
Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын явуулын ажлын байранд Хотын захирагч сууж, Сүхбаатар, Баянгол дүүргүүдэд очиж ажиллаж, иргэдийн аюулгүй, ая тухтай байдлыг хангах, орчныг тохижуулах талаар нийслэлийн холбогдох агентлаг, дүүргүүдийн удирдлагуудад үүрэг чиглэл өглөө.
2019 -оны 7 -р сарын 22
448
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хотын Захирагч С.Амарсайхан сургууль, цэцэрлэг барих газрын асуудлаар захирамж гаргалаа
Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, гэр хорооллын газрыг дахин хөгжүүлэх төсөл хөтөлбөрийн дагуу орон сууцны хороолол, хотхоны дунд сургууль, цэцэрлэг барихаар төлөвлөгдөн батлагдсан боловч өнөөг хүртэл баригдаагүй байгаа байршлын газар эзэмших эрхийг нийслэлийн Боловсролын газарт шилжүүлэх захирамжийг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан гаргалаа.
2019 -оны 7 -р сарын 22
641
ДЭЛГЭРЭНГҮЙ